2020 оны 1-р сарын 18
10 цаг 40 минут

Н.Энхбаяр Цэцэд хандаж, Э.Баттөрийг хорьсон долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Үндсэн хуулийн өдөр тохиолоо

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан өдөр энэ сарын 13-нд тохисон билээ. Энэ өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Мөн Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг хуульч Ж.Амарсанаа хүртсэн гэх мэт олон үйл явдал болсон билээ. Түүний нэг нь  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залах ёслол байлаа.  Ёслолд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Ёслолын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр, хэлсэн үгэндээ, “Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш тасралтгүй хэлэлцсэн. Монголын ард түмэн, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэ,н судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ" хэмээсэн юм. 

Элчин сайд А.Баттөрийг 30 хоног хорихоор боллоо

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр Элчин сайд А.Баттөрийг баривчлан саатуулсан билээ.  Түүнийг 2019 оны  арванхоёрдугаар сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байхад нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан юм. АТГ-аас А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байсан билээ.  Тэгвэл энэ сарын 14-ий өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Баттөрд холбогдох хэргийн цагдан хорих таслан сэргийлэх шүүх хурал болсон байна. Шүүхээс А.Баттөрийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан юм.  

Цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ сарын 15-ны өдөр мэдээлэл хийж, сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийн тогтоох саналаа УИХ-д хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм.  Мөн нийт саналын 50 хувийг хянан тоолох зохицуулалт хуульд тусгасныг ч тайлбарлав. Мэдээллийн үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Хуулиараа, СЕХ нь тойрог, мандатыг хуваарилах боломжгүй. УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтээ гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ” хэмээсэн. 

УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгэхээс татгалзах үндэслэл болон цахим орчинтой холбоотой зохицуулалтыг тусгасныг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн танилцууллаа. Тодруулбал, сонгуулийн жил эхэлснээс хойш хууль тогтоомж зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ, нам болон нэр дэвшигчийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээн дэх хуудас, мэдээллийн сайтаар дамжуулах талаар зохицуулжээ. Ингэхдээ, нэр дэвшигч нам болон өөрийн албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хуудсаа аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх аж. “Хэрвээ цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” хэмээн тэрбээр анхааруулсан юм.  

Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд хандлаа 

МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлын нэг байлаа. Тэрбээр Цэцэд хандсан нь 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг тусгаж баталсантай холбоотой байсан юм.   Дээрх заалт нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарласан юм.

Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө дээрхтэй адил маргааныг хэлэлцээд, УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байв. Энэ удаад эрх баригч нам Үндсэн хуулийн Цэц хориглосон шийдвэрийг Сонгуулийн хуульд оруулж баталсан нь Н.Энхбаярыг  Цэцэд хандахад хүргэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг цуцлах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2020.01.17/ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлаар хаалттай хуралдаж эхэлсэн ч хуралдаан ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Учир нь УИХ-ын Халдашгүй дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаадад томилолттой яваа аж. Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар гишүүнээр ажилладаг билээ.

Холбогдох хуулийн дагуу Прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хүлээн авах эсэхээ шийдвэрлэх ёстой. Харин Ц.Нямдорж сайд энэ талаар хэлэхдээ “ 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн хугацаа ийм бодитой шалтгааны улмаас зөрчигдөж байна. Нэгээс хоёр гишүүн байхгүй бол Халдашгүй байдлын дэд хороо хуралдах боломжгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор мэдээгүйгээс энэ асуудлыг оруулж ирсэн байна” гэлээ. 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.27зочин   • 2020, 1 сарын 20. 10 цаг 20 минут

ажилгүй бсн хүнийг авлигалын хэрэгт шийтгэсэн гэх тэгээд сонгогдох эрхийг нь насан туршад хориглоно гэдэг байж болдог юм уу уих үхц гэж заларуулж бна шившигтэй шийдвэр гаргадгийг үхц одоо л тас цохихгүй бол цаашиид газар авна шүү

66.181.176.215Зочин   • 2020, 2 сарын 1. 23 цаг 01 минут

#МАШ НОЦТОЙ‼️ ХЭН ХЭН ҮҮНИЙГ ХИЙЖ ЭХ ОРНЫГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРСАН БЭ?!!! #Оюутолгойн-А лицензийг 2003-12-31нд бүх монголчууд шинэ жил гэж баярлан хөөрцөглөж байхад хулгайгаар олгосон. Анхнаасаа 400 тэрбум ам.долларын үнэтэй асар баялаг ордыг хууль бусаар хуйвалдан өгсөн. Монголын ард түмэн, улс төрчид бүх эрх мэдлээсээ татгалзаж олгосон. Р.Фридланд гэж Канадын луйварчны өмч болсон. Дараа жил нь Америкийн Лос-Анжелест болсон Олон улсын хурал дээр тэр хүн очоод: “Би Монгол Улсын газар нутгийн 10 хувийг эзэмшдэг. Энэ бол Грекээс том газар нута

122.201.24.179Зочин   • 2020, 1 сарын 20. 8 цаг 47 минут

ЯМАР ДҮҮРСЭН ТЭНЭГ СДА ВИЗНИЙ МӨНГИЙГ ӨӨРТӨӨ АВДАГ БАЙНА АА.ҮНЭНДЭЭ ХЭЛЭХ ҮГ АЛГА.

202.179.24.65зочин   • 2020, 1 сарын 20. 7 цаг 10 минут

ажилгүй бсн хүнийг авлигын хэрэгт шийтгэсэн гэх тэгээд сонгогдох эрхийг нь насан туршд нь хориглоно гэдэг байж болдог юм уих үхц ээ шившиг

121.138.173.10Bi   • 2020, 1 сарын 19. 22 цаг 29 минут

Haldashgui erhtei uursdee bolohoor halddag

202.9.47.1Зочин   • 2020, 1 сарын 19. 21 цаг 10 минут

манайх чинь одоо хаашаа болчихсон юмб дээ? сайд дарга болсон хүн л хулгайч болчихдог юм уу? эсвэл хулгайч хүмүүсийг сайд даргын албан тушаалд томилоод байдаг юм уу ?

106.132.85.84Japanaas   • 2020, 1 сарын 19. 19 цаг 52 минут

Enkhbayar bol ernhiilugchiin songuuluu uih n songuuluu hamaagui ee haanaas ch nogoon gerleer garnaa

103.10.23.97Зочин   • 2020, 1 сарын 19. 18 цаг 37 минут

Н Энхбаярын хэрэг гэдэг үнэндээн бол хэрэг биш зүүль гэдгийг шүүх хурлаас нь Ард түмэн харсан даа Төрд үүрэдсэн хулгайч нарын зориуд зохиосон зохиол байсан Номбаяр бол жэхэн хулгайч луйварчин гарын нэг Монгол төр МАН -АН нэрээр нэрэлсэн хулгайч нарын үүр болсон Хулгайч нар Үндсэн хуулийг өөртөөн хэрэгтэй байдлаар засварлаж орхиолоо шүү дээ

203.91.115.47Зочин   • 2020, 1 сарын 19. 18 цаг 20 минут

Төр урвагч гадны тагнуулууд байхад ямар ч шийдвэр гарсан итгэхэд бэрх болжээ. Эхлээд төр цэвэрших хэрэгтэй.

192.82.76.101зочин   • 2020, 1 сарын 20. 7 цаг 40 минут

МАН-ыг цэвэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд сонгуулиар нэг ч суудал өгөхгүй бол энэ нам задарч хулгайчдаа хөөж зайлуулаад дараагийн сонгуульд цэвэр орж ирнэ дээ.

192.82.67.41ИРГЭН   • 2020, 1 сарын 19. 8 цаг 37 минут

БАТТӨРИЙГ ХОРЬ БУСДАД НЬ ТУСТАЙ. ЭНХБАЯР БОЛЬ ЖАГААГИЙН ҮГЭНД ОР. НОМТОЙБАЯРЫГ НОМХРУУЛ ЭС ЧАДВАЛ ЭД ХҮЧТЭЙ ТӨР ХҮЧГҮЙД ТООЦ

35.174.106.0power   • 2020, 1 сарын 19. 1 цаг 27 минут

тамхи нрт шаацан дог эр гэж бодоод байнаа даа

202.179.27.152   • 2020, 1 сарын 18. 22 цаг 51 минут

202.179.27.152Зочин   • 2020, 1 сарын 18. 22 цаг 51 минут

МАХН-ЫН ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ХЭЗЭЭД БЭЛХЭН!

103.26.194.120Зочин   • 2020, 1 сарын 18. 22 цаг 20 минут

Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүн дахиад л авилга авч албан тушаалаа ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй шүү. Шунал чинь хэзээ ч дуусахгүй

103.10.23.97Б Ц   • 2020, 1 сарын 19. 19 цаг 12 минут

Монгол төр Төрийн алба хулгайч ба хулгайч нарын бөхс долоогч нараар дүүрсэн юм чинь өдөө тэднийг төрөөс зайлуулахаас өөр арга байхгүй Сонголт ард түмөг бидний гарт би шүү иргэдээ

66.181.184.155ДД   • 2020, 1 сарын 18. 10 цаг 44 минут

Энэ нөхөр Номтой ямар гайтай, тун болохгүй юм хийсэн гэж юм вэ. МАН-ынхан Гантулгаар, Сандуйгаар, Мөнхчулуунаар, М. Энхболдоор, Одбаяраар, Баярсайханаар, Даваасүрэнгээр гэхчлэн олон хүнээр туг тахьсан, одоо Номтой гэдэг залуугийн ээлж нь болоо юу. Юм хийсэн хүн алдаа дутагдал гаргадаг. Зүгээр сууж, төвийг сахигчид гэмгүй царайлан буруутдаггүй жамтай. Тэд бусдын бурууг соргогоор хайж түүн дээр тоглолт хийж сайн сайхан хүнэнцэрүүд болдог. Батзандан, Баасанхүү, Болд, Пүрэвдорж гэх мэт худлаа сүрхий хулчгарууд.

202.9.46.145Зочин   • 2020, 1 сарын 18. 17 цаг 55 минут

Боловсролын яамны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав Хятадуудаас 50 сая төгрөгийн хахууль авчээ. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх" 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч "ТБЕА Энержи Монголиа" ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталга

202.9.46.145АВИЛГАЧ ГЭР БҮЛ   • 2020, 1 сарын 18. 17 цаг 55 минут

"ТБЕА Энержи Монголиа" ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна. Охин нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Саранжавын Баясгалан мөн болно.

178.85.140.24Зочин   • 2020, 1 сарын 18. 17 цаг 47 минут

Сэтгэгдэл бичих...Aav.n.saihan.omooroh.yum.daa.Torson.etseg.n.MGL-n.Ard.olniig. denduu.basamjilsan.hundee.SHunal.deed..Odoo.bolmoor.yum.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.