2020 оны 2-р сарын 1
10 цаг 40 минут

Тойм: Улсын хилийг хааж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Өнгөрч буй долоо хоногт маш олон үйл явдал өрнөж, улс даяараа завгүй байлаа.  Тиймээс өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Их, дээд сургуулиудыг амраалаа 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт цаг, минутаар нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд, коллежийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ы өдөр хүртэл амраахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны энэ сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгасан юм.  

Нийслэлийн 4 мандатыг орон нутагт шилжүүлэв 

УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн даваа гарагт хуралдаж, сонгуулийн тойрог, мандатыг хэрхэн хувааж байгаагаа зарласан юм.  Улс бүхлэээрээ 29 тойрог, 76 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Орон нутагт 20 тойрог, 52 мандат өгсөн бол нийслэлд 9 тойрог 24 мандат оноолоо.  Үндсэндээ нийслэлийн мандатаас 4-ийг нь орон нутаг руу шилжүүлэв. Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 5 мандат оногдсон. Тэгвэл Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүргийн дунд 2-хон мандат л ногдлоо.  

МАН нэг  гишүүнээ намаас гарсанд тооцов 

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнгөрсөн лхагва гарагт  Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн байна.  Улмаар түүнийг намаас гарсанд тооцсон юм.  Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар  "МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн.  Энэ нь намын нэр хүндийг унагаж байгаа учраас авч хэлэлцэж, тодорхой хариуцлага тооцох зүйтэй гэсэн. 

Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аас гарсанд тооцсон.  Гарсанд тооцно гэхээр намаас хөөсөн гэж ойлгож болохгүй. Хөөнө гэвэл эргэж намд орох эрхгүй болно.  Гарсанд тооцно гэдэг бол намын гишүүд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд, эргэж орж болно" хэмээсэн юм.  

Тэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэнэ 

Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг энэ долоо хоногийн лхагва гарагт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Сар бүрийн 1-ий өдөр тэтгэвэрүүдийг олгодог. Хоёрдугаар сарын 1 хагас сайн өдөр тохиож байгаа учраас 3-ны өдөр олгоно. Тэтгэвэр олгоход "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудлыг шийдээгүй байна.  Бонд гараагүй байгаа учраас Монголбанк арилжааны банкуудтай маргааш санамж бичигт гарын үсэг зурах байх.  Хоёр зүйл дээр банкууд санал нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй байх асуудлыг тохиролцож, шийдсэн. Нэмэгдсэн тэтгэврийг 100 хувь олгоно.   Хоёрдугаарт, хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Нэгдүгээр сарын тэтгэвэр буухад зээлийг нь суутгаж тооцсон. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэгдүгээр сарын тэтгэврээс суутган тооцуулсан мөнгөө нэмж авна" хэмээн мэдэгдсэн. 

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар жонхуу хутгасны эцэст Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.  Ерөнхий прокуророос орж ирсэн хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо дуншиж дуншиж арай гэж хуралдсан. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн.  Харин хоёр байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхэд түдгэлзүүлэхийг дэмжээгүй. УИХ-ын чуулганаар асуудлыг хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураасан.  Гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Гэвч шийдвэрийг албажуулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалтыг илээр явуулахад, олонх нь татгалзаж, унагасан юм. Ингэснээр МАН-ын мухардалд орж, завсарлага авсан. Энэ хооронд Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгч, ТББХ-ныхон ч дэмжсэн юм. Гэвч чуулган хуралдахад дахиад л мухардаж, эцэстээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээ хасуулж, үнэн мөнөө тогтоолгохоор боллоо.

Хил хаахаар боллоо 

Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын, төмөр, хуурай замын бүх боомтоор БНХАУ-ын болон Хятад улсаар дамжин Монгол Улсад ирэх болон дайрах гуравдагч улсын иргэдийг  хоёрдугаар сарын 1-ий өдрөөс гуравдугаар сарын 2-ы өдөр дуусталх хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.  Хятадын талаас ирэх монгол иргэдийг "Чингис хаан" нисэх буудлын боомт, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар л хүлээж авна. Гэхдээ өчигдөр шийдвэр гарч байгаа учраас БНХАУ-д байгаа олон иргэн бий. Тэд эх орондоо ирэх хүсэлтийг гаргаад байгаа аж. Тиймээс бусад боомтуудаар эх орон  руугаа ирэхээр хүсэлт тавьж байгаа өөрийн иргэдээ хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл зүүн, баруун талын нэг нэг буюу нийт хоёр боомтоор нэвтрүүлэх юм байна. Түүнээс хойш зөвхөн Замын-Үүд, Чингис хаан онгоцны буудлаар л нэвтрүүлэх ажээ. 

