Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсантай холбогдуулан сар шинийн босгон дээр "Эрдэнэс Эм Жи Эл" компанийн "Эрдэнэс" бондыг гаргаж, арилжааны банкуудад шилжүүлж байгаа. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Гарын үсэг зурахын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдралд бодит болж хэрэгжиж байгаа сайхан жишээ болж байна. Хулгана жилийн босгон дээр ахмадуудынхаа өрийг тэглэх нөр их ажлыг хийсэн бүх хүмүүст баярлалаа. Одоо тэтгэврийн шинэчлэлийг хийнэ. Тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж ажиллаж байгаа" хэмээн хэлж, гарын үсэг зурах ёслолыг нээснийг мэдэгдсэн юм.
Түүний дараа арилжааны 9 банкны захирлууд тэтгэврийн зээлийг тэглэх гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Ингэснээр ахмадуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг албан ёсоор тэглэлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Занданшатарт баяр хүргье.Энэ хүн бол ямарч нөхцөлд ард түмнийхээ төлөө зогно гэдгээ монголчууддаа харууллаа.Ийм хүнийг дахин сонгох хэрэгтэй.
bayrlalaa
за төр засагтаа баярлалаа