2023 оны 7-р сарын 4
17 цаг 08 минут

Б.Насанбурмаа: Хүүхдэд амьд харилцаа сайн байх тусам дагаад дэлгэцийн хэрэглээ буурдаг

Бага насны хүүхдийг дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамаарлаас урьдчилан сэргийлж, зөв дадалд хэвшүүлэх, хор уршгийн талаар хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулахад хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг СЭМҮТ-ийн сэтгэл заслын Их эмч Б.Насанбурмаагаас тодрууллаа.

-Бага насны хүүхдүүд дэлгэцээс хамааралтай боллоо гэж санаа зовсон эцэг эх бидэнд хандаж байгаа. Яг энэ асуудлаар танай эмнэлэгт хандаж байна уу?  

-Сүүлийн жилүүдэд хүүхэд гэлтгүй бүх насныхны дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой жил ирэх тусам амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авахаар манай эмнэлэгт ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж ачаалал ихсэж байгаа.

- Бага насны хүүхдүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай байгууллагын хүүхэд өсвөр үеийн кабинетад 2-18 хүртэлх насны хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Насны үечлэлээс хамаарч хандаж байгаа асуудал нь ялгаатай ирдэг. Нас бага хүүхэд байх тусмаа хөгжлийн, хэл ярианы, танин мэдэхүйн хоцрогдолтой байдаг бөгөөд аутизмтай хүүхдүүд зөвлөгөө эмчилгээнд илүү их хамрагддаг. Харин сургуулийн өмнөх нас, бага ангийн хүүхдүүд танин мэдэхүйн хоцрогдол, суралцахуйн бэрхшээл, хэт хөдөлгөөний эмгэг, орондоо шээх эмгэг, хуруу хумсаа мэрэх зэрэг асуудлаар бидэнд хандаж тусламж, мэдээлэл авч байна.

Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээ түгээмэл байгаа. Мөн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд болох сэтгэл гутрах, айдас түгшилтийн байдалд орох тохиолдолд манай эмнэлэгт ирж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авдаг юм.

-Танай эмнэлгээс дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралд орсон хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр нас, наснаас хамаарч ялгаатай шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихсэх тусам бүх төрлийн хоцрогдолд орох, зан байдлаа удирдах, зөвөөр илэрхийлэх чадвар муу хөгжсөн байдаг.

Өсвөр насанд бол олон төрлийн шинж илэрнэ. Ялангуяа дэлгэцийн хэрэглээний шалтгаан нь ямар байгаагаас хамаарч эмчилгээ өөр өөр. Өсвөр насны хүүхдүүд дэлгэцийн хэрэглээг хэтрүүлэх болсон шалтгаан нь Ковид19-ийн үеэс буюу амьдралын буруу хэв маяг удаан хугацаанд үргэлжилснээс зуршлын шинж чанартай болсон тохиолдол элбэг байна.

Цөөн тохиолдолд сэтгэл зүйн шалтгаанаар дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт ихтэй болсон хүүхдүүд байдаг.

Сургууль болон ар гэрийн орчинд тааламжгүй сэтгэгдэл төрөх, стресст оруулах зүйлс удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр айдас түгшилттэй, сэтгэл гутралд орох тохиолдол байна. Ийм байдалд шаналж байгаа хүүхдийн сэтгэл зүйг дагаад дэлгэцийн хэрэглээ нэмэгддэг. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах нэг арга хэрэгсэл болгож ашигладаг гэсэн үг. Тиймээс эдгээр шалтгаан, шинж тэмдгүүдээс хамаарч эмчилгээ өөр байдаг.

Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралтай болсон үед үндсэн эмчилгээ нь сэтгэл зүйч эмчтэй богино болон урт хугацааны сэтгэл заслын зөвлөгөөнд хамрагдах юм. 

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралтай болохоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах вэ?

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлтэд  авах хамгийн чухал арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт. Амьдралын хэв маяг төлөвшсөн хойно өөрчлөхөд төвөгтэй бөгөөд нэгэнт зуршил тогтсон хойно болиулахад хэцүү. Тиймээс хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх буюу дэлгэцийн хэвийн хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хэвийн хэрэглээ гэж юу вэ гэдгийг сайн мэддэг байх нь чухал. Эхлээд өөрсдөдөө дэлгэцийн хэвийн хэрэглээг төлөвшүүлж байж гэр бүлийн орчинд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг зохистой болгож чадна. Иймд эцэг эхчүүд хүүхдээсээ биш өөрсдөөсөө эхлэх ёстой.

Хоёрдугаарт, хүүхэдтэйгээ бага наснаас нь маш сайн харилцагч байх хэрэгтэй. Хүүхдэд амьд харилцаа сайн байх тусам дагаад дэлгэцийн хэрэглээ буурдаг зүй тогтол байдаг.

Эцэст нь дэлгэцийн хэрэглээ бол өдөр тутмын хэвийн хэрэглээ юм. Гагцхүү нас насанд тохирсон тохиромжтой цагууд гэж байдгийг л мэддэг байх шаардлагатай.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.