2020 оны 4-р сарын 22
8 цаг 10 минут

Б.Пүрэвдорж гишүүн ээ, пиар чинь буруу байлаа

Сонгууль дөхсөн, хажуугаар нь коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хямарсан энэ үед сөрөг хүчин болоод парламентад суудалгүй намын төлөөлөл болсон улстөрчид амандаа орсон болгоныг ярьж байна. Гадаадад байгаа бүх монголчуудаа яаралтай авчир л гэнэ. Хүн бүрт 1 сая төгрөг өг. Гадаадад амьдарч буй иргэддээ 500 ам.долларын тусламж олго гэх мэтээр үргэлжилнэ. Өөрсдөө шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхгүй учраас эрх баригчдаас юу ч нэхсэн яахав гэсэн тактик хэрэглэж байгаа хэрэг. Бас хажуугаар нь сонгуулийн оноо цуглуулах зорилготой. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн сонгуулийