2019 оны 11-р сарын 8
8 цаг 20 минут

Томчууд нь торойж, жижгүүд нь жийгдсэн Монголын бизнесийн орчин

Танил маань оффисын үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг жижигхэн компанитай. Ерөнхийдөө  албан газар айл өрхийн цэвэрлэгээний чиглэлээр дагнадаг, бас ч гэж 10-аад хүнийг ажлын байраар хангаж яваа компани. Өнгөрсөн жилээс  Яармагт байх томоохон объектийн цэвэрлэгээг хариуцаж ажиллахаар хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Учир нь тэндхийн цэвэрлэгээг Монголдоо толгой цохих том компанийн нэг нь хариуцдаг юм байна. Нэр зүсийг нь дурдаад яахав. Эрчим хүч, уул уурхай, зочид буудал, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хөл дүрж, гар хүрээгүй салбар бараг үгүй гэмээр том компани.  Ингээд том компанийн хөл хөндөлдөөд танилын маань аж ахуй  томорч чадахгүй, тэрүүхэндээ “тийчэлж”  байгаа. Монголын зарим толгой компаниуд юм юм руу үсчиж,  жижиг компаниудынхаа  орон зайд эзэн суухыг илүүд үздэг иймэрхүү жишээ олон бий.

Харин дэлхий нийтийн жишиг арай өөр. Тухайн компани ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан түүгээрээ л ажиллана. Тэр салбартаа л өрсөлдөнө. Компанийн ийм  соёлын хамгийн ойр байгаа жишээ гэвэл Оюутолгой.

Муу нэртэй, луу данстай  Оюутолгой компани зөвхөн уул уурхайтайгаа “зууралддаг”. Дэлхийн энтэй энэ их айлд юм юм л хэрэгтэй. Гэхдээ тэр бүхнээ зөвхөн ханган нийлүүлэгч  нартаа даалгадаг. Тус компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан  бөгөөд 2010-2018 онд үндэсний худалдан авалтад 2.7 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.  Энэ нь багцаалбал 7.2 их наяд орчим төгрөг болно.  Оюутолгой компани ямар мөнгөгүй гэх биш охин компаниуд  байгуулаад  гол гол үйлчилгээ, худалдан авалтаа өөрсдөө хийе гэвэл нэг их асуудал биш байх. 

Гэвч тэд бусдад, тэр дундаа Монголын компаниудад боломж олгохоо илүүд үзжээ. Энэ бол бизнесийн соёл, хамтдаа хөгжих  зарчим.  Бусаддаа боломж олгож, жижиг компаниудын бизнесийн орон зайг нь хамгаалж буй хэлбэр. Жижиг компаниудыг дэмжих нь хоёр талын хувьд хэзээд сайн бизнес байсаар ирсэн дэлхий нийтийн жишиг  байна. Алдарт  “Dell”-ээс эхлээд стартапуудыг хөрөнгө, хамтын ажиллагаа,  худалдан авалтаараа дэмждэг томоохон компаниуд бий.

Ер нь дэлхийн том компаниуд нэг л төрлөөр дагнаж, тэр салбарынхаа ноён оргилд хүрэхийг илүүд үздэг.  Microsoft  нийтийн хоолны сүлжээ ажиллуулж, Boeng газар тариалан эрхэлж, Toyoto бренд хувцасны дэлгүүр нээлээ гэж хэн ч хэзээ ч сонсохгүй байх.  Энэ бол зарчим.

Өөр нэг жишээ байна. Манай хөрш айлын гэр бүлийн хоёр  найман нэрийн дэлгүүртэй. Удаж байна аа, лав 10 гаруй жил болсон байх. Харин угийн хөдөлмөрч, хөөцөлдлөгөө сайтай хөрш  маань дэлгүүрээ томруулж чадсангүй. Дэлгүүртэй боллоо гээд дэгжиж хөлжиж чадаагүй ч бас уруудаж доройтоогүй гэдэг нь хэлэхээс аргагүй үнэн. Дэлгүүр нээгээд эхний гурван жил үйлчлүүлэгч олонтой, орлого сайтай, “улаан туг” мандуулж явсан үе бий. Гэтэл ганцхан гудамжны цаана супермаркет нээгдснээс хойш  арайтай зэлээ эвхчихсэнгүй. Монголын том сүлжээ дэлгүүрийн салбар дэргэд нээгдлээ гээд  найман нэрийнхээ навтгар хаалгыг  хаачихалгүй өдий хүрч байна. Орлого нь өм цөм буурсан ч оргүйгээс охинтой гэдэг шиг.  Супермаркет амарч байх үеийг анаж байгаад бараатайхан шиг байвал  хөөрхөн орлого  хийчихнэ. Ялангуяа өглөө оройны цагаар.  Гэхдээ хүсэхэд хясна гэдэг шиг  мөнөөх супермаркетэд амралтын өдөр гэж бараг  үгүй.  Мань эрийн бизнес нэг иймэрхүү янзаар  хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг үргэлжилж байна.

Энэ бол Монголын бизнесийн орчин,  дүрэм журмын зохицуулалт ямар байгааг илэрхийлнэ.  Манай улс төрчид  гадагшаа явж туршлага судалсаар байгаад бүр толгой нь эргэчихсэн, ялгаж салгаж чадахаа ч байсан юм шиг байна. Хөгжилтэй орнуудад ийм том супермаркетийг ажиллах цагийн хуваариар нь зохицуулж, жижгүүдийг нь  дэмждэг бэлээхэн практик бий. Тухайлбал, Европын ихэнх оронд том супермаркетууд хагас бүтэн сайн өдрөөр амардаг. Харин энэ зуур нөгөө жижиг дэлгүүрүүд ийн орлого суга өсдөг байх жишээний.  Энэ бол толгой нэг их  ажиллуулж, цэнхэр дэлгэцийн өмнө  ухаантай царай гаргаж бодлогошроод  байх  зохицуулалт биш бөгөөд тун энгийн  гаргалгаа шүү дээ.

Монголчууд  дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж ярьдаг. Том компаниуд   хувиа бодох биш хамтдаа хөгжихийг илүүд үзвэл жижиг бизнес эрхлэгчдийн амьдралд өөрчлөлт хийх чадвар бий. Энэ бол компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг болж, тухайн компанийн  бусдаас ялгарах онцлог болно гэсэн үг.

М.Нэргүй

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.89Зочин   • 2019, 11 сарын 9. 15 цаг 16 минут

Yag unen ashigtai gesen um bolgon ruu dairch baidag manaihan

202.131.225.197Зочин   • 2019, 11 сарын 8. 8 цаг 57 минут

ЁСТОЙ ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН БАЙНА ШД.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.