2019 оны 3-р сарын 19
9 цаг 00 минут

Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ

Төрийн албаны машиныг тэмээнээс том тэмдэгтэй болгох асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан удаа бий. Төрийн албанд хэрэглэх ёстой машин дарга нарын эхнэр хүүхдийн унаа болж дэлгүүр хэсэх, сургуульд хүргэж өгөх авах зэргээр хонины морь шиг болсон учраас л ийм санал санаачлага гарч байсан хэрэг. Төрийн албаны унаа бол татвар төлөгчдийн мөнгө байтал зүсээ хувиргаад байгаа нь тэр.  Хэдэн дарга нарын эхнэр хүүхдэд үйлчлэх, зуслан зугаалга, нар салхинд гарах унаа машиных нь хэрэгцээг төрийн  унаа, төсвийн мөнгөөр зохицуулах гэж татвар төлөгчид хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрлөх хэрэгтэй юу.  Энэ асуудлын цаана тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ёс зүйн сэдэв хөндөгдөж байгаа юм.

Түүнчлэн төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой болсон.

Саяхан Японы нэгэн сайд  албаныхаа машинаар зусландаа очсоны төлөө  уучлалт гуйж, арайтай л албан тушаалаасаа огцорсонгүй.  

2016 оны наймдугаар сард Токио хотын дарга Масүзоэ төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслан руугаа явдаг байсан нь хугацаанаасаа өмнө огцрох шалтгааны нэг болж байв.  Бусдын жишиг ийм байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор  байхын гахайлтай жишээ гэвэл энэ байх.  Монголчууд ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж.

Даврагчдад даруулга хэрэгтэй. Үүнийг зохицуулахаар өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар  “Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно” хэмээн сануулж, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байсан удаатай.   Уг нь энэ бол алга ташин хүлээж авах аргагүй л цагаа олсон шийдвэр байсан юмсан. Харин сайдын тэр үг хэрхэн хэрэгжиж байгаа бол гэдгийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эргэж нэг харж, эргэцүүлж нэг дүгнээсэй гэсэндээ сануулж буй нь энэ.

ЗГХЭГ-ын даргын энэ мэдэгдлийн дараахан төрийн албаны машинд "Албан хэрэгцээнд" гэсэн тэмдэглэгээ нааж эхэлсэн бөгөөд харамсалтай нь харин ийм тэмдэглээтэй машин ховорхон харагдаад байгаа юм.  Ийм тэмдэглээ нааж эхэлсэн нь  төрийн албаны  автомашиныг  тэмээнээс том тэмдэгтэй болгож буй нэг хэлбэр л дээ, уг нь.

Түүнчлэн  төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой  болсон. Ухаандаа “албан хэрэгцээнд” гэсэн тэмдэглээтэй машинаар  супермаркетаас  хоол хүнс цуглуулаад эсвэл гоо сайхны салон, сургуулийн үүдэнд зогсож байвал тэр албан хаагчийн ар талыг бөөцийлөөд явж байна гэсэн үг. Тэгвэл дээрхи утсанд залгаж мэдээлэх ёстой болж байна.  Төлсөн татвараа нийгмийн сайн сайхны төлөө зориулах, түүнчлэн шударга ёсны төлөө иргэд энэ мэтийг мэдээлж байх нь матаас бус харин зарчим мөнөөс мөн билээ.

Журам дүрмээрээ бол хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцох ёстой аж.  Харин харваас энэ зохицуулалт нэг л учир дутагдалтай санагдаад байгаа юм.  Албаны машинаа амины ажилд  унасан гээд албан  байгууллага, албатууд нь даргадаа хариуцлага тооцно гэвэл  үүн шиг худал юм байхгүй.  

Ядаж байхад манай дарга нарын албандаа машин унах амбиц сонирхол дийлдэшгүй.  Бээжин хотын  100 мянгаас хол давсан оюутантай төрийн өмчийн сургуулийн захирал ажилдаа унадаг дугуйгаар ирж очдог гэдгийг тэнд сурч байгаа монгол оюутнууд тодотгосон.  Харин 30-40 мянган оюутантай  манай  төрийн өмчийн сургуулийн захирал жийп л данхалзуулна.

Ерөөс дарга нар нь албаны машин унаснаар улс хөгждөггүй гэдгийг мэдрэхээрээ нэг болж байна, бид. Гэсэн хэрнээ албаны машины тоо буурах биш өссөөр байгааг ганц нэг тоо баримтаар дурдая.  

Тухайлбал, 2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол 2016 он гэхэд бараг хоёр дахин буюу 22 мянга болж нэмэгдэж байжээ.  Түүнээс хойш 2 жил өнгөрч байна, энэ тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан баримт байна.

Өөрөөр хэлбэл, ердөө гуравхан жилд 19 тэрбум орчим төгрөгөөр дарга нарыг тансаглуулсан тоо баримт байна. Үүнд дээр шатахуун, тос, сэлбэг, жолоочийн цалин гээд зардал нэмэгдэнэ гээд тооцоорой.  Төрийн мөнгө  ёолдоггүй гэж л энэ байх.

Албаны автомашин тойрсон төрийн мөнгө ийн урссаар байна.  Энэ их зардлыг  танаж хасах, оновчтой  зарцуулах олон боломж байгаа нь маргаангүй.  Тэдгээрийн нэг нь албаны унааны амины “зориулалтыг “ халж,  эхнэр хүүхдүүдийнхээ “хонины хээр”  болгодог ёс зүйн гажуудлаасаа салах явдал  юм.

Г.Хантулга

 

69
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

69 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.204ЗОЧИН   • 2019, 3 сарын 20. 12 цаг 32 минут

ЯМБАТАНГУУДАД МАШИН УНУУЛЖ БӨХӨЛЗДӨГ ЁС ХЭЗЭЭ АРИЛАХ ВЭ?!! ХУВИЙН АЖИЛД ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ ДОЛООН УУЛЫН ЦААНА ДАЛД ОРВОЛ ТААРНА!

64.119.18.214Зочин   • 2019, 3 сарын 20. 1 цаг 07 минут

Наад Оюун-Эрдэнэ чинь попрохоо л бодно уу гэхээс биш ажил хийхгүй шдээ

222.110.147.21шаа гөлгөө   • 2019, 3 сарын 20. 8 цаг 04 минут

Сэтгэгдэл бичих...

103.229.120.29Зочин   • 2019, 3 сарын 19. 18 цаг 49 минут

төрийн бүх албаны машинтай байх эрхийг л хасчих наад наалт энэ тэр бол зардал ,дээр нь дахин зардал болж байна,төр засгийн баазаас ,эсвэл хувийн хэвшлээс гэрээгээр машин унадаг хууль баталчих ,тэгвэл олон наяд төгрөгийн зардал хэмнэгдэнэ,байгуулагад очсон дарга нар яаж ийгээд л хулгайгаар шинэ машинтай болж байна,шударга гэх нямдорж сайдад гэхэд л шоронгийн газраас хамгийн үнэтэй жийп өгч л байсан ,сайд нь унаж л байсан,яам агентлагын хурган дарга бүгд л машин унаж байна даа

66.181.188.195ЗОЧИН   • 2019, 3 сарын 19. 18 цаг 49 минут

ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР НАРГИНАА ГЭЖ

66.181.188.195ЗОЧИН   • 2019, 3 сарын 19. 18 цаг 47 минут

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЯМБЫН ЭДЭЛДЭГ МӨРТЛӨӨ ЯЛЫН ҮҮРДЭГГҮЙ ЭЭ ГЭЖ

66.181.188.195ЗОЧИН   • 2019, 3 сарын 19. 18 цаг 45 минут

ТӨРИЙН УНАА ГЭДЭГ ЧИНЬ ХЭЗЭЭНЭЭСЭЭ Л ХАДАМ ЭЭЖ, ЭХНЭР, ХҮҮХЭД, БҮР ЦААШЛААД НУУЦ АМРАГТ НЬ ХҮРТЭЛ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ ДАА

