2020 оны 1-р сарын 2
8 цаг 00 минут

Авлигачид "хусахад" хүрдэг мөнгө чинь ахмадуудад өгөхөд хүрэхгүй л байв гэж

“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдохтой зэрэгцэн хэлсэн үгэндээ онцоллоо. Түүний хэлсэн үгийг эдийн засагчид, хуульчид эрс буруутгаж байна. Учир мэддэг хүмүүс буруутгаж байгааг харахад, тийм ч оновчтой шийдвэр биш байх. 

Монголын эдийн засаг ямар байгаа билээ. Өр тэглэнэ гээд хэлчихлээ, хэзээ гэдгийг нь дурьдсангүй. Ямар журам гарах, УИХ-аар тогтоол, шийдвэр гаргаж байж л тэглэх байлгүй дээ, тэглэхдээ туллаа гэхэд.  О.Баасанхүү гишүүн нэг “юм” санаачлаад яваад байгаа талаараа твиттер хуудсандаа жиргэсэн байсан.  УИХ-аар шийдэх ёстой хууль, журам, шийдвэрийг нь мань хүн өргөн барих юм байлгүй.  Ямар ч байсан Ерөнхийлөгч шийдвэрээ зарлачихлаа. Тэгэхээр удахгүй УИХ нь шийдвэрлээд, журам, дүрмээ гаргах байх. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийг тэглэнэ ч гэдэг юм уу. Тэр нарийн ширийнийг учир мэдэх хүмүүс нь өнөөдрөөс тайлбарлах байх.

Зарим хуульчид, тухайлбал, О.Мөнхсайхан доктор  “Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д байхгүй.Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй” хэмээн  бухимдав, жиргээгээр дамжуулж. Монголдоо л шилдэгт тооцогдохоор хуульч хүн ингэж бухимдаж байхыг бодоход буруутгах аргагүй л байх. Гэхдээ бүгдээрээ тэр эдийн засгийн нөхцөл байдал, хэзээ тэр Салхитын орд нь эргэлтэд орох, Ерөнхийлөгч ингэж мэдэгдэх эрхтэй, эрхгүйг үл мартаад ахмадуудаа нэг удаа магнайг нь тэнийлгэхэд яадаг юм. 

Ахмадуудын зээл тэглэхэд 680 тэрбум төгрөг хэрэгтэй л гэж байна. Мэдээж энэ их мөнгө.  Гэхдээ Монгол Улсаа зарж идэх нь холгүй болчихсон авлигчид, албан тушаалтнуудын оффшор бүсдээ нуусан мөнгөтэй харьцуулахад юу юм. АТОЗ-ийнхний хэлээд байдаг 17 тэрбум ам.долларын хажууд энэ чинь хошногоны алчуур.  Татварын байцаагч нар нь тэрбум тэрбумаар нь авлига авч, гэртээ мөнгөө хадгалаад л. Мөнгөтэй төмөр авдраа хогийн цэгт хаяад л. Мэргэжлийн хяналтын нэг муу хурган дарга нь оймсноосоо боодол ам.доллар гаргаж тавиад. Гаалийн байцаагчид авлигад авсан мөнгө тавилгынхаа араар шидээд л. Энэ улс чинь эдийн засаг нь хямрах нь битгий хэл их мөнгөтэй юм биш үү.

2019 оны эхний 6 сарын байдлаар авлигачдын учруулсан хохирол 11.9 их наяд төгрөг байна. Улсын төсвөөс нь давсан их хохирлыг авлигачид учруулдаг. Нэг бизнесмэн “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавиад, зуун саяар тоологдох ам.доллар зээлээд авчихсан. Эцэстээ улс татвар төлөгчдийн мөнгөнөөс 40, 50 сая ам.доллар гаргаад, төлж л байдаг. Тэр эдийн засаг чинь авлигачид дураараа дургихад яагаад доргидоггүй, өөр юм хийх болохоор доргиод байдаг юм.

Нэг Элчин сайд оффшор бүсэд мөнгө угаагаад, гадаадад том хаус аваад л. Зам тээврийн яамных нь нэг дарга Дарханы зам барих хятадуудаас авлига аваад, зам ч үгүй л сууна. Салхитын мөнгөний ордыг нь хоёр хятад булаацалдаж, нэгнийгээ шүүхэд өгөөд. Цаана нь бөөн авлигын сүлжээ явагдаж байхад эдийн засаг чинь яагаад чичрэхгүй байгаа юм. Тэр том “газар хөдлөл” эдийн засагт нөлөөлдөггүй юм уу. 

Яадаг юм, тэртээ тэргүй авлигаа дийлэхгүй замарчихсан. Гишүүд нь сангуудаа хоослоод, баяжиж байгаа энэ улсад ахмадуудаа нэг удаа баярлуулахад.  Мөнгө байхгүй гээд байгаа юм бол хятадууд хоорондоо шидэлцэж байсан ордоо зараад гарга л даа. Авлигачидын улсад учруулсан 11.9 их наядынхаа хохирлыг барагдуулаад, тэр мөнгөнөөсөө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглээч.  Нэг хурган даргын оймсноос гарсан боодол ам.доллараар 10 ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж яагаад болохгүй гэж.

Хэн нэгэн дарга нь өрөөндөө байгаа шинэ ширээгээ өмнөх удирдлагынх гэж голоод, сольж байхад. Нөгөө дарга нь эхнэрээ дагуулаад гадаад руу явж, таван одтой буудалд хоногт 20, 30 саяар нь мөнгө үрж байхад ёолохгүй байгаа төсөв чинь ард түмэнд зарцуулах гэхээр янгинаж өвдөөд байгаагийн учрыг хэлээд өгөөрэй, та нар. 

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.4.230555555   • 2020, 1 сарын 3. 17 цаг 08 минут

ялгаварлалгүй л тэглэх хэрэгтэй , зоригтой шуурхай хурдан хий Баттулгаа Хүрэлсүхээ ард иргэд 100 хувь дэмжинэ

188.171.116.90Зочин   • 2020, 1 сарын 3. 2 цаг 43 минут

Ene bol Tenegtulgyn Bashir arga. Ene olon darga hulgaich nar zamaa aldtalaa ulsyn mungiig idsen ni IL bolood ireheer ard tvmen bosno gej aisandaa hugshchvvliin zeeliin ur teglej bgaa wm. Ard tvmen zuv, buruu gej taltsaad hereldeed ehelj bgaag harj bna uu? Busad asuudald anhaaral handuulahaa bolih jisheetei.

129.41.86.7иргэн   • 2020, 1 сарын 3. 3 цаг 30 минут

Товчоор ЖОНХУУ, УХНА хоёр монголын ард түмэнд хандаж ШУДАРГА ЁС-ны оронд ХАЛАМЖ ав гэсэн санал тавьж байна гэж ойлгож болно. Уулаасаа энэ хоёр гэмт хэрэгтэн шударга ёс тогтооно гэж байхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр ганц нэг доод тушаалын авилгачийг барьж суллаж жүжиг үзүүлэх байх.

202.179.25.174man   • 2020, 1 сарын 2. 22 цаг 18 минут

zeelgui axmadaa ch bas

31.164.68.125unshigch   • 2020, 1 сарын 2. 20 цаг 46 минут

eronhiilogch oo, ta aluurchin elbegdorjoor tolgoiluulsan manangiin aluurchid, hulgaichid luivarchdiin gadaad ulsuudad gargaj offshor dansand nuusan mongo horongiig hezee oruulj ireh ve. manangiin aluurchdiin mongoloos hulgailj gargasan mongo mongolchuudiin 30 terbum dolloriin zeel or shirees davj garlaa. eronhiilogch Battulga ta ajlaa hiine yy

202.55.183.108Gop gop   • 2020, 1 сарын 2. 18 цаг 39 минут

Tsaad tsagaan zahtai hulgaichuud chini yag naadahig chini otood suuj baigaashde

213.55.220.234Зочин   • 2020, 1 сарын 2. 17 цаг 52 минут

Unshigch. Зев илэрхийлсэн бна уунийг бичигч. За тэтгэврийн зээл тэглэж чаддаггуй юм гэхэд шинэ оны заагт ядарсан ахмадуудаа марталгуй сайхан угээр чих мялаасанд баярласан. Харин энэ коммент бичээд байгаа нехдууд еерсдийн толгойтойгоо жаахан ажиллаж узээч.

202.55.183.108Зочин   • 2020, 1 сарын 2. 17 цаг 30 минут

TETGEVER TETGEMJ HALAMJ ENE TER GEEL NAAD AVILGALCHID CHINI DAHIAL BUR IHIIG SHAANASHDE,HARIN CH BUR AZTAI YAMARCH HARAA HYANALTGUI UNEGUI MUNGU ORJ IRNESHDE,NAAD HULGAICHUUD CHINI YAG ENE UYEIG HULEEJ BAIDAG BAIHGUYU BUR ALBAAR INGEJ UDUUJ PROVOKOTS HIIDEG BUR DASAL BOLTSON

202.55.183.108Зочин   • 2020, 1 сарын 2. 17 цаг 34 минут

TEGEEL BAAHAN TETGEVER TETGEMJ HALAMJ ENE TER GEEL NAAD AVILGALCHID CHINI DAHIAL BUR IHIIG SHAANASHDE,HARIN CH BUR AZTAI YAMARCH HARAA HYANALTGUI UNEGUI MUNGU ORJ IRNESHDE,NAAD HULGAICHUUD CHINI YAG ENE UYEIG HULEEJ BAIDAG BAIHGUYU BUR ALBAAR INGEJ UDUUJ PROVOKOTS HIIDEG BUR DASAL BOLTSON

202.55.183.108Зочин   • 2020, 1 сарын 2. 17 цаг 35 минут

TEGEEL BAAHAN TETGEVER TETGEMJ HALAMJ ENE TER GEEL NAAD AVILGALCHID CHINI DAHIAL BUR IHIIG SHAANASHDE,HARIN CH BUR AZTAI YAMARCH HARAA HYANALTGUI UNEGUI MUNGU ORJ IRNESHDE,NAAD HULGAICHUUD CHINI YAG ENE UYEIG HULEEJ BAIDAG BAIHGUYU BUR ALBAAR INGEJ UDUUJ UDULT PROVOKATS ZOHION BAIGUULALTTAI HIIDEG BUR DASAL BOLTSON

202.55.183.108   • 2020, 1 сарын 2. 17 цаг 22 минут

TEGEEL TETVERIIN MUNGU DAHIAL BUR IHIIG NAADUUL CHINI SHAANASHDE

202.131.225.197Z   • 2020, 1 сарын 2. 17 цаг 05 минут

Yag unen

202.9.46.1Зочин   • 2020, 1 сарын 2. 16 цаг 59 минут

Yg unen sh de tomchuud idej uuj bayjij boldog ydarsan irged ahmaduud ni boldoggui ym uu ih ym uguh gej bgaa bish giants L udaa sh de uriid 0 estoi mungtei humuus ni duugui L bj bai

202.9.46.1Зочин   • 2020, 1 сарын 2. 16 цаг 57 минут

Unen bichsen bna

122.201.27.62Зочин   • 2020, 1 сарын 2. 15 цаг 29 минут

ymar ats ni iim ym bichdeg bnaa, setguulch hun olooche aLnuudaa!

202.9.40.89Иргэн   • 2020, 1 сарын 2. 15 цаг 23 минут

Хоосон хонохдоо тулаад зээлж идээд бгаа бищ.Байрны.эд хогшил.сурглтын тулбур г.мэтэд нэмэр болгож зээл авч тусалж бгаа.Тэтгэвэрийг бух ахмадад адил нэмэгдуулэх нь зув.Ялгаварлаж.гомдоож болохгуй.Ундсэн хуулиар ялгаварлан гадуурхаж болохгуй гэж тунхагласан бдагшдээ.

122.201.27.62Зочин   • 2020, 1 сарын 2. 14 цаг 44 минут

Bank ruu buun mungu uguh geed dairaad bdag

64.119.26.99Иргэн   • 2020, 1 сарын 2. 14 цаг 14 минут

Зарим хүмүүс нь хүүхдүүддээ машин унаа авахад нь нэмэрлэх гэх мэтээр тэтгэвэрийн зээл авдаг шүү дээ. Бүгдийг нь хавтгайруулан тэглэх нь ямар байдаг юм бол доо. Үүнийхээ оронд алагчлалгүй нийт ахмадуудынхаа тэтгэвэрийн нэмэгдлийг нэмчихвэл шударга санагдах юм.

76.107.165.63Иргэн   • 2020, 1 сарын 2. 13 цаг 09 минут

Монгол хүн маш гэнэн хүүхдэрхүү. Мөнгө өгсөн хүн өүрийг сайн хүн гэж бодно. Авилгач өөрийн санаачилсан халамжийн хөтөлбөртэй.

76.107.165.63Иргэн   • 2020, 1 сарын 2. 13 цаг 11 минут

Тарвага оюутны 70 мянга..Согтуу Баяр 1,5 сая гээд л хөвөрч өгнө. Халамжийн бүр тэдэнд эрх мэдэл олж авахад нь тусалсан байдаг

202.179.24.167Зочин   • 2020, 1 сарын 2. 13 цаг 08 минут

Ахмадууд өрөө тэглүүлээд хариуд нь өнөөдрийн хээл хахууль, хулгай, шударга бус хонгилдахь гишүүдээ дахин сонгох өрөнд ороод бүр уруудах зам уруугаа явна.

202.55.188.46Зочин   • 2020, 1 сарын 2. 12 цаг 23 минут

Gadaad uruu ni dar .neg bol huuhdiin negdsen emneleg bari .neg bol huuhed zaluuchuudiin hugjliin tuv bari

202.179.13.134Зочин   • 2020, 1 сарын 2. 11 цаг 45 минут

Маш зүйтэй алхам хийсэн. Төрийн 3 өндөрлөг. Энэ тэмцээд байгаа хүмүүс Баярцог, Баяр, Сайханбилэг, Батхүү, эрдэнэбилэг, Ундармаа нартай харин цусаа гартлаа тэмцэх ёстой. төхд ажилласан хүмүүс үндэслэлгүй баяжсаныг харин хөрөнгийг нь хурааж тэмцэх ёстой баймаар. Үнэхээр ухаантай мэдлэгтэй царайлсан илжигнүүд

147.50.9.242MGL   • 2020, 1 сарын 2. 11 цаг 42 минут

Улсын мөнгөөр тоглодог идэж уудаг offshort хадгалдаг , оюутолгой мөнгөний урсгалаа гадаад банкаар гүйлгэдэг тухай бичэхгүй байж тэглэе гэсэн зоригтой шийдвэрт боож үхлээ л дээ

147.50.9.242MGL   • 2020, 1 сарын 2. 11 цаг 39 минут

Offshort бгаа авилгачийн мөнгийг оруулж ирэд өр зээлээ дар тм боломж бгаа... нэг удаа өр тэглэхэд болохгүй юм алга.. дор коммэнт бичсэн нөхдүүд хөлсний бичээчид дараагийн сонгуульд өрсөлдөж чадахааргүй болод үхэх гээд бна үнэгүй орон сууцанд оруулна гэсэн Энхбаярын хажууд хамаагүй дээр амлалт

202.55.188.91Зочин   • 2020, 1 сарын 2. 11 цаг 25 минут

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ өр зээлийг 00 болгоод болж байна. Манайх яагаад ингэж болдоггүй юм эсэргүүцээд эргүүтээд байгаа энэ хүмүүс тамын тогооны дүрүүд байна

202.55.183.108Зочин   • 2020, 1 сарын 2. 17 цаг 38 минут

Where?

202.126.88.42Зочин   • 2020, 1 сарын 2. 11 цаг 04 минут

АТОЗ гэж эргүү малнууд 17 тэрбум оффшорт байгаа гэж ярьсан.Женко тэнэг нь итгээд олон улсын байгууллагатай яриад чадахгүй бн.Байхгүй юмийг хаанаас авчирахав дээ.Салхитын ордоос 50 тэрбумийн ашиг оны эцэст гарахгүй.Үлгэрийн баатрууд маань яана даа.Хөгшчүүдийг малтуулаад хаячлаа.

173.255.229.36Zochin   • 2020, 1 сарын 2. 11 цаг 02 минут

Eronhiilogch hervee helsen ugendee ezen bolj idsen hoolondoo sav ni boldog bol offshort bgaa mongiig avchirch ahmaduudiin oriig neg udaa orshooj bgaa bol demjihsen. getel Asgatiin mongonii ordoos orj irsen mongoor ahmadiin oriig tegleh gedeg bol buruu sh dee. Ter Asgataas orj irj bgaa mongo bol ard tumnii horongo baih estoi.

202.126.88.139Зочин   • 2020, 1 сарын 2. 10 цаг 30 минут

Энэ бол их муу жишиг. 600 Тэрбум тѳгрѳг яахав гэнэ үү. Ийм харалган бодолтой учраас манай эдийн засагт гэгээ туссан ч амьдралд наалдахгүй байна. Ядаж насны хязгаар тавьж болдоггүй юм уу? 70-с дээш настай 2 сая хүртэл тѳгрѳгний зээлтэй гэдэг ч юм уу. Ингэж хавтгайруулж болохгүй ээ. Энэ бол сонгуулийн маш муухай пи хр боллоо. Улсаа хорлосон. Манай улс зѳвхѳн тѳлѳвлѳгѳѳ ёсоор аваад үзэхэд 1 тэрбум доллар буюу 2,8 трилион тѳгрѳгѳѳр тасрах хүлээгдэлтэй байна. Гэтэл үүнд дээр эргэж тѳлѳгдѳхгүй 600 тэрбумыг нэмээд үз. 3 трилион 800 тэрбум тѳгрѳг. Айма

202.126.88.139Зочин   • 2020, 1 сарын 2. 10 цаг 34 минут

ар тоо шүү дээ. Энэ чинь нѳгѳѳ 8 тэрбум долларын засгийн газрын ѳрийг тэлнэ гэсэн үг. Үүний үр дүнд гадаад ѳр дахиад л 10 тэрбум долларт хүрч ѳрийн тааз хэтрэх аюултай. Энэ бодлогоо дахиж эргэж хараачээ. Ядаж энэ мѳнгѳѳр цэцэрлэг сургууль байгуулах боллоо гэсэн бол бас яахав. Гэтэл эргэж тѳлѳгдѳхгүйгээр цацах гэж байна шүү дээ. Энэ тѳсѳв чинь Ундармаагийн 240 тэрбумын хохирлыг шингээж ядаж байна. Гэтэл дээрээс нь ийм хохирол гараад ирэхээр яах вэ? Энэ шийдвэрээ эргэж хараач ээ? Баттулга чамайг Путины гар хѳл болж улсынхаа эрх ашигийн эсрэг зогс

202.126.88.139Зочин   • 2020, 1 сарын 2. 10 цаг 38 минут

ож байгааг бүгдээрээ ойлгосон. Гэвч яая гэхэв бидний л гаргасан хүн. Тэгвэл одоо ядаж эдийн засгаа хорлохоо болиоч. Нэг хүний хѳнѳѳл улсаа сүйрүүлэхэд тулж байгаа бол бид олон түмэээрээ ямар нэг арга хэвжээ авахаас аргагүй болж байна. Ерѳнхийлѳгчид тавих шалгуурыг ѳндѳрсгѳе. Ерѳнхийлѳгч хүн дээд боловсролтой, гэмт хэрэгт орооцолдоогүй, татагдан шалгагдаагүй, Баянхонгорынх биш байх, монгол эхнэртэй байх, гэр бүлийн талаар тогтвортой байх гээд ѳѳр ямар шаардлага байж болохов? Улсынхаа эрх ашигийн эсрэг байгааг шүүх тогтоовол түүнийг эгүүлэн татъя

209.89.142.82Зочин   • 2020, 1 сарын 2. 8 цаг 39 минут

Зээл авагсдын зээлийг Хөдөлмөр эрхлэгч 1,3 сая хүн төлнө. Өмнө нь халамжийн бодлогоор попорч байгаад Таван толгойг Гадаадын компанид өгөөд 250 сая доллар төлөх гэж 5 жил чардайснаа мартаа юу? Нүүрсээ үнэгүй шахам өгч байж, олон жил хөдөлмөрлөж байж арай чүү төлж дууссан. Дахиад нэг ордоор дэнчин тавиад улс төр хийх нь үнэхээр хорлонтой.

76.107.165.63иргэн   • 2020, 1 сарын 2. 8 цаг 47 минут

Шударга ёсыг ЖОНХУУ-г тогтоож чадахгүй гэдгийг ард түмэн ойлгосны улмаас түүний нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Үүнийг мэдэрсэн ЖОНХУУ халамжийн энэ шинэ хөтөлбөрийг санаачилж нэр хүндээ сэргээхийг оролдож байна. МАН-ы авилгач УИХ-н гишүүдийг ЖДҮ, 60 тэрбум гэх мэт хэргүүдээр нь сүрдүүлэн өөрийн дураар хөдөлгөхөөр санааархаж байна.

76.107.165.63иргэн   • 2020, 1 сарын 2. 8 цаг 14 минут

Жонхуу Баттулга, Янаг ухна Хүрэлсүх ч хулгай хийдэг юм чинь бид ч бас сул мөнгөтэй болох ёстой гэсэн энэ бэртэгчин тархины тураалтаны сэтгэлгээ манай монгол үндэстнийг сөнөөж байна. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг. Монгол үндэстэн байгалийн барагдах баялгаа цөлмөх, өр тавих гэсэн хоёрхон аргаар л амь зууж байна.Бид өөрсдөө хүн болон хүмүүжсэний дараа л ЖОНХУУ, ЯНАГ УХНА, ТАРВАГА, Ми овогт, Энхбаяр нараас ангижирч чадна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.