2019 оны 10-р сарын 15
8 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: 133 дугаар сургуулийн 1637 хүүхдийн сурах эрх НОЦТОЙГООР зөрчигдөж байна

-БИДНИЙ ХҮҮХЭД СТАНДАРТ БУС АНГИД ХИЧЭЭЛЛЭЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА-

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж, сурагчид нь үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг,  эхчүүдийн төлөөлөл Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгуулах үеэрээ мэдэгдсэн.

Тодруулбал тэд, "22 мянган оршин суугчтай, сургуулийн насны дөрвөн мянга гаруй хүүхэдтэй Баянзүрх дүүргийн 26-р хороонд ганцхан улсын сургууль байдаг.  Тэр нь 133 дугаар сургууль. 1637 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн хичээлийн байргүй учраас “Монгол тэмүүлэл” гэх сургуулийн дөрвөн давхар барилгын 1, 2-р давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна.

Тодруулбал, 133-р сургуулийн 1637 хүүхэд 1, 2 дугаар давхарт арай ядан багтаж хичээллэж байхад яг адилхан зайтай 3, 4-р давхарт нь олон улсын Кэмбрижийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн 230 гаруй  хүүхэд хичээллэдэг. Тэд хэдий нэг хаалгаар орж, нэг шатаар өгсдөг ч сурах орчин нөхцөл нь тэнгэр газар шиг их ялгаатай. 

Бидний хүүхэд нэг ширээн дээр 3, 4-үүлээ сууж, 40 минутаар үзэх ёстой хичээлийг 20-30 минутад багтаан үзэж байна. Уг нь бол “Монгол Тэмүүлэл” сургуулийн өөр байр луу нүүлгэх асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж ярьсан. БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд тушаал гаргаж “Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэж, байрыг бэлтгэх ажлын хэсгийг гаргасан. Гэвч гаргасан тушаал нь хэрэгжихгүй байна. Тушаал гарснаас хойш 45 хонож байна. Иймээс бид Төрийн гурван өндөрлөгт болон БСШУЯ-ын сайдад шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагын хариуг ирэх арваннэгдүгээр сарын 1-ны өдөр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно” гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан бид Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг зорьж, нөхцөл байдлыг нь сурвалжиллаа.

-133 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ НАР КОРИДОРТОО ОФФИСЛОЖ БАЙНА-

Сургуулийн хаалгаар ороход хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь нэг давхарын коридорт хоёр ширхэг сурагчийн ширээг зэрэгцүүлэн тавьж, тойрон суугаад дэвтэр засч байгаа багш нар байсан юм.

Тэдэнд багш нарын өрөө байхгүй учраас ингэж суухаас өөр арга байдаггүй гэдгийг тус сургуулийн багш Г.Энэбиш онцоллоо.

-7-14 ХҮҮХЭД СУУХ СТАНДАРТТАЙ АНГИ ТАНХИМД 50-60 ХҮҮХЭД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА-

 Бид цааш явж тус сургуулийн хүүхдүүдийн хичээллэж буй анги танхимтай танилцаж, сурагчдын сэтгэгдлийг сонссон юм.  Тэд "Анги танхимын хүрэлцээ муу учраас сонгон судлах хичээлээ үзэж чаддаггүй, хичээлээс гадуур хичээллэдэг секц, дугуйлан, номын сан, урлагийн заал байдаггүй, 7-14 хүүхэд суух стандарттай анги танхимд 50-60-уулаа хичээллэж, нэг ширээн дээр 3-4 хүүхэд багтаж ядан суудаг" гэх мэт маш олон асуудыг ярьж байсан юм. Угтаа бол тэд ийм зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн сурч боловсрохдоо л анхаарах учиртай. 

Гэтэл тэдэнд тийм боломж алга. Нэг хүүхдэд ногдох зай талбай хангалтгүй, амьсгалах агаар дутмаг орчинд дөрвөн ээлжээр хичээллэж байна.

