2020 оны 4-р сарын 17
10 цаг 30 минут

Мөнгөө зөв зарцуулах нь бидэнд яагаад чухал вэ

“Саяхан цалин буусан ч нэг л мэдэхэд дуусчихсан, гэхдээ яг юунд зарцуулснаа бодоод олдоггүй, нэн шаардлагатай зүйл лав аваагүй бололтой. Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж гэнэтийн худалдан авалт хийсэн учраас энэ сарын байрны мөнгөө төлж чадахааргүй болчихлоо, зээл авахаас. Энэ сар хадгаламжиндаа орлого хийж дахиад л чадахгүй нь, дараагийн удаа л яг хийе.” Танд хэзээ нэг цагт эдгээр асуудлууд тохиолдож байсан уу? “Тийм” гэж хариулсан бол та санхүүгээ төлөвлөх шаардлагатай болжээ. Санхүүгээ хянахын тулд өдөр тутмын орлого зарлагаа гараар тэмдэглэх, аппликэйшн хэрэглэх зэрэг аргуудыг ашиглаж болох ч аль аль нь тухай бүрт нь бичиж оруулах ёстой, ажиллагаа ихтэй учраас аппликэйшн нээгээд л орхисон тохиолдлууд элбэг. Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх “Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая.

1. “Миний санхүү” цэс рүү ороход таны сар бүрийн орлого, зарлага, юунд хичнээн төгрөгийг зарцуулсан зэрэг бүхий л санхүүгийн мэдээллийг ангилж харуулаад зогсохгүй өнгөрсөн сарынхаас зарцуулалт хэдэн хувиар өссөн, буурснаа мэдэж, хэрэггүй зарцуулалтаа танаж, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалж, ирээдүйд хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно. Жишээ нь би өнгөрсөн сард гадуур хооллоход 149,000₮, таксинд 35,000₮, нийт 184,000₮ зарцуулжээ. Тиймээс энэ сард гэртээ хоолоо хийн ажилдаа авч явж, дулаарч байгаа учраас ажил гэрийн хооронд алхаж байхаар шийдлээ. Ингэснээр би зөвхөн энэ 2 төрлийн зардлыг танаснаар сар бүр 184,000₮ хэмнэж, хуримтлалдаа хийх боломжтой болсон. Амархан байгаа биз?

2. Төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт хийх нь биднийг багагүй санхүүгийн хүндрэлд оруулдаг. Тиймээс энэ сард зардлаа хуваарилан боломжит мөнгөн дүнгээрээ төсөв үүсгэн түүндээ тохируулж зарцуулалтаа хийхээр шийдлээ. Ингэснээр хувийн санхүүгийн туслах үүсгэсэн төсвөөсөө хэтрүүлэн зарцуулалт хийж байгаа эсэхийг бидний өмнөөс хянаж, юун дээр төлөвлөснөөсөө илүү зардал гаргаж байгааг анхааруулж байдаг.

3. Зөвхөн хувийнхаа төдийгүй, хамтарсан төсөв үүсгэн гэр бүлийнхээ өрхийн төсвийг ч мөн хамтдаа хянаарай. Хамтарсан төсөвт хэдэн ч хамтрагч нэмэх боломжтой ба нэр болон регистрийн дугаарыг нь оруулахад л автоматаар хүсэлт илгээгдэнэ. Санхүүгээ хамтдаа хянаж, хэрэггүй зардлаа танан зохистой хэрэглэх илүү амархан болжээ.

Олон улсад “Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай.

Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.