2019 оны 12-р сарын 13
10 цаг 25 минут

Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв

Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болсноос хойш 10-аад жил өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл нэг ч хүн хувьцааны ногдол ашиг гэж ганц ч төгрөг дээрээ тавиагүй л байна.  Өнгөрсөн жилийг хүртэл  "Эрдэнэс Тавантолгой"  компани ашигтай ажиллах нь битгий Хятадын "Чалко"-д дарга нарын тавьсан их өрийг дарах гэж үйлээ үзэж байсан.   Нэг улсын компаниас хэдэн зуун саяар нь ам.доллар зээлж авчраад, 21 мянгаар нь иргэдэд тараасны хор уршгийг арилгах нөр их ажлыг уурхайчид хийсэн. Тиймээс 2018 оноос өмнөх ногдол ашиг авах талаар яриад ч хэрэггүй.

Харин 2018 онд "Эрдэнэс Тавантолгой"  компани 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өрөө дараад дууссан, ашиг орлогоороо, төсөвт тушааж байгаа татвараараа ч цойлж байлаа. Төр муу менежер биш, зөв ажиллаж чадах хүнийг л томилбол ашиг орлоготой ажиллаж болдог гэдгийн жишээг харуулсан. Ард иргэддээ хувьцааны ногдол ашиг өгөх талаар нэлээд идэвхтэй ярьж байлаа. Гэвч иргэд дахиад л нэг ч төгрөг авч чадсангүй. Учир нь "Эрдэнэс Тавантолгой"  компанийн нийт хувьцааны 85 хувийг төр буюу Засгийн газар эзэмшдэг.  Иргэд ердөө 14.7 хувийг л эзэмшиж байгаа. Гэтэл 85 хувийг эзэмшиж байгаа талаар ашгаа тараахын оронд төмөр зам барих шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг Засгийн газар биш "Эрдэнэс Тавантолгой"  ХК-ийн ТУЗ-өөс гаргасан гэж байгаа. 

Иргэд хэрвээ ногдол ашиг авсан бол 128 орчим тэрбумыг хувааж хүртэх байлаа. Нэг хүн 40-45 мянган төгрөг авах боломж бий, хараар тоймловол. Гэвч энэ мөнгийг өгсөнгүй.  Үнэхээр мега төслүүддээ оруулаад, төмөр замаа бариад, нүүрс угаах үйлдвэртэй болоод, бусад үйлдвэрүүд ашиглалтад орвол нэг хүнд 30, 40-хөн мянган төгрөг өгснөөс хамаагүй дээр.   Гэхдээ ард түмэнд хувьцаа тарааж өгчихөөд, яагаад хувьцаа эзэмшигчдээсээ асуухгүйгээр мөнгийг нь зарцуулж байгаа нь сонирхолтой. 

Хувьцааны 85 хувийг эзэмшдэг хүн ашгаа дур мэдэн зарцуулах эрх байхгүй. Заавал бусад хувьцаа эзэмшигчдээсээ асууж байж ажил хийх ёстой. Ажил хийдэг дээрээ тулбал.   Энэ зарчим алдагдчихлаа. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Өргөдлийн байнгын хороо энэ бүхний хариултыг нэхэж, өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөв, хувьцааны асуудлыг нэг тийш шийдэх шийдэл хэрэгтэй байна.   Монголын иргэд яагаад авах ёстой ногдол ашгаа юунд зарцуулахаа мэдэх эрхгүй байгааг асуух цаг болсон. Шийдэл ч хэрэгтэй.  Тэр шийдлийг Өргөдлийн байнгын хорооныхон хайсан нь сайн хэрэг.  Засгийн газарт хандаад зөвлөмж хүртэл гаргачихлаа. Ирэх жил ногдол ашгийг иргэдэд өг гэдэг. Засгийн газар энэ асуудлыг эргэж нэг хараад, ирэх жил ногдол ашиг тараахад анхаарна биз ээ. 

Бид 2018 онд авах ёстой байсан ногдол ашгаа төмөр зам барихад зарцуулчихлаа.  128 тэрбум төгрөгөө улсдаа бүтээн байгуулалт хий гээд өгчихлөө.  Тэгвэл 2019 оныхоо ногдол ашгийг авмаар байна.  Энэ жил "Эрдэнэс Тавантолгой"  компанийн ашиг өнгөрсөн жилийнхээс давж гарах төлөвтэй байгааг Б.Ганхуяг захирал ярьсан байна билээ.  Үгүй юмаа гэхэд, өнгөрсөн жилийнхтэй ойролцоо л ашиг олно.   Тэр мөнгөнийхөө 15 хувийг иргэддээ нэг удаа өгчих л дөө. Үлдсэн 700-гаад тэрбумаар нь ажил хийж болно, хүрнэ. 2020 онд дахиад сайн ажиллаад, 42 сая тонн нүүрс гаргах зорилтоо хүрчихвэл магадгүй их наядын ашиг ч олох боломжтой. Төр өөрийнхөө 85 хувиар ямар ч том бүтээн байгуулалтыг хийж болохоор байна. 

Иргэдэд өгөх 100 гаруй тэрбумыг харамлаад яахав.  Үнэхээр зарцуулах шаардлагатай гэвэл асуух хэрэгтэй. 30, 40 мянган төгрөгөөр яах вэ, төр засаг бүтээн байгуулалтдаа хэрэглэ гэж хэлэх хүн зөндөө л байгаа. Ногдол ашгаа авах хүсэлтэй хүмүүс ч бас бий. Асуувал чин үнэнээр асуугаад, авах хүсэлтэйд ногдол ашгийг нь өгмөөр байна. Зарим хүн 30, 40 мянган төгрөг их мөнгө. 3-4 ам бүлтэй байл 100 гаруй мянган төгрөг авчихна. Ядаж л өмсөж зүүх, идэх уухаа аваг.  Магадгүй хувьцааныхаа ногдол ашгаар хороондоо цэцэрлэг, сургууль барих хүсэлтэй иргэд ч байж болно.  Хувьцаа эзэмшигчээсээ асууж байж хуваарилсан нь дээр байх аа. Түүнээс биш ТУЗ-ийн хэдэн хүн бүхэл бүтэн Засгийн газар, ард иргэдийн өмнөөс шийдчихдэг байж арай боломгүй байна. 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.22.107Зочин   • 2019, 12 сарын 13. 10 цаг 50 минут

ХК-ийн хувьд бүх зүйл санал хураалтын дүнгээр л шийдэгдэнэ. Жижиг хувьцаа эзэмшигчид хичнээн ноогдол ашиг авах хүсэлтэй байлаа ч санал хураалтаар ойлгомжтой дийлэнхи олонхийн талд асуудал шийдэгдэнэ. Тийм болохоор ЭТТ ХК ноогдол ашиг тараах гэдэг бол Засгийн газрын, Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд байна гэсэн үг.

119.40.98.177Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 33 минут

Жижиг хувьцаа эзэмшигчдийг том хувьцаа эзэмшигч нь дээрэлхэн 120 орчим тэрбум төгрөгийг нь өөрийн эрх ашигт зарцуулчихсан юм байна гэж ойлгогдов. 2017, 2018 оны ноогдол ашгийг нөхөн олгох нь зөв дөө. Эс тэгвэл төмөр замийн ашгаас 120 тэрбумд ногдох хэсгийг иргэдэд өгөхөөр шийдэл гаргаж болох юм

202.9.46.162Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 29 минут

НАДААС ЗЭЭЛСЭН ГЭЖ БОДООД БАИГААШ ДЭЭ ... 20 ОНЫХ ДЭЭР НЭМЭЭД ӨГӨХ БАИЛГҮИ .

122.201.23.201Зочин   • 2019, 12 сарын 11. 14 цаг 50 минут

хувьцаа өгчивөл юугаараа Сонгууль хийх юм бэ.

122.201.23.201Зочин   • 2019, 12 сарын 11. 14 цаг 49 минут

Байхгүй хуваагаад идчихсэн 76 маань

104.237.134.147Zochin   • 2019, 12 сарын 11. 14 цаг 34 минут

Unegui yum, zugeer avah 2-t ch nugasgui dee. Neg avaad l idej uuj duusgaj baihaar uildver tehnologio sairuulsan ni deer sh dee. Daraa ni iluu ashig hurteh gevel. Ternii orond ene jiliin noogdol ashig 1072 t iim togrog onogdoj bna. Herev horongo oruulaltand zartsuulbal tanii ter noogdol ashig ireh jil osood ted bolno gej heleed zartsuulj bgaa bol bolno sh dee. Heden togrog onogdohiig ni medehgui bagtsaagaar 27000 togrog l geed bsanaa zartsuulchihaar irged durguitsej bgaa ni zov gej bodoj bna. Hugatsaatai hadgalalmj shig l bdag bol zugeer

202.179.24.60ЗОЧИН   • 2019, 12 сарын 11. 14 цаг 26 минут

ЭТТ-Н ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ АРД ТҮМЭН СОНГОХ ХЭРЭГТЭЙ.НООГДОЛ АШГИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ОРУУЛАХЫГ АРД ТҮМЭН ШААРДАХ ЭРХТЭЙ.НООГДОЛ АШГАА АВЧ ЧАДААГҮЙ БУРХАН БОЛООЧДЫНХОО ӨШӨӨГ ТЭДНЭЭС ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХАТУУ АВАХ БОЛНО ШҮҮ.ТА НАР ӨНӨӨДӨР ЭРХ МЭДЛЭЭР ДОРОМЖИЛЖ Л БАЙ ҮҮНИЙХЭЭ ХАРИУГ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЦУСААР ГЭР БҮЛИЙНХЭЭ ЦУС НУЛИМСААР ТӨЛӨХ ӨДӨР ИРЭХ БАЙХ ШҮҮ.ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЭЦЭСТ НЬ ЯАХЫ НЬ ХАРААРАЙ.

64.119.22.93Ман гишүүн   • 2019, 12 сарын 11. 14 цаг 20 минут

Энд ямар ч менежерийн оролцоо бхгүй, зүгээр л нүүрсний зах зээлийн үнэ сайн буюу цонх үе таарсан юм. ЭТТ-г МАН- ы оюутны билетийг луйвардсан бүлэг хулгайчид тонож бн доо...

202.21.100.210Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 50 минут

27000 төг байхгүй бол үхлээ юу

192.82.70.146Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 31 минут

18 оныхыг. Ганц. Хүн идлээ авсан бол. Бусад. Нь. Хоолтой байх байлаа

202.70.34.89сэк   • 2019, 12 сарын 11. 13 цаг 29 минут

зээлийн хүүд дарлуулсан арддаа өгөх юм байвал өгөх л хэрэгтэй

202.131.227.174Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 25 минут

Хувьцаат компани л бол ноогдол ашиг 1 төгрөг ч байсан өгөх ёстой байхаа. 2018 оны авсан. 2019 ч дууслаа. Одоо бас юу хийнэ гэж авах гэж байгаа бол доо. Засгийн дээрэм дуусахгүй юмаа,

203.98.76.9Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 23 минут

Элбэгдорж мэтийн улс төрчид төр удирдвал төр хамгийн муу менежер байх болно Харин улсаа гэж боддог хүн төр удирдвал төр хамгийн сайн менежер байх юм байна

119.40.98.177Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 37 минут

Юун Элбэгдорж, одоогийн ЗГ-т хамаатай зүйл яригдаж байна. Тэмээ гэхээр ямаа гээд харлуулах юм л олдвол Элбэгдорж, Ардчилсан нам 2-ыг ардчилтай нь цуг чихдэгээ болих хэрэгтэй. Иргэдийн ногдол ашигт өгөх 120 тэрбуи төгрөгийг дээрэмдсэн төр, ЗГ сайн менежер гэж үү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.