2018 оны 7-р сарын 27
7 цаг 00 минут

Эгийн голын УЦС: “Нохойн дуу” ойртсон уу

Эгийн голын усан цахилгаан станц /УЦС/-ыг барьж байгуулах ажил үндсэндээ ОХУ-ын эсэргүүцлийн улмаас удаашраад байгаа.  Гэвч энэ эсэргүүцэл буруу ташаа мэдээллээс улбаатай байсан гэжээ. Ийм ташаа мэдээллийг “Хил хязгааргүй гол ус” хэмээх ТББ олон улсын хурал дээр өмнө нь өгч байсан төдийгүй  Монгол Улсыг гүтгэсэн шинж чанартай мэдээ, мэдээллийг сошиалд тавьснаас ОХУ эсэргүүцэж эхэлсэн гэдгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тодотгосон байх юм. Ийнхүү гүйх нойхойд гүйхгүй нохой саад гэгч болж, нэгэн ТББ-ын худал мэдээлэл энэ том төслийг олон жилээр гацаах эхлэл болсон юм биш биз...

Өнгөрсөн оны гуравдугаар сард энэ “Хил хязгааргүй гол ус” эвслийнхэн мэдэгдэл гаргаж, “Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн түүний цутгал Эгийн гол дээр Усан цахилгаан станц барих гэж байгаа нь Монголын эдийн засгийг сүйрэхэд ихээхэн хувь нэмэр оруулж , улс орныг нь дампуурахад хүргэж мэднэ” гэж байсан билээ.

Ямартай ч Эгийн голын төсөл Тавантолгойгоос дутахааргүй олон жил яригдсан.  Харин албаны эх сурвалжийн мэдээллээс харвал Эгийн голын УЦС  барихад ОХУ-ын талаас үзүүлж байсан эсэргүүцэл багассан төдийгүй, Ерөнхийлөгч В.Путин хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Эгийн гол Байгаль нуурт онцгой нөлөө үзүүлэхээгүй байгаа бол эрдэмтэд үүн дээр маргаан гаргах шаардлага юу байгаа юм бэ” гэжээ. ОХУ-ын эрдэмтэд ч бүтээн байгуулалт явагдах газар дээр биечлэн очиж  бодит байдалтай танилцсан гэнэ.

Үндсэндээ талууд харилцан ойлголцож бодит үнэн мэдээлэлтэй болжээ гэж харахаар байна.  Талууд гэдгийн тухайд бол Эгийн голын УЦС Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван хөрш орнуудын асуудал учраас тэр. Тухайлбал, Монголын Засгийн газар тус станцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тооцож буй бол, ОХУ-ын хувьд  байгаль орчин, тэр дундаа Байгаль нуурт үзүүлэх экологийн нөлөөлөлд илүүтэй анхаарч байгаа юм.

Эгийн голын УЦС бол том төсөл. Энд суурилагдах хүчин чадал нь 315 МВт бөгөөд жилдээ 606 сая квт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Тэгэхээр энэ нь өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэглээний гуравны нэг шахам хувийг дангаараа үйлдвэрлэх боломжтой гэсэн үг.

Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Энэ хүрээнд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.

Эгийн голын УЦС-ыг чухалчлах хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал, өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг. Тэгвэл усны эрчим хүчийг ашигласнаар байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.

Нөгөө талаасаа цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болно. Монголд хамгийн сүүлд гэхэд Тайширын УЦС-ыг дагалдан бий болсон  “Гэгээн нуур” саяхан дэлхийд бүртгэлтэй болж Google map-д албан ёсоор  орсон билээ.

Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр байгалийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж төслийнхэн хэлж байгаа.  

Монгол улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ тодорхой хувьд хүргэхээр зорьж буй. Эгийн голын УЦС үүнд томоохон байр суурь эзлэх нь тодорхой.  Түүнээс гадна УЦС тэр бүр  эдийн засгийн хямрал хүндрэлд өртөөд байдаггүй учир  одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үр ашгийг сайжруулж, төвийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах нэг нөхцөл болно.  Энэ мэт давуу тал их байна.

Саяхан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Цэнгэл “Эгийн голын усан цахилгаан станцын ажил саадгүй явагдах зам засагдчихлаа гэж ойлгож болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Аравдугаар сард бид хилийн усныхаа бүрэн эрхт хурлыг хийх гэж байна. Дараа нь Москва хотноо эрдэмтдийнхээ эцсийн тайланг ярина. Нохойн дуу ойртож байна гэж хэлж болно” гэж хариулжээ.