203.217.138.2Зочин   • 2019, 3 сарын 19. 18 цаг 20 минут

Төрийн албанд би хамааралгүй хүн. Гэхдээ монголчууд хэт туйлшрахаа болимоор юм. Төр завгүй зүтгэж буй хүмүүсийн арга гэр нь тодорхой хэмжээгээр баталгаатай байх хэрэгтэй. Нялх хүүхэдтэй эхнэр нь яагаад эмнэлэгт машинаар нь очоод хүүхдүүдээ үзүүлж болохгүй гэж, эхнэр нь хүүхдээ сургуульд нь хүргэж, авах боломжгүй үед яагаад машинаараа очоод авч болохгүй гэж?!

202.9.42.76Зочин   • 2019, 3 сарын 19. 18 цаг 58 минут

Чи битгий хуц ***** ёр нь албан душаалтай хүмүүст машин авч өгч унуулах ямар хэрэгтэй юм тэд машин унаад юу бүтээсэн юм бэ авилгач хулгайчид штээ

66.181.177.200Зочин   • 2019, 3 сарын 19. 18 цаг 06 минут

Шударга Оюун-Эрдэнэ дарга энэ талаар юу бодож явдаг юм бол доо.

66.181.177.200Иргэн   • 2019, 3 сарын 19. 18 цаг 04 минут

Ер нь орк сэтгэлгээтэй цүнх баригчид жолоочтой машинд хэдэн жил сандайлах гэж үхэн хатан зүтгэдэг юм биш үү ??? Тэд хамаг байдгаа хахуульд өгч , дээдсийнхээ бөгсийг үхтлээ долоож байж хурган дарга болдог.

59.153.112.169Зочин   • 2019, 3 сарын 19. 17 цаг 05 минут

Төрийн албаны дарга нар машин унах шаардлагагүй Ёстой үргүй зардал. тэгээд ч тэр машины сэлбэг бензин гээд байгууллагын төсөв тэр чигээрээ зарцуулагддаг,Авгай нар нь хүүхдээ тэврээд суучихдаг. Дарга солигдох үед төрийн машин сэг болоод хувийн машин нь сэмбийчхсэн байх шиг,,,Үргүй зардал

43.228.131.113Зочин   • 2019, 3 сарын 19. 16 цаг 21 минут

Ер нь даргын машиныг эхнэр хүүхдүүд найз хүүхнүүд нь л унадаг юм байна лээ дээ. Шал дэмий ингэж мөнгө үрэх хэрэг байдаг ч юмуу үгүй ч юм уу хэн мэдлээ

202.131.227.174зочин   • 2019, 3 сарын 19. 15 цаг 43 минут

Албаны машинд аминд, амины машин албанд яваад таарах юм даа

202.131.249.202Зочин   • 2019, 3 сарын 19. 14 цаг 13 минут

exner xvvxdvvd ni vxej duussanii daraa l ene asuudal zogsono,ternees naash ch estoi vgvi yum baix aa,xaxaxa,

139.5.216.57Eh hyn   • 2019, 3 сарын 19. 14 цаг 08 минут

albanii tuluu zurh setgelee zoryilaad tsag nargyi ajillaj baigaa hyn yagaad huuhdee surguuld hyrgej avch bolohgyi gej

202.21.106.146Зочин   • 2019, 3 сарын 19. 16 цаг 31 минут

Хаха. Ийм л ёс зүйтэй бна шүү дээ. Хувийнхаа машинаар хүргэдэг юм за юу

103.212.117.70Zochin   • 2019, 3 сарын 19. 23 цаг 56 минут

Huviin mashiniig n hen barih uu? Chi jolooch n boloh uu? T1

66.181.186.35Зочин   • 2019, 3 сарын 19. 15 цаг 39 минут

СБ дүүргийн 2-о хэлтсийн нэг цагдаа 16-р суогуулиас хүүхдээ аваад гэрлүүгээ явах гэж байхад дэргэд нь гэмт хэрэг гарсан. Гэтэл тэр офицер хүүхдээ хүргэж өгөөд ирнэ гэж яваад ирээгүй. Түүнд хандсан хүнийг зайл гэж хөөж байсан. Одоо энэ утас нь ажилладаг байгаасан ЕБаримтад бүртгүүлэх гэхээр болохгүй юм үүнтэй адил луйвар бүү явагдаасайй

202.21.117.58аааа   • 2019, 3 сарын 19. 14 цаг 55 минут

Зүрх сэтгэлээ зориулж ажиллах ёстой биздээ угаасаа. Тэрний чинь төлөө цалин олголоо болоо юм бишүү. Машин унаж хүүхдээ зөөх эрх чамд байхгүй

119.40.103.50Зочин   • 2019, 3 сарын 19. 13 цаг 42 минут

yu hiisen gej mashin unadag yum gants prius avaad unaj chadahgui chatsagnuud

103.14.38.144зочин   • 2019, 3 сарын 19. 13 цаг 17 минут

чин сэтгэлээсээ дарга хийх гэдэг бол их хэцүү, ар гэрээ мартаад л ,ийм үед яагаад машиныг хэрэглэхгүй гэж, ар гэрээ бас бодох ёс зүй байх ёстой биздээ. та машин унахгүй төрийн их ажлыг хөлөөрөө хийгээд үзэл дээ. энэ их гацаан дунд. арай ч дээ. заримдаа хэрүүлийн дэмий алим тарихаа болимоор юм. зөв мэдээлэл өгөөч дээ

66.181.186.35Зочин   • 2019, 3 сарын 19. 15 цаг 41 минут

Дарга нар гэж нэг хурал болохоор үзэгдэхээс өөр ажил хийдэггүй ба найр наадмыг ч харин аолгасахгүй шүү. Шартсан даргыг жолооч нь хүргэж өгөхгүй бол өөрөө будаа болно

80.200.118.108Zochin   • 2019, 3 сарын 19. 13 цаг 46 минут

Huvidaa mashin awch teruugere huviinha ajlig amjuul, albanii yum albandaa l baih yostoi, iim yum bichij bga munhaguud bas baidag baih ni ee

103.212.117.70Zochin   • 2019, 3 сарын 20. 0 цаг 01 минут

Zamiin hodolgoonii durmeer 10 nas hureegui huuhdiig tsetserleg surguuld n etseg eh asran humuujuulegch tom hun hurgej ogoh estoi. Tiimees baga nasnii huuhedtei humuusiig toriin albanaas zaluul gej baigaa um uu. Huuhdee hurgej ogch avch chadahgui bol

103.14.36.18Зочин   • 2019, 3 сарын 19. 13 цаг 16 минут

Цонхонд нь хар тень наалгуулахыг хоригловол дотор нь сууж яваа эхнэр хүүхэд нь харагдана биздээ.

66.181.177.101Уншигч   • 2019, 3 сарын 19. 13 цаг 03 минут

Даргын машин бол шагнал юм билээ шүү, хэрэглээг нь хязгаарлаж чадах оболов ууаль л том дарга нар том том л машин унана шд, ажлын байрны тодорхойлолт дээр нь албан хэрэгцээнд албаны машин хэрэглэнэ гээд заачихсан байхад унахгүй яах юм. Ер нь ажил хийх гэж биш авгай хүүхдээ эрхлүүлэх улсын хрөнгийг хувьдаа ашиглах өөртөө давуу эрх эдэлж эгэл борчуудаас өнгөөрөө ялгарах гэж л дарга болдог шүү дээ, аа бас хүн загнаж дарамталж таашаал авах гэж байгаа. ..

202.21.98.166Зочин   • 2019, 3 сарын 19. 12 цаг 51 минут

АВГАЙ НЬ ПАТРОЛД СУУХГҮЙ ГЭЭД ЛАНД-200 АЛБАНДАА АВСАН САЙД БАЙГАА ШҮҮ

202.9.42.162Зочин   • 2019, 3 сарын 19. 12 цаг 38 минут

Төрийн алба, төсөвт байгууллагын машины дугаарыг ялгавартай болгоё. Хаалга хавтсан дээр нь аль байгууллага гэдгийг ялгах лого тэмдгийг нь байршуулдаг болъё.

112.72.11.111Зочин   • 2019, 3 сарын 19. 12 цаг 08 минут

ѳмнѳ нь цагдаагийн даргын машин айлын цэцэг цэврүш шиг охин хүүхдмйг лайраад алсан аягүй бол ялгүй гараа биз

43.250.126.130Зочин   • 2019, 3 сарын 19. 11 цаг 43 минут

Зөв зөв. албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглох хэрэгтэй. Албаны машины тоог ч цөөрүүлэх хэрэгтэй. Батүүл мэтийн хулгайчид соц нийгмийн үед дарга нарын хангамж тансаглалыг гайхаад байсан. Одоо бол тэр үе юу ч биш. Наад захын жишээ гэхэд л наадмаар та нар морины наадамд очиод л хар. Дарга нар томчуул баячууд том том сийлбэртэй гэрт найрлаад л . Жирийн ардууд тийш зүглэх зам ч байхгүй . Тэр гэрээ тойруулаад хашаа шуудуу татчихсан. Наадам үзэх хамгийн тохиромжтой өндөрлөг газруудыг хашаад тансаг гэр, байр барьчихсан байдаг шүү дээ.

202.126.89.208Зочин   • 2019, 3 сарын 19. 11 цаг 33 минут

Za ene jijig baiguullagadaa merj idej sorj amisgaldagaag ni zogsoohfui bol tomchuud tomoor jijiguud hulgana met mereed wne mongoliin tatvar telegchdiin nenge dùslaateneg mongol ***** tatvar telegch nar ingeed tatvaraa telled luivarchdiig hoimrtoo suulgaad eder ni hamgiin sain hooloo egeed shene ehner ohiduudaa edluuleed tenwg mongol erchuud sereh boloogui uy

112.72.11.119зочин   • 2019, 3 сарын 19. 11 цаг 17 минут

АН ынхан анх гарч ирэхдээ Цэдэнбал дарга гэх мэт дарга нарыг машин унадаг ар гэрийнхнээ зөөдөг гэж хуцаж гарч ирсэн муу үзлийн хүүрнүүд одоо өөрсдөө яаж галзуурч байгааг сохор эргүү монголчууд харахчгүй харсан ч гөлөг царайлаад явж л байгаа байхгүй юү

103.14.38.210Зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 59 минут

төрийн байгууллагууд ер нь машины хэрэг байхгүй одоо бараг бүх үйлчилгээ худалдан авалт хүргэлттэй болсон ш дээ машины бинзен тос жолоочийн цалин гээд маш их зардал Эмнэлэг цэрэг цагдаа хүчний байгууллага онцгой байдал л зориулалтын машин тэрэгтэй байдаг юм бгааз бусад нь илүү асуудал

202.179.26.145ИРГЭН   • 2019, 3 сарын 19. 10 цаг 34 минут

ЭХНЭРЭЭ ЖОЛООЧДОО АЛДАЖ АРААРАА ТАВИУЛЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ МАЛНУУД ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ Л БАЙ.ГЭХДЭЭ АМЬДРАЛДАА ТҮҮНЭЭСЭЭ ИХИЙГ АЛДАЖ БАЙГААГАА ГАДАРЛАХ Ч ҮГҮЙ ДЭЭ.НАС ТОГТСОН ТОХИТОЙ ТОМООТОЙ САЙН ЖОЛООЧ НАР ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ҮНЭНДЭЭ ЗАЛУУЧУУД БӨГС ДОЛООЖ НОВШИЙН АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЯВАХААСАА ИЧДЭГ БОЛМООР ЮМ ДАА.

