2020 оны 2-р сарын 21
16 цаг 00 минут

Б.Түмэнцэнгэл:  Зээлийн хүүг зогсоох хэмжээнд хүртэл нөхцөл байдал хүндрээгүй байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орны эдийн засагт сөрөг нөлөөлөл гарч байна. Тэгвэл Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэйгээр эдийн засагт ямар сөрөг нөлөө гарч байгаа талаар Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

-Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Эдийн засагтай холбоотой үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд буурч байгаа талаар мэдээллээ. Монголбанк ч гэсэн судалгаа, тооцоолол хийж байгаа байх?

-Коронавирусийн асуудал нэгдүгээр сарын сүүлээс эрчимжсэн болохоор тухайн сарын тооноос бүрэн харагдахгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой экспорт, үзвэр үйлчилгээ, тээвэр гэх мэт нөлөө нь шууд мэдрэгдэж буй салбаруудад эдийн засгийн нөлөөлөл нь ямар байсныг харна гэвэл хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг л хүлээх хэрэгтэй. Нэгдүгээр сарын хувьд, экспорт 24 хувь агшсан гэх мэт үзүүлэлт нь шинэ төрлийн коронавирус гэхээсээ зэсийн баяжмал дахь агууламж буурч буй, Хятадын цагаан сартай холбоотой хил хаагдаж нүүрснээ тээвэр буурсан зэргээс голлон шалтгаалсан.

-Хоёрдугаар сар ингээд дуусаж байна. Гуравдугаар сард нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдэг ерөнхий тооцоог хийж байгаа биз дээ?

- Эдийн засгийн нөхцөл байдал яах вэ гэдэг нь хоёр зүйлээс хамаарна. Хятадууд энэ өвчнийхөө тархалтыг хэр богино хугацаанд хяналтдаа оруулж чадах вэ.  Хяналтад авсныхаа дараа эдийн засгаа тэлэх бодлогыг хэр богино хугацаанд хийх вэ гэдэг хоёр зүйлээс хамаарна. Одоогоор нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Харин Олон улсын шинжээчдийн дүгнэлтийг харахад, гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр оргил үе нь өнгөрчих болов уу. Хоёрдугаар улирлаас эдийн засаг нь сэргэх байх гэсэн төсөөллүүдийг хийгээд байгаа.

Хэрвээ энэ төсөөлөл биелэлээ олох юм бол sars-ын үеийнх шиг эдийн засаг огцом уначихаад эргээд хурдтай сэргэж магадгүй. V хэлбэртэй сэргэлт гэдэг юм.  Одоо Хятадын бүх үйлдвэрлэл, үйлчилгээ нь 30-50 хувь агшчихсан байна. Хөл хорио тогтоогоод, вирус дэгдэж байгаа муж, ойролцоо хотуудад хүмүүс гэрээсээ гарах нь хүртэл хориотой байгаа. Хятадын цагаан сараар ийш тийшээ явчихаад, буцаж хариагүй хүмүүс ч цөөнгүй бий. Үйлдвэрлэл нэлээд саарчихсан байна. Дээрээс нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай том компаниудын үйл ажиллагаа хумигдсан байна. Apple гэхэд бүх дэлгүүрүүдээ хаасан. Зарим олон улсын компаниуд  Хятадаас авдаг сэлбэг хэрэгслээ өөр орноос авахаар зохион байгуулж байна. Вирусийн тархалт зогсож, бүрэн хяналтад авах хүртэл эдийн засаг огцом агших байх. Хятадын эдийн засагт ийм дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ Хятадын бодлого тодорхойлогчид эдийн засгийн зорилтоо мөн чухалчилж байгаа тул вирусийн тархалтыг хяналтад оруулсны дараа эргээд эдийн засгаа хурдтай тэлэх бодлого явуулах хүлээлттэй байна.

-Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Одоо эдийн засагт нөлөөлж байгаа гол сувгууд нь гадаад худалдаа, мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эдийн засгийн зарим салбаруудын үйл ажиллагаан дээрх хязгаарлалтууд болж байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, улсын төсөв, санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт мэдээж тусгалаа олно.

Худалдааны сувгийн хувьд, манай улс Хятад руу экспортынхоо 90 хувийг гаргадаг, импортынхоо 30 хувийг өмнөд хөршөөсөө авдаг. Одоо хил дээр тодорхой хязгаарлалтууд хийгдсэн байгаа нь зарим салбарт шууд мэдрэгдэж байна. Уул уурхай, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа гээд салбаруудыг нэрлэж болно.

Вирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн хувьд, хөлийн хорио цээрийн нөлөөлөл ялангуяа үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал зэрэг салбаруудад хүчтэй мэдрэгдэж байна. Үзвэр үйлчилгээний газрууд хаалттай, Цагаан сарын баяртай холбоотой бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, олон улсын зарим нислэгүүд цуцлагдсан, аялал жуулчлалын арга хэмжээнүүд эхний улиралд хийгдэхгүй болсон. Ер нь нөлөөллийг мэдрэхгүй салбар маш цөөхөн. Мэдээлэл, харилцааны холбооны салбарт л нөлөөлөл арай бага байх. Хүмүүс гар утас, интернэтээ хэрэглэдгээрээ хэрэглэнэ. Гэхдээ вирусаас урьдчилан сэргийлэх нь цаашдын эдийн засгийн тогтвортой байдалд маш чухал учраас иймэрхүү богино хугацааны сөрөг нөлөөллийг давж гарах нь чухал. Бизнес эрхлэгчдийг ч, Монголын эдийн засгийн хувьд ч бидний дархлааг шалгасан зүйл болж байна.

-Энэ нь эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх вэ. Өнгөрсөн жил эдийн засаг 5.1 хувиар өссөн. 2020 онд энэ өсөлт буурах болов уу?

- Нэгдүгээр улирал Монголын эдийн засаг идэвхжил бага үе байдаг. Тэгэхээр хаврын бизнес идэвхжлийн үе эсвэл намар, өвлийн бэлтгэлийн үетэй харьцуулахад, вирустай холбоотой эдийн засагт үзүүлэх сөрөг импакт нь харьцангуй бага. Вирусийн тархалт хяналтад ороод, бизнесийн үйл ажиллагаа хэвийн горимдоо орчихвол эдийн засаг эргээд хурдтай сэргэх боломжтой.

Харин сөрөг нөлөөлөл нь нэг улирлаас хэтрээд, хэд хэдэн улирлыг дамнаад эхэлбэл эдийн засаг нэлээд хүндрэх эрсдэлтэй. Хамгийн муу тохиолдолд вирус Монголд ороод ирвэл бизнесийн үйл ажиллагаа, нийт эдийн засагт хүнд цохилт болох тул үүнээс сэргийлэх арга хэмжээ юу юунаас чухал юм.

-Зарим эдийн засагчид хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт зогсвол 800 сая ам.доллар алдах магадлалтай гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай улс жилдээ 30 гаруй сая тонн нүүрс экспортолдог. Өнгөрсөн жил 36 сая тонныг гаргасан. Тэгэхээр сардаа 2-3, сайн үедээ 4 сая тонн нүүрс гаргачихдаг гэсэн үг. Үүнийгээ зах зээлийн үнээр үржүүлээд үзвэл, жилдээ 2-3 тэрбум ам.долларын экспортын орлогыг нүүрснээс олдог. Түүнийгээ 12 сард хуваавал сардаа 200-300 сая ам.доллар олох боломжоо алдана гэдэг тооцоолыг хийсэн болов уу. Гэхдээ халдварт өвчин бол гэнэтийн хүчин зүйл. Хятадын үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд нь зогсонги байдалтай болчихсон, эрэлт харьцангуй бага, гаднаас нүүрс гэлтгүй бусад барааны импорт нь эрс багасчихлаа. Одоогоор гол фокус нь вирусын тархалтыг хяналтанд оруулахад анхаарч байх шиг байна.

Нүүрсний экспортын хувьд, хэвийн үед 1000 орчим автомашин өдөртөө хилээр гардаг тул энэ мэдээж вирус тархах нэг бодит эрсдэл мөн. Манай улсын хувьд БНХАУ –тай адил өвчинтэйгээ тэмцэх санхүү, хүний нөөцийн боломж, эрүүл мэндийн систем бий бил үү. Энэ мэт эрсдэлүүдээ бодоод үзвэл, богино хугацааны зайлшгүй арга хэмжээнүүдээ авах л ёстой. Өвчин намдаад, буцаад экспортоо хэвийн үргэлжлүүлбэл орлогоо олох боломжтой шүү дээ.

Монгол улсад богино хугацаанд аливаа шокыг даваад гарах нөөц харьцангуй сайтай байгаа. Төв банкны валютын нөөц 4 тэрбум ам.доллар давчихсан байна. Гол стратегийн хүнс болон мах, гурил, ногоогоор дотоодын хэрэгцээг 3-5 сар хангачих хангалттай нөөц байгаа учраас хилийн хорио тогтоосон нь иргэдийн амьдралд хүнд цохилт болох нь харьцангуй бага. Гол нь хүмүүс буруу мэдээлэлд автах, дэлгүүрийн лангууг хоосолж, түүнээс үүдэлтэй үнийн өсөлт гарвал сөрөг нөлөөтэй. 

-Зарим УИХ-ын гишүүн яаралтай банкны зээлийн хүүг зогсоо гэх утгатай зүйл ярьсан. Зарим эдийн засагчид ч иймэрхүү санал, гаргалгааг ярьж, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж эхэллээ.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-Иймэрхүү асуудлыг маш нарийн судалгаа, тооцоотой л шийдэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдсэнээр хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй. Вирусийн тархалтын гол цөм болсон Хятад улс ийм арга хэмжээ аваагүй байхад бид энд тийм шийдэлд хүрнэ гэвэл арай л эртэдсэн хэрэг болох байх. Гол нь өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд сайн авах, хүн бүр дор бүрээ  амны хаалтаа зүүж, гараа ариутгаад, аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг сонсох нь зүйтэй. Харин вирусийн голомт болсон улс нь аваагүй арга хэмжээг бид түрүүлж авна гэдэг тийм ч оновчтой биш.

-Нэр бүхий эдийн засагчид улсын төсвийг яаралтай тодотгох шаардлагатай гэж яриад байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн орлого 200 гаруй тэрбумаар тасарсан ч тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн. Төсөв тодотгох ёстой гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?

- Гэнэтийн хүчин зүйлээс хамаарч, төсөвт орлого талдаа эрсдэл учирч байгаа. Гэхдээ цаашид энэ нөлөө хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарах байх. Төв банк төсвийн бодлого хариуцаж байгаа яаманд хийх ажлыг нь зааж зөвлөмж өгөх нь бидний үндсэн ажил биш. Төв банк төсвийн бодлого ямар байхаас үл хамаараад өөрт хуулиар ногдсон үндсэн зорилт, үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг  зорилтот түвшинд байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг. 

 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.218Зочин   • 2020, 2 сарын 22. 14 цаг 14 минут

Энэ залуугийн үнэн бол төрийналбан хаагч магадгүй сэтгэл дотроо Х.Баттулга У.Хүрэлсүхийн бэлэн мөнгөний тараалтад мэргэжилийн хүний хувьд эсэргүүцэж байгаа ил гаргавал маргааш ажилгүй болно шүү дээ

66.181.188.71ард   • 2020, 2 сарын 22. 11 цаг 20 минут

Энэ гонзгой юу дэмийрээд эргүүтээд байна аа, орон даяараа хөл хорио тогтоох дээрээ тулчихаад бхйна. Энэ хооронд хүн амьтны барьцаа хураах гэвэл хариуцлагаа хүлээгээд ажил төрлөө өгсөн дээрээ, ийм хүмүүсээс ирэх сонгуулиар салцгаая

202.179.31.242Зочин   • 2020, 2 сарын 22. 8 цаг 59 минут

ийм пизданууд байхаар энэ улс орон яаж хөгжихөв

202.179.31.242Зочин   • 2020, 2 сарын 22. 8 цаг 58 минут

60 тэрбумын татаасаар орж ирсэн чацга чинь юу гэнэ вэ

202.126.89.12zochin   • 2020, 2 сарын 21. 23 цаг 41 минут

mungutei sda yu medhev de

202.180.216.57zochin   • 2020, 2 сарын 21. 19 цаг 13 минут

ene odo uurtuigu zvirleed bgaan bhda zeelees zeel tvreeseesni hoorond vbj bga irgediin hubid 1 sar baitugai 1 honogch hvnd bn amidralaas hol vbdga bitgi gaihuul

182.160.35.39MAL VE YADAG   • 2020, 2 сарын 21. 18 цаг 23 минут

MAL CHIN TOM2 UM YARIAD BAIH UM, JIRIIN IRGED HORIOND OROOOD ORLOGOGUI BOLCHLOOO, ODOO ZEELEE, HUUGEE, TUREESEE TULJ CHADAH HUN BHGUI , TGD BUUN ASUUDAL BOLOH N, SHUUH, ZA TGD AMIA HORLOLT GD NIIGEMD HUMUUS SANDARCH BNA,

66.181.161.56Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 55 минут

Ene neg gichi starailsan gulug yu yum be.ene huviasa mungu uguh geed bga yumu.zeeliin huugui bolgoj bga bizde.ene gulug huugii ni ideed suuj bdg baihnee

103.80.210.56ЗАГДАА   • 2020, 2 сарын 21. 15 цаг 45 минут

СДА ЧИНЬ ЮУ ГЭНЭ ВЭ? УЛС ОРОН ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДАЛ ЗАРЛАЧИХААД БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ? ДҮНХҮҮ ЧИНЬ

202.126.89.252Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 48 минут

Псду

43.250.127.5Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 02 минут

pisdu chini ooroo neg tuts ch boltugai ajiluulaad ooroo neg bankind or tolood uzeesei teguul u gej hutsah bol harah um san amisgaa

202.131.226.220зочин   • 2020, 2 сарын 21. 12 цаг 15 минут

Чи ер нь юу болоод хүнд заагаад байгаа юм. өөрийгөаө хичээ за юу.Битгий их мэдэх царайл

202.179.24.202Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 46 минут

BUGS DOLOOGCH

51.15.13.48Бямбасүрэн   • 2020, 2 сарын 21. 11 цаг 33 минут

Ард түмнээ боддоггүй иймэрхүү бөгс долоогч нараас болж манай улс хөгжихгүй байгаа юм шүү дээ. Гадуур бүх төрлийн бизнес зогсож байхад юун хүндрээгүй ч гэх шиг солиотой юм ярьдаг **** вэ? Эдийн засгаа бодьтой харж чадахгүй л байна даа...

103.229.120.34Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 33 минут

хотод гүйлгээ борлуулалт муудаад хөдөө сумуудад бараагаа борлуулах гэхээр цагдаа нар нь хөөгөөд ямар ч орлого олж чадахгүй байхад юу яриад байнаа Амьдралыг бодитой харж шийдвэр гаргаасай

43.228.129.150CHUKA   • 2020, 2 сарын 21. 10 цаг 15 минут

BUKH ZEELIIN HUUG JILIIN 18 HUVI BOLGOJ HADGALAMJIIN HUUG 12 HUVI BOLGOJ MUNGU HUULUGCHDEES SALAH HEREGTEI.UUND BBSB,LAMBARD BUGD ADIL.TEGVEL BANKUUDIIN MUNGU HUULEGCH OHIN KOMPANIUD DAVHAR MUNGU HUULEHEE BOLINO.

202.21.100.164Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 35 минут

Zeeliin huug hungulmuur baina.

150.129.142.15Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 33 минут

Alban tasalgaani tsonhoor amidral saihan haradnaa

66.181.182.103Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 17 минут

гол нь түрээсийг 2 сар хөнгөлөх хэрэгтэй бна

202.21.124.28зээлдэгч   • 2020, 2 сарын 21. 8 цаг 49 минут

зээл авсан хүний асуудал маш хүндрэх хандпагатай байхад юу яриад байгаа гөлөг вэ?

202.21.100.210123456   • 2020, 2 сарын 21. 8 цаг 29 минут

terendee gol ni bishee manaixan sul zogsoj bsan ch mongo avna gesen setgexuiteil xolbootoi zeel avsan xun ni uxsen ch zeeliig ni yaj iigeed xolbootoi xumuusees ni avdag shuu dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.