2023 оны 9-р сарын 27
15 цаг 08 минут

Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!

Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Түүнийхээ хүрээнд захиран зарцуулалт хийдэг. Төслийг нь Засгийн газраас боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулийн заалттай. Ингэж баталсан улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт тавих эрх нь Сангийн яаманд бий. 2011 оны арванхоёрдугаар сард баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ч ийм. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэвч угаас нэгдсэн байхаар хуульчилсан Монгол Улсын Төсөв нэжгээд хуваагдаж, Засгийн газар, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк зэргээр салаалж, мөчирлөсөн нь 10 хүрэхгүй жилийн өмнөхөн.

Бүтэн жилийнхээ төсвийг захиран зарцуулах задаргаа, хөрөнгө оруулалтын зураглалыг парламентаас нь хуульчилж өгсөн атал Эдийн засгийн хөгжлийн сайд “Чингис” бондыг атгачихаад гүрийж, гүлдийдэг, Сангийн сайд нь өөр юм ярьдаг, эсвэл Төв банк нь мөнгө хэвлэж зах зээл рүү цутгадаг тийм дүр төрхтэй явсан гэсэн үг. Лав л орон нутагт ахиухан төсөвтэй зам тавиулахын тулд төсөвт суулгасан огноо, дэс дарааллаар нь биш Эдийн засгийн хөгжлийн сайдаар дамжин Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралтай нүүр тулан уулзаж, бүр зөвшөөрүүлж байж хөрөнгө оруулалтыг нь гаргуулдаг буруу жишгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч, санал нэгдэж явсан цаг.

Төсөв нь өөрөө нэгдсэн удирдлагагүй, хэдхэн хүний амаар шийдэгдэж асан эдгээр он жилийн үр дүнг Засгийн эрх барьсан нам, эвсэл бус улсаараа бодитоор үүрсэн нь 2016 оны дунд үеэс эхэлж, бүтэн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямрал. “Төрийн ордонд ариун цэврийн цаас тасарлаа” гэж УИХ-ын гишүүн, Төрийн сайд нэгэн хээв нэг олон нийтийн сүлжээнд нийтлээд л сууж байлаа шүү дээ.

Ерөнхий сайд нь хүртэл ““Босоо” С.Ганбаатар “хэвтээд” өгчихлөө” хэмээн унаж, уруудсан эдийн засгийн нөхцөл байдлаа егөөдөж, хөрөнгө оруулагчдын өмнө нүүрээ улалзуулж байсан түүхтэй. Эцэст нь Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар дефолт зарлах эрсдэлийг дайрч биш тойрсон нь 2018 он. Тэр үеэс улсын төсөв эргээд нэгдсэн, нэг удирдлагатай болж, үндсэн зөв голдирол руугаа орох эхлэлээ тавьсан ч “Ковид”-ын цар тахал, залгуулаад ОХУ, Украины дайны шууд нөлөө нь Монгол Улсыг нэн шинэ сорилттой нүүр тулахаас аргагүй байдалд оруулснаар хоёр жил тойров.

Ирэх сонгуулийн ээлжит цикл нь хаяа залгаж, айлсахтай зэрэгцэн 2024 төсвийг бүхэлд нь түүнд зориулсан байдлаар батлах уу? гэсэн эргэлзээ бас хардлага ч цаг үеийн шаардлагаар бий боллоо. Угаас сонгуулийн жилийн төсөв гэдэг өөрөө зорилготой мөн дэглэлттэй боловсруулдаг зүйл. Сү.Батболдын Засгийн газар ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч “Эх орон”-ы хишиг нэрээр тараасан, Ч.Сайханбилэгийн үед “Сайн хувьцаа” санаачилсан зэрэг нь ердөө л сонгууль угтсан эрх баригч намын нүүдэл байв. “Ковид”-ын хөл хорионы үеэр айл өрх, зарим ААН-ийн дулаан, цахилгааны төлбөрийг 2021 долдугаар сар хүртэл тэглэсэн У.Хүрэлсүхийн танхимын шийдвэр ч үүнд  хамаарна. Ерөөс сонгуулийн жилийн төсвийг ингэж л баталдаг, Засгийн газар, парламент нь ч үүнийг хүлээн зөвшөөрч ирсэн үзэгдэл Монголын улс төрд бэтэг болтлоо бэхжсэн хэрэг.

Гагцхүү үе үеийн эрх баригчдын хууль мэт хэрэгжүүлж ирсэн эл уламжлалыг халахаа энэ Засгийн газар, Ерөнхий сайд нь Сангийн сайдын хамт зарлалаа. Тангараг өргөснөөсөө хойш тойргоо тойглож, усалж ирсэн УИХ-ын гишүүдэд тийм ч таатай сонсогдохгүй л байр суурь. Дахин нэр дэвших мандат олж авах, тойрогтоо өөрийгөө дархлах, иргэдээс оноо цуглуулахын тулд тэдний жинхэнэ араншингаа гаргах хамгийн боломжит цаг нь төсвийн үеийн хэлэлцүүлэг. Тэр тусмаа бүрэн эрхийн хугацааны сүүлчийн, бүр сонгуулийн жилийнх учраас бүгдээрээ Сангийн сайдын энтэй, статустай болох гэж хичээж, бас цамнадаг үе нь. Гэхдээ Ерөнхий сайдын баримталж буй байр суурь, хэрэгжүүлэхээр зорьж байгаа зорилгоос арай өөр дүр зураг бууж мэдэх нь.

2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол ирэх жилийнх бүхэлдээ хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах үндсэн зорилготой. Үндэслэл нь маш энгийн бөгөөд ойлгомжтой. Соёлын төв, спорт цогцолборыг заавал төрөөс, төсвөөс барьдаг байдлыг халж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийдэг тогтолцоо руу шилжих агуулга голчилжээ. Дэд бүтэц, газар олголт, татварын хөнгөлөлт үзүүлэхээс бусдаар төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй. Тендерт оролцож татвар төлөгчдийн мөнгөөр дургихгүй. Сангийн яамнаас санхүүжилтийг нь хэд хувааж олгодог, он дамнан царцаахгүйгээр хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад орон нутагт шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь. 

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС, ЕСБХБ, ОУСК, Европын холбоо, Герман, Швейцар, Японы нийгэмлэг, НҮБ-ын хөтөлбөр, Монгол Улсад суугаа Элчин сайдууд тэргүүтэй Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үеэр ч Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн байна лээ. Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримтлах тухай. Үүнийхээ гол цөмийг хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд чиглэнэ гэдгийг онцолжээ. Заавал төсөвт санхүүжилт тусгахгүйгээр хувийн хэвшил нь хөрөнгөө гаргах замаар Төртэйгөө хамтрах хувилбар. Мэдээж төсвийн орлогын жин дарах хэсгийг бүрдүүлдэг экспортыг одоогийнхоос нэмэгдүүлэх шийдэл ч үүнд багтжээ. 

Хэдийгээр соёлын төв, спорт цогцолборыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нь өнөөдөртөө жижиг асуудал мэт харагдах ч маргааштаа уул уурхайн олборлолт, Төрийн эзэмшлийн банк, агаарын тээврийг либералчлах, менежментийг нь мэргэжлийн багаар удирдуулах томоохон реформын хөрс болж бууна. Ингэж байж л Төр нь компани байгуулж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, төсвийн хөрөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулдаг байдлыг халах учиртай. Иргэдийн, хөрөнгө оруулагчдын, хувийн хэвшлийн оролцоотойгоор хяналттай, үр ашигтай “Шилэн төсөв”-тэй болох эхлэл Монгол Улсад бодитоор бий болж, дэлхийтэй зэрэгцэж хөгжихөд дэмтэй. Бага чулуугаар их чулуу хөдөлгөнө гэдэг нь энэ.

Тэгэхээр 21 аймгийг тойрч ажиллах үеэрээ Засгийн газрын бодлогыг танилцуулж, тухайн орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийг эрэмбэлүүлж, ирэх оны төсөвт тусгуулахаа мэдэгдсэн Ерөнхий сайдын албан томилолтыг сонгууль угтсан үйлдэл гэж харах нь өнөөдөртөө өрөөсгөл. Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарт уламжлагдаж ирсэн бас өвлөгдөж үлдсэн сонгуулийн жилийн жишгээс татгалзсанаараа улстөрчийн хувьд хийж буй том нүүдэл байх нь. Гэхийн учир нь, нэгдүгээрт, түүнийг орон нутагт ажиллах бүрд Сангийн сайд хамт байлцаж яваа. Улсын төсвийг боловсруулахаас эхлээд захиран, зарцуулах, хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй Засгийн газрын гишүүн. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ч албан томилолтын бүрэлдэхүүнд багтаж, байр сууриа илэрхийлсэн нь намрын чуулганаар төсөв хэлэлцэх үеэр зарчмын хувьд ам нэгтэй байлгах МАН-ын даргын давхар нүүдэл.

Нэгэнт иргэдийн оролцоотойгоор мөн Ерөнхий сайд, Сангийн сайдын байр сууриар баталгаажиж эрэмблэсэн төсөл, хөтөлбөрийг аль боломжит хувилбараар нь төсөвт суулгаж, оруулж ирэхэд хувийн тоглолт хөөж, улс төр хийх гишүүн энэ парламентад гарахгүй. Учир нь, Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийн хамт 21 аймагт ажилласан уу? ажилласан. Иргэдийн саналыг сонссон уу? сонссон. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийн эрэмбэлж, төсөвт суулгахаа мэдэгдсэн үү? мэдэгдсэн. Төсөвт ачаалал үүсгэхээс илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлэхээ хэлсэн үү? гэвэл тийм.

Цаг үе нь ингэж таарсан болохоос Засгийн газрын тэргүүн нь Сангийн сайдынхаа хамтаар Улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барихаас урьтаж 21 аймаг ажиллаж, шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргасан нь маргаангүй шинэ жишиг. Бүр сайн жишиг болж үлдэх ёстой. Төсвийг хэлэлцэх үеэр тойргоо тойрч тойглох гэж улайрдаг УИХ-ын гишүүдийн далд араншин энэ удаад бараг сэдрэхгүй байж болох. Ярьсан, тохирсон төсөл, хөтөлбөрөө төсөвтөө тусгаад явах магадлал нь өндөр. Адаглаад "Айрагны өргөө" байгуулна гэж мугуйдлах нэгэн гарахгүй.

Санаж байгаа бол Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалтыг шинээр нэмж оруулсан. Үндсэндээ Засгийн газраас Улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлснийг нэгэнт хэлэлцэж эхэлсэн тохиолдолд зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх эрх нь Үндсэн хуулийн хоригтой. Гэдэг нь шинээр хөрөнгө оруулалт нэмж тусгах, оруулж ирсэн санхүүжилтийн хэмжээг өсгөх нь органик биш “Эцэг хууль”-иар хориотой гэсэн үг. Үүнээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орхиж болохгүй том нүүдэл нь энэ удаад яалт ч үгүй ТӨСӨВ тойрох нь тодорхой юм.

Г.Эрхэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.