Монголчууд  даяаршлаас   муу муухай бүхнийг нь шингээж байна

Монгол даяарчлагдаж  байна гэж хөл хөөрцөг болдог хүмүүс бий. Сайн ч юм уу, муу ч юм уу, бүү мэд. Дээхнэ Москва найтаахад Монгол ханиадаг гэсэн үг байлаа. Тийм л хамааралтай байсан хэрэг. Одоо тэгвэл тэр хамаарал  хил хязгаараа хэдийнээ тэлсэн. Дэлхийн санхүүгийн хямралыг дагаад жижигхэн Монгол хормойн салхинд нь дэрвээд хөлд нь чирэгдэнэ.

Судлаачид  даяаршил нь улс гүрнүүдийн бүрэн эрхт байдлыг хязгаарлахад хүргэдэг бөгөөд энэ үйл явцын дүнд сул дорой, бага буурай улсууд хамгийн их хохирогчид болдог гэж тэмдэглэжээ. Бас даяаршил буюу жижиг улсыг тээрэмдэн хаях их аян гэж нэрлэсэн байх юм. Их л том сэдэв, өргөн хүрээтэй онолын асуудал юм шиг байна.  

Харин амьдрал дээр монголчууд даяаршлаас аль болж бүтэхгүй бүхнийг нь шингээж аваад байх шиг харагддаг. 

Даяаршлаас Монголд нутагшиж буй хамгийн аймшиг бол хар  тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Энэ донтолт Монголын өсвөр залуу үеийнхний дунд өвсний түймэр лугаа тэлж байна. Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харьяа Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсаны 11 нь хүүхэд аж.

1990-ээд оноос өмнө хар тамхи, мансуурах донтох тухай ойлголт байдаггүй байлаа. Энэ талдээр монголчууд үнэхээр айдасгүй амар амгалан аж төрж байсан нь үгүйсгэшгүй үнэн билээ. Харин “Хүйтэн дайн”-ы дараагаас эхэлсэн даяаршлаас Монголд үлдэж  хоцорч буй  базаахгүй  жишгүүдийн түрүүнд  хар тамхины хэрэглээ цохьж явна. Хар тамхины хэрэглээ цаашид үндэстэн дамнасан сүлжээ болж, мафижвал Монголын төр хүчин мөхөстөж мэднэ.

Даяаршлалаас үлдэж буй өөр нэг  нөлөөлөл гэвэл монголчууд, ялангуяа өндөр мэргэжил боловсролтой залуучууд  гадаадад олноороо гарч, хөдөө орон нутгийнхан төв суурин газар бараадаж хэт  төвлөрлийг үүсгээд байна. Үр дагавар нь  эх орны хязгаар нутаг эзэнгүйрч,  тэр орон зайд гадаадын явуулууд суугуул иргэдээс ч илүү эрх ямба эдэлж, дураараа дургиж байгааг шонхорын наймаа, зээрийн ан, зөвшөөрөлгүй алт олборлож буй гадаадын иргэдийн жишээнээс харж болно.

Хилийн цаана эх хэл, уламжлалт соёл ахуй, өв түүхээсээ холдсон шинэ залуу үеийнхэн чигээрээ харийн иргэд болж цөөхөн Монголоо цөөрүүлж байна.

Телевиз, интернет, мэдээ мэдээлэл даяаршиж, үүнээс үүдэн  монголчуудын үнэт  зүйл, уламжлалт соёл зан заншил улам бүр бүдгэрч, өнгө мөнгөний хорвоо өнөөгийн Монголын төрхийг илэрхийлж байна.

Даяаршлын “буян”-аар  Монгол улс ДНБ-ийнхээ хэмжээнээс хоёр дахин их гадаад өртэй болоод байна.  Тэр дундаа урд хөршөөс зээлсэн мөнгө уул овоо шиг  болж байна. Энэ нь эргээд газар нутгийн бүрэн байдалд  нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бий. Санхүү, өр зээлийн  колоничлолын үнэр  нэгэн цагт сэвэлзвэл яана.

Хаа тэртээ ертөнцийн нөгөө хязгаарт дуулддаг байсан ДОХ-ын халдвар  Монголд хэдийнэ орон зайгаа эзэлж, залуу үеийнхэн маань  баар цэнгээний газар, дэн буудлаар “туг” дэрвүүлж явдаг болжээ.  

Бид нэг иймэрхүү янзаар л даяарчлагдаад байх шиг харагдах юм.

Г.Тулга

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.27Бат   • 2019, 9 сарын 25. 13 цаг 50 минут

Бид ч гадаадад хулгай хар тамхи яаж зөөхийг зааж өгч буй

5.173.16.89Зочин   • 2019, 9 сарын 25. 13 цаг 44 минут

gadaadiin humuus oruulj irj bgaa sh dee tor zasag anhaarmaar yum gadaadiinh bol sain humuus bish sh dee saihan ineesen muu humuus zondoo sh dee

202.72.245.122ч   • 2019, 9 сарын 25. 12 цаг 38 минут

Гар утас шагайж байгаагаа орчин үетэй хөл нийлж байна гэж сэтгэж ,гайгүй архи ууж байгаагаа Найзтай болж байна гэж хөөрч, машин унаж гэртээ орох гэж гудамжинд дугаарлаж өвчилж байгаагаа хэрэглээгээ тэлж байна гэж эндүүрч Хөөрхийс орчин цагийн хуучих хүүхдүүд

66.181.161.3зочин   • 2019, 9 сарын 25. 11 цаг 23 минут

монголд даяршил үнэхээр зохицохгүй ни өнгөрсөн 30 жилээс мэдэгдлээ. даяршилаар далимдуулаад эрх чөлөө хүний эрх гэж хашгираад хамаг эд баялагаа алдаж байна одоо эх орноо өрөнд оруулаад хэцүү байдалд оруулаад байна.монгол хүний зан харахтерт даяршил ердөө зохихгүй юм байна.

150.129.142.89Зочин   • 2019, 9 сарын 25. 10 цаг 45 минут

Yag uneniig bichjee huduuniihniig hotod orj irehiig hyazgaarlamaar bh yum

66.181.169.116зочин   • 2019, 9 сарын 25. 10 цаг 35 минут

гэр хорооллуудад аймаар дүр зураг их байдаг юм биш үү ядуу амьдарч байгаа хүмүүс ядуу сэтгэлгээтэй байгаа. амьдралын чанар муутай хүмүүс ямар их хүүхэд гаргадаг юм бэ. чанартай хүн амын тоогбагасгаж буй нэг хүчин зүйл энэ мөн шүү. хүүхэд хүмүүжүүлэх нь битгий хэл өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй архичин заваан хүмүүс л олон хүүхэдтэй байгаа

202.70.34.98Зочин   • 2019, 9 сарын 25. 10 цаг 29 минут

Бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах бол гэдэгт санаа зовж байна. Уг нь одоо амьдарч байгаа бид бүхэн л суурийг нь зөв тавьмаар байдаг, биднээс хамаарахгүй зүйл их олон байна. Хүн бүр хичээвэл болж бүтэхгүй зүйлээс аяндаа ангижрана гэж бодож байна. Боловсрол, сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй байх гэж бодож байна.

66.181.169.116зочин   • 2019, 9 сарын 25. 10 цаг 11 минут

өнөөгийн монголын нийгмийн үнэнийг бичжээ. хуучин цагт янхан хулигаанууд нь ялгарч мэдэгддэг цөөн тоотой байсан бол одоо цагт бүр хэн нь яшка хэн нь бүтэхгүй хулгайч гэдэгнь мэдэгдэхэ байсан. үнэхээр аймаар. 20 гаруйхан жилийн дотор ямар замбарагүй эх захгүй толгойгүй болж болдгийн жишээг монголын нийгмээс харна. тусгай судалгаа хийвэл их эвгүй дүр төрх харагдана. цаашдаа төрийн бүтцээ сууриар нь өөрчилдөг юмуу яадаг юм. нөгөө хүүхдүүд нь тв-ээр өдөр бүр юу яриад байгаа нь мэдэгдэхгүй хүмүүсийн яриа, хэрүүл, төрөөр дүүрэн хулгай байгаа мэт бна

183.81.171.2шударга   • 2019, 9 сарын 25. 9 цаг 35 минут

хар тамхитай холбоотой аливаа хэрэгт оролцогч хамтрагч уруу татагч болгонтой хатуу тэмцэх хэрэгтэй байна, хуульчилсан хуульчдын ард эрх мэдэлтэн энэ хэрэгт хамааралтай байж болох этгээдүүд байхыг үгүйсгэхгүй ,,,учир нь хууль яагаад ийм зөөлөн хандлагтай байна вэ???

150.129.142.249зочин   • 2019, 9 сарын 25. 9 цаг 31 минут

УБ хот хөдөөнийхнөөр дүүрч, хөдөөний мөнгөтэй нэг нь байр худалдан авч, мөнгөгүй нэг нь гэр хорооллыг тэлж, зарим нь хог түүж, зарим нь архичины сүрэг үүсгэсэн. Нэг хэсэг нь үерийн аманд, оршуулгатай залган амьдарч байна. Үүнийг дагаад цахилгааны шугам тавих, худаг гаргах, автобус явуулах, улмаар засмал зам тавьж, цэцэрлэг сургууль байгуулах гэж төр зовох хэрэг байгаа юм уу? Нутаг руу нь хөөж нийслэл хотын төрхтэй, соёлтой болвол яасан юм. Нөгөө даяаршил, ардчилал, хүний эрх нь нийтийн эрх ашгийг үл тоосоор яваад байх уу?

66.181.161.2зочин   • 2019, 9 сарын 25. 9 цаг 27 минут

үнэн шүү. мөн фэйсбүүк гэгч хар тамхинаас дутахгүй тахал байна

103.229.122.126з   • 2019, 9 сарын 25. 8 цаг 57 минут

үнэн

1.223.35.59Зочин   • 2019, 9 сарын 25. 8 цаг 44 минут

hamgiin muuhai n har tamhi belgiin zambaraagui baidal eldev belgiin zamiin ovchin surye

66.181.185.61Зочин   • 2019, 9 сарын 25. 8 цаг 38 минут

Үнэн2. Даяаршил гэдэг бол том гүрнүүдийн жижиг улс орнуудыг залгих зорилготой бодлого мөн

203.91.115.41унэн угт   • 2019, 9 сарын 25. 8 цаг 36 минут

еренхийлегч нь хар тамхи гаднаас оруулдаг сулжээний толгойлогч байхаар бух зуйл ойлгомжтой биз дээ энэ талаар ган хийхгуй л байгаа биз дээ дуугарвал факт нь илрэх гээд бна шуу дээ

202.131.231.26Зочин   • 2019, 9 сарын 25. 10 цаг 08 минут

Баримт нотолгоогүй юм бичихээ боль доо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.