2020 оны 2-р сарын 5
8 цаг 00 минут

Жинхэнэ ЖДҮ: Шар сүүтэй аарцыг шар тосоор баяжуулсан "Дархлаа"

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluu.com үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа билээ.  Тэгвэл энэ удаагийн "Жинхэнэ ЖДҮ" буландаа монгол түмний өргөн хэрэглэдэг аарцыг шар тостойгоор савалж, "Дархлаа" нэрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж буй "Итгэлт-цагаан хад"  ХХК-ийг онцолж, менежер Г.Алтангэрэлтэй хуучиллаа.  

Тэрбээр "Иргэд өдөр тутмынхаа амьдралд сүү, цагаан идээг хэрэглэдэг. Гэвч ямар бүтээгдэхүүнүүд хоорондоо хоршиж, хамтад нь хэрэглэвэл илүү давуу талтай гэдгийг тэр бүр мэддэггүй. Бид энэ чиглэлээр судалж үзээд, шар тостой аарцийг гаргасан" хэмээн онцолж байсан юм.   

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн бүтээгдэхүүнээс үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Одоогоор өөрийн гэсэн байртай болсон уу. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?

-Манай компани байгууллагдаад удаж байна. Харин "Дархлаа"  бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж үйллвэрлэсэн.  Өөрийн гэсэн үйлдвэрийн байртай. Одоогийн байдлаар 7 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна. 

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Анх "Дархлаа" шар тостой аарцыг үйлдвэрлэж эхэлсэн.  Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнээ улам баяжуулаад аньстай, чацарганатай хоёр төрлийг нэмсэн. Сүү, цагаан идээнд тулгуурласан. Хүний эрүүл мэндэд тустай  дараа дараачийн бүтээгдэхүүнүүдийг үйлдэрлэх гээд одоо технологийн шатандаа яваж байна.  

-Түүхий эдээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Түүхий эдээ хаанаас, яаж авч байгаа талаар харилцагч дэлгүүр, худалдааны төвийнхөн байнга асуудаг. Хэрэглэгчид ч гэсэн энэ талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй болов уу.  Зарим хүмүүс аарц л бол аарц гэж боддог. Гэтэл малын идэж байгаа ургамлынх нь төрлөөс хамаараад аарц янз янзын амттай байдаг. Бид судалж үзээд, хүний биед хамгийн тохиромжтой, бүх насныхан хэрэглэх боломжтой түүхий эдийг авдаг.  Хамгийн тохиромжтой түүхий эд зурвас бүс хэсэгт байсан.  Тодорхой хэлбэл, Булган, Орхон аймаг, Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг байгаа.  Энэ бүс нутгаас малчидтай гэрээ байгуулж, түүхий эд буюу аарцаа авдаг. 

-Танай бүтээгдэхүүнийг давуу тал нь юу вэ?

-Шүүсэн аарц, шүүгээгүй аарц гэж хоёр янз бий.    Шүүсэн аарц, шүүгээгүй аарцны хамгийн том ялгаа нь шар сүү. Шар сүү хүний биед хуримтлагдсан бохирыг шүүж, цэвэрлэж, гадагшлуулдаг. Уур бухимдлыг намдааж, тайвшруулах үйлчилгээтэй. Хорт хавдрыг дарангуйлах чадвартай.  Шүүсэн аарцанд шар сүүний агууламж байдаг ч маш бага. Харин шүүгээгүй аарц шар сүү ихтэй учраас амин дэм ихтэй.  Шар сүүтэй аарцаа шар тосоор баяжуулчихаар зөвхөн загаснаас авах боломжтой ОмегоВ6 гэдэг витаминыг агуулж эхэлдэг. Гэх мэт маш олон давуу талтай.  

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.238ТЭЦ4-т 1га газар зарна   • 2020, 2 сарын 5. 11 цаг 11 минут

Үйлдвэр, аж ахуй, автобааз эрхлэхэд нэн тохирможтой, ТЭЦ4-ийн урд зам дагуу байрлалтай, агуулах офиссийн барилгуудтай 1га газар зарна. Утас 88145555

150.129.141.112Зочин   • 2020, 2 сарын 5. 9 цаг 09 минут

Нэр хаягаа томоор бичээчээ сайн бүтээгдхүүн хийчээд хаяг лого г монгол бүтээгдэхүүн хаяг реклам үнэхээр муу юмаа .зураг текст ийн харьцаа алдагдсанн

182.160.32.167Зочин   • 2020, 2 сарын 5. 9 цаг 02 минут

Ариун эрүүл ахуй цэвэрүүү

202.179.31.40khavsaa   • 2020, 2 сарын 5. 8 цаг 37 минут

Маш зөв. Бэлчээрийн малын сүү, цагаан идээ бол ямар ч гадаадын үнэтэй бүтээгдэхүүнээс 100 хувь илүү. Өөртөө байгаа эдгээр экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг судалгаа шинжилгээнд үндэслэн баяжуулан үйлдвэрийн аргаар боловсоруулсан бүтээгдэхүүн болгон ашиглах нь дэвшил юм. Амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.