183.177.97.110Зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 33 минут

иймэрхүү хууль бус зүйлийн машины тэмдэг, дугаарыг нь зургаар аваад мэдээлэх хэрэгтэй

202.179.26.21Зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 26 минут

Засгийн газрын авто бааз гэдэг социализмын уеийн юмыг татан буулга тэр уед зумуус хувьдаа машингуй байсан болохоор хэрэгцээтэй байсан одоо бол бух хун хувийн машинтай бух дарга хувийнхаа машинаар ажилдаа ирэх естой гараашдаа хувийнхаа 570 ыг улдээчээд тосвийн монгоор 570 авч унана энэ чинь шодрогос байна заюу

202.55.191.194galgolomt   • 2019, 3 сарын 19. 10 цаг 26 минут

2 mashintai baisan gazap 20 bolson haraad l shuuhaas yamar uneniin heleed ajilgui boltoi ni bish

124.158.124.142үнэнч   • 2019, 3 сарын 19. 10 цаг 25 минут

эргүүнүүдээ дарга нарын машиныг хаана явж байгааг өөрснөө цахимаар хяна. эсвэл унуулахаа боль. ард түмэн татвараараа машин унуулчихаад тэр тэнд явж байна гэж хэлээд бас утасны нэгжээр шатах болж байна уу. хийсэн тэмдэглээг нь ар л даа. ард түмнийг хуурах болжээ. тэгээд бид арга хэмжээ авсан гэж хуцаад байгаа юм

212.8.249.177зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 20 минут

хаа сайгүй төрийн өмчит бүх газрын дарга нарын хэвийн үзэгдэл болсонг өдрийн хэмжээт зай км тохируулан түлш ,шатхууныг олгох "хонины хээрт" өөрийн мөнгөөр шатхуунаа хийгээд хэрэглэнэ биз гарц ийм болой

202.9.44.8zochin   • 2019, 3 сарын 19. 10 цаг 17 минут

naaltiin turgen naalga olon niit hynaad bai

202.131.251.130зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 16 минут

Үнэн юм бичжээ. Хурган дарга нарын төрийн мөнгөөр тансаглах нь хэрээс хэтэрсэн ш дээ. Албан тушаал ахихдаа түрүүчийн хүний ширээ сандлыг сольж маш үнэтэй тавилга авах нь хэвийн үзэгдэл. Албаны машиныг бол ихэнх нь дандаа хувийнхаа хэрэгцээнд зориулдаг нь ил байдаг. Албаны машинуудыг хар тень наалгахгүй, байгууллагын нэрийг машины хаалган дээр нь тод хийж өгвөл иргэд мэдээлэх үүний дагуу арга хэмжээ авч байвал.....

202.9.44.8irged   • 2019, 3 сарын 19. 10 цаг 14 минут

iimerhu uzegdliig shuud nam darj taslan zogsooh ystoi

202.55.191.194Zochin   • 2019, 3 сарын 19. 10 цаг 13 минут

Tiim shu heltes gazriin darga bur albanii amshin unadagiig boluilah heregtei

103.212.116.136Zochin   • 2019, 3 сарын 19. 10 цаг 13 минут

Hogiin darga tsaraitai yumnuud hun ardiinhaa toloo ajilladaggui bj mashin ene ter gsen hangamjaasaa boliosoi bilee. Novshnuud oorsdoo alhaj yavdag baisan bol zamuun hajuugin hog shoroo baas sheesee neg unerteed urdah ajlaa hiih baisan daa

103.229.122.23зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 08 минут

Тэгээд ,бензины ,зардал ,хэтэрчихлээ,гэнэ. Орон ,байр ,удаан ,жил ,цолны ,мөнгө ,тэтгэвэр ,тэтгэмж ,өндөр ,тэгээд ,мөрдөстэй ,нөхдүүд хэний ,мөнгөөр ажлаа ,явуулж ,байгаа ,билээ. Хэнд ,үйлчилж байгаа юм ,бэ. Одоо ,байталаа цасанд суусан машин татаж өгөөд ,мөнгө ,нэхэх юм ,яриад сууж байх юм. Үүргээ ,биелүүлчихээд гавьяа ,шагнал ярина. Ёс зүй алгаа.

