2019 оны 12-р сарын 13
8 цаг 00 минут

Монголчууд Итгэлт хамба, Утай, Гүмбэнд очиж,  жилд 400 сая ам.доллар "цацаж" байна

-"Улс төр, шашны нөлөөгөөр аялал жуулчлал эдийн засгаа татаж унагадаг салбар болсон"-

Монгол Улс жилдээ сая жуулчин хүлээгээд авчихвал л бүх юм сайхан болно гэж амтай болгон ярих болсон. Үе үеийн байгаль орчны сайд нарын хамгийн түрүүнд амладаг амлалт ч энэ.  Сая жуулчин хүлээгээд авчихвал Монгол Улсад тэрбум орчим ам.долларын орлого үлдэх боломжтой. Эдийн засагт ч нэмэртэй. Гэвч өнөөдрийг хүртэл бид жуулчин хүлээж авахад зориулж хийсэн ажил бараг л алга. Ганц нэг үзэх, харах зүйл нэмэгдэж, зам харгуй арай дээрдэж байгаа. Гэвч хөдөө гараад явахад ороод бие засчих боловсон бие засах газартай буудаллах цэг алга байхад хэн манайхыг зорьж ирэх вэ дээ. Монголд ирсэн жуулчин нутагтаа очоод "Монгол бүтэхгүй, зам харгуй муутай. Ая тухын тухайд яриад ч хэрэггүй. Ядаж л бие засчих, гараа угаачих газар байхгүй. Хөдөө рүү нь зүглэлтгүй" гээд ярихад л манайхыг зорих гэж байсан хүний бодол өөрчлөгддөг нь тодорхой.

Статистик тоо өөрөө үүнийг батална.  2007 оноос хойш манай улсад жилдээ 400 мянга гаруй л жуулчин ирж байсан. 2007 онд 451.8 мянган жуулчин ирж байж. Түүнээс хойш өсөж, буурч явсаар 2012 онд 475.9 мянга болж жаахан нэмэгдсэн. Гэвч 2015 онд 386.2 мянга руу орж буурсан.  Дараа нь эргэж өссөн ч 2017, 2018 онд 469 мянгаас хэтрээгүй. Энэ тоо л манайд жуулчид ирэх сонирхол багатай хэвээрээ байгааг илтгэнэ.  Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар 518.7 мянган жуулчин манай улсад ирж, гялайлгажээ. Түүний 147.4 мянга нь Хятад, 121.1 мянга нь Орос, 95 мянга нь Солонгос, 22 мянга нь Япон жуулчид байна. Үндсэндээ 60 гаруй хувь нь ердөө дөрөв, тавхан улсаас л ирж байна.  

Манай улс 2018 оны эхний 10 сард  аялал жуулчлалын салбараас 491.7 сая ам.долларын орлого олж байж. Харин 2019 оны мөн үед 550.2 сая ам.долларын орлого олж, өмнөх оныхоос 11.9 хувиар өссөн байна.  Бага ч болов өсөж байгаа нь гэрэлтэй мэдээ. Гэвч монголчууд гадагшаа аялахдаа урсгаж байгаа валют жуулчлалын салбараас олж байгаа орлоготой харьцуулшгүй.  3-4 дахин илүү гэдгийг энэ салбарынхан хэлж байна.  

Америк жуулчдын урсгалыг хаасан "боолт" 

Манайд ирж буй жуулчдын ихэнх хувийг Хятад, Орос гэсэн хоёр хөршийн иргэд эзэлж байгаа. Дээрээс нь Солонгос, Япон. Энэ улсуудын араас АНУ жагсана.  2019 оны эхний 10 сард гэхэд манай улсад  17.6 мянган Америк жуулчин ирсэн гэсэн статистик тоо байна.   Уг нь энэ тоо Хятадын жуулчидтай энэ зэрэгцэхгүй ч Солонгосынхоос бага байх учиргүй аж. Тэгвэл Америк жуулчдын урсгалыг боодог "боолт" нь манай төр засгийнхны бодлого холбоотой гэдгийг доктор, профессор О.Сүхбаатар гуай хэлж байна. Саяхан "Аялал жуулчлалын судалгаа-2019" эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ хурлын үеэр тэрбээр "Ардчилал ялсны дараа манай төр засгийнхан исламын орнуудаас мөнгө авах гэж байсан юм байлгүй.  Манай улсын хүний амын 6 хувь нь исламын шашинтай гээд зарлачихсан. Үүнээс болоод манайд Америк жуулчид бараг ирдэггүй. Автобус дүүрэн Америк жуулчин ирж байсныг та нар харсан уу. Яагаад гэвэл АНУ-ын засгийн газар хүн амын 5-аас дээш хувь нь исламын шашинтай орнуудад бүлэг жуулчин явуулахгүй байх шийдвэр гаргасан. 

 

Нэг талаас иргэдийнхээ аюулгүй байдлыг бодож байна. Нөгөө талаас исламын шашинтай орнуудыг эдийн засгаар боох маягтай, тэдэнд мөнгө оруулахгүй гэж тэр. Тийм учраас манай улс энэ ангиллаас яаралтай гармаар байгаа юм" хэмээн ярьсан.  Мэдээж манай улсад исламын шашинтай иргэд цөөнгүй бий байх. Гэхдээ арай ч хүн амын 6 хувь хүрчихээгүй болов уу.  2010 оны судалгаа байна. Нийтдээ 1.9 сая хүнээс ямар шашин шүтдэг талаар асуухад 57.7 мянга нь исламын шашинтай гэж хариулж. Хүн амын 3 хувь гэсэн үг.  Тэгэхээр бид энэ судалгаагаа дэлхий нийтэд цацаж, таниулж, сурталчилж, Америк жуулчдынхаа ирэх урсгалын боож байгаа "боолт"-ыг задлах хэрэгтэй байна. Тэгвэл сая жуулчин авах мөрөөдөлд хүрэхэд нэг алхам ойртоно. 

Итгэлт хамба, Утай, Гүмбэн руу урсч буй Монголын валют 

Дахиад О.Сүхбаатар докторын яриаг жишээ болгоё. Тэрбээр "Хэлмэгдсдэд мөнгө өгч эхэлсэндээ. 1-1.5 сая төгрөг. 1998, 1999 оны үед. Энэ мөнгийг өгсний маргаашнаас л бүх телевизээр Утай, Гүмбэний аялалыг сурталчилж эхэлсэн. Ингээд монголчууд авсан хэдэн төгрөгөө тэнд очоод үрээд дуусгасан. Дараа нь Оросууд бас ашигласан.  Итгэлт хамбыг гаргаж ирээд, манайхны мөнгийг аваад эхэлсэн.  Жилдээ 200 гаруй сая ам.долларыг манайхан тэнд аваачиж хаяж байна. Урагшаа явж байгаатайгаа нийлээд 400 сая ам.долларыг зөвхөн шашны аялагчид гадаадын аялал жуулчлалын компаниудад аваачиж тушаадаг" хэмээн ярьсан. 2019 оны эхний 10 сарын байдлаар манай улс 550 сая ам.долларын орлого олсон тоо байгаа.  Гэтэл зөвхөн шашны аялагчид л жилдээ 400 саяыг Итгэлт хамба, Утай, Гүмбэн, Түвдэд аваачиж "хаяж" байна.  

Манай аялал жуулчлалын салбар эдийн засгаа татаж унагадаг маш том хор болсон гэж О.Сүхбаатар халаглаж байна. Манай аялал жуулчлалын салбарын орлого хэд байгааг хэлсэн. Тэгвэл Монголын жуулчид жилдээ 2 тэрбум ам.доллар гадагш нь аваачиж "цацдаг". Энэ урсгалыг бид зогсооход хэцүү байх. Ядаж багасгах хэрэгтэй. Тэгэхийн тулд жилдээ 400 сая ам.доллар "булшилж" байгаа мөргөлчдийн урсгалыг багасгах шаардлагатай байна. Тийм боломж манайд бий.  Дотоодынхоо шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ч байгаа гэдгийг энэ салбарынхан яриад байгаа. 

Улстөрчид эдийн засгийн алуурчин болж байна 

2017 оны судалгаа харахад, жилдээ 542.7 мянган гадаадын зорчигч хилээр нэвтэрчээ.  Гэтэл дотоодоос давхардсан тоогоор 2.4 сая хүн хилээр гарч, гадаадад зорчжээ.  Гадаадад зорчсон Монгол иргэдийн 75.3 хувь нь БНХАУ, 15.9 хувь нь ОХУ, 4.0 хувь нь БНСУ, 1.0 хувь нь Япон, үлдсэн 3.9 хувь нь бусад улс руу явсан байгаа юм. Солонгос руу явж байгаа хүмүүсийн ихэнх нь ажиллах зорилготой байгаа. Харин хоёр хөрш рүү зорчиж байгаа иргэдийн цөөнгүй нь шашны аялал жуулчлал хийж байгаа юм. 2017 онд гадаадад зорчсон 2.4 сая хүний 4.3 хувь нь жуулчлах зорилготой гэж мэдүүлж. Үндсэндээ 100 гаруй мянган хүн гэсэн үг.  Тэдний хэд нь Итгэлт хамба, Утай, Гүмбэн, Түвд, Дарамсалаг зорьсон гэсэн нарийн судалгаа алга. Гэхдээ ихэнх хувь нь гэвэл гөрдсөн болохгүй. 

 

Монголчууд хоёр хөрш  рүү болон Энэтхэг, Түвд рүү шашны аялал жуулчлал хийж, жилдээ 400 сая ам.доллар аваачиж "асгаж" байгаагийн нэг гол буруутан нь улстөрчид. Сонгуулийн өмнө намдаа ажиллах гэж байгаа хүмүүсээ болон тойргийнхоо сонгогчдыг урагш, хойш нь явуулдаг. Ихэнхдээ Итгэлт хамба, Утай, Гүмбэн явуулна. Сонгуулийн дараа ч гэсэн намаа ялуулахын төлөө ажилласан хүмүүсийг хэдэн зуугаар нь, автобус автобусаар нь явуулдаг. Ингээд л улс төр, шашны нөлөөгөөр аялал жуулчлал эдийн засгаа татаж унагадаг салбар болчихлоо. Улстөрчид эдийн засгийн алуурчид болж хувирсан гэсэн үг. Аялал жуулчлалаас өөр улсаасаа 2 тэрбум ам.доллар гадаадад аваачиж "асгадаг" салбар байхгүй гэдгийг судлаачид хэлж байна.  

39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

39 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.28Зочин   • 2019, 12 сарын 14. 9 цаг 16 минут

Хүн мөнгөө юундаа зарах нь ямар хамаа байхав дээ, авлигачдад луйвардуулах, ААН байгуулаад луйварчин Төрд дээрэмдүүлж дампууруулж байсан дорвол итгэл үнэмшилээрээ аялаад ирсэн нь дээр шд. Ядаж л гомдол байхгүй.

174.6.108.158zochin   • 2019, 12 сарын 14. 8 цаг 21 минут

Malnuud... Mongol hezee ch hogjihgui.

31.164.68.125Unshigch   • 2019, 12 сарын 14. 4 цаг 13 минут

Shar huvalzuudaa naad munharsan mankuur booluudaa sain shulj molj. Naad booluudaa Baas sheesen deeree zodolduul. Munhruul shul, U gej ch yarij butsan naaduul chini ynemshine. Mongol mankuur booluudiig 500 Jil doromjilj bolson um chini yagaad dahiad 500 Jil shulj Dirk bolohgyi gej.

64.119.18.106Бат   • 2019, 12 сарын 13. 23 цаг 19 минут

Монголын мухар сүсэг хулгайч зан улам улам мандан бадраг

203.91.117.8zochin   • 2019, 12 сарын 13. 21 цаг 45 минут

mongoliin ard tvmenii mongo gej baihaar ehleed uls toriin luivarchidaa yrii...

202.126.89.168Зочин   • 2019, 12 сарын 13. 20 цаг 16 минут

Монгол хүн гадагшаа гарч нүд тайлж болохгүй юм уу малуудаа

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 14. 9 цаг 00 минут

Tvbd, buriad ruu yavaad nvd tailna gej bhgvi bhaa.