Ингэж харвал УЦС-ын бүтээн байгуулалт мөрөөдлийн хил хязгаараас давж бодит ажил хэрэг болох үе рүү шилжижээ гэж харж болохоор байна.

М.Нэргүй

 

 

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.153Зочин   • 2018, 7 сарын 27. 22 цаг 55 минут

баригдахгүй,, их горьдсоны хэрэггүй байх өө,,,, энэ ардчилсан анархизмаас хойш бид шилэн саванд орсон хулгана шиг болжээ,,,, үүнийг хага цохих зоригтон гарахыг хүлээх болжээ

66.181.179.18Зочин   • 2018, 7 сарын 27. 20 цаг 41 минут

Монголд тийм цахилгаан станц барьчих гол горхи бас байнаа. Овоо доо.

66.181.181.187Nam bus irgen   • 2018, 7 сарын 27. 16 цаг 20 минут

Nohoin duu oirtoosoi bilee. Alin galavin usan tsahilgaan stantsaa barih yostoi baisan yum. Uursduu Baigali nuurt tsutgadag goluud deeree 4-5 tsahilgaan stants barichihaad bid narig gantsiig barina geheer hutsalddag. Bolimoor yum.

83.78.104.175unshigch   • 2018, 7 сарын 27. 16 цаг 09 минут

orosoos bish. usan tsahilgaan stants baridag mongo chini haana baina. guilgachin hyn stants barina gej u baihav. hereglegchded hyrgeh teevriin zardal ene teree oroltsuulaad asar ynetei boloh erchim hychiig chini yamar hereglegch yniig ni diilj hudaldaj avah ve

202.179.30.194Зочин   • 2018, 7 сарын 27. 15 цаг 13 минут

Үнэн байх болтугай. Нефтийн үйлдвэр энэ хоёр үнэн байгаасай.

103.229.123.233zochin   • 2018, 7 сарын 27. 15 цаг 08 минут

...olon jil meregjliin bus said ZG n hkor urshigaar, toostoogoo meregjliin hkumuus ali ert hkiisen biz olon jil bolloo, Teriin terguunii hkemjeend yria, hkelelsteerii meregjliin gadaad yamnii nekhduud hkiikh hkeregtei ....tsengel yagaad bas Baigali orchnii TNB bolson um....eer hkuneer hkiilge

103.229.123.233zochin   • 2018, 7 сарын 27. 15 цаг 05 минут

TSENGEL eeree Bulganiikh , tegekhdee EX nii TNB bsn Yam bolgond ochij said darga hkiideg hkun, Er ni 2 ulsiin hkeletseeriig zebhken meregjliin bus hkunii amaar bus , PUTIN shig Erenhkiilegch eeree ochij shaltgaaniig ni meregjliin Usnii, bolon baigali orchnii meregjliin olon hkunii TOOSTOO SUDALGAA G undeslej hkoer ulsiin hkelelsteeriin daguu shiidekh bolokhoos odoo iim

182.160.34.234Зочин   • 2018, 7 сарын 27. 14 цаг 45 минут

turiin bus baiguullaga bol mungu ugaah zorilgoor 76 olgoi tolgoitnii hiisen huuliin troorhoi yumaa

182.160.34.234Зочин   • 2018, 7 сарын 27. 14 цаг 43 минут

usan tsahilgaan stants uvulduu ajillahgui bolohoor ulirliin shinjtei yum daa huurhii

188.95.123.149Зочин   • 2018, 7 сарын 27. 14 цаг 36 минут

orosiin klonchlol duusaagui ymuu herev duussan bol eh orondoo yu heregteigl buteen bosgoh hiih heregtei

202.179.26.90Зочин   • 2018, 7 сарын 27. 13 цаг 25 минут

яаж ийгээд бариадхавч гэж гуйхам.

58.108.114.186Барьчаарай   • 2018, 7 сарын 27. 12 цаг 17 минут

Жонхуу яаг л бариулна шдээ, нам гацаагаад өгөх байлгүй дээ үхэр Монголчуудыг

202.131.225.197Зочин   • 2018, 7 сарын 27. 15 цаг 04 минут

оросын хүргэн шд цаадах чинь. таван толгой, эгийн голын УЦС, 5-р станц аль нь ч баригдахгүй

37.194.12.189Зочин   • 2018, 7 сарын 27. 12 цаг 17 минут

hen durtai tuipuun tolgoit ni hevleliin baga zarladagiig l boliul suuldee buur neg muu shorongiin hulgaich hevleliin hural zarluulj zuragtaar od boldog bolsoniig haraad gaihsan shuu

64.119.20.219Зочин   • 2018, 7 сарын 27. 12 цаг 39 минут

Тайширын усан цахилгаан станцыг барьж ус хуримтуулсаны ачаар Гэгээн нэртэй шинэ нууртай болсон Ингэсэнээр Монголчууд ундны усаа жаахан нөөцөө нэмэгдүүллээ Сэлэнгэ болон Эгийн Голд УЦС ыг оросын үгэнд орохгүйгээр заавал барих ёстой оросууд Монгол Сибирээс илүү хөгжих вий айж сандардаг учраас цахилгаан усны төслийг гацаадаг Ус Цахилгаангүй улсад аж үйлдвэр технологи хөгжих боломжгүй

202.70.37.2Зочин   • 2018, 7 сарын 27. 11 цаг 37 минут

Төрийн бус байгууллагын нэрээр шантаажилж улс орны хөгжилийг хойш татаж өөрсдийн түрүүвчээ зузаатгаж амьдрах аргаа болгосон эсэргүү нөхдийн хэвлэлийн хуралыг сурвалжлахгүй байвал тэд амаа биш гараа хөдөлгөж амьдардаг болно ТББ хан сурвалжлагч та нараас илүү тансаг сууцанд амьдарч үнэтэй машин унадаг тухай сонссон уу. Амнаасаа унасан үгээ сурвалжлагч та нараар үнэ хүргэж амьдардаг ТББ нэрний ард байдаг 20 хон хүн байдаг шүү Зарим нь 10 ТББ байгуулаад цүнхэлчихсэн яваа

202.55.191.130Зочин   • 2018, 7 сарын 27. 11 цаг 33 минут

муусайн новшийн ТББ-нүүд сөнөөсэй.

49.0.147.37uu   • 2018, 7 сарын 27. 11 цаг 13 минут

xuuramch eh oronchid xol baivl zvgeer b.a

103.57.93.18Зочин   • 2018, 7 сарын 27. 11 цаг 02 минут

Эх орны язгуур эрх ашиг гэж бий бид байгуулах ёстой

139.5.218.248Gahaid damjuul !   • 2018, 7 сарын 27. 10 цаг 56 минут

Gahai odhuu baigaa zagt ajil ni butehgui l bolow uu ! Ih yum huleeh hereggui

202.21.126.30Зочин   • 2018, 7 сарын 27. 10 цаг 51 минут

Ашгүй дээ. Бүтээсэй. Улс эх оронд маань тун ч хэрэгтэй дээ.

203.91.117.8өвөө   • 2018, 7 сарын 27. 10 цаг 10 минут

ӨВӨЛ ХӨЛДӨХГҮЙ ЮМ БИЗДЭЭ

66.225.109.58Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 48 минут

zov bn. bayar hurgey. Dahin olon nuur baiguulaya aa

202.131.238.35Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 41 минут

nyyraas uur tsaash ni medehguildee ch

103.9.90.50 ГЭГЭЭ ОРУУЛ   • 2018, 7 сарын 27. 9 цаг 37 минут

КУВЕЙТИЙН САНГААС БАС Ч ГЭЖ ТӨРТ УЛС БАЙНА, ОЛИГТОЙХОН ПАРЛАМЕНТЫН ОРДОН БАРИАД СУУЦГАА ГЭЭД МӨНГӨ ӨГСӨН ЯАСАН? ОЮУН ТЭРГҮҮТЭЙ НӨХДҮҮД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л НОГООН БАЙГУУЛАМЖ, БАЙГАЛЬ ОРЧИН ГЭЖ ХУДЛАА ШОУДАЖ БАХИРАЛДААД Л.. УЛС ТӨРЖҮҮЛЭЭД Л.. ТЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ПАРЛАМЕНТЫН ОРДОН Ч БАЙХГҮЙ, МӨНГӨ Ч БАЙХГҮЙ.. ХҮНИЙ ЗҮГЭЭР ӨГЧ БАЙГАА ЮМЫГ АВААД ХИЙ ГЭСНИЙГ НЬ ХИЙЧИХЭЖ БАЙ Л ДАА!! БИДНҮҮСИЙН ТАТВАР ТА НАРЫН ОРДОНГ БАРИХАД ХҮРЭЛЦЭХГҮЙ Ш ДЭЭ. ХҮНИЙ АДАГ, ХОГ ШААРНУУД СААРАЛ ОРДОНГ БУЗАРЛАЖ ДУУСЛАА. ОДОО ГЭГЭЭ ОРУУЛЬЯ ТАМИНЬ ЭЭ!

