2020 оны 12-р сарын 10
11 цаг 00 минут

Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь

       Жил бүр төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудайны асуудал энэ жил асуудал дагуулах нь. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монгол Улс хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар 400 гаруй мянган тонн ургац хурааж авсан учраас үрийн будаа асуудалгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч хачир дээрээ элдэв хорогдол энэ тэрээ хасаад цэврээр тооцвол 50 хувийг нь буюу 200 гаруй мянган тонн улаанбуудай хураан авсан талаар МХЕГ-ын байцаагч нар онцоллоо.

Тодруулбал, ирэх хавар шаардлагатай гэгдэж буй 56 мянган тонн үрийн будаанаас лав л 40 мянган тонн будаа сох дутна гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэ нь манай улс гурилаа импортлох уу, улаанбуудайгаа импортлох уу гэдэгтээ тулсаныг батлан харуулж байна. 

Салбарын яамныхан яг өдийд хойд хөрш рүү үрийн будаа авах яриа хөөрөө хийхээр явчихсан байгаа аж. Сангийн яам төсөвт туссан ч зарцуулж амжаагүй мөнгийг он дуусахаас өмнө татдаг. ХХААХҮЯ-ныхан тэр хугацаанаас өмнө үрийн будаа авах хэлцэл хийхээр ОХУ руу  явсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм.

Жишээлбэл, Сэлэнгэ аймагт гэхэд жилдээ 19-21 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатай байдаг аж. Гэтэл хяналт шалгалтаар гурав, дөрвөн аж ахуйн нэгжээс ТЭДС-д шаардлага хангасан 1062 тонн үрийг л нөөцөлсөн байна. Өөрөөр хэлбэл, ТЭДС-гийн Сэлэнгэ салбар энэ жил үр нөөцөлж чадаагүй, тэнцэх үр гараагүй гэсэн үг юм. Харин ОБЕГ-ын Орхонтуул салбарт 450 тонн үр бий. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилээс нөөцөлсөн үр аж. Мөн Мандал сумын агуулах хоосон байгааг улсын байцаагч онцлов. 

Улсын байцаагчын хэлсэн үгнээс нэг анхаарал татсан асуудал нь "аж ахуйн нэгжүүдийн өөрсдөө тарьсан үрийн тухайд яг хэчнээн тонн нөөцөлсөн нь ирэх хавар тодорхой болно” гэх өгүүлбэр байлаа. Учир нь, Намар ургац хураасны дараа аж ахуйн нэгжүүд нөөцөлсөн үрийн будаагаа  мэдээлдэг ч тэдний өгсөн мэдээлэл бодитой биш байдаг аж. Өр зээлээ дарах, хэрэгцээндээ нэмэрлэх гэх мэт олон шалтгаанаар нөөцөлсөн үрийн будаагаа гурилын үйлдвэрүүдэд зарчихаад хавар тариалалт эхлэхийн өмнө үргүй суух тохиолдол олон байдаг гэнэ. 

Мөн үр цэвэрлэдэг зориулалтын машинтай тариаланчид ховор учраас тэдний нөөцөлсөн будаа  цэвэрлэгээн дээрээ тэнцэхгүй гэх асуудал дагуулдаг байна. Энэ тухай А.Бямбадорж байцаагч “Үр цэвэрлэх машинтай тариаланч байлаа гэхэд  яамны зүгээс үр худалдан авалт хийх процесс нь маш удаан. Үрийг таваарын будаанаас түрүүлж авъя гэж дөнгөж энэ жил л ярилаа. Ингэж ярьж шийдлээ гээд авах үр нь алга байна л даа, өнөө жил. Өнгөрсөн жил манай байгууллагаас үрийн будаагаа хүнсний улаан будаанаас түрүүлж аваач гэсэн саналыг яаманд удаа дараа тавьсан. Гэлээ гээд яамнаас шийдвэр гараагүй. Ер нь ийм шаардлага, саналд хурдан хариу өгч хугацаа алдалгүй шийдвэр гаргах тал дээрээ салбарын яам тун хойрго. Хүнсний улаанбудаагаа л аваад байдаг. Хамгийн чанартай сайн улаан буудай гурилын үйлдвэр рүү л явдаг. Эцэст нь чанаргүй нь үлдэж таарна аа даа. Чанаргүй будаа үрийн нөөцөд тэнцэхгүй нь тодорхой” гэж ярьсан юм. 

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам “Тариаланчид сайн чанарын үрийн будаагаа гурилын үйлдвэр рүү ачуулдаг нь харамсалтай санагддаг. Мөнгө байхгүй, зээл төлөх шаардлагатай гэх мэт шалтгаанаар яах аргагүй ингэдэг л дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүд сайн чанарын үрийг зуун хувь үйлдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь чанартай будаагаа мөнгөний хэрэгцээнээс болоод гурилын үйлдвэрүүдэд өгөөд байна. Энэ бол яамны бодлогын гол алдаа. Тариаланчид үрэнд будаагаа өгөх гэхээр ТЭДС-д худалдаж авах мөнгө нь байдаггүй. Үрийн будааг өрөндөө л авна гэдэг. Мөнгөний хэрэгцээ ихтэй тариаланчдад энэ нь давах аргагүй шаардлага байдаг. тийм учраас л тариаланчид гурилын үйлдвэрт чанартай будаагаа өгөхөөс аргагүй болдог юм” гэж онцоллоо.

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын тармиал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын ахлах байцаагч А.Бямбадоржоос яам үр бэлдэх талд хэр анхаарч ажилладгийг сонирхоход “Улсын хэмжээнд жилд 50-60 мянган тонн үр хэрэгтэй гэж ярьдаг л даа. 30 мянган тонныг нь буюу 50 хувийг нь тариаланчид өөрсдийнхөө үрнээс аваад үлдчих хэрэгтэй. 50 хувийг нь улс бэлдье гэж тооцъё.  30 мянган тонн үрийн нөөцийн 10 мянгыг нь Сэлэнгээс, 10 мянгыг нь Төв аймгаас гэж хуваарилж, бүр эртнээс үр нөөцлөх асуудлаа ярих ёстой. Гэтэл тийм бодлого алга. Жилийн өмнөөс төлөвлөж ярихгүй явсаар яг цаг нь тулаад ирэхээр ямар ч нутагшаагүй, ганц хоёрхон жил тарьсан үр ашигладаг. Манайд шинэ сорт их орж ирж байна. Алтайский 70, 110,  530 гээд өчнөөн  үр орж ирснээс  шалгарч үлдсэн нь Алтай 75, Алтай 325. Бусад нь зах зээл, цаг уур, бүс нутагт  тохирохгүй гэх мэт шалтгаанаар алга болсон. Тохирохгүй сортын үрээс чанар муутай улаанбуудай ургана аа даа. Чанар муутай буудайг заазлаад, гурилын үйлдвэрт өгөхөөс өөр арга байдаггүй. Энэ мэт асуудлуудын уг шалтгаан нь яамны бодлоготой холбоотой байдаг. Гэтэл эцэс сүүлд нь Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт шалгалтаа муу хийлээ гэсэн шүүмжлэл дуулддаг” гэсэн хариу өгсөн юм.

 Улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам: Монгол улс ирэх хавар тарих үрээ нөөцөлж чадсангүй

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Цэрэндуламтай ярилцсанаа хүргэе.

 -Танай байгууллага үрийн будаан дээр ямар хяналт шалгалт хийдэг вэ?

-Манайх жилд гурван удаа үрийн чанарыг хянаж шалгадаг. Эхнийх нь урьдчилан сэргийлэх хяналт шалтгалт. Тухайн үр чанартай үрээр тариалагдаж байна уу гэдгийг шалгадаг. Дараа нь  босоо тариан дээрээ хянан баталгаа гэж хийдэг. Гуравдугаарт нь шинжилгээт хяналт шалгалт хийдэг. Үртэм дээр ямар чанартай будаа буусан бэ гэдгийг шалгадаг юм.

-Энэ намар үрийн будааг шалгахад ямархуу үр дүн гарав, ургац ямархуу байв?

-Миний бие өөрийн биеэр гэхэд л энэ  намар Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дарханд хяналт шалгалт хийсэн. Өнөө жилийн хувьд цаг агаарын хүчин зүйлсээс ургацын чанар их шалтгааллаа. Тарилтын дараа тав зургадугаар сард хур тунадас огт ороогүй. Найм, есдүгээр сард бороо их орсон.  Энэ мэт шалтгаан ургацад муугаар нөлөөлсөн.

-Ч.Улаан сайд 400 гаруй мянган тонн хүнсний улаанбудаа хурааж авсан, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж мэдээлсэн. Ачир дээрээ 200 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай л хураасан гэх юм. Хэр бодитой мэдээлэл вэ?

 -Бидэнд хэмжээ биш чанар л чухал. Сайд тэгж мэдээлсэн л дээ. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол буудайн чанар. Бүс бүсээр нь шинжлээд харахаар гурилын үйлдвэрт авч байгаа будаа гэхэд л 10-15 хувийн хорогдолтой байна. Жишээ нь, 15 хувийн тарианы хольцтой улаанбуудайг гурилын үйлдвэр  хүлээгээд авлаа гэж бодъё. Гэтэл Монголын стандарт 5 хувь байдаг. Гурилын үйлдвэр тарианаас гадна чийгийн хорогдол гэж тооцдог. Бас хогийн хорогдол гэж бий. Энэ олон хорогдлыг хасахаар 1000 тонн будаа дор хаяж 900 тонн болж багасна.Энэ жилийн хувьд их хэмжээний будаа тэжээлд шилжсэн. Ургац алдсан учраас шууд ногоон тэжээл болгож боосон будаа их. Эрдэнэсантад гэхэд их хэмжээний будааг тэжээл болгож боосон. Төв аймагт бас тэгсэн. Дарханд ингэж  боосон. Ингээд тооцохоор хүнсэнд хэрэглэх будаа маань 410 мянган тоннд хүрэхгүй.  200 мянга орчим тонн л болно.

-Үрээ нөөцөлж чадаагүй газрууд гэвэл ямар аймгууд байна?

-Үрийн чанарын талаар маш олон арга хэмжээ авч ажилладаг ганц байгууллага нь манайх. Сорт дээр нь  ч өндөр хяналт тавьдаг. Энэ жилийн хувьд 2020 онд тариалах үрийн нөөц бүрдээгүй. Миний явсан аймгууд гээд яривал Өвөрхангай үрээ нөөцөлж чадаагүй. Хоёрт чанартай үр нөөцөлсөн аж ахуйн нэгж тэнд байгаагүй. Өвөрхангайн Хархорин тариалангийн бүс нутгийн нэг. Тэндэхийн ТЭДС-д 420-хон тонн будааны үрийн нөөц байна. Улсын нөөцийнх нь салбарт 70-хан тонн будаа байна. Аж ахуйн нэгжүүд нь үр нөөцөлж чадаагүй. Булган Монголын хэмжээнд будааны чанараараа сайн байсан. 60 мянгыг хураана гэсэн төлөвлөгөөө гаргаад 56 мянган тонныг хурааж авсан. Булган үрээ нөөцлөөд 100 хувь авлаа ч гэсэн массаараа маш бага хувь эзэлдэг. Сэлэнгэ аймаг  Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тарианы 65 хувийг эзэлдэг. Сэлэнгэ аймаг гэхэд л ургац алдсан. Үтрэм дүүрэн будаа хурааж авсан ч чанаргүй ургац авсан. Ийм шалтгаанаар аж ахуйн нэгжүүд нь үрээ нөөцөлж чадаагүй. Номгон, Ерөө тал руугаа дажгүй нөөцөлсөн ч эзлэх масс нь бага. Сэлэнгийн хэмжээнд 140 гаруй мянга га газарт тариалалт хийдэг. Тариалалт хийж байгаа газарт 23-24 мянган тонн будааны  үрийн нөөц хэрэгтэй. 30-хан хувийн үрийн нөөцтэй  байна.  Сэлэнгэ аймагт ТЭДС-ийн хоёр том салбар, улсын үрийн нөөцийн хоёр том цэг бий. Тэдгээрт үр нөөцөлж чадаагүй. ТЭДС 1000 гаруйхан тонн-ын нөөцтэй байгаа. Улсын нөөцөд  багахан хэмжээний нөөц байна. Товчхондоо Монгол Улс 2020 онд тариалах үрийн нөөцөө  бүрдүүлж чадаагүй.

-Дөчин мянган тонн үрийн будаа дутна гэж та хэлсэн. Их хэмжээний үр дутах нь ээ?

-Тэгнэ. Арван мянган тонн будаа дутахад л барьц алддаг гээд бодохоор үрийн будааны нөөцийн хомсдол үнэхээр санаа зовоож байна.

-Үрийн нөөцөө дотоо­доосоо бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?

-Дотоодоосоо чанартай үр нөөцлөх бүрэн боломжтой. 2017 онд маш гоё шийдвэр гарч байсныг онцолъё. Үрийнхээ будааг эхэлж авъя гээд мөнгийг нь шийдээд өгчихсөн. Тэр жил дотоодоосоо 26 мянган тонн чанартай үр бүрдүүлсэн. Заавал импортоор үр авч валют үрэхгүйгээр шийдэх бололцоо уг нь бий.

-Таны ярианаас анзаарахад ирэх хавар лав л 40 мянган тонн үрийн будаа импортлох юм байна. Импортын будааны чанар гэж том асуудал яригддаг байх шүү...?

