2018 оны 8-р сарын 2
7 цаг 01 минут

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч болох вий дээ

Одоогоос бараг 4 жилийн тэртээ нэг сайн мэдээ дуулдаж байсан нь АНУ-ын Мянганы сорилтын сан Монголд хоёр дахь шатны төслөө хэрэгжүүлэх болсон тухай байв.

Тухайн үед АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт эрэмбэлэгдсэн байв. Буцалтгүй тусламжийн нийт хэмжээ 350 сая ам доллар буюу үндсэндээ 850 гаруй тэрбум төгрөг. Энэ бол тарчигхан Монголд байтугай санхүүгийн дүүрэн боломжтой улс орнуудад ч гэсэн бага мөнгө биш. 

Мянганы сорилтын сангийн хувьд урьд нь Монголд анхны төслөө хэрэгжүүлсэн билээ. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн гэх үндэслэлээр ийнхүү хоёр дахь шатны санхүүжилт олгохоор шийдвэрэлснээ мэдэгдэж байв.  

Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар танилцуулж, энэ төсөлд хамрагдаж болох нэн шаардлагатай төслийн санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг танхимынхаа гишүүдэд үүрэг болгож байв.

Ингэж Засгийн газар “түргэн авч” эхэлсэн энэ төсөл дөрвөн жилийн хугацаа өнгөрөхөд одоогоор  цаасан дээрээ хэвээр байна.  Хоёр дахь удаагийн энэ төслийг Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх болон ус дахин ашиглах төсөлд ашиглахаар үндсэндээ тохиролцсон.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлчээр Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ онцолж байв.

2014 оноос хойшхи дөрвөн жилд талууд бэлтгэл ажлаа хангаж, өнгөрөгч долдугаар сард Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын үеэр талууд Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулна гэсэн хүлээлттэй байсан юм. Гэвч Ерөнхий сайд ч айлчилсангүй, Компакт гэрээнд гарын үсэг ч зурагдсангүй. Харин ч бүр эсрэгээрээ компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал хойшилсон тухай мэдээлэл ирлээ.

Энэ нь Монголын Засгийн газартай холбоотой аж.  Өөрөөр хэлбэл хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс бэлтгэлээ бүрэн хангаагүй байсан нь энэ төсөл тодорхойгүй хугацаагаар хойшлох шалтгаан болжээ.  Тухайлбал, төлөвлөгөө, цагийн хуваарь хийгээгүй, хийх ёстой тооцоо судалгаа дутуу дулимаг гэхчлэн. Иймээс АНУ-ын зүгээс Монголын Засгийн газарт дараах нөхцөл болзолуудыг тавьжээ. Үүнд:

 -Засгийн газар нь шинэ  Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад  орохоос өмнө одоо үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал ус дахь химийн бодисын хэмжээг 2013 оны төвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх зорилготой нарийвчилсан төлөвлөгөөг МСК-ийн шаардлагыг хангахуйц байдлаар боловсруулж баталсан байх.

 -Засгийн газар шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төслийг боловсруулах үүрэг бүхий гэрээлэгчийн боловсруулсан нарийвчилсан зураг төсөл, үйл ажиллагааны загвар тооцооллыг МСК-д хүргүүлсэн байх.

 -Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлсэн талаарх нотлох баримтыг Засгийн газраас МСК-д хүргүүлсэн байх.

 -Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлын нарийвчилсан  төлөвлөгөө буюу цаг хугацааны хуваарийг Засгийн газраас МСК-д хүргүүлж, Компакт гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөөс дээшгүй жилийн дотор барилгын ажлыг дуусгавар болно гэдгийг нотолсон байх.

 

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихтай холбоотой зардлыг санхүүжүүлэх Санхүүжилтийн гэрээг Засгийн газар байгуулсан байх бөгөөд уг Санхүүжилтийн гэрээний хувийг бүрэн эхээр нь МСК-д хүргүүлсэн байх зэрэг болзлыг тавьжээ.

Үүнээс харвал таван  төрлийн шаардлагыг тавьсан байх бөгөөд эдгээр бичиг баримтыг бүрдүүлж, тэдгээр нь МСК-ийн шаардлагыг хангасан тохиолдолд  төсөл хэрэгжихээр болж байна.

Уг нь бидний ойлголтоор гэрээнд гарын үсэг зурахад ямар ч асуудалгүй, бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн ойлгож хүлээж байсан билээ. Гадаад харилцаан сайд Д.Цогтбаатар энэ хавар АНУ-д айлчлал хийснийхээ дараа хэвлэлийнхэнд “АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь Компакт гэрээг байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зургадугаар сарын сүүлээр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах л үлдсэн” гэж мэдэгдэж байв. Төрийн сайдынхаа ийм үгэнд итгэхгүй гээд яах билээ.  Тэр л ойлголт, итгэл үнэмшилтэйгээ өнөөдрийг хүрсэн юм.

Гэтэл цаг нь болохоор мөнөөх “бүрэн хангагдсан” бэлтгэл ажил иймэрхүү түвшинд, түүхий шүүрхийгээрээ байгаа бололтой. Ерөөс ажил хэрэгт хандах бидний хандлага угаас нэг иймэрхүү байдаг бололтой.  

МСК-ийн шаардлаг хангасан иймэрхүү бичиг баримт тооцоо судалгааг нь бэлдэж өгөх гэж бас л хэсэг хугацаа өнгөрөх байх. Заан тугална гэдэг шиг. Энэ хэрээр бүтээн байгуулалт, ялангуяа Төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатарын усан хангамжийн асуудал удааширна. Бусдад өгч чадахгүй ч ядахдаа авахдаа аятайхан авчихдаг болмоор байна.  Буцалтгүй тусламжийн энэ хөрөнгийг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгч битгий болгочихоосой доо.

Авах биднийг бөхийгөөгүй байхад өгөх тэд түрүүлж бөхийхгүй нь бүр ч тодорхой.

М.Нэргүй

 

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.67Зочин   • 2018, 8 сарын 3. 6 цаг 44 минут

Сэтгэгдэл бичих завтай. Тэгээд юм болгоныг харлуулна. хараана. Төр засгаа муулна. Үүний цаана тэд идээд уугаад луйвардаад байна. Гэвч надад юм олдохгүй байна. Би ч гэсэн хулгай хиймээр байна гэсэн гэнэн тэнэг санаа л байх шиг байх юм даа. Энэ сэтгэгдэл бичэгч бидны хэн нь бурхан хэн нь чөтгөр болохийг бурхан ч ялгахгүй бизээ. Бид үнэхээр арчаагүй хогнууд юм даа???????

178.85.140.24Зочин   • 2018, 8 сарын 3. 5 цаг 29 минут

Evluuleg

188.95.123.149zaluu   • 2018, 8 сарын 3. 2 цаг 14 минут

hamgiin archaagui hereggui ymnii toloo huchin zutgez bui zuzig tavisan bolhi humuus ymdaa

66.181.191.84Дэлдэгч   • 2018, 8 сарын 2. 23 цаг 34 минут

Энэ цагийн орчлонгынхоны байж байгаа царай энэ. Толгойтой олгойтой хун бэлдэж чадаагуй нь гай даа.

103.57.92.156Зочин   • 2018, 8 сарын 2. 21 цаг 40 минут

Дээр үед монгол цэргүүд зориудаар дайсандаа тарган үхэр, хонь хаяж өгөөд тэд нь түүнийг идээд унтдаг юм байх, тэгэхээр дайрч устгадаг байсан гэсэн. Одоо үхэрнүүдэд авлига хэрэгтэй, өр юуч хэрэггүй

43.242.243.15Зочин   • 2018, 8 сарын 2. 20 цаг 09 минут

Ийм арчаагүй хүмүүүсээр дахин дахин төр засгаа бариулсаар л байх уу Монголчууд аа

178.85.140.24Зочин   • 2018, 8 сарын 2. 18 цаг 27 минут

Evluuleg

66.181.186.198Зочин   • 2018, 8 сарын 2. 17 цаг 13 минут

Хэлэн дээр нь чихэр, шилэн дээр нь хутга гэдэг үг байдаг даа...

66.181.177.194Зочин   • 2018, 8 сарын 2. 17 цаг 12 минут

Төсөл.төндөрийг хувааж идэж сурсан хэд АНУ-д очиж орогноод л одоо эдэнд идэх хүсэл төржээ Монголын ард түмэнд огтхүрээлгүй төсөл хэрэггүй. Харин ч гай болно Төслийнхариу нь эх орноо худалдах бозлно

66.181.165.29жирийн иргэн   • 2018, 8 сарын 2. 16 цаг 59 минут

эх орноосоо урвагч Сайханбилэгт 850 гаруй тэрбум төг өөрт нь ашиг гарахгүй болохоор хөдлөөгүй юм байна л даа.Урагшгүй ноёны унхайгүй албат гэгчээр төрийн албыг хаших сэтгэлгүй улсуудаас ажлын үр дүн гарсангүй дээ.Өөрсдөд нь унацтай байсан Чингис, Самуурай бонд шиг байсан бол аль хэдийнээ аваад залгичихсан даа.Ийм л хүмүүс өнөөдөр төрийн ажлыг залгуулж явна.Эх оронч сэтгэл, ажлын чадвар, мэдлэг, сэтгэл дутаж байна.

202.70.34.78Зочин   • 2018, 8 сарын 2. 16 цаг 24 минут

hudlaa medeelel baina. kompakt gereenii tusluudiin ajil mash sain yavj baigaa. bid yah gej negnee ingej hudlaa hemlej baidag yum be.

203.91.115.45Зочин   • 2018, 8 сарын 2. 14 цаг 27 минут

tui choort ed nariig yah we

66.181.160.70dbaasan   • 2018, 8 сарын 2. 13 цаг 55 минут

bI TEND SUUVAL ILUU UR DUNTEI BAINA. IKHENKH NI NADAAS DOR MULGUU BAIGAG.

202.179.31.35Зочин   • 2018, 8 сарын 2. 11 цаг 22 минут

Монгол үхэрийг хүн шигээ болохоор л Монгол үхэр гэсэн бх даа.Тэр тусмаа У ИХ д ямар хү үүс эсвэл юу суугаад б наа.

202.179.27.40Sonin   • 2018, 8 сарын 2. 11 цаг 17 минут

Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилчид ажилдаа үр бүтээл гаргах зөв тогтолцоотой учир ажил нь явагдаад үр дүн нь гардаг. Төрийн байгуллагууд болохоор хийсэн хийгээгүй төсвөөс баталсан мөнгөнүүд урьдчилаад ороод ирдэг тул удирдлагын хяналт муугаас ажилчид нь хийсэн дүр эсгээд яваад цалин урамшууллаа авчихдаг. Хийж байгаа ажил нь улсын ирээдүйн хөгжил, нийгмийн хариуцлагад чухал байхад хувьд нь ашиггүй бол түүнийг удаан хугацаагаар гацааж замхруулдаг талтай

122.201.24.226mongol   • 2018, 8 сарын 2. 10 цаг 42 минут

Ene zasag tur yaagaad iim yam bolgond hariutslagagui baidag yam be end tendees ur tavij badar guih bolohooroo ichihch ugui uraldaad murguud guih yam hii orond ni unegui yam ugie geheer zalhuuraad bas huvidaa ashiggui bolohoor hoirgoshood bh yamar hanaj tsaddaggui,yamar ih hariutslagagui,es surtahuugui yam be naad alban tushaaluud chini ta nariig bayajuulah gej bii bolgoson yam uu uls ornoo zuv tiish zalj ard tumnee ayatai tuhtai bailgaarai gej bii bilgoson yam shuu

202.9.44.65Zochin   • 2018, 8 сарын 2. 10 цаг 31 минут

medeej hiisen buteesen zuil bgaa. Zarim ni medsen ch medeegui dur esgedeg, zarim medeegui l bgaa. Gol ni tor zasagt ajillaj bgaa namiin nereer alba hashij bgaa nohduud ajil uuregtee hariutslagagui handaj bgaagiin l tod jishee. Alivaa asuudald shuurhai handaj baimaar bna. Toriin shiidver garahgui gatsaj 1-3 jil bolj baij garahaar ajil yaj uragshilj, uls yaj hogjihov. Tegeed l daraagiin songuuli bolj dahiad l shine nohduud oort ashiggui bol gatsaana. iim l dur zurag bna daa. Hunii ogson yumiig avch chadahgui yasaa bulaatsaldsan nohod shig bainaa

66.181.161.119Зочин   • 2018, 8 сарын 2. 10 цаг 15 минут

эхний ажил нь чойр сайншандын замыг хийсэн дээ даацын зам

202.9.42.6Зочин   • 2018, 8 сарын 2. 12 цаг 44 минут

muruud,,

172.56.16.223Зочин   • 2018, 8 сарын 2. 9 цаг 55 минут

МАН ийм хегийн. МАН-ын Засгийн газар огцроосой!

66.181.186.198Зочин   • 2018, 8 сарын 2. 17 цаг 24 минут

МАН-ын хуримтлуулсан хэдийг нь АН үрэн таран хийгээд улсын эдийн засгийг унагаах юм биз дээ. Лав 2 удаа тэгсэн агуу туршлага тэдэнд бий дээ...

202.9.42.6Зочин   • 2018, 8 сарын 2. 18 цаг 29 минут

2uulaal huvaagaad bairtsaad,bulaaldaad.zarimdaa vgsen huivladaad iddishdee.280jil iim b.laadaa

202.9.42.2Зочин   • 2018, 8 сарын 2. 9 цаг 29 минут

Тэр чинь өөрсдийн хүмүүсээ цалинжуулж, хуралдаж цацаад дуусдаг мөнгө. Өгнө,өгөх гэж байна, өгөрөөр боллоо гэсээр 10-аад жил болно. Тэгээд АНУ өөрсдийн эрх мэдэлтнүүдээ илгэж цалинжуулдаг.

122.201.24.226Зочин   • 2018, 8 сарын 2. 10 цаг 33 минут

shar hadand hevtej emchluul tegeed transheindaa amidraarai

203.91.115.51Зочин   • 2018, 8 сарын 2. 8 цаг 57 минут

Өөрсөддөө ашигүй зүйлд хөдлөхгүй Төр засаг, дарга нар шүү дээ

202.21.106.135Зочин   • 2018, 8 сарын 2. 8 цаг 53 минут

Үхсэн ацных нь Америк. Муусайн дайн дэгдээгч , булаан эзлэгчидийг хөөгөөд явуул. Монгол улсын эдмйн засагт наад янкуудын чинь оруулсан хувь нэмэр гэж юу ч байхгүй. Мянганы сорилтын сан гэж зүйрлэвэл далайд дусал... Наадах дусаалаар чинь яах юм.

202.168.59.193Зочин   • 2018, 8 сарын 2. 15 цаг 17 минут

Америкийн виза авч чадаагүй Монголын гологдол Америкийг үзэн ядаад яах ч юм билээ. Америк, Япон, Солонгос....ирээд Монголыг хөгжүүлж бас төрд байгаа луйварчидтай нь тэмцэхгүй, улс орноо хөгжүүлэх, эрх ашгаа хамгаалан тэмцэж чаддаггүй арчаагүй хулчгар, залхуу бидний хохь гэдгийг ойлгомоор юм даа

122.201.24.226Зочин   • 2018, 8 сарын 2. 10 цаг 35 минут

iimerhuu medrel muutai transheinii amidraldaa taarsan novsh

202.21.98.138Зочин   • 2018, 8 сарын 2. 9 цаг 34 минут

mal min chi ene sanhuujilteer barigdsan zasmal zamaar huduu aimguudruu bitgii yavaarai, helsen amandaa hureed hajuugaar ni shoroon zamaar davhichihaarai

66.181.161.43Иргэн хүн   • 2018, 8 сарын 2. 8 цаг 32 минут

Ажил үүргээ биёлүүлэхгүй, авилга хулгайд гаршигчид-МАНАН

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.