-“МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛЬ ӨӨР БАЙРАНД ОРЧИХВОЛ 133 ДУГААР СУРГУУЛЬ ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

Харин дараа нь бид тус сургуулийн захирал С.Дэжидсүрэнтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр, "Манай сургуулийн багш, сурагчид маш хүнд нөхцөлд хичээллэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ сургуулийн байр бол "Монгол тэмүүлэл" сургуулийн байр.  Манай сургуулийн шинэ байрны шавыг тавьсан. Одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна лээ. Тэгэхээр ирэх хичээлийн жил гэхэд ашиглалтад орох байх. Гэхдээ ирэх хичээлийн жил хүртэл энэ байдлаараа хичээллэх боломжгүй учраас энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас “Монгол Тэмүүлэл” сургуулийг өөр байр руу түр нүүлгэх асуудал яригдаж байгаа. "Монгол тэмүүлэл" лаборатори сургууль олон улсын Кэмбрижийн сургалттай улсын сургууль учраас нүүж очих байр нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч тэрхүү объект нь стандарт хангаагүй заавал засвар хийх шаардлагатай байгаа ба төсөв мөнгөний асуудал байгаа болохоор удаад байх шиг байна. Хэрэв “Монгол Тэмүүлэл” сургууль өөр байранд орчихвол манай сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болно" гэдгийг онцоллоо.

Энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөх, огт байхгүй болгох зорилтыг салбар яамнаас дэвшүүлсэн. Гэтэл яг бодит байдал дээрээ нөхцөл байдал ийм байна. Өөрөөр хэлбэл, анги танхим хүрэлцдэггүйн улмаас дөрвөн ээлжээр хичээллэж, сурагчдын сурах эрхийг зөрчиж байна.

Тиймээс энэ асуудлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч, яаралтай шийдэхгүй бол 1637 хүүхдийн сурах эрх ноцтойгоор зөрчигдөж, хичээлийн хоцрогдол үүсэх, цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэдгийг эцэг, эхчүүдийн төлөөлөл болон багш удирдлагууд нь онцолж байна.

 Т.ГЭРЭЛ

 

 

65
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

АТГ-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 нэр дэвшигчийн ХОМ-гийг зарлалаа3 цаг 10 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан8 цаг 27 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгуулав8 цаг 32 минутын өмнөНаран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ8 цаг 37 минутын өмнө“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ8 цаг 42 минутын өмнөМосквагийн метронд гар буу далайсан эр зорчигчдыг үймүүлжээ8 цаг 47 минутын өмнөАфганистан улс хоёр ерөнхийлөгчтэй боллоо8 цаг 52 минутын өмнөБритни Спирсийн шинэ цомог манлайлж байна.8 цаг 57 минутын өмнөЛуврын музей долоодугаар сарын 6-нд нээгдэнэ9 цаг 2 минутын өмнөТокио дахь эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээжээ9 цаг 7 минутын өмнөГал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ9 цаг 12 минутын өмнөБ.Нямтайшир: Ардчилсан Монголд анх удаа нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна9 цаг 20 минутын өмнөБи–г умартахуйд стресс арилмуй9 цаг 27 минутын өмнөЯпоны цагдаа нар “корона-луйвар”-ын хэрэг ихсэж байгааг анхааруулжээ9 цаг 32 минутын өмнөНэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна9 цаг 35 минутын өмнөД.Сүндий "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл"-ээс Чингэлтэйд нэр дэвшинэ9 цаг 39 минутын өмнөОрхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ9 цаг 42 минутын өмнөХолимог тулааны UFC холбооноос энэ сарын 6-нд Лас-Вегасын UFC APEX ордонд болох UFC 250 тэмцээний тулаануудыг зарлалаа.9 цаг 47 минутын өмнөХүмүүсийг хамгийн их уйлуулдаг кинонуудыг нэрлэжээ9 цаг 49 минутын өмнөТакадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна9 цаг 57 минутын өмнөТайландад гацсан монгол бүсгүй өндөр настай ээжийг минь авраач хэмээн гуйжээ6 сар 2. 16:20Дэлхийн хамгийн хурдан тамирчдын гүйлтийн нууц юу вэ?6 сар 2. 16:15Тарж удамшсан, дийлж хурдалсан Тэсийн голын унаганууд6 сар 2. 16:10Комноос сэрэхдээ францаар чөлөөтэй ярьдаг болсон байжээ6 сар 2. 16:05Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй6 сар 2. 16:03УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа6 сар 2. 16:00Европын хамгийн үнэтэй уран зураг6 сар 2. 16:00Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ6 сар 2. 15:59COVID-19: Буриадад хоногт 24 тохиолдол шинээр илэрчээ6 сар 2. 15:55СЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа6 сар 2. 15:54
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.