2019 оны 10-р сарын 7
14 цаг 59 минут

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Япон-Монгол бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар, Япон улсын Байгаль Орчны Яам, Хилийн Чанад дахь Байгаль орчны хамтын ажиллагааны төв байгууллага болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран, “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, боломжит төсөл, хөтөлбөрийг олж илрүүлэх, цаашид хамтран ажиллах сонирхол бүхий Япон-Монгол улсын Бизнес эрхлэгчдийг холбож  өгөх уулзалт  арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харьяа байгууллагууд, Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар, Эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн  үүрэг хүлээсэн хэрэглэгч болох нийт 50 орчим байгууллагын 140 гаруй төлөөлөл оролцов.

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний хувьд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэж байна. “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл хэрэгжиж дуусаад, СО2 хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараа тухайн төслийг ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг. Энэ журмын дагуу өнөөдрийн байдлаар манай улсын 4 загвар төсөл, 1 үзүүлэх төсөл бүртгэгдэн хэрэгжиж, бүгд хүлэмжийн хийн ялгарлын бууралт буюу кредитээ тооцуулан аваад байна. ХКОМ-ыг 2 чиглэлээр хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний төслүүд түлхүү хамрагдаж байсан бол, энэ жилийн арга хэмжээний хувьд тус механизмын  санхүүжилтээр үндэсний үүрэг хүлээсэн хэрэглэгч томоохон байгууллагуудад бага нүүрстөрөгч бүхий эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийг бууруулах төслийн чиглэл хүрээг өргөжүүлэх болсноороо онцлогтой байна. ХКОМ-ыг хэрэгжүүлж байгаа 17 улсаас 6 улс нь хэрэгжүүлж байгаа 19 төсөлдөө нийт 22022 т /CO2  тооцуулснаас, Монгол улс дангаараа 18312 т /CO2  дүйцэх хэмжээний кредит  тооцуулсан бөгөөд хүлэмжийн хийн ялгарлын бууралтын хэмжээ болон  тооцуулсан кредитийн хэмжээгээрээ манай улс тэргүүлж байна. Тус механизмыг хүлэмжийн хийг ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөлд Монгол улсад илүү бодитойгоор хэрэгжих салбаруудыг онцолсон. Эдгээр салбаруудад хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолон хийх боломжтой бүх төслүүдэд нээлттэй юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.