2019 оны 10-р сарын 28
9 цаг 25 минут

Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Говь” компани өнгөллөө  

Монгол Улсад хөнгөн үйлдвэрлэлийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, ХНХЯ, Монголын ноос, ноолуурын холбоо, Монгол, Солонгосын хамтарсан политехник коллеж, “Говь” компани хамтран сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд ноос, ноолуур үйлдвэрлэлийн 11 байгууллагын 65 оёдолчин оролцсон юм.

Тэмцээнийг нээж  Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Аливаа ажлыг хийж бүтээхэд сэтгэл, итгэл, зүтгэл байх юм бол амжилт ирнэ гэж ярьдаг. Түүнчлэн монголчууд  бид нэгнийгээ “Ажил нь гарт нь орсон хүн шүү” хэмээн сайшаан магтдаг.Үүний тод жишээ бол орчин үеийн өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийг эзэмшсэн шиг эзэмшиж  “гартаа оруулж” чадсан ажилч хичээнгүй залуучууд та нар юм. Уралдаан гэдэг нь өөр хоорондоо өрсөлдөхдөө биш харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцаж, шинийг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү уралдаан маань жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж уламжлал болон зохиогдож байгаад баяртай байна. Энэ жилийн уралдаанд маань Италийн “Комплет” машин үйлдвэрлэдэг компанийн төлөөлөгч ирж оролцож байгаагаараа онцлог болж байна. Та бүхэнд уралдаандаа идэвхтэй оролцож улам их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Уралдаанд оролцох сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчид өнгөрсөн жилээс нэмэгдсэнийг уралдаан зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ нь манай улсад хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж, төр засгаас бодлогоор анхаарч байгаатай шууд холбоотой. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд “Ноолуур” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон зорилго тавигдсан. Энэ тухай ХХААХҮЯ-ны мэргэжилтэн В.Болормаа “Энэ тэмцээнийг зохион байгуулж эхэлснээр сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчны мэргэжлээр элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа эерэг сайн үр дүнтэй байгааг үйлдвэрүүд онцолж байна. “Говь” компанийн хувьд өнгөрсөн онд 300 орчим сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчныг шинээр авч ажиллуулсан байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хамгийн багадаа 3600 ажлын байр нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас 20 аж ахуйн нэгжид 182 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Үйлдвэрүүд өмнө нь эргэлтийн хөрөнгөдөө мөнгөө зарцуулдаг байсан бол хөнгөлөлттэй зээл аваад өөрийнхөө эх үүсвэрээр үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Ингэснээр 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдлээ” гэсэн таатай мэдээг дуулгалаа.