202.9.42.9Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 36 минут

Маш сайн байна Эгийн голын УЦС -ыг барьчихвал улсын эдийн засгийн өсөлтөд маш их чухал нөлөөтэй. Монгол хүмүүн бүр үүнд талархах хэрэгтэй.

103.9.90.50ХӨГИЙН МОНГОЛ   • 2018, 7 сарын 27. 9 цаг 33 минут

НЭГ ЮМ ХИЙХ ГЭХЭЭР ӨЛӨН НҮДТЭЙ УЛС ТӨРЧИД ШҮҮРЧ АВААД ЯС БУЛААЦАЛДСАН НОХОЙ ШИГ ХЭМХЭЛДЭЖ ХЭМХЭЛДЭЖ, ЭНЭ ЗУУРАА 4, 4 ЖИЛЭЭР ЭЭЛЖЛЭН БААХАН ТӨСЛИЙН МӨНГӨ ЦОХИХ ЮМ ДАА. САЯ 4 ЖИЛД АН-ЫН ОДХҮҮ ТЭРГҮҮТЭЙ НӨХӨД ХИЧНЭЭН САЯ АМ ДОЛЛАР ЦААШ ХАРУУЛЖ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСАНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТӨСЛИЙН МӨНГӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БИШ ШҮҮ ДЭЭ! ӨР, ӨР Л БАЙХГҮЙ ЮУ? АРАЙ ДЭНДҮҮ. ДЭЭХНЭ ҮЕД ГАДНЫХАН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ӨГЬЕ ЭНЭ НЭГ ЮМАА ХИЙГЭЭД АВААЧ ГЭХЭД Л ГАР ХАРААД ГАЦААГААД БАЙДАГ УЛС ШҮҮ ДЭЭ! ЭСХҮЛ ЭЗЭН СУУХ ГЭЭД АЛАЛЦААД УНАНА! ТЭГЭЭД Л ХҮНИЙ ХООЛ БОЛНО!

27.123.212.142З   • 2018, 7 сарын 27. 9 цаг 26 минут

эсэргүү ТББ олон байна. Хариуцлага тооцпог болох хэрэгтэй

202.179.25.110Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 19 минут

цэнгэл дуракийг магтууштай

103.9.90.50Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 18 минут

За ашгүй дээ. Амжилт хүсье салбарынхандаа.

64.119.19.200Зочин   • 2018, 7 сарын 27. 8 цаг 54 минут

Gobi ruu uer borootoi ued us tataj Tom Tom nuuruudiig uusgbel sain bn aa baruun tald ongiin goloor damjuulj zuun tald hentiin bayn monh sumaas tataj Tob hesegt lungiin baruun urd ali boloh uragshaa tursen hesgeees gobi ruu us tatah heregtei

43.242.241.151Зочин   • 2018, 7 сарын 27. 8 цаг 26 минут

манай улс хямд эрчим хүчний эх үүсвэртэй болно гэдэг маш их хэрэгтэй шүү хурдан барих хэрэгтэй байна амжилт

139.5.216.253онош дүгнэлт   • 2018, 7 сарын 27. 8 цаг 04 минут

Заавал онгон дагшин газрыг очиж үймүүлэх гээд байх юм. Энд нуур хэрэггүй харин Орхон-Туулын бэлчир очиж наадахаа баривал зүгээр байх, Заамарын талхалагдсан газар нууртай болж төв халхын уламжлалт бэлчээр нутаг сэргээгдэнэ.

202.21.100.211АЛДААГАА ДАВТАХ УУ???   • 2018, 7 сарын 27. 11 цаг 27 минут

ХАРХОРИНЫ УЦС-ЫН ЖИШГЭЭР ОРУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ??? ИХМЭДЭХ ПОПУЛИСТ САНААГАА САЙТАР БОДОЖ ҮЗНЭ БАЙГАА

103.229.123.250Зочин   • 2018, 7 сарын 27. 11 цаг 09 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

183.81.171.2b   • 2018, 7 сарын 27. 10 цаг 38 минут

guih nohoid guihgui nohoi gej. amaa tat....

202.21.106.159Зочин   • 2018, 7 сарын 27. 9 цаг 22 минут

huts mal mini

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.