202.126.88.33Зочин   • 2019, 12 сарын 13. 17 цаг 33 минут

Улаан-Үдэд Итгэлт хамбаас гадна Зандан зуу гэж маш эртний ховор нандин шүтээн байгаа. Олон мянган жилийн түүхийн явцад өмнөөс умард руу шилжсээр байгаа. Тэр шүтээнд хүмүүс их зоридог доо

31.164.68.125unshigch   • 2019, 12 сарын 13. 16 цаг 43 минут

zov shyy dee, munharsan mankuur booluud Heden zuunii tursh iim l baisan. ireedyid iim l baih bolno. manjiin bogs dolooj 500 aad Jil bolloo. gazar shoroo uul us, ovog neree tyvd bolgoj byalduuchlan tyvdeer buvtnaj bavtnaad, alt mongoo uraldaj barij gyigeed ch mongol mankuuruud guilgachin heveeree yldsen. manjiin bogs dolooj 250 Jil mah tsusaa urj tasduulan aluulj taluulj danjaadiin mongonii hyy, hyygiin hyy tylj byalduuchilsan ch guilgachin heveeree yldsen. oros ah hyatad ah gej byalduuchilj gyigeed ch guilgachin mankuur oodolsongyi

202.126.88.33Зочин   • 2019, 12 сарын 13. 17 цаг 33 минут

Энэ одоо юу ч бичээд байгаа юм. Мэдрэл муутай

73.176.171.37Zochin   • 2019, 12 сарын 13. 15 цаг 32 минут

Mongol oron hogjihod saad mongol hunii muhar suseg mon.

202.126.88.41Зочин   • 2019, 12 сарын 13. 14 цаг 47 минут

Буддын шашны гайхамшгийг үзүүлнэ гэсэн ам тангарагтай Итгэлт хамба, хоёрдугаар будда гэгддэг Богд Зонховын номын газруудад ямар ч буддын сүсэгтэн хүн ядахдаа нэг удаа очиж үзэхийг хүснэ мэдээж. Эдгээр богд, хуврагыг сүсэгтэй сүсэггүй олон амьтдын хэл амны бай болгож, хилэнцийг нь арвидуулах юм бичиж тавих юм даа. Хүн гадагш зорчиж хорвоо дэлхийтэй танилцах хэрэгтэй. Хөмөрсөн тогоо мэт амьдарч болохгүй. Бид өөрсдөө ч бусад орны жуулчдыг татах түүх соёлоо хамгаалж байх хэрэгтэй

31.164.68.125unshigch   • 2019, 12 сарын 13. 16 цаг 49 минут

mankuur bool chi durtai gazar luugaa ochij duhaa tsoortol morgo. bool chinii ajil tiim l baih yostoi. ene delhiin hogjliin adag shaar, bolovson jorlon amidraldaa yzeegyi, hir burtagt, yar tembyyt tyvd emgen mongol hynii ner us, gazar shoroo tyvdeer nerlegddegiig olj medej sonsood mel gaihaj tsel hohron ag maggyi tataj unatlaa shoolj ineene. mal chi duhaa tsoortol morgo, ter shar huvalzuudiinhaa baas sheesen deer zodold. ene bol chinii booliin ajil. yagaad gevel chi mankuur bool. tarhigyi boold yynees oor ajil oldohgyi

202.179.26.235MANGU   • 2019, 12 сарын 13. 16 цаг 00 минут

LOL

202.9.46.63би   • 2019, 12 сарын 13. 13 цаг 04 минут

Монгол аялал компаний Пүрэвдорж гэж "эх оронч" биш нэг нөхөр байнаа. Монголчуудынхаа хармааг хоосолж, хэдэн төгрөгийг нь гадаад руу зөөж дууслаа. Түүний оронд эх орондоо олигтойхон шиг зочид буудал барих, жуулчны сайхан бааз бий болгох гэх мэтээр гадныхныг нааш татах, эх орондоо "ногоон" оруулж ирэх талаар юм хийгээчээ.

139.5.216.77Зочин   • 2019, 12 сарын 13. 15 цаг 15 минут

mongol aylaliin hvnii biznes bh l ghde neeree eh oronch bish gadagshaa l yab gen gdaadaas hvn ireed gavihguu ee ter hvn hden mgloo l saaj amidarch bga bz

202.126.88.41Зочин   • 2019, 12 сарын 13. 14 цаг 49 минут

Цонжин болдогийн хажууд маш гоё жуулчны баазтай хүн. Гаднаас жуулчид ирдэг л байлгүй

192.82.68.15зочин   • 2019, 12 сарын 13. 12 цаг 54 минут

Баялаг бүтээхгүй, үйлдвэрлэл явуулахгүй гадны юм бэлэнчилсэн монгол, мухар сүсгээр хамаг мөнгөө 2 хөршид аваачиж мөргөл үйлдэн амьдрал нь сайжрана гэж бэлэнчилж явна даа. Монголчуудад Итгэл хамбад мөргөн Буриадад мөнгө урсан орж ирж тэдний амьдрал сайжирсан нь үнэн., тодохой баримтууд ОХУ-д гарсан шүү дээ. Итгэл хамбад мөргөөд буцахдаа автын осолд өртөж амь насаа алдсан тохиолдол ч гарсан. Шүтэхэд учир ухаан бас байна шүү.

66.181.180.104Зочин   • 2019, 12 сарын 13. 12 цаг 52 минут

Энд бас л нөгөа хар амиа хичээмэн зан л нөлөөлөөд байгаа юм тав гандандах сайхан мөргөөд явж болно

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 53 минут

За хуц хуц. Хүн өөрийнхөө мөнгийг юундаа зарцуулахаа заалгах уу. Байсаар байгаад бүр социализмын үe шиг гадагш дотогш явж суух хөл хөдөлгөөнийг нь хорих уу. Итгэж биширдэг зүйлдээ хүн энэ насандаа ганц зорьж очоо

66.181.180.104Зочин   • 2019, 12 сарын 13. 12 цаг 54 минут

Элэнц хуланц Эмээ өвөө чинь очиж мөргөөгүй ч сайхан амьдраа л байлгүй

103.50.206.40Shon   • 2019, 12 сарын 13. 11 цаг 38 минут

Итгэлт хамба гэж юу байдагийн хүн өөртөө итгэж амьдар.

67.247.8.185Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 02 минут

...mal hun hoyr ni adil uls gevel mongol b.a daa

66.181.161.106Зочин   • 2019, 12 сарын 13. 10 цаг 57 минут

Хатсан борц

139.5.216.209Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2019, 12 сарын 13. 10 цаг 56 минут

Итгэлт хамба гэснээс, ямар ч сайн лам багш байсан Буддагийн шашны ёсонд хүний хүүр цогцонд мөргөх нь муу ёр шүү дээ. Монгол хэлэнд ороод идээшчмсэн "Роолон "гэх хараалын түвд үг байдаг. Роо гэдэг нь хүүр, лон гэдэг нь боссон гэсэн үг шүү дээ. За ингээд нэг бодоод үз дээ.

139.5.216.209Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 01 минут

Оросод очиж, роолонд мөргөж байгаа хэрэг үү?

202.179.26.235Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 09 минут

BOSOO ROOLON

66.181.169.116зочин   • 2019, 12 сарын 13. 10 цаг 53 минут

ийм л тэнэг хүмүүс дээ бид. хасагууд чинь газар гуйж орж ирчихээд нутгасаа халиад байгаа гээ биздээ ховд аймаг гэхэд битүү хасаг байна лээ шүү дээ

66.181.180.104Зочин   • 2019, 12 сарын 13. 12 цаг 56 минут

Тийм үү лалын шаинтнууд олшрох ч сайны дохио биш дээ

103.206.194.6Монгол хүү   • 2019, 12 сарын 13. 9 цаг 59 минут

МОНГОЛЧУУД МУХАРДАЛД ОРСОН СҮСЭГТЭЭ ДӨРЛҮҮЛЭН МАЛААС ДОР БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙХ ҮЕДЭЭ ӨӨРТӨӨ БАЙСАН БҮХНЭЭ ТҮВД ҮРҮҮ ЗӨӨЖ АВААЧСААР ӨӨРӨӨ ЯДУУРСАН БАЙХ ТЭР ХӨРӨНГӨӨР НЬ ХАРИН БОТАЛА СҮМ БАРИГДСАН ГЭЖ ЯРИА БАЙДАГ ЮМ. ОДОО ХАРИН ТҮВДИЙН ЮУГ ТЭТГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ ...

192.82.69.242зочин   • 2019, 12 сарын 13. 9 цаг 58 минут

Монголчууд одоо үед харанхуй бүдүүлэг тэр үеийн сэтгэлгээгээр эзэнгүй юм шиг амьдарч ядаж байна Дэрээ хар амиа хичээсэн гадны хүн түшсэн баячууд доошоо ард түмнээ хаясан Янз бүрийн шашин сүм хийд л монглоор дүүрч ард түмэн тэрэнд торлогдон мансуурч байна Энэ л монголд дутсан юм гэж үү энэ бидний хөгжилийн гарц юм уу Боолчилход л амар байдаг байх Буддагын шашиныхан буруутай тэд зөвхөн өөрсөдөө хутугт хувилгаадын дүр эсгэж доошоо хөөрхий ард түмэнрүү чигэлсэн өчүүхэнч хайр байхгүй Хүн өөрөө хичээвэл бурханы зэрэгт хүрэх буддагын санааг хаясан

5.76.105.176Зочин   • 2019, 12 сарын 13. 9 цаг 55 минут

Ugaasaa mongol humuus gadnaas horongo orj irehed mash ih horsdog durgui mortloo gadagshaa horongoo zooj gadnii hotiig bosgohdoo garguund sain humuus shuudee zugeer l toogii ni hardaa tavan zuun myangan juulchin huleej avaad tavan zuun saya nogoon arai gej olj bhad mongoliin za bur zuun myanga gej bodie ochood 2 terbumiig urchihdeg deer ni hurgan darga nariin solongosiin kazinog nembel hed boloh ve mongoliin darga nar asar ih mongiig urj bn daa

202.72.245.122ч   • 2019, 12 сарын 13. 9 цаг 53 минут

Шашны зүтгэлтнүүд Сүм хийдээ хүнлэг энэрэнгүй нийгмээ манлайлах хэмээнд оч

202.9.46.13 хц   • 2019, 12 сарын 13. 9 цаг 46 минут

гаалийн тэнэгүүд эртний эдлэлээ танихгуй моголоос гарсан бэлгэг дурсгалийн унэт эдлэлийг эртний эдлэл гэж хурааж авч жуулчидийг хохироож боогдуулж байн юмаа танидаг гаалчид бэлдмээр юм

202.179.26.235Зочин   • 2019, 12 сарын 13. 9 цаг 40 минут

BUR UURSDUU HIL DAVAN BUUN BUUNUURUU AVTOBUSAND CHIHELDEN NEEH IH BAYAR BAYASGALANTAI YAARAN DAARAN GUIJ OCHIJ UGDUG GEECH

202.179.26.235Зочин   • 2019, 12 сарын 13. 9 цаг 00 минут

TER 1 BALIAR YUMNUUDAD AVAACHIJ UGUJ BAIHAAR END BAIGAA HUND UVCHTEI HUUHDUUDED UGUHGUIDE

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 55 минут

Тэр хүүхдүүдийг чинь гаргасан эцэг эх нь хариуцах ёстой биздээ. Яахаараа албатай юм шиг бусад хүмүүс рүү чихэж байдаг юм

66.181.167.254ИРГЭН   • 2019, 12 сарын 13. 8 цаг 33 минут

ТЭГЭЭД МОНГОЛЫН ДАМПУУРАЛД ОРОС ХЯТАД ХОЁР БУРУУТАЙ ЮУ ?

43.242.241.218Дандар   • 2019, 12 сарын 13. 8 цаг 23 минут

Амарбаясгалант хийд дээр очиход хоноглох тохьтой буудал байхгүй, хоол унд ч байхгүй. Монгол дотроо аялах боломж огт байхгүй ш дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.