2023 оны 7-р сарын 4
17 цаг 21 минут

“ХҮҮХДИЙН ЭРЭМБЛЭН АНГИЛАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас “Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд”, “Хүүхдийн эрэмблэн ангилах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг энэ сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 31 хүн оролцсон бөгөөд хүүхдийн их эмч 6, өрх, сумын их эмч 10, 15 хүүхдийн сувилагч оролцлоо. ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго, н.Буянхишиг нар сургалтыг удирдан явууллаа.

Сургалтын үр дүнд оролцогсод дараах чадваруудад суралцлаа. Үүнд:

  • Эмнэлгийн байгууллагад хандсан өвчтэй хүүхдүүдийг АВСД зарчмаар хэрхэн эрэмблэх,
  • Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд,
  • Хүүхдийн амьсгалд болон амьсгалын замд үнэлгээ өгөх, яаралтай тусламж үзүүлэх,
  • Хүүхдийн цусны эргэлт, ухаантай байдалд үнэлгээ өгөх,
  • Хүүхдэд илэрсэн цохиулалт, оврогын байдал, уналтын үед тусламж үзүүлэх,
  • Суулгалт бүхий хүүхдэд илэрсэн хүнд зэргийн шингэн алдалтыг үнэлэх, шаардлагатай тусламжийг үзүүлэх,
  • Тулгамдсан шинж тэмдэг бүхий хүүхдүүд,
  • Яаралтай бус шинж тэмдэг бүхий хүүхдүүд,

ЭАЯТ–ийг өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэн ажиллах зорилготой байна. Сургалтын төгсгөлд оролцогчид санал солилцон, үр дүнг ярилцлаа.

ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго: Оролцогчдоос авсан үнэлгээний дүнг танилцуулсан. ЭАЯТ сургалт үр дүнтэй болсон гэж үзэж байна. Оролцогчдын идэвхи сайн, ялангуяа сувилагч нар их идэвхтэй оролцсонд талархаж байна. Энд олж авсан мэдлэгээ ажилдаа нэвтрүүлж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, анхны арга хэмжээг маш зөв авах ёстой. Бие биенээсээ харилцан суралцаж, багаараа яаралтай тусламжийг үзүүлэх хэрэгтэйг сануулья.

Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, хүүхдийн эмч Д.Ганчимэг: Энэ сургалт их ач холбогдолтой боллоо. Манай хамт олон амь тэнссэн хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулах зорилготой ажиллана. Цаашид энд олж авсан мэдлэгээ бусад эмч сувилагч нартаа зааж, багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, ур чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Энэ сургалтыг анхан шатны нэгж болон эмнэлгүүдэд тогтмол явуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Ялангуяа дадлагын хичээлүүд их үр дүнтэй сонирхолтой байсан.

Ахлах сувилагч н.Жаргалтуяа: Хичээл их үр дүнтэй байсан. Цаашид ЭАЯТ –ийг ирсэн бүх хүүхдэд эрэмблэн анхны тусламжийг зөв үзүүүлнэ. 20 секунд их богино учир ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Багш нартаа их баярлалаа.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амгалан: Сургалт маш их хүртээмжтэй боллоо. Эмч нарт тохиолддог хэцүү боловч эмч болгоны зайлшгүй мэдэх зүйлүүдийг зааж өгсөнд баярлаж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.