Намрын чуулганыг хаалаа 

 УИХ-ын намрын чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Бүтэн 11 сарын турш чуулган хуралдаж, олон хуулийг баталсан юм. Энэ хугацаанд чуулган 82 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталсан хэмээн УИХ-ын дарга мэдэгдсэн юм.  Энэ парламентын үед 11 сар тасралтгүй хуралдахдаа  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гол онцлох зүйл байлаа.  

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

84.78.240.3Зочин   • 2020, 2 сарын 2. 21 цаг 48 минут

Ene tsagaan saryg haahgvi en bolov uu?

202.9.46.19Зочин   • 2020, 2 сарын 2. 10 цаг 25 минут

БАЯР НААДАМ ТЭМДЭГЛЭХ МАШ ДУРТАЙ ДЭЭР СУУГАА ЛУЙВАРЧИД ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЦУЦЛАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

202.179.24.116Зочин   • 2020, 2 сарын 2. 11 цаг 00 минут

HUDUUNIHUN HUDUUNIHUN GEED UILCHIHGAAD SHEES NI GOIJCHIHGOOD SULSEE USCHUULSEN MUU HUJAANUUD HOTIHNI HAMAG TATVARIG HUDUUNIHON HUURHII GEJ AVAACHIJ TARAANA TSATSNA,BURHAN BOLJ JUJIGLENE,HUDUUHON ULSAD YAMARCH TATVAR TULDUGGUI GAZAR ASHIGLASANI MUNGU TOO TOLGOIN TATVAR GEED MASH OLON TATVAR BAIH YOSTOI TER AMERIK ANGLIIN MALCHIDIIN TATVARIG 1 YADAJ ORCHUULAAD UNSHAAD UZDEE NET DEER BAIJIL BAINA.YAG ODOO

202.126.89.108Tseegii   • 2020, 2 сарын 1. 23 цаг 05 минут

Mandat songuul yrihaas uur yum medehgui uls turchid zailaa

202.126.89.108Tseegii   • 2020, 2 сарын 1. 23 цаг 02 минут

Urd hiliig haagaachee jytad irgediig bitgii oruul

202.179.4.230Зочин   • 2020, 2 сарын 1. 17 цаг 42 минут

сайд дарга нар идээд байгаа юм чинь, тэтгэвэрийн хэдэн ахмадууд жоохон чгэсэн хувь хүртэг,тэтгэвэрийг тэглэхгүй юмаа гэхэд 800 тэр бум төгрөг хашаа орсон мэдэгдэхгүй л алга болон шүү дээ дарга нарын кармааруу орно .

66.181.176.215Зочин   • 2020, 2 сарын 1. 23 цаг 00 минут

#МАШ НОЦТОЙ‼️ ХЭН ХЭН ҮҮНИЙГ ХИЙЖ ЭХ ОРНЫГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРСАН БЭ?!!! #Оюутолгойн-А лицензийг 2003-12-31нд бүх монголчууд шинэ жил гэж баярлан хөөрцөглөж байхад хулгайгаар олгосон. Анхнаасаа 400 тэрбум ам.долларын үнэтэй асар баялаг ордыг хууль бусаар хуйвалдан өгсөн. Монголын ард түмэн, улс төрчид бүх эрх мэдлээсээ татгалзаж олгосон. Р.Фридланд гэж Канадын луйварчны өмч болсон. Дараа жил нь Америкийн Лос-Анжелест болсон Олон улсын хурал дээр тэр хүн очоод: “Би Монгол Улсын газар нутгийн 10 хувийг эзэмшдэг. Энэ бол Грекээс том газар нута

202.179.25.81MEDRELIIN EMCH   • 2020, 2 сарын 1. 14 цаг 36 минут

BITII HUDLAA SHAA

202.9.46.128Зочин   • 2020, 2 сарын 1. 11 цаг 37 минут

ном уншиж байж хэлд ордог юм,,,сэтгүүлчид гэж хүмүүсийг хянаж цаэдахгүй бол ,,төр нийгмийг самарч мэдхнэ

66.181.176.201Зочин   • 2020, 2 сарын 1. 11 цаг 37 минут

Mongoliin tur zasgiin bj bgaa tsarai uursduu hariutslaga gedgiig bur or tas martsan tiimees ard tumen ni ajliin hariutslaga gedgiig ukhsmsarlaj ajilladag hun bhgui bolj muu helegdeed bdag sots niigmiin ued harin ch ajliin hariutslagiig deed dood shatand chandlan deedelj irsen yum shuu

122.201.24.118zochin   • 2020, 2 сарын 1. 11 цаг 30 минут

Buruu bichij bn gedeg bol ter hunii hir hariutslagatai hun be gedgiig haruulj baigaa yam olon niited zoriulsan niitlel bichij baij sain hyanaj bh estoi yamar uurtuu zoriulaad yam bichij baigaa bish mongolchuud erunhiiduu neg iimerhuu hariutslagagui baidal noerhoson bn

66.181.191.174Batsuh   • 2020, 2 сарын 1. 11 цаг 25 минут

Zuv bich sda

66.181.189.233Мяагаа.   • 2020, 2 сарын 1. 11 цаг 22 минут

Бичсэн зүйлээ хянахад яадаг байна аа. Пунцагболд гэдэг хүүхэд бичсэн бололтой юм. Жаахан хариуцлагатай байж сур. Залуу хүний замын хүзүү урт шүү. Үг, үсгийн гэлтгүй жижигхэн алдаанаас юу үүсч болно гэдгийг санаж яв.

66.181.176.201Зочин   • 2020, 2 сарын 1. 10 цаг 37 минут

unekheer khariutslaga gedeg yum ogt ugui boljee arai denduu bn setguulchid bichsen sedevee nyagtalj niitelj bgaachee tsul aldaa ulsiin hiliig haaj gej bichih gesen yum shig bgaan

59.153.113.55иргэн   • 2020, 2 сарын 1. 10 цаг 21 минут

Уүсын хилийг хийж ....гэж юу бичээд байна даа эрхэм сэтгүүлчид минь. Та нарт ажлын хариуцлага гэж алга даа...Соц-ын үед бол 1 сануулаад 2 дахь дээр нь будаа л болно ш дээ.Хариуцлага гэж тийм байдаг байлаа.Одоо дунд сургуулийн хүүхдээс долоон дор байж болохгүй шүү.Сэтгүүлчдийнхээ нэрийг бийтгий л баасдаарай...

202.131.245.26ИРГЭН   • 2020, 2 сарын 1. 10 цаг 13 минут

27 их наядын гадаад өртэй 14 их наядын тэтгэврийн санд өртэй. улс нь мөнгөгүй саарал жагсаалтанд орсон иим бхад өр тавиад үйлдвэр барихын оронд баас болгож жорлонд хийх ямар хэрэгтэй вэ. тэтгэврийн зээлээр иргэн юу авдаг вэ хоол хүнс хувцас хүүхдүүд нь гар утас сайндаа приус машин авна. 800 тэрбумыг иим зүйлд зарцуулах нь зөв үү. авч бгаа нь ч хүниирхүү өгсөн болж албан тушаал авах гэж бгаа нь ч хүнийрхүү энэ оронд эх орноо гэх улс төрч үгүйлэгдэн бна МОНГОЛ ӨВГӨД ТЭНГЭРЭЭС ХАРААД УЙЛЖ БНА

211.36.139.33Зочин   • 2020, 2 сарын 1. 11 цаг 58 минут

Хэдэн хөгшчүүлийг тэтгэлээ гээд чамаас өөр гомдох хүн байхгүй

139.5.217.169zochin   • 2020, 2 сарын 1. 10 цаг 10 минут

yamar hil hiih geed b naa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.