202.21.106.146Зочин   • 2019, 3 сарын 19. 10 цаг 00 минут

Мэдээлэл аваад тухайн албан хаагчийг ажлаас нь халаад болоо юм бишүү. Тэгвэл ахиж ийм үзэгдэл гарахгүй

202.126.89.50зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 53 минут

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2 дэд дарга бол зүгээр л загнаж байгаад хувьдаа явуулна.бараг баахдаа унадаг байх энэ асуудал цэгцрэх бол уу

103.14.38.13714   • 2019, 3 сарын 19. 9 цаг 51 минут

Өглөө болгон Энхтайваны гүүрийн замыг хааж байгаад л нэг хар машин давхидаг юм. Тэр машин дотор 7-8-р анги орчмын хүүхэд харагддаг бодвол бас нэг даргын хүүхэд хичээлдээ явж байгаа байх гээд өч төчнөөн хүний ажил албыг алдуулаад зам хааж байгаад явуулах шаардлага байна уу тэдэнд мэдээж өөрсдийн хувийн унаа тэрэг байгаа тэрийгээ унаад өглөө гарах цагаа зохицуулаад явж байх хэрэгтэй ш дээ

103.26.194.254татвар төлөгчдийн мөнгө ш дэ   • 2019, 3 сарын 19. 10 цаг 52 минут

Энэ үнэн үү, үнэн бол арай хэтэрнэ ээ. Сая хүнтэй нийслэлийн иргэд, татвар төлөгчид өөрсдийнх нь мөнгөөр авсан машинаар даргын хүүхдийг сургуульд хүргүүлнэ, тэгээд өөрсдөө цалинжуулдаг цагдаагийн дохиогоор зохиомол түгжрээнд орно, Манай татвар төлөгчид үнэхээр үхэр шиг хайхрамжгүй, арчаагүй хүмүүс юм даа

66.181.160.36Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 47 минут

Zvgeer l darga geltgvi orhiin emch nar ajliinha mashiniig oor heregtseend unaad l vr hvvhdee tsetserleg surguulid zoono ooriin heregtseend heregleed l bdg eniig l zogsooh heregtei bgm da

66.181.179.48зочни   • 2019, 3 сарын 19. 9 цаг 46 минут

Албныхан түрэмгий явх нч явдг шү.Атвас бл бүүр ч?Эднд ПР 20 бхд бл блишдэ. 10ч бсн яадын. авгай хүүхд н багтиишд.Ичэд суухгүй бл сйнл биз

202.179.26.103Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 39 минут

ер нь дарга нарын тоо тэдний хангамж тансаглалд монголын ард түмэн туйлдаж байгаа. нэг муу хурган дарга өмнөх даргынх нь жилийн өмнө зассан өрөөнд суухгүй гээд шинээр засуулаад дээр европоос бренд тавилга онгоцоор авчруулж байх жишээтэй ганц өрөөнд 800сая-г төсвөөс үрж байгаа. манайд нэг асуудал байдаг нь иргэд нэртэй малнууд нь төсвийн мөнгийг өөрсдийнх нь халааснаас гардаг гэдгийг ойлгодоггүй төр нь тусдаа мөнгөтэй юм шиг ойлгодог. нам нам гэж далдгасан манай энэ хулгайч гоёо энэ нь муухай гэсээр 30 жил болж юу өөрчлөгдөв

124.158.107.6Ухамсар   • 2019, 3 сарын 19. 9 цаг 39 минут

Би төрийн албанд 15 жил ажиллаж бна Манай нэг дарга эмэгтэй охин сургуульд орж бсан Охиныг нь 12 жил сургууль төгстөл нь зөөсөн Уг машин шаардлагатай үед хэлтэс албад унах заалтай ирсэн л дээ Заримдаа зав гарахаар ажлын цагаар дарга дэлгүүр явна Мөн аав эжжийнх нь хэрэгцээтэй газар нь хүргэнэ ,хөдөө явна НААЛТ наахыг маш ихээр дэмжиж бна

103.26.195.167Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 32 минут

ДАРГА НАР ЕР МАШИН УНАЖ ЯАДГИЙН .

202.179.3.18Иргэн   • 2019, 3 сарын 19. 9 цаг 31 минут

Албаны машин бол ерөөсөө л даргын машин хувийнх нь унаа гээд ойлгочих. Энэ асуудлыг харин одоо болих цаг нь болсон ер нь манайд төрийн зардал аймаар өсөж байна шүү.

119.40.100.66Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 29 минут

за гайгүй болсон шүү 2012-2016 онд утгаа алдаж байсан биз дээ

103.229.122.133Бат   • 2019, 3 сарын 19. 9 цаг 26 минут

Мөддөө салахгүй гэдгийг баттай хэлж чадна

103.212.118.169Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 22 минут

Бүгд наахгүй л бна ш дээ. Орчлонгийн гадаа баахан дарга нар

103.9.90.98Зочин   • 2019, 3 сарын 19. 9 цаг 16 минут

дарга нарын машин, түүний жолооч 2 бол зүгээр л тэр айлын нэргүй зарц... Дарга бол өөрт нь аминд нь өгсөн юм шиг л загнана. Бусад ажилтнууд ойртох юм биш. Энэ бол арай л дэндсэн асуудал, Үүнийг цэгцлэх хэрэгтэй....

64.119.27.138irgen   • 2019, 3 сарын 19. 8 цаг 54 минут

tsagdaagiin darga nar Albanii mashinaa bur ih hereglehiig yanaa

192.82.64.220иргэн   • 2019, 3 сарын 19. 8 цаг 41 минут

угаасаа тийм зориулалттай юм биш үү. Албан ажлын хэрэгцээнд бус авгай хүүхдээ зөөх болон өөрийн хэрэгцээнд унадаг биз дээ. Байгууллагын бусад ажилтнууд уг машиныг албан ажилд ч хэрэглэх эрхгүй л байдаг. Тэгээд даргын жолооч гэж нэг амьтан даргын уулзалт, шоу хэзээ дуусна тэр болтол хүлээж л байдаг бус уу.

202.131.241.2Зочин   • 2019, 3 сарын 19. 8 цаг 32 минут

улсын дугаарыг хөх дэвсгэртэй болгох

202.131.243.186Ёс зүйтэй байя!   • 2019, 3 сарын 19. 8 цаг 32 минут

Дарга нар албаны машинаа өөрөө жолоодоно. Яагаад? Хувийн ажилаа амжуулах, хулгай дээрмээ чөлөөтэй ярих, бензин шатахуунаа хувийн машиндаа хийх гээд олон давуу талтай, тэгэж СТРЕСДЕЖ явж байгаад аваар хийнэ. Зарчимын хувьд жолооч гэсэн ажлын байр байх ёстой.

202.131.243.186ЭТ   • 2019, 3 сарын 19. 8 цаг 26 минут

Үнэн сэдвийг анх удаа хөнджээ. Жолооч даргад үйлчилнэ, авгайгын ажилд нь, хүүхдийн сургууль цэцэрлэгт нь дараа нь "яагаад болохгүй гэж" гээд өөрийн авгай хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хүргэнэ. Бас хурган дарга, нярав, нягтлан мэтийн нарийндаа хатсан авгай нар ийш тийш нь зарна. Ажил тарахад өглөөний ажилыг давтаж такси шиг явна. Төрийн ажлын машины өдөр болгоны хуваарь энэ. Тэр машин удахгүй эвдэрнэ, дахиад шинэ машин ???

139.5.219.134Батаа   • 2019, 3 сарын 19. 8 цаг 17 минут

Бүх албаны автомашины хаалга дээр улсын байгууллагын нэр хаягыг бичиж хэвших хэрэгтэй. Энэ бол зөвхөн эхлэл.

202.179.27.75Зочин   • 2019, 3 сарын 19. 8 цаг 15 минут

Ug ni amarhan daa.buh haalganii shilend teni naalgahgui baival darga ch ter ehner huuhed ni ch ter suuhaa bolino

202.21.106.114Зочин   • 2019, 3 сарын 19. 8 цаг 11 минут

Миний ажиллаж байсан Нийслэлийн нэг агентлаг 2000 оноос өмнө нэг мшинтай. Түүнийгээ ажилдаа ирэхдэа да

202.72.245.122kkk   • 2019, 3 сарын 19. 8 цаг 05 минут

kkk ARDCHILSAN NAMIN YED ARAI DENDUULCHIHJEE> ODOO HER USSUN BOL

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.