2020 оны 4-р сарын 20
13 цаг 00 минут

Хэрэглээний уналтыг сааруулж, дампуурлаас сэргийлсэн макро бодлогоор хямралыг аргална

 Дэлхийн эдийн засаг 2020 онд амаргүй сорилттой тулгарлаа. Америк-Хятадын худалдааны маргаанаас үүдэлтэй тодорхойгүй байлыг залгуулаад COVID-19 вирус дэлгэрсэн нь өмнөх томоохон хямралуудаас ч хүнд байж мэдэх түгшүүрт байдалд хүргээд байна. Хамгийн сүүлд мэдээлснээр өнөөдөр дэлхийд 3 тэрбум хүн хөл хорионд байна. Дэлхийн эдийн засаг бараг анх удаа зогсолт хийлээ гэж шинжээчид дүгнэж байгаа бол  ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3 хувиар саарна гэсэн төсөөлөлтэй байгаагаа саяхан мэдэгдлээ. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал мөн ялгаагүй амаргүй байна. Хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын орох урсгал 20 орчим хувиар тасалдсан. Чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувь болж нэмэгдсэн зэрэг эдийн засгийг хэмжих гол үзүүлэлтүүд суларчээ.

Энэ байдлаар  бол 2020 онд манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн сайндаа 2 хүрэхгүй хувиар өснө гэсэн таамаглалыг Монголбанкнаас дэвшүүлээд байна. Энэ удаагийн дэлхий нийтэд тулгарсан хямралын гол шалтгаан бол цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос болж “хөдөлгөөн” зогссонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаад байна. Эдийн засгийн өсөлтийн 60 хувийг өрхийн хэрэглээ хангадаг. Гэтэл цар тахлын эрсдэлээс хамгаалах өндөр хариуцлага, үүргийг хүн бүрт ноогдуулж, хорио цээр тавигдаж байгаа нь  өрхийн зардал зөвхөн амин чухал хэрэглээндээ зориулагдах болсон. Тиймээс энэ удаагийн хямралын гол шалтгаан болоод байна. Бусад бараа, үйлчилгээний эрэлт энэ хэрээр унаж, үйл ажиллагааны доголдол үүссэнээр тухайн аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, ажлын байрны цомхтгол хийх, зээл, төлбөрийн хүндрэлд орох зэрэг дарамт үүсч байна.

Энэ бол цар тахал дэлгэрсэн улс орон бүрт тохиож байгаа бэрхшээл бөгөөд тус бүртээ бизнесийн орчноо дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Манай улс бусад улс орны авч хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого болоод мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанк энэ долоо хоногт Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаа хуралдуулж мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгж хувиар буулгаж 9 хувьд хүргэж, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Ингэж ойрхон бодлогын хүүг бууруулж байгаа нь банкуудын зээл гаргах идэвхжлийг нэмэгдүүлэх гэсэн бодлогын зохицуулалт юм. Магадгүй эрэлт буурсан энэ цаг үед аж ахуйн нэгжүүд зээл авлаа ч үйл ажиллагаа нь сэргэх магдлал санаснаас сайнгүй байж мэдэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талд эрэлт нь сулраагүй, идэвхжил нь сэргэж буй бизнесийг банкууд дэмжих боломжтой. Тэгээд ч өдийд хаврын тариалалт, уул уурхайн бүтээн байгуулалт, шатахууны импорт гээд бизнест томоохон хөдөлгөөн орж эхлэх үе тул цагаа олсон шийдвэрийг төв банкнаас гаргалаа.

Эдийн засагт бодит мөнгөний нийлүүлэлт хийх боломжийг суурь хүү ийнхүү бүрдүүлж өгсөн тул одоо банкуудад зээлийн өрсөлдөөн өрнөх нөхцөл үүснэ гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Хэдийгээр нийлүүлэлтийг дэмжих орон зай бүрдэж байгаа ч нөгөө талд хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглэгч. Хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлснээр мөнгөний нийлүүлэлтийн бодлогын үр өгөөж бий болох учир төрөөс ажлын байрыг хадгалж үлдэх, орлогын тасалдлаас үүдсэн зээлийн эргэн төлөлтөд уян хатан хандах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж, эдийн засгийн эргэлтээ дэмжихэд дээрх бодлогын шийдлүүд чиглэх учиртай. Харин аж ахуйн нэгжүүд хямралын шалгарлыг даван туулж, тогтож үлдэх эсэхээ шийдвэрлэх цаг ирээд байна. Том эдийн засгууд сэргэлтийн арга хэмжээнүүд аваад эхэлсэн нь эдийн засгийн бүтцийх нь 50 хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсад өөдрөг хүлээлтийг үүсгэж байна.

Ялангуяа Хятад хөл хориогоо тавьж үйлдвэрлэлүүдээ сэргээгээд эхэлсэн нь манайд сайн дохио бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд төсөөлж байснаас буурах ч нэмэх нэг хувийн өсөлттэй байх төлөвтэйг ОУВС мэдээлсэн. Гэсэн ч COVID-19 вирусийн тархалт тодорхой бус байдлыг бий болгож байгаа тул цаг үетэйгээ нийцсэн бодлогын арга хэмжээнүүд дэлхий нийтэд хэрэгжиж байна. Одоо бол урт дунд хугацааны гэхээсээ илүү богино хугацааны буюу түргэн тусламжийн санхүүгийн зохицуулалтууд ААН, өрхүүдийн хувьд юунаас ч чухал байгаад юм. Тийм ч учраас ялангуяа бизнесийнхний хувьд ашиг олох үе биш тул урт хугацаандаа тогтвортой үлдэх боломж нь илүүдэл бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, богино хугацааны шокийг давж, эрсдэлээ бууруулах, банкууд харин тодорхой хэмжээний эрсдэл гаргаж бизнесийн зээлээ ахиу гаргах шаардлага үүсч байна.

Ингээд бизнесийг дэмжсэн мөнгөний зөөлөн бодлого, хэрэглээг дэмжсэн макро зохистой бодлого манай улсад хэрэгжиж байна.  Цаашид цагийн байдал хэрхэхийг тааварлах аргагүй бөгөөд хүн төрөлхтөнд тулгараад байгаа өнөөгийн том хямралыг эдийн засгийн бодлогын арга хэмжээ гэхээсээ илүү вирусийн халдварын тархалтыг дарж чадсанаар зогсоож чадна. Ингэснээр хөл хорио тавигдаж, иргэд, өрхийн худалдан авалт хэвийн байдалдаа эргэн орсноор бизнес сэргэж, эдийн засаг гольдролдоо орно. Тийм учраас цар тахлаас сэргийлж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг ягштал дагах нь хямралаас гарах хамгийн амархан бөгөөд хялбар арга юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.