-Импортын будаан дээр олон асуудал яригддаг. Бид импортын будаан дээр  хяналт тавина. Гэхдээ тариалалттай тулгаж оруулж ирээд шавдуулдаг тал бий. Бидний хувьд хорио цээртэй хачиг хог ургамал өвчнийг нь үзэх ёстой, тэр дагуугаа л ажиллана. Улсынхаа хөрсөнд хог тариулахыг хэн ч хүсэхгүй. Хар хөгц өвчин импортын үрээр орж ирээд манайд тархсан. Бид хянаж, ариутгуулсны хүчинд хар хөгц өвчин буурсан. 12 хувиас 4 хувь болтлоо багасаад байгаа энэ өвчин ирэх хавар дахиад дэгдэж, нэмэгдвэл яах вэ. Хойд хөрш хар хөгцийг асуудал биш гэж үздэг. Учир нь тэд  үрээ ариутгачихдаг юм. Манайхан ариутгалын тоног төхөөрөмж байхгүй учраас энэ өвчин асуудал болдог. 

Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын тармиал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч Э.Ганболд:  

-Төв аймгийн хувьд 91 мянган тонн ургац авсан. Цаг агаарын онцлогоос болоод зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл бороо ороогүй. Соёололтын хувьд нийт талбайн 70 гаруй хувь сайн, 20 гаруй нь дунд, 10 орчим нь муу үнэлгээтэй. Ургацын хувьд оройтож байгаад долдугаар сарын 20-доос хойш бороо орсон. Авсан ургацын хэмжээ гайгүй ч чанар нь муу гэсэн асуудал бий. Жаргалант, Цээлийн улсын нөөцөд тэнцэх будаа таараагүй. Сая би ААН-үүдийн мэдээ авсан. Аж ахуйн нэгжүүд урьдчилсан байдлаар 9100 тнн үр авсан байна.  9100 гэсэн хэмжээний хувьд цэвэрлэх гэх мэт процессоор  явахад тоо, хэмжээ нь хорогдоно.

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч н.Долгорсүрэн:  

-Манай аймаг 20 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ жил дөрвөн сортын 2150 орчим тонн үрийн будаа нөөцөлсөн. 16 мянган га-гийн 80 орчим хувийг хангахаар байна. Гэхдээ энэ  харьцангуй ойлголт л доо. Ирэх жил улаанбуудай тариалах аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэх хандлага бий. Тэгэхээр үрийн буудай багагүй хэмжээнд дутагдах нь тодорхой байна.

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал хорио цээрийн  байцаагч Б.Долгоржав:  

-Манай аймаг 40 гаруй мянган га-д үр тариа тарьсан. 60 мянга гаруйг хураана гэж тооцсон ч 1000 гаруй га-г мөндөрт цохиулаад 56 мянга гаруйг хураасан. 2020 оны улсын нөөцөд гэж яривал ТЭДС 1500 гаруй тонн үрийн будаа нөөцөлсөн. Сэлэнгэ сумын улсын нөөцийн цэг 400 гаруй тонныг нөөцөллөө.  Нийтдээ 2400 гаруй тонн үрийн буудай нөөцлөөд байна.

 Д.МӨНХ

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.176Зочин   • 2020, 12 сарын 10. 14 цаг 21 минут

ЗА ИЙМ ЦААСААР ХУРААСАН ЗАЛИЛАН БАЙДАГ Л ГЭЭД БАЙГАА ЮМДАА

203.91.115.53Иргэг   • 2020, 12 сарын 10. 14 цаг 06 минут

Монголчууд малаа худлаа тоолно ургацаа худлаа мэдээлнэ ер нь болж бүтэж байгаа юм байгаам уу өвөрмонголын хойноос орж байж л цэгцлэх юмуу яах юм

139.5.216.101Зочин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 32 минут

Ugiin jiliin jild tariagui urguulaagui baij budaani mungu ulsaas hulgaildag baisan biz dee.

202.126.90.69Зочин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 23 минут

Улаан гэдэг гурилын ченж удирдаж байсан даа одоо тавилан юм дпа

172.58.138.121Иргэн   • 2019, 12 сарын 10. 12 цаг 35 минут

Одоо баахан чи би идсэн гээд хэрэлдэх биз. Монголчууд арчаагүй гэдгээ юм болгон дээр харуулах юм. Одоо хавар гурилын үнээ 5 дахин нэмж алдагдлаа нөхнө биз. Ер нь бол ард түмнийг үнэ, татвараар дарамтлах нь удирдаж байгаа яам эрх мэдэлтнүүд гол ажил болж дээ.

59.153.112.182Зочин   • 2019, 12 сарын 10. 12 цаг 00 минут

ene yamand ih no bgaadaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.