2020 оны 2-р сарын 7
8 цаг 00 минут

М.Адилбиш: "Капитал" банкны зээлдэгчид гуравдугаар сард багтааж өрөө төлөхгүй бол нэрийг нь зарлана

"Капитал" банкны эрх хүлээн авагч М.Адилбиш өчигдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ий өдрийг дуусталх хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн билээ.  Мэдээллийн дараа түүнтэй ярилцсан юм. 

-"Капитал" банктай холбоотой 10 охин компани байгаа гэсэн үү. Төлбөр барагдуулахад хуулиараа энэ компаниуд холбоотой байх уу?

-Охин компани 10 биш 8 байгаа. Энэ охин компаниудыг яагаад байгуулсан гэхээр, банк зээлийнхээ төлбөрт хувьцаа авах нь нээлттэй. Зээлээ төлүүлэхийн тулд компанийн хувьцааг авчихсан гэсэн үг. Банк зээлийн төлбөр компанийн хувьцаа авчихаар улсын бүртгэл дээр хувь эзэмшээд, охин компани болж харагдаж байгаа юм. Энэ 8 компанид хөрөнгүүд бий. 8 компанийн гүйцэтгэх удирдлагыг бид өөрчлөөд, зөвлөлийн гишүүн н.Дэлгэрхүүг томилчихсон. Эдгээр компаниудын хөрөнгүүдийг прокурорын байгууллагаас битүүмжилчихсэн байгаа. Энэ дотор улсын комисст хүлээлгэж өгөөгүй Замын-Үүдэд барьж байгаа орон сууц. Дөрвөн замд баригдсан 51 айлын орон сууц зэрэг зүйл бий. 

 -20 саяас дээш авлагатай хадгаламж эзэмшигчийн төлбөрийг барагдуулаагүй байгаа.  30  хадгаламж эзэмшигч бий гэсэн үү?

-Нийт хадгаламж эзэмшигчид дотор 20 саяас дээш хадгаламжтай  826 хүн байсан. Тэд бүгд мөнгөө бүтнээр нь авна гээд "Бид мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх удаа сонсч байна. 20 сая төгрөг л авлаа" гээд асуудал үүсгэсэн. Тиймээс бид 2019 оны тавдугаар сарын 1-ий өдөр Монголбанкнаас зээл аваад, нэг том хадгаламж эзэмшигчээс бусдынх нь мөнгийг төлөх гээд материалаа бүрдүүлж байсан. Гэвч зээл авч чадаагүй. МИК-иас зээл авахаар шалгуур нь өндөр болчихно. Шалгуур нь өндөр болохоор зээлийн багцыг барьцаалахгүй. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байж тэднээс зээл авахаар болсон учраас хэмжээ багасчихсан.  Гэхдээ л эхлээд 400 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийг хохиролгүй болгосон. Дараа нь  500 сая хүртэлх хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бид олгосон. Түүний дараа 30 хадгаламж эзэмшигч л мөнгөө аваагүй үлдсэн байна.

-"Капитал" банкнаас хамгийн их зээл авсан нь ямар хүмүүс байна. Хэдэн төгрөгийн зээл авсан байна гэдэг мэдээллийг өгөх боломжтой юу?

 -Бид томилогдож ирээд чанаргүй зээлтэй зээлдэгчдэд бүгдэд нь мэдэгдэх хуудас өгсөн. Таны төлөх ёстой зээлийн чинь хэмжээ тэдэн төгрөг байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийнхээ араас байнга шаардаж, зээлийг нь төлүүлэхээр тэр хүмүүстэй тулж ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн нэрийг одоо хэлэх боломжгүй. Нэрийг нь зарлах нь зээл төлүүлэх ажилд сөрөг нөлөөтэй. Тийм учраас 2019 он дуустал зээлдэгчдийн зээлийн хэмжээ, нэрийг олон нийтэд мэдээлээгүй. Энэ хугацаанд төлбөрийн дараалалд орсон, мөнгөө авахаар хүлээж байгаа хүмүүсээс, улстөрчдөөс, хэвлэл мэдээллээс зээлдэгчдийн нэрийг өгөөч гэдэг хүсэлт маш их ирсэн. Миний байр суурь бол энэ хүмүүсийн бизнесийн, хувийн нэр хүндэд халдахгүй байх нь зээл төлүүлэхэд ашигтай гэж үзсэн. 

Энэ хүмүүс зээл аваад, үйлдвэрлэлээ томсгоод, ажиллана гэж бодсон байх. Гэвч үйл ажиллагаа нь хэвийн байгаа ч зээлээ төлж барагдуулахаар хэмжээнд байж чадахгүй. Эсвэл бизнес нь зогсонго байдалд орчихсон. Өөр бизнес рүү орсон нь ч байгаа. Тиймээс бид тэдэнд хугацаа, боломж өгч байгаа юм.  Түүнээс гадна, он дууссаны дараа 2020 оны нэгдүгээр сарын 1-ий өдөр зээлдэгчид рүү дахиад мэдэгдэл явуулсан. "Бид 2019 оныг дуустал таны хувийн болоод бизнесийн нэр хүндэд халдахгүйгээр зээл төлүүлэхээр хамтарч ажиллалаа. Та 2020 оны нэгдүгээр улиралд зээлээ төлөхгүй бол. Эсвэл шүүх дээр эвлэрэлийн гэрээ байгуулж, график гаргаж төлж эхлэхгүй бол нэрийг тань улстөрчдөд, хэвлэл мэдээллийнхэнд, шаардсан эрх бүхий хүмүүст өгнө" гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 1-ий өдрөөс зээлдэгчдийн нэрийг зарлана.  Гуравдугаар сарын 31-нд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа учраас тэр хүмүүст хангалттай боломж олгосон гэж үзээд, нэрийг нь зарлаад эхэлнэ. 

-Харилцагчдад өгөх ёстой бүх өр төлбөрийг барагдуулах боломжтой юу. Тийм хэмжээний хөрөнгө энэ банкинд байгаа юм уу?

-205 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгааг би анх банкны эрхийг хүлээн авсныхаа дараа холбогдох албаныханд мэдээлж байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд байсан тэр зөрүү оны эцэст хадгалагдсан.  Энэ зөрүү цаашид нэмэгдэх боломжтой. Яагаад гэвэл огт төлөгдөхгүй зээлүүд байх магадлалтай. Банкны нэр дээр байгаа өмч хөрөнгүүд үнэ цэнээ алдана. Энэ бууралтууд нь зөрүүг улам нэмэх магадлалтай. 

-Хэн нь хохирч үлдэх вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа. Хадгаламж эзэмшигчид иргэд, ААН-ийн хохирлыг барагдуулчихаад төрөө хохироогоод үлдээх үү. Эсвэл Засгийн газрын мөнгийг өгчихөөд иргэдээ хохироох уу гэдэг асуулт одоо ч байсаар байна?

-Бид 15 асуудлыг шалгуулахаар өгөөд, Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс одоо шалгагдаж байна. Бидний үүрэг бол эрх хүлээж авахаар ирэхэд ямар актив байсан, түүнийг мөнгөжүүлээд өр төлбөрийг төлөх. Харин Эрүүгийн хэргийг нэлээд нухацтай шалгаж байгаа байх гэж би бодож байна. Энэ чинь 6, 60, 600 сая төгрөгийн асуудал биш. 641 тэрбум төгрөгийн өр төлбөртэй банкинд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 2012 оноос хойшхи өнөөдрийнх хүртэл хугацааны санхүүгийн баримт бичгийг шалгаж байгаа учраас маш их ачаалалтай ажиллаж байгаа байх.  Зарим хүмүүс, аж ахуйн нэгжээс одоо байгаа банкны хөрөнгө бидний төлбөрийг барагдуулж хүрэхгүй юм байна. Тиймээс хуучин хувьцаас эзэмшигчдийн бусад хөрөнгөөр барагдуулж өг гэсэн хүсэлтийг өгсөн. Тиймээс хөрөнгүүдийг нь битүүмжилчихсэн байгаа. Мөн хамтарсан ажлын хэсгийн шалгалтын явцад банкны мөнгөөр тэнд, тийм хөрөнгө боссон байна гэдэг нь тогтоогдох байх. Бид хуульд заасны дагуу хүлээн авсан активаа мөнгөжүүлээд, өр төлбөрөө барагдуулж ажиллаж байна. 

-Эрх хүлээн авах ажиллагаа хэзээ дуусах вэ?

-Актив талд байгаа активууд бүгд мөнгөжөөд, хөрөнгө, зээл үлдээгүй тохиолдолд эрх хүлээн авагч ажлын тайлангаа Монголбанкинд тавина. Монголбанк түүнтэй нь танилцаж, эрх хүлээн авах ажиллагаагааг дуусгах шийдвэр гаргана. Улмаар  шүүх болон улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаж, улсын бүртгэлээс хасуулснаар дуусгавар болно. 