Үнэхээр хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжлийн боловсрол олгож буй сургуулийн элсэгчдийн тооноос харагдана. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин бэлтгэдэг улсын хэмжээний томоохон сургууль бол Монгол, Солонгос политехникийн коллеж юм. Тус коллежид мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр 800 орчим оюутан суралцаж байна. Элсэгчдийн тоо сүүлийн хоёр жилд нэмэгдсэнийг захирал Г.Болдбаатар ярилаа. Тэрээр энэ тухай  “Манайх хөнгөн үйлдвэрийн салбарын ууган сургуулийн нэг. 53 жилийн түүхтэй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилтныг бэлтгэдэг улсын хэмжээний сургууль. Манайх мэргэжлийн боловсрол олгох, техникийн боловсрол олгох чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн боловсрол олгох сургалтад оёдол, сүлжмэл, ээрмэл гээд ноос ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Энэ дашрамд элсэгчдийн эрэлт сүүлийн хоёр жил нэмэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Ноос ноолуурын үйлдвэрлэлийн салбар бол маш чухал ач холбогдолтой салбарын нэг. Ганцхан сургууль биш энэ салбарт ажилладаг бүхий л байгууллага хамтарч ажиллах ёстой. Тухайлбал, жил бүрийн элсэлтэн дээр үйлдвэрүүд манай сургуультай хамтран ажиллах боломжтой. Ингэж чадвал хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин нэмэгдэх ач холбогдолтой” гэлээ.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн онцолсноор энэ удаагийн тэмцээний хүндэт зочин Италийн алдарт брэнд “Комплет” компанийн худалдааны менежер Luigi Maggioni оролцсон явдал юм. Түүний сэтгэгдлийг хуваалцахад “Комплет” бол 1963 онд байгуулагдсан Италийн компани. “Комплет” загварын машинаа бид дэлхийн бүх улс оронд үйлдвэрлээд худалдан борлуулдаг. 100 хувь Италид үйлдвэрлэгддэгээрээ онцлог. Холбох машиныг бид хэд, хэдэн төрлөөр үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалаад өөр, өөр чадвартай, технологитой ч сайн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгийг ам бардам хэлж чадна. Монголын сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын уралдаан өмнөх жилээс олон хүн оролцож байна. Монгол оёдолчид нэгнийгээ таньж мэдэх, өрсөлдөх, илүү ур чадвараа сайжруулах, тэр хэрээр ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлэх, машин дээрээ илүү ур чадвартай ажилладаг болох, нэгнээсээ туршлага суралцах боломжтой болж байгаад баяртай байна. Ялангуяа манай үйлдвэрлэсэн машин дээр оролцогчид бүтээгдэхүүнээ урлаж байгааг харахад сайхан байна. Олон компани оролцож байгаа хэдий ч бүгд энэ машин дээр ажиллаж байсан болохоор илүү ажиллахад хялбар байсан болов уу. Монгол Улс бас “Монгол Хаан ширхэгт” олон улсын форум амжилттай зохион байгуулагдлаа. Энэ бол олон улсын зах зээлд өөрийгөө таниулсан том алхам боллоо гэж үзэж байна. Италийн хувьд тухайн бүтээгдэхүүн гэрчилгээтэй, баталгаажсан байх нь маш чухал байдаг. Худалдан авагч үүнийг л хүсдэг. Тийм учраас ноос ноолуурын бүтээгдэхүүн дээр чанарын баталгаа хамгийн чухал үйл явдал юм” гэлээ.

 Оёдолчид уралдааны туршид хоёр бүтээгдэхүүнийг урлах ёстой байв. Эхнийх нь деталь ихтэй, оёдол багатай нөмрөг цамц байлаа. Их бие нь таван детальтай. Ханцуй зах нийлээд найман деталиас бүрдсэн загвар байв. Өнгөний хувьд гурван төрлийн өнгийг уусгах ёстой. Уралдаанд оролцогчид энэ үе шатанд оёх гэхээс илүү деталиуд нь хаана хэрхэн ороход анхаарах шаардлагатай. Хугацааны хувьд ч тавиу байсан юм. Харин хоёрдугаар шатны бүтээгдэхүүн бол малгайтай ноолууран цамц оёх уралдаан. Энэ шат бол оёх ажилбар ихтэйгээрээ онцлог. Оролцогчдын жинхэнэ ур чадварыг сорьсон үе шат гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Малгайтай цамц оёх хугацаа нэг цаг 30 минут байсан юм. Оёдолчид ямар технологи дээр анхаарах ёстойг “Говь” компанийн технологич инженер Н.Золзаяа “Малгайтай цамц оёход гогцооны ажилбар маш ихтэй. Халаасны эмжээр, малгайны эмжээр гэх мэт гогцоог хаах, гогцоог сувилах зэрэг ажилбаруудтай. Өмнөх үе шатаа бодвол оролцогчид сандралаа дарж, нухацтай ажиллацгаалаа. Жинхэнэ хэн нь хурдтай, чанартай оёдог вэ гэдгийг харуулсан үе шат болж байна” гэсэн юм.

Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү уралдааны шагнал гардуулах ёслолд оролцсон юм. Тэрээр “Монгол Улсад хөнгөн аж үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн халуун мэндийг та бүхэнд хүргэе. Хөнгөн аж үзйлдвэрийн салбарын ойн хүрээнд нэг сар гаруйн хугацаанд олон арга хэмжээ зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ удаагийн ажил мэргэжлийн уралдаан манай гурван салбар дээр зохион байгуулагдлаа. Эхнийх нь арьс ширний салбарт шилдэг гутал үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгч, нөгөөх нь оёмол бүтээгдэхүүнийх. Энэ удаагийнх ноолуурын салбар дээр китлчдийн дунд зохион байгуулж байгаа уралдаан” гэдгийг онцлов.

Ингээд уралдааны дүн гарахад нэгдүгээр байрт “Говь” компанийн оёдолчин С.Шинэжил, хоёрдугаар байрт “Говь” компанийн оёдолчин Б.Долгормаа, гуравдугаар байрт “Говь” компанийн оёдолчин Э.Золзаяа орсон юм. Х.Батбаяр, Э.Наранхүү, О.Батцэцэг нар шагналт байруудад шалгарсан билээ. Шилдэг оёдолчдын сэтгэгдлийг сонсоход тэргүүн байр эзэлсэн  С.Шинэжил “Би “Говь” компанидаа 13 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Солонгосын политехникийн коллежийг 2007 онд төгсөөд ажиллаж эхэлсэн. Эхний үе шат дээрээ их сандарч байсан бол хоёр дахь шатан дээр маш сайн ажиллалаа. Уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна” гэсэн бол хоёрдугаарын байрын шагналт  Б.Долгормаа “Энэ удаагийн тэмцээнд сайн хүмүүс оролцсон. Олон ч оёдолчид оролцоо. Өрсөлдөөн ч ширүүн байлаа. Би “Говь” компанид 15 жил ажиллаж байна. Өнгөрсөн жил аварга болж байсан. Тэмцээнд орж байгаа шүү, хурдан оёх ёстой шүү гэж бодохоор энгийн оёж байгаагаас улам сандардаг юм байна. Гэхдээ амжилттай оролцсондоо маш их баяртай байна” гэв. Гуравдугаар байрт шалгарсан Э.Золзаяа ч мөн “Говь” компанийн оёдолчин. Тэрээр “Би компанидаа найман жил ажиллаж байна. Түрүү жил ороод амжилт үзүүлээгүй. Харин энэ жил ороод гуравдугаар байр эзэллээ. Маш их баяртай байна” гэлээ.

Энэ удаагийн уралдаанд “Говь”, “Nationol cashmer”, “Говь эрдэнэ”, “Ханбогд” зэрэг 11 компанийн болон хувиараа оёдол эрхэлдэг нийт 65 оёдолчин ийнхүү ур ухаанаа сорин өрсөлдсөн юм. Уралдааныг хамтран зохион байгуулсан “Говь” компанийн Сүлжмэлийн үйлдвэрийн дарга н.Золзаяа “Өнөөдөр энэ салбарын чухал үйлдвэрийн нэг Говь компанийн оёдолчид маань ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцсонд баяртай байна. Бидний хувьд чухал өдөр байлаа. Тэмцээнд оролцсоноор өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж харж бие биенээсээ суралцдаг гэдгийг давуу тал болгож харж байна” гэснээр сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөн юм.

Б.ЗАЯА

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.220Зочин   • 2019, 10 сарын 28. 10 цаг 12 минут

Манай хөнгөн үйлдвэрийнхэн одоо нэг босох болсон байна шүү,,,та нар чаднаа төрөөс дэмжинээ,,,эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж өөрсдөө сэтгэл хангалуун амьдраж хойч үеэ бэлдэж үйл ажиллагааны тасралтгүй хөгжлийн эхийг тавьж байгаад манай ард олон анзаарч байгаа шүү.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.