Франц улсад зохион байгуулагдаж буй Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. "B" хэсэгт учраа таарсан Англи-Оросын багуудын тоглолт Марсель хотын Велодром цэнгэлдэхэд явагдаж 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний үед Англичууд бүрэн тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон гэж хэлэхэд болно. Оросууд хамгаалах тактик барин тоглосон бөгөөд хаалгач Игорь Акинфеев хэд хэдэн удаа багаа аварчээ. Харин 2-р үед эхлээд Оросууд хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч тусыг эс олов. Тоглолтын 73 дахь минутанд Эрик Дайер гоолын салхийг хагалсан бөгөөд ахиж гоол оролгүй байсааар тоглолтын үндсэн цаг дуусаад байлаа. Англичууд ялалтаа хэдийнээ тэмдэглээд эхэлсэн байсан ч Василий Березуцкий Жо Хартын хаалгыг мялааж багтаа тэнцээ авчирчээ.
Ч.Амар
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
hutluch nar hangaltgvi bna. yalanguya zavsarlagiin uer 2 hugiin bagii demii
orosuud sain toglojee