2020 оны 2-р сарын 19
8 цаг 11 минут

Улстөрчдийн энтертайнмэнтийг ухвал далай, далай

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, цагдаагийн бэлтгэл офицер Х.Бат-Ялалт өчигдөр "Би сонгууль дөхсөн учир уйлсан юм" нэртэй энтертайнментийг тоглож үзүүлэв. Тоглолтын гол үзүүлбэр нь хэн нэгэнд алтаа алдаад, "Алалцана шүү" гэж дайрч байгаа өгүүлэмжтэй.  Харилцан яриаг нь сонсоход алалцах гээд байгаа хүмүүс нь Эрүүгийн цагдаагийнхан бололтой юм. "Би хулгайч гэж хэлнэ" хэмээн арын сандалд сууж байгаа үзэгчид дуулдахаар чангахан хэлснийг нь тунгаахуйяа цагдаагийнхан алтыг нь авчихсан хэрэг.  "Ц.Нямдоржтой, Д.Дэлгэрсайхантай, Б.Чойжилсүрэнтэй үзэлцэнэ" хэмээн чангаар хашигирдаг хэсэг ч байгаа. Цааш нь лавшруулж бодвол цагдаагийнхантай энэ хүмүүс хамтарсан юм байлгүй. Тэгээд хуулиар далайлгаж айлгаад байгаа тухай түүний энтертайнмент шоунд өгүүлнэ.   

Үүнтэй өнгө жил энтертайнментийг МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян одоогоос 4 жилийн өмнө "Би даргаа өмөөрч уйлсан юм" нэртэйгээр тоглож байлаа. Өгүүлэмж нь байгууллагынх нь гайгүй зантай даргыг боссууд нь халах гээд байгаа тухай байсан шиг санагдаж байна.  Дараа нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваа "Би өөрөө алт ухахын төлөө уйлсан юм" гэдэг энтертайнментийг бүр Төрийн ордонд тоглосон.  Энгийн иргэн энтертайнментаа Төрийн ордонд тоглоно гэдэг том хувь зохиол.  

Гэхдээ хаа байсан 2014 оны хавьцаа Гавьяат жүжигчин С.Жавхлан гишүүн болохоосоо өмнө "Би гишүүн болохын төлөө уйлсан юм" хэмээх энтертайнментийг тавьж, тоглолтдоо УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг оролцуулж байлаа.  Үүнээс үүдэлтэй энтертайнментүүд явсаар, өгүүлэмжээ сольсоор явна. Одоо ч иргэд "Би уйлсан юм" гэдэг энтертайнментийг сонирхож үзэхээ больж дээ. Хамгийн их амжилт олж, ашиг орлого цуглуулж чадсан нь С.Жавхлан гавьяат байх.  Саарал ордон хүртэл саад тотгоргүй явж, цагаан морь унаж шоугаа төгс утгаар нь амилуулсан хүн өөр байхгүй. Тэр угаасаа л урлагийн төлөө төрсөн хүн л дээ. Х.Бат-Ялалт зэрэг урлагт авьяасгүй хүн дуурайгаад хол явахгүй ээ.  

Мань эр бас "Сонгогдохын төлөө  үхэхэд бэлэн гэж хэлсэн юм" нэртэй энтертайнментийг ч давхар тоглолоо. Энэ ч бас хуулбар.  Тэртээ 1949 онд нэрт яруу найрагч Ц.Цэдэнжав "Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг" хэмээн чин зүрхний угаас шүлэглэж байлаа. Харин манай энтертайнментийнхэн энэ шүлэгнээс санаа авч, янз бүрийн энтертмайнментийг хийж байгаа.  "Шатах ёстой юм бол шатъя", "Би шударга ёсны төлөө үхэхээс айхгүй" гэх мэт зүрх савлуулж, айлгаж, огшуулсан янз бүрийн "тоглолт"-ыг бид үзсэн.

