2020 оны 4-р сарын 2
18 цаг 13 минут

Тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан  Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчийг хүчийг дайчлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад  шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан  олгох арга хэмжээг хаврын тариалалтын өмнө  авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбоо 2020 оны хаврын тариалалтыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн зорилтын түвшинд хүргэж технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад тариаланчдын хариуцлага, хүч хөдөлмөр, оролцоог нэмэгдүүлж, улаанбуудай болон төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг 100 хангах, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд  хүргэх  ажлыг зохион байгуулах, Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтворжуулах, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ чанарыг сайжруулахад чиглэлээр ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бололцоог бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүн гаргах чиглэлээр хамтран ажиллах илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан “Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тос тарималын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж бодож байна..

Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага байна. Үүний үр ашгийг тодорхойлж тодорхой саналыг боловсруулах шаардлага байна. Элсэн чихрийн хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоо байна. Гол  нь боловсруулах үйлдвэр байгуулах, манжингаа тариалах асуудал байгаа юм. Ийм асуудлаар хамтран тооцоо судалгаа хийж, төслүүд гаргаж ажиллах саналтай байна.

 Өрхийн хүнсний ногооны тариаланг нэмэгдүүлмээр байна. Айл бүр өөрийнхөө хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу бид чиглүүлж өгөх хэрэгтэй.

Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөө, бодлого гарсан,  зөвлөл байгуулагдсан, энэ хүрээнд ажлаа уялдуулан, эрчимжүүлэн явуулъя.  Төрийн зохицуулалт зөв бодлого гаргах, шаардлагатай дэмжлэгийг онож өгөх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгийг илэрхийлсэн юм.

Тэрээр Ирэх 7 хоногт Газар тариалангийн тогтворжтой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Энэхүү тогтоолын төсөлд тариаланчид, яамдуудаас санал авч боловсруулж оруулна. Мөн Улсын их хурлаар шинэ корановирусын хямралаас гарах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол хэлэлцүүлэх юм.  Үүнд газар тариалангийн бодлогын асуудлууд орж байна гэдгийг онцлов.

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр  тариаланчид улаанбуудайг түлхүү тариалах, тэжээлийг ургамалын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжлүүлэх, Орхон Сэлэнгийн сав газрын ашиглалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг өсгөх, хар рапсыг хөдөө аж ахуйн дэмжих санд авах, үр сортын хуулийг батлуулах, жимсний шинэ сортыг туршсаныг нутагшуулах  чиглэлээр санлаа илэрхийлсэн юм.

Монголын тариаланчдын үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Д.Насанжаргал Засгийн газрын жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд  өрхийн тариалалт болон жимсний жижиг аж ахуй хүрээнд тариалалт хийхийг дэмжих,  жимс жимсгэнэ сорт суулгацын төв байгуулах, жимс жисмгэний  ойн хамгаалалтын зурвасын стандарт батлуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих саналыг илэрхийлсэн бол Ч.Пэрэнлэй зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахын бэлтгэлийг одооноос хангуулах, төл сонгино оруулах, байцааны үрсэлгээ үржүүлэх, газар тариалангийн бүс нутгаас оторчдыг гаргах саналыг уламжилсан юм.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.222Zochin   • 2020, 4 сарын 3. 9 цаг 32 минут

Arai denduu yum,teghed bid hed huvitai zeel avdag bilee dee,bankinaas.yagaad iim yalgavarlasan niigemd amidardag yum be,odoo mongold hen bayan bna,gazar tarailan erhlegchid l bna shuu dee,end nogoochid bol ordoguin bnlee bas,zuvhun tarai budaanihan l bayan bdag yum bnlee

59.153.112.23chek   • 2020, 4 сарын 2. 22 цаг 07 минут

ямарт нь 3хувь ямарт нь 5хувийг олгох вэ

64.119.27.63saraa   • 2020, 4 сарын 2. 19 цаг 14 минут

Uamar sain medee be, Undesnii uildberlegcndee sain demjih ni uneheer cnuhal snuu

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.