2023 оны 11-р сарын 19
14 цаг 32 минут

ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтуяагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон бусад асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа шинэлэг ажил, арга хэмжээний талаар ярина уу?

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаа этгээдүүдэд онцгой анхаарал хандуулж, тухайн иргэдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тавин ажилладаг болсон.

Мөн дуудлага мэдээлэл хүлээн авч бүртгэдэг программд нэмэлт хөгжүүлэлт хийж, хохирогч, холбогдогч, нарыг регистрийн дугаараар бүртгэдэг болсноор тухайн иргэний хувийн байдлыг тогтоож, тухайн гэр бүлийн хүчирхийллийн түүх, давтамжийг шууд хардаг болсноороо ач холбогдолтой.

Мөн дүн шинжилгээ хийж, хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээллийг тэмдэглэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээллийн бааз үүсгэн ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг. Хүчирхийлэл үйлдэгч хуулийн дагуу хариуцлага хүлээх хэдий ч эргээд л гэртээ ирдэг. Үүнээс үүдэн өш санах буюу хүчирхийлэл хүндрэх тохиолдол гарч болзошгүй. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалж чадаж байгаа юу. Хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин ер нь ямар байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдын 90 орчим хувь нь өөрийн ах дүү, хамаатан садныхаа асрамж, халамжид үлддэг. Үлдсэн 10 гаруй хувь нь түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийг түр хамгаалах байранд байлгана гэдэг нь хүчирхийлэгчээс хамгаалах арга хэмжээ авч байна гэсэн үг. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хамгийн багадаа тухайн өдөрт нь, удлаа гэхэд 3-5 хоногт шүүхэд шилжүүлж, зохих шийтгэлийг ногдуулдаг. Аюулгүй байдлын хамгаалалтыг ямар хугацаанд үргэлжлүүлэхийг аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзэж шийддэг. Мөн хохирогчийг зөвхөн цагдаагийн байгууллага хамгаалдаггүй. Тухайлбал, хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ мэт цөөнгүй байгууллагатай хамтарч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр цогцоор нь шийддэг. Дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллана гэвэл хүн хүчээс эхлээд боломж бололцоо төдийлөн байхгүй.

-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ. Гол төлөв ямар хүмүүс хүчирхийлэл үйлддэг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 85 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой байсан.

-Ямар шалтгаанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа юм. Тодруулбал, харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирдаг. Улмаар үүнийгээ зохицуулж байгаа арга барил нь нэгнийгээ зодох, хохирол учруулах зэрэг байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үүсхэд тухайн хүний буруу зуршил, сөрөг зан харилцаа, зөв хүмүүжил болон төлөвшлийн дутмаг байдал голлон нөлөөлдөг.

Тэгэхээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэд хуулийн дагуу шийдвэрлүүлж баривчилгаанд явж ирэхэд тухайн айл өрхийн уур амьсгалд тодорхой хэмжээний сөрөг уур амьсгал бий болдог энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээг зохион байгуулдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчил гаргасан иргэнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, 7-30 хоногийн баривчилгаа, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг бөгөөд баривчлах байрнаас гарч ирэхэд нь цагдаагийн байгууллагаас хорооны хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сэтгэл зүйн болон бусад үйлчилгээнд хамруулж, тухайн иргэний сэтгэл зүйг тодорхой хэмжээгээр эмчилдэг тул дахин хүчирхийлэл үйлдэх явдал багасдаг.

Ард иргэддээ хандаж хэлхэд таны хөрш айлд болж байгаа хүчирхийллийн асуудалд өөрийн асуудал мэт хандаж цагдаагийн байгууллагын 102, 107 тусгай дугаарын утсанд хандах болон хорооны хамтарсан багт мэдээ, мэдээлэл өгч байхыг уриалж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.