2016 оны ЕАШТ-ий B хэсгийн эхний тоглолт Уэльс-Словакийн хооронд Бордо хотод явагдаж 2:1-ийн харьцаатай Уэльсийн баг ялалт байгууллаа. Томоохон тэмцээний утааг тэд 58 жилийн дараа үнэрлдэж байгаа бгөөд хамгийн сүүлд Уэльсийн шигшээ баг 1958 оны ДАШТ-ийн тэмцээнд оролцож байжээ. 2006 Онд Гарет Бэйл шигшээ багийнхаа төлөө оруулсан ахны гоолоо Словакийн хаалганд чөлөөт цохилтоос оруулж байжээ.
Тэгвэл Бэйл 11 дэх минутад шигшээ багийнхөө төлөөх 20 дахь гоолоо мөн л хаалттай цохилтоос оруулсан юм. Словакчууд хэдэийгээр маш сайн тоглосон ч аз тэднийг ивэсэнгүй. бууж Тоглолтын 6 дэх минутанд О.Дуда тооны харьцааг тэнцүүлсэн ч Хал Робсон-Кану гоолдож Уэльсийн багт маш чухал 3 оноог авчирч чадлаа. Энэ ялалт Уэльсийн шигшээ багийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээнд хийсэн анхны ялалт хэмээн түүхэнд алтан үсгээр бичигдлээ.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих