2020 оны 1-р сарын 8
11 цаг 20 минут

ХААН Банк орон даяар 100 киоск машин суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

ХААН Банкинд жинхэнэ утгаараа хаалттай цаг байхаа болилоо. Ийн онцлохын учир нь 21 аймгийн төв болон нийслэл даяар “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машин 100-г  ашиглалтад оруулж, шинэ оны эхээр  нэгэн зэрэг нээлтийг нь хийгээд байна.

Банкны салбарт эргэлт авчирсан гэж хэлж болохуйц энэхүү киоск машиныг ХААН Банк 2018 оны сүүлчээр зах зээлд анхлан танилцуулж, нийслэлд 10-ыг суурилуулан банкны үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж эхэлсэн нь томоохон дэвшил, басхүү иргэдийн талархлыг хүлээсэн, эрэлт хэрэгцээтэй төхөөрөмж болж чадсан юм. Тэгвэл өдгөө киоск машиныхаа тоог 100 болгон нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ч банкны үйлчилгээг илүү ойртуулж, илүү хялбар, ухаалаг сонголт хийх боломжийг бүрдүүлээд байна.

Киоск машины гол давуу тал нь иргэд банкны үйлчилгээ авах гэж заавал салбар тооцооны  төв зорих шаардлагагүй болох юм. Тухайлбал, та иргэний үнэмлэхтэй л байхад хурууны хээгээ уншуулан харилцах дансны тодорхойлолт, хуулга, гүйлгээний баримтаа энэ төхөөрөмжөөс хэвлэн авч болохоос гадна өөрийн цахим шуудан болон хүссэн и-мэйл хаяг руугаа шууд илгээх боломжтой. Мөн ХААН Банк дотор болон банк хооронд өндөр дүнтэй бэлэн бус гүйлгээ хийх, дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт, карт идэвхтэй, идэвхгүй болгох, мөн интернэт банк аппликэйшн, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг авч болно. Түүнчлэн төрийн үйлчилгээ, тухайлбал тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх боломжийг бүрдүүлжээ. Цаашлаад киоскоос Элчин сайдын яамд, төрийн байгууллагуудаас шаарддаг тодорхойлолт, хуулгыг заавал хэвлэж авах биш, тухайн газрууд руу шууд илгээх боломжийг бүрдүүлэхээр судалж буй аж.

Киоск машины “ид шид” үүгээр дуусахгүй, та тухайн төхөөрөмжийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй, эсвэл банкны үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй бол киоскон дээр суурилуулсан харилцуураар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэцээр дүрсийг нь харан онлайнаар ярих боломжтой юм.

2018 онд нийслэлд суурилуулсан 10 киоск машинаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд давтагдсан тоогоор 670,000 орчим хүн үйлчлүүлжээ. Түүнээс 118,000 нь дансны хуулга, 38,000 нь дансны тодорхойлолт хэвлэн авсан бөгөөд бэлэн бусаар 48,000 орчим гүйлгээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ийм олон хүн үнэт цагаа хэмнэж, банкинд биш, амьдралдаа, өөрт хэрэгтэй зүйлд зарцуулсан гэсэн үг.

Орон даяар хамгийн өргөн сүлжээг бүрдүүлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк киоск машиныг зах зээлд ийнхүү нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 хувь онлайн болгож чадлаа. Өдгөө ХААН Банкны нийт харилцагчдын 95 хувь нь зайнаас буюу дижитал банкаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч, зөвхөн 5 хувь нь л банкинд ирж үйлчлүүлдэг болсон гэсэн статистик бий.  

Ирэх жил ХААН Банк нийслэл, орон нутагт 200 киоск машин нэмж суурилуулахаар төлөвлөж буй бөгөөд харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү хялбар, чирэгдэлгүй аах боломжуудыг шат дараатайгаар санал болгосоор байна.

Бид зогсолтгүй бүтээсээр....

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.