Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий. Тэр хүний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас бас нэг хүн нь аль нэг гадаад оронд ажиллахаар явдаг. Үр хүүхдээ ээж аавдаа ах эгчдээ үлдээгээд явна. Гуравдугаар ангид байхад нь солонгос явсан аав нь орост оюутан болсон хойно нь ирээд шалгалтаа өгчихөөд харихад нь бурхан болчихсон байсан гашуун түүхийн гэрч болж байлаа. Аавыгаа ганц удаа харсан бол гээд уйлж суухад нь аргадах үг олддоггүй юм билээ. Хоёр жаахан хүүгээ дүүдээ орхичихоод солонгос руу ажил хийхээр явсан эмч бүсгүй арваад жилийн дараа хүүхдүүдээ том болсон хойно нь ирээд даан их удалгүй хорт хавдраар хорвоог орхихыг харж байлаа. Эцэг эхээ санасан хүүхдүүд. Үр хүүхдээ санасан эцэг эх. Хүүхдээ гадаадаас иртэл нь үхэж үл болох, өвдөж үл болох тангарагтай хөгшид. Элэг бүтэн мөртлөө өнчин юм шиг өсөх хүүхэд нас. Өнөөдөр хангалттай сайн цалинтай бол үр хүүхдээ орхиж харийн нутгийг зорих уу?
Тэтгэврийн зээлтэй хөгшид. Өнөөдөр үр хүүхэд нь хангалттай сайн цалинтай бол Монголын нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээл авах уу? Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 75 хувь нь цалингийн зээлтэй байна. Хүний хамгийн наад захын хэрэгцээ бол орон байр. Өнөөдөр бараг хүн толгойтой болгон байрны зээлтэй. Байрны зээлийг та нар сайхан юм гэж санаж байна уу? Хорин жил гэдэг хоёр жил биш. Хорин жил гэдэг хүний нэг нас. Бид яагаад ингэж амьдрах ёстой вэ? Монгол орон тийм ядуу орон юм уу? Тэгвэл та "Соронз" гэдэг долдой сэтгүүлийг аваад үз. Монголын намын дарга нар, сайд нар, их хурлын гишүүд, аймаг дүүргийн дарга нар /уг нь бидэнтэйгээ адилхан цалинтай төрийн албан хаагчид шүү. Төрийн албаны цалингийн сүлжээ бол нууц мэдээлэл биш. Интернетэд нээлттэй байдаг/ тэдний эхнэр хүүхэд ямар үнэтэй машин унаж, ямар үнэтэй хувцас өмсдөг ямар үнэтэй харшид заларч хурим найрандаа хэдэн төгрөгний цэцэг тавьдгийг хар. 30-аад хүнтэй багахан эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний үнэтэй голланд сарнайд умбасан хуримын зургийг хараад ямар сэтгэгдэл төрж байна?
"Сонгуульд би бол аягүй бага мөнгө зарцуулдаг шүү дээ. Шалихгүй ээ. хүмүүсийн яриад байгаа шиг их биш. Нэг 100 орчим сая төгрөг гардаг юм даа" гэж хээв нэг ярьж суугаа улс төрч залууг зурагтаар харж байсан. 100 сая төгрөг шүү. Би бол бэлнээр 100 сая төгрөг яаж харагддагийг ч мэдэхгүй. Би муу ажил хийдэг муу цалинтай хүн биш. Гэхдээ 100 сая төгрөг гэдэг Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор зэрэгтэй хүн 10 жил тасралтгүй ажиллаад олох мөнгө юм шүү. 100 сая төгрөг гэдэг монгол эцэг эх үр хүүхдээ амьдын хагацал үзүүлэн байж харийн нутгийг зорих шалтаан юм шүү. 100 сая төгрөг гэдэг хорин жилийн ипотекийн зээлтэй хүний хорин жил үхэж үл болох, өвдөж, ажил тасалж үл болох тангараг юм шүү. Энэ бүхний дараа цалингаа нэмүүлэх ямар ч хэрэггүй гэж цэцэрхэх хүн байна уу? "Хохь нь. Гарч бизнес хий" гэж хэлэх хүн байна уу?
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Toriin alban khaagch gekheer khulgaich gej khelekhtei adil sonsogddog manaid khulgaich baikhgui ee. Kkk...
turiin alba turliin alba bolson n ilt medregddeg sh dee odoo bygdiig n uurchluh heregtei yalanguya BZ dyyrgiinhniig darangyilagch nariig
Гарцаагүй үнэн зүйл шүү. Цалингаараа сайхан амьдарна. Сайн ажиллавал сайхан амьдарна. Энэ бол молигдолт. Чи төрийн албан хаагч байгаад сайн ажиллаад 1,2 бүр 3 удаа цалингийн хувиар шагнуулж болно. Гэхдээ сар болгон хэзээ ч чадахгүй. Тэр цалингийн хувь чиний амьдралыг сайжруулах хэмжээнд чамд урамшил болж чадахгүй. Тэгэхээр яахав шударгаар давхар хөдөлмөр эрхлэх, үгүй бол авилгал авах гэсэн 2 арга зам л байна. Өөр юу байгаа юм бэ?
Toriin alban taniltai mongotei humuus orno tegeed ogson hahuulia olj avah geed ajliig ch neg samarch ogno shuu dee unencheer shalgsruulj avsan n ch adil jaahan ajillaad l urvagch boldog shuu dee bainga shalgalt oruulj bh heregtei
Ail burt toriin alban haagch baihgui sh uu.eniig bichigch ta bol egel jiriin yaduu amidraltai ailuud MU n hun amin diilenh hesgiig ezelj bga gedgiig medehgui bna.
Манай ах дүү хамаатан саданд төрийн албан хаагч байхгүй унаган хотын хүмүүс хөдөөны гарууд чинь л нутаг нуга гээд тэр төрийн албанд чинь ажилдаг байхаа ичих булчирхай байхгүй чичрээд дайрчдаг юм байна лэ үндсэн хотын иргэд арай соелтой л доо.
чиний тухай бишээ ахах
torin albanand hurgan darga ih deer in darga narin tsalin ih vichilgeen ajilchid hamgin baga tsalin awdag ym da
Манайд төрийн албан хаагч байхгүй . Тэр төрийн албанд чинь мөнгө төгрөгтэй, танил талтай байж л орно шүү
manaid gants ch baihgyi tanil ch baihgyi
хүмүүс ажилгүй мөнгөгүй байхад 100 саяаар тоглоод явж байдаг азтай хүмүүс юм аа
100 ёая төгрөгөөр юу хийдэг юм болоо суртчилгаа хийхэд хэрэглэдэг юм уу
DEMJIJ BNA.EHEES TURUHDUU MUNGU ATGAAD TURSUN YUM SHIG ZAGNAJ BGAA LUIBARCHIDIIG HARHAAR UNEHEER DURGUI HUREH YUM.
Ger buliin neg gishuun ni solongost, neg ni havdartai, neg ni boo, neg ni arhichin, geed iim yum bichij bolno shd. kachin yum bichihiin....
Бизнес хиигээч манайд төрд ажилдаг хүнбайхгүй төриин албаныхан хамгиин бусармаг ш дээ