-15 асуудал шалгуулахаар өгсөн гэсэн. Тэр талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Бид хууль зөрчсөн байж болзошгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож болохоор байж магадгүй учраас шалгаж, тогтоож өгнө үү л гэсэн хүсэлт өгсөн. Хуулиндаа би өөрөө шийдвэр гаргах ямар ч эрхгүй.  Харин одоо шалгалтын явц ямар байгаа талаар бид мэдээлэл өгөх боломжгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас. 

-НДЕГ, ЭМДЕГ-ын гэхэд л 240 тэрбум төгрөгийн авлага байгаа шүү дээ. Энэ мөнгийг түрүүлж өгөх боломж байгаа юу?

-Төлбөр барагдуулах дарааллыг Банкны тухай хуульд заасны дагуу л тогтоосон. ЭМДЕГ, НДЕГ-аас гомдол гаргаад, шүүхэд өгчихсөн байгаа.  Хэрвээ шүүхийн шийдвэр тэдний талд гарвал дараалал нь дээшлээд л ороод ирнэ.  Гэхдээ хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөнө.  Тэд бас л гомдол гаргаж таарах байх, энэ тохиолдолд. 

-Монголбанкны авах ёстой 71 тэрбум төгрөгийн авлагын талаар тодруулаач. Ямар учиртай авлага юм бол?

-Ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой мөнгө бий. Мөн харилцагчдын мөнгийг анхны шаардлагаар нь гаргаж өгч чадахгүй, төлбөр тооцооны саатал бий болсон доо. Тэр сааталтай холбоотойгоор эх үүсвэр болгож өгсөн мөнгө нийлээд 71 тэрбум төгрөг болсон. 

 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.203зочин   • 2020, 2 сарын 7. 12 цаг 40 минут

4 сарын 1 хүртэл та нар чөлөөтэй гэдэгтэй адил сонсогдож байна. Яасан амгалан нөхөр бэ. Солио ч.

202.9.46.28Bolor   • 2020, 2 сарын 7. 11 цаг 53 минут

Zeeliin zahuralaar ajillaj baisan Ariunboldiin dvv Gerelmaa bolon ger buliig n shalgach ih l no toi humus shvv

202.9.40.74Зочин   • 2020, 2 сарын 7. 11 цаг 44 минут

Үхсэнээ хийж хэн ч мэдэхгүй жижиг банканд мөнгөө хадгалсан юм бэ

192.82.71.203зочин   • 2020, 2 сарын 7. 10 цаг 42 минут

Монгол ,банканд хяналтын ,механизм ,байдаггүй юм уу. Ийм, болтол , байлгаж , байдаг. Араас ,нь ийм , хичнээн, ,банк, байгаа ,бол. Мөнгө ,хүүлэгч ,нар , хирээс ,хэтэрчээ..Эрх ,хүлээн ,авсан ,гээд ,зальтангуудыг ,хараад ,өндөр ,цалин ,аваад ,байж байх ,бодолтой ,нөхөр ,байна. Өнгө ,мөнгөний ,муухай ,хорвоо ,юм аа. Ахмадуудын ,тэтгэвэрийн ,сан нь ,хоосорчихсон. Авлигачид ,гадаадад ,амраад гэр ,бүлээрээ ,явж ,байдаг.

66.181.186.22Зочин   • 2020, 2 сарын 7. 9 цаг 10 минут

юу гэж хуцаад байгаа шээс бэ хулгайч луйварчидад нэр тѳр гэж юу байсын.

103.111.68.3Зочин   • 2020, 2 сарын 7. 8 цаг 50 минут

Хүмүүсийн хадгаламжийг өг. Хөгийн банк

202.9.40.95Зочин   • 2020, 2 сарын 7. 8 цаг 20 минут

зарлахаар нөгөөдүүл нь айх юм уу дан улс төрчид л байгаа

202.70.34.130Зочин   • 2020, 2 сарын 7. 8 цаг 08 минут

үхсэнийн хүлээгээд байдийм шууд зарла. айгаад бгаа юмуу хааша юм

202.131.230.114Зочин   • 2020, 2 сарын 7. 8 цаг 47 минут

наад нөхөр чинь өөрөө авилга авах гээд зарлахгүй хүлээгээд байгаа юм бишүү зарлана шүүүү төдийг өгөхгүй бол гээ л сууж байгаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.