2020 оны 1-р сарын 1
8 цаг 00 минут

Танилц: Өнөөдрөөс эхлэн хэрэгжих хуулиуд

 

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс олон чухал хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Тэр дундаа татварын багц хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гэх мэт.  Тэгвэл өнөөдрөөс эхлэн хэрэгжих гол гол хуулиудыг товч танилцуулж байна.  

Аж ахуйн нэгжүүдийг дэмжих татварын багц хууль 

Татвараас зугтах боломжийг үндсээр нь үгүй хийж байгаа гэгдэх Татварын багц хууль өнөөдрөөс /2020.01.01/ эхлэн хэрэгжинэ.  Татварын багц хуульд орсон онцлох өөрчлөлтүүдээс танилцуулбал. 

Жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой болсон.   Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлнө. Үүнд нийтдээ 47867 аж ахуйн нэгж хамаарна.

300 саяаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилдээ хоёр удаа тайлан гаргаж, орлогоосоо 10 хувийн татвар төлөөд, 90 хувийг нь буцаан авна.  Татвар ногдуулах хувь нь 10-25 болж шилждэг босго нь гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зургаан тэрбумаас дээш орлоготой ААН-үүд 25 хувиар татвар төлнө. 

Амьдран суух зориулалтаар анх удаагаа орон сууц барьсан, эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг зургаан сая төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлэв. Ипотекийн зээлээр анх удаагаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Тухайн иргэн банкнаас 13 хувиар орон сууцны зээл авсан бол ипотекийн зээлийн журмын дагуу найман хувь руу шилжүүлж,  наймаас арван гурав хүртэлх таван хувьд төлөгдсөн мөнгийг тухайн иргэнд буцаан олгох хөнгөлөлтийг тусгасан байна.

Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлнө. Татварын өр буюу хариуцлагын асуудлыг үр хүүдэд нь өвлүүлэхгүй.  Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.  Жилд хоёр тэрбум төгрөг бүхий татвар ногдуулах орлоготой ААН жилд хоёр удаа тайлан гаргана. Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг ААН-үүдэд олгосон байна. 

21 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан. Энэхүү хууль өнөөдрөөс /2020.01.01/ эхлэн хэрэгжих юм. Ингэснээр 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа билээ. Уг шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэвэрийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар болж байгаа билээ.  

Хүсэлт гаргасан хүүхэд бүхэн мөнгө авах боломжтой боллоо 

УИХ-ын чуулганы өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн баталсан билээ.  Энэхүү тогтоолын төсөл өнөөдрөөс /2020.01.01/ эхлэн хэрэгжинэ. Ингэснээр хүсэлт гаргасан хүүхэд бүхэн сар бүр 20 мянган төгрөг авах бүрэн боломжтой болж байгаа юм.  Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан талаар гишүүд ярьсан билээ. 

Иргэд хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрөөс хамрагдах боломжтой 

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа, нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хорт хавдрыг эрт илрүүлэх нь амин чухал асуудлыг шийдэх шийдэл гэж үзэж байгаа  Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.  2019 оны аравдугаар сард энэхүү хуулийг хэлэлцэн баталсан юм.  Хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан, 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2. 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг. 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг. 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм. 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.27.66Зочин   • 2020, 1 сарын 2. 4 цаг 53 минут

ahits garj baigaa bum bishuu neg amisgaagaar bugdiig tugs tuguldur bolgoh bolomjgui

66.181.186.128Зочин   • 2020, 1 сарын 1. 15 цаг 01 минут

2020оны төсөвт 1- р сарын тэтгэврийн нэмэгдэл туссан байхад тэтгэвэр нэмэгдээгүй баЙна. Ингэж мөнгө идэхээ болимоор юм. Мэдээж нөхөж олгохгүй шүү дээ.

202.55.188.46Зочин   • 2020, 1 сарын 2. 14 цаг 43 минут

одоо шийд нь гараад 2.1нээс нэмэгдэнэ шдээ

202.9.40.184Зочин   • 2020, 1 сарын 1. 11 цаг 36 минут

TETGEWER TENTSWERGVI BN SHV BUSAD NI YAAXIIN BOLJ BNA IIM UTGAGVI BAIJ BOLOXGVI GELEECH GESEN TER XVMVVS ENE 2 NAMD SONGUULI UGUXGVI EE XEZEE CH VGVI

66.181.187.12Зочин   • 2020, 1 сарын 1. 9 цаг 56 минут

Garamjav gej ***** yum yu undeslej yslgavartai tetgever nemj bgaan ulsad uchnuun jil ajillasan hun hohiroid ajillaagui 4 huuhed gargasan humuus zavshij bn shdee iim hudlaa ner oloh gesen teneguudiig dahij hezee ch buu songo

202.179.2.234зочин   • 2020, 1 сарын 1. 14 цаг 15 минут

Харин тийм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.