Хамгийн сүүлийнхээс өмнөхөн УИХ-ын гишүүн, төрийн ордон дахь энтертайнментийг үүсгэн байгуулагч, нэрт "попчин" Ж.Батзандан "Би үхсэн нь дээр ээ" нэртэй "шоу"-гаа толилуулсан.  Шоуны гол өгүүлэмж нь бас л уул уурхай, алт, мөнгө, зэс, нүүрс, ашигт малтмалаа хэн нэгэнд алдахгүй гээд амиараа хамгаалж, 30 толгойтой мангастай тулалдах тухай бодож үзэж байгаа баатрын тухай.  Харин түүний энтертайнментийн оргил хэсгийг хамтрагч нь диалогоо буруу цээжилснээс болж алсан. "Гурван жилийн өмнө бид хоёр "Би үхсэн дээр ээ" энтертайнментээ хийх төлөвлөгөөгүй байсан гэж хэлэх ёстой байтал андуураад "Гурван жилийн өмнө бид нэгнийгээ таньдаггүй байсан" хэмээн хэлээд, үзэгчдийнхээ ихэнхийг алдчихав.  Дараагийн энтертайнментээ арай өөр сэдвээр хийх л сонголт тэдэнд үлдсэн. 

Харин Х.Бат-Ялалт нэг өдөр хоёр ч том сэдэв сонгож энтертайнмент хийхдээ өмнөх хүмүүсээс давж гарч чадсангүй.  "Би сонгууль дөхсөн учир уйлсан юм" энтертайнментийн нулимс унагасан хэсэг нь С.Жавхлан гишүүн, иргэн Э.Нямдавааг давж гарч чадсангүй.  "Сонгогдохын төлөө  үхэхэд бэлэн гэж хэлсэн юм" нэртэй энтертайнментийн үеэр ч Ж.Батзандан гишүүн шиг чанга, арын эгнээний хүмүүсийн зүрхэнд хүрэхээр байсангүй.  Энэ улстөрчдийн энтертайнментийг ухвал далай далай. Цаашид ч "Би сонгууль дөхсөн учир......юм" нэртэй энтертайнментийг улстөрчид тоглосоор л байх болно. Алга таших эсэхээ та нар өөрсдөө л мэдээрэй. 

 

 

 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.70.199.99zochin   • 2020, 2 сарын 29. 14 цаг 18 минут

nyamdorj iig show r yaj guitsehevdee , menget bol aimaar lalar daa uhdeggui yum bhdaa

66.181.190.201Zochin   • 2020, 2 сарын 20. 19 цаг 56 минут

Songuuli dohohoor uilaad shou hiiv. Yasan ch belen nulims ve

202.131.254.242Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 47 минут

Монголд энэ мэт сэтгүүлчид бүх юмийг үнэ цэнгүй болгож байна.

139.5.218.120Зочин   • 2020, 2 сарын 19. 15 цаг 28 минут

20 мянгатын зарим дэвсгэрт гүйлгээнээс татагдаж шаардлага хангахгүй байгааг мэдмээр.

43.228.131.113Зочин   • 2020, 2 сарын 19. 13 цаг 16 минут

бичсэн зүйл уншаад ч ойлгохгүй бол сэтгэгдэл бичээд хэрэггүй дээ...зарим хүмүүс бичиг үсэг мэддэг нь ч эргэлзээтэй байх юм...харин үүнийг бичсэн сэтгүүлчид баярлалаа ...улс орныг сүйрэл мөхөлд хүргэж байгаа гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээж өөрсдөө хятадуутай нийлж уул уурхайг тонон дээрэмдэх санаа зорилготой улс төрч сайд дарга сэтгэцийн өөрчлөлтэй залуусыг сайхан илчилж хөнгөн хэлбэрээр гоё бичсэн байна...сайн байна...

203.91.115.54Sreenn   • 2020, 2 сарын 19. 13 цаг 08 минут

2 showchintai Batyalaltiig holboh ogt hereggui !!! BAYTYALALT unuuduriig hurtel ulsturjihgui yadarsan ard irgediin tuluu yavsaar udii hurseniig buh Mongolchuud harsan harin ch huuliin said hiih hemjeenii huulich gj bodoj bgaa hun olon bga shuu

202.9.46.134Зочин   • 2020, 2 сарын 19. 12 цаг 23 минут

эд бол бүгд улс төрийн шоучингууд

192.82.75.100Зочин   • 2020, 2 сарын 19. 12 цаг 21 минут

Гоё бичжээ.Үнэнийг тов тодорхой хошин байдлаар бичиж бага ч атугай инээлгэсэнд гялаалай.Ахин илүү ихийг бичээрэй.Амжилт.

202.9.46.218Зочин   • 2020, 2 сарын 19. 11 цаг 59 минут

УИЛЖ ДУУЛЖ ЯРЬЖ ХЭЛЖ ТЭМЦЭЖ ЗАСЧ ЗАЛРУУЛАХГҮИ ЮМ БОЛ ---- ӨГЗГӨӨ ----БАЗУУЛААД БАИЖ БАИЦГААДАА

202.9.46.186Бат   • 2020, 2 сарын 19. 11 цаг 37 минут

Нийтлэлд . Одоо тэгээд 30 жилийн нийгмийн амьдрал давалгаа зөв замаар явж байна гэжүү. Ардууд бид бузар булай шударга бус бүхнийг тэсээд тэвчээд дуугүй суух болж байна уу. Хэн нэгэн лидер удирдаж байж гэмээнэ аажим аажмаар төлөвшмх бишүү. Эсвэл Гантулга маягаар буудах уу

202.131.230.162Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 59 минут

ЭНТЭРТАЙМЭНТ ЯРИВАЛ АН МАНы ЭНТЭРТАЙМЭНТЫГ ЯАЖ ГҮЙЦЭХЭВДЭЭ ...

103.206.195.52irgen   • 2020, 2 сарын 19. 10 цаг 49 минут

ene niitleliig bichsen cda bugs doloogch munuusuu mun

202.179.31.101зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 29 минут

Хүний сэтгэл зүрхээр шоу хийдэг ямар тэнэг сэтгүүлч вэ? Чамд энэ хөөрхийлөлттэй ядуу ард түмэн тонон дээрэмдүүлж байгаа эд баялагаа хараад уйлах сэтгэл алга уу? Энэ хулгайч нарыг их хуралд битий сонгоосой гэсэндээ л эр хүн уйлж байгаа байх. Чи муу юм овоо цуглуулж байгаа хүүхэд байна даа.

43.250.126.170зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 22 минут

Энэ Эрдэнжамьяан гэдэг хүн сэтгэцдээ нэлээн юмтай хүн шүү юу ярьж байгаагаа ч ойлгохгүй ёстой зүгээр хүн бол биш согог бол байгаа

103.50.206.40Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 16 минут

Ер нь Бат-Ялалт гэдэг хүн ядахдаа өнгөрсөн жил уйлахгүй. Сонгуультай жил уйлаад байхаар хэн тоох вэдээ. Эсвэл сонгуулийн дараа уйлах хэрэгтэй байсан юм. Яг уйлаад байгаа асуудал нь Нямдоржоос болоод байна гээд байгаа юм уу. Алт зэсээ алдаад бид ер нь болохгүй байна гээд байгаа юм уу. Тйим л байсан бол Оюу толгойн гэрээг Фэнгшү Ганбаатаар орилоод байхад цуг уйлаад явахгүй хаан юу хийж явсан юм. Энэ шоу сонин биш байна

202.126.89.176Зочин   • 2020, 2 сарын 19. 10 цаг 09 минут

ЗА ЭНЭ ХҮМҮҮС ТЭГВЭЛ МЕЛОДРАМ ТАВЬЖ ГЭЖ ОЙЛГОЁ. ТЭГВЭЛ МАН АН-ЫН ЭХНЭЭСЭЭ ЗӨНӨГРӨЖ ХААНА ЮУ ХИЙСНЭЭ МЭДДЭГГҮЙ ЯМАР БААРАНД, ЯМАР КАЗИНОД, ЯМАР ХҮНД МӨНГӨ ӨГСӨНӨӨ БАС ШААСНАА САНАДАГГҮЙ АСМАН Х УЦНУУДЫХАА ТУХАЙ САЙХАН БИЧЭЭЧ ЗАЛХУУ.СОМ ОО!!!!!!!!!!!

202.179.25.11sd   • 2020, 2 сарын 19. 10 цаг 06 минут

ene bol show bishee,,, uneheer uilmaar l baigaa biz dee,,, eh orondoo hairtai hunii eleg emtermeer baigaa shuu,,,,,,,

103.229.122.62Нулмисаа татагч   • 2020, 2 сарын 19. 10 цаг 04 минут

Уйлсныг аргад, инээсний асуу гэж монгол хүн хэлдэг. Сүүлийн үед хүмүүс камерын өмнө их уйлах болсон. Түрүүхэн нэг настай тэтгэврийн эмээ тэтгэврийн зээл аваагүй гээд уйлж байсан. Энэ удаа Бат-Ялалт гэдэг залуу Нямдорж гээд л уйлаад бна лээ. учрыг нь үнэхээр олохгүй бна. Гэхдээ олонд нулимсаа харуулах ч эр хүний хувьд бахархалт үйлдэл биш байхоо.

202.179.25.230Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 53 минут

Энэ нийгэм болохгүй бүтэхгүй байна эргэн тойрноо сайн хар чиний мэдэх авилгачид зөндөө байгаа нүдэн дээр л баяжиж хууль бус үйлдлүүдээ төрөөр халхавчлан хийж байна энэ бүхнийг мэдсээр байж өмнөөс нь дуугарсан аргаа бараад уйлж байгаа нэгнээ ингэж хэлэх муугаар захиалгын бичээчин үгээр хэлж болохгүй шүү. Монголчуудаа бид өнгөтэй өөдтэй байх нь өөрсдөөс маань хамаарна

175.223.21.64Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 51 минут

Nyamdorjin bicheechid manangin gar hul bologchid bichsen bna.ted yalnaa.ard tumen tedni tald.

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 44 минут

күэ Бат-Ялалт эх орон, ард түмнээ бодоод, хайрлаад уйлж байгаа юм уу. Сонгууль дөхөөд бачимдаж байна даа

203.91.118.182Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 41 минут

Бат-Ялалт бол сэтгэцийн өвчтэй, түүнийг нь хэн нэгэн нь ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл тэнэг хүний тэнэгийг нь ашигла гэдэг шиг.

202.126.92.2Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 40 минут

Арын эгнээний нэг далдага, урагшаа гарч хүний нүүр эгц харж чаддагүй, бусдын бөгс ухагч үүнийг бичжээ.

203.91.115.54Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 27 минут

бугдээрээ ичих булчирхайгуй шезо амьтад л бна ш дээ шар хадны данстай товарищууд л бна

202.9.46.88Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 23 минут

УЙЛЖ БАйГАА ХYНИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛДЭГГУЙ ЮМ.

192.82.70.190Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 11 минут

Хэн гээч сэтгүүлчийн ядаруухан нийтлэл юм бол нэр ч байхгүй ард түмэн тэнэг биш ээ юмыг ялгаж салгах ухаантайгаа

202.9.46.218Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 10 минут

Ц НЯМДОРЖ ОРОНДОО ХУУЛЬ ЗАСЧ ШОУДАА БИЗДЭЭ ??? ЗУРАГТГҮИ ГЭЖ ШОУДАА БИЗДЭЭ ??? БАИРГҮИ АМБААРТАИ ГЭЖ ШОУДАА БИЗДЭЭ ??? ..................ЭНЭ БОЛ УЛСТӨРЧИИН ЖИНХЭНЭ БУЗАР ЭНТЕРТАИМЭНТ ШОУ БИШ ҮҮ ???

103.26.193.153Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 05 минут

ed nar bol yadaj l manangiin gulugnuudiin hajuud ner tsever gar tsevet humuus deee

103.212.119.77Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 32 минут

Bat Yalalt sain uil. Uilsaar bgaad gishuun bolno

202.9.40.179Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 26 минут

МАНАНгийн бөгс долоогчоо юугаа бичээд байгаа юм бэ

66.181.176.151У   • 2020, 2 сарын 19. 8 цаг 26 минут

Эдэнд корона бол цаашаа шүү. Сонгууль ойртоод ордон суух мөрөөдлөө биелүүлэх боломж багасаад, амь тэмцэж бна шүү дээ. Эцсийн хүсэл юу юм бээ. Эх орон, Монголын ард түмний сайн сайхны төлөө юу, гүйээ албан тушаал, эд хөрөнгө...урдны жагсагчдаа хардаа.. орлогыг нь 1 анзаарчих

192.82.75.100Зочин   • 2020, 2 сарын 19. 12 цаг 19 минут

Үнэн шүү.Хөгийн шоучид эх орон ард түмнийг самарахаас өөрцгүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.