2020 оны 2-р сарын 11
10 цаг 45 минут

Цахимыг сонгох уу, аль эсвэл...

Г.Гэрэл

Дэлхий даяар нэг минутад юу болж өрнөдөг вэ? Минут тутам дэлхий дээр 255 хүүхэд мэндэлдэг бол 116 хос хуримладаг. Энэ богино хугацаанд хүн ойролцоогоор 12 удаа нүдээ цавчдаг бол бяцхан Колибр шувуу далавчаа 4000 удаа дэвдэг гэсэн сонирхолтой статистик бий. Мөн нэг минутад дэлхий даяар 2800 орчим ухаалаг гар утас зарагдаж, “Google”-ээр 4 сая хайлт хийгддэг ажээ.

Тэгвэл Монголд нэг минут хэр үнэ цэнэтэй бол? Замын хөдөлгөөний түгжрэл дунд нэг байтугай минут зогсох нь хэвийн үзэгдэл болсон гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн үйлчилгээ авахын тулд нэжгээд минут хүлээх нь ч бас гайхахаар зүйл биш. Эмнэлэгт хүлээлгийн танхимд, банкинд дараалалд зогсох, ер нь хаа нэгтээ, энд тэнд дугаарлаж үйлчлүүлэхэд бид ямар их цагийг үр ашиггүй, дэмий өнгөрүүлдэг билээ. Дугаарлах дуртай хүн байхгүй. Үнэндээ энэ эрэлт хэрэгцээг дагаад орчин үеийн үйлчилгээний арга хэлбэрүүд хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа банк санхүүгийн салбарыг онцолж дурдмаар байна.

Улаанбаатарт ажиллаж амьдардаг иргэн Бат Увсын Тэс суманд суугаа аав руугаа утсаар ярихаас ч хурднаар мөнгө шилжүүлж байгаа нь, нялх хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй ээж банк орох шаардлагагүйгээр гар утаснаасаа байрны төлбөрөө хийчихэж буй нь яах аргагүй дэвшил биш гэж үү. Цаг мөнгө хэмнэсэн ухаалаг үйлчилгээг XXI зууны иргэд сонгох болсон. Энэ бол эрэлт, бас хэрэгцээ. Саяхны нэг судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банк, гурван хүн тутмын хоёр нь интернэт банк ашигладаг гэжээ. Тэгэхээр монголчууд бэлэн бус төлбөр тооцоо, ухаалаг үйлчилгээг хэрэглээд хэдийнэ хэвшсэн гэсэн үг.  

                  ХААН Банкинд нэг минутад 1000 гаруй гүйлгээ хийгддэг

Монголын хамгийн олон харилцагчтай ХААН Банкаар жишээ авъя. Тус банкны харилцагчдын хувьд бэлэн бусаар төлбөр тооцоогоо хийх сонирхол, дадал хэвшил сүүлийн таван жилд 3-5 дахин өсчээ. Цахимаар хийж буй гүйлгээний тоо жилээс жилд өсөж буй нь иргэд банкаар үйлчлүүлэхээсээ илүү цахим хэрэглээг сонгох болсонтой шууд холбоотой юм. Ялангуяа интернэт банк, аппликэйшн хэрэглэгчдийн тоо гар утасны мобайл банкаар төлбөр тооцоо хийдэг хүмүүсээс хол илүү давжээ. Энэ нь интернэтийн хэрэглээ өссөн, төлбөрийн хуулгаа харахад илүү амар хялбар байдагтай холбоотой гэнэ.

Нэг минутад ХААН Банкны хэмжээнд бэлэн бусаар 1000 гаруй гүйлгээ хийгддэг аж. Бэлэн бус гүйлгээ гэдэгт АТМ, интернэт банк, аппликэйшн, мобайл банк, телефон банк, карт уншигч ПОС машин ашиглан хийж буй орлого, зарлага, мөнгөн шилжүүлэг, төлбөрийн гүйцэтгэл зэрэг санхүүгийн бүх гүйлгээг хэлдэг юм байна. 2019 оны тоо баримтаас харахад тус банкинд жилд хийгдэж буй нийт гүйлгээний ердөө 5 хувь нь теллерээр дамжжээ. Ийм бага хувь нь банкаар үйлчлүүлж, төлбөр тооцоо хийсэн гэхээр хүмүүс банкаар үйлчлүүлэх сонирхол, шаардлага эрс багассаныг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа интернэт банкны гүйлгээний 40 гаруй хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэдэг болохоор монголчуудын банкны хэрэглээнд гарч буй өөрчлөлт, шинэ хандлагыг үзүүлсэн хамгийн бодит мэдээлэл энэ байж болох юм.

                             Шимтгэл хураамж юунд зарцуулагддаг вэ?

Банкны технологи иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж байгаатай та санал нийлэх биз ээ. Хүмүүс банкинд дугаарлаж зогсох тэр алтан цагаа гэр бүлдээ, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, банкны үйлчилгээ илүү ухаалаг, энгийн хялбар, аюулгүй болсноор хүмүүсийн амьдралын чанар сайжирч байна гэж үзэж болох юм. Харин үүний цаана алтан цагийг тань хэмнэхийн тулд банкууд хэрхэн ажиллаж, ямар хүч хөдөлмөр зардаг юм бол?

Хэд хэдэн банкаар орж энэ талаар судалгаа хийж үзлээ. Одоогийн энэ дэд бүтэц,  ухаалаг хялбар үйлчилгээ авах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд ард нь “асаалттай танк” шиг байж, алдах эрхгүй ажилладаг инженер техникийн баг, сүлжээ, програм хангамж, сервер систем, техник тоног төхөөрөмж, хүн хүчний зардлын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн наад зах нь та биднийг гүйлгээгээ саадгүй явуулахад интернэт банк, мобайл банк, ATM-д ашиглагддаг сүлжээний тоног төхөөрөмжүүд нь өндөр өртөг бүхий олон улсын лиценз, стандарт шаардлагуудтай байдаг. Мөн орчин үеийн программ хангамжуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тусдаа баг 24 цагийн турш хяналт тавьж, алдаа эндэгдэл гарахаас сэргийлж ажилладаг. Мэдээж хэрэг энэ олон АТМ, Киоск машин, бүх сүлжээ, дэд бүтцийг ганц хоёрхон жилийн дотор бий болгочихоогүй, олон жилийн нөр их ажил, тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт хийж ирсний үр дүнд босгосон нь лавтай. Тиймдээ ч IT-гийн бүх тоног төхөөрөмж, олон улсын лиценз бүгд маш өндөр өртөгтэй байдаг. Үүнээс гадна ажиллах хүч, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн хангамж, татвар, орон даяар байрлуулсан энэ олон АТМ, Киоск машины харуул хамгаалалт, гэрэл цахилгаан урсгал зардал нь банкуудын хувьд жин дарахуйц томоохон зардал болж байдаг ажээ.

Харилцагчдаас авдаг үйлчилгээний хураамж юунд зарцуулагддаг тухай иргэд асуудаг, шүүмжилдэг. Дээр дурдсан олон зардлын тодорхой хувийг нөхөхийн тулд шимтгэл хураамжид шингээдэг юм байна.

                              Цахим үйлчилгээнээс татгалзвал юу болох бол?

Ингэхэд интернэт банк, мобайл банк, ATM ашиглахаас татгалзлаа гэж бодъё. Мөнгөө бариад заавал банкинд очих хэрэгтэй болно. Ирж очиход тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Тэр хугацаанд юу амжуулж болох вэ. Хэрэв банк зайтай бол машинаар явна, такси барина, эсвэл нийтийн тээврээр зорчино. Бас л зардал гарна. Мэдээж энэ бүх зардал интернэт банкаар гүйлгээ хийсэн хураамжтай харьцуулахад хамаагүй илүү тусна гэдгийг захын хүн мэднэ.

Цахим банкны үйлчилгээ авснаар тухайн хүн мөнгөө хэмнэнэ. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй цаг хугацаагаа бас хэмнэнэ. Теллерээр үйлчлүүлэхийн тулд ашиглагддаг цаас тэр хэрээр бас хэмнэгдэнэ. Хэрэгтэй зүйлд, гэр бүлдээ амьдралдаа тэр цагийг зарцуулах боломж бүрдэнэ. Нэг минут гэлтгүй агшин хором бүрийн үнэ цэнийг ойлгоно. Тийм биш гэж үү?

Хүний амьдралд нэг минут нүд ирмэхийн зуурт өнгөрч болох ч бас тэр минутад олон зүйлийг амжуулж болно. Хүн болгоны амьдралд эрх тэгш олгогддог нэгэн зүйл байдаг нь хоногийн 24 цаг шүү дээ. Тэр цаг хугацаагаа хэн хэрхэн зарцуулж, ашиглаж байгаагаас олон зүйл шалтгаалдаг билээ. Тиймээс өдөр тутмын, цаг тутмын, агшин бүрийн цаг хугацаагаа ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгтэй зүйлдээ илүү их цагаа зарцуулж байгаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.