НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол арваннэгдүгээр сарын 18-нд буюу маргааш явагдана.
Иргэн 2018 оны аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.
Таныг азын тэнгэр ивээх ч юм билүү өнөөдөр багтаж НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Olon hund taarsan bnle tatvariihandaa bayarlalaa amjilt husie medeej buh hund taarahgui shuu de hamaagui gonginoh hereggui ee nuhuduu ene chine sugalaa shuu dee yamar ocherloj avdag ed baraa bish az yondoonii l asuudal
Ungursun sariin tohirliin mungu yagaad odoo boltol uguhgvi bnaa
20000-аас илүү мөнгө хожсон хүн байдаг юм уу . Хэдхэн хүнд хорин мянга өгөөд үлдсэнийг нь өөрснөө хусчихдаг юм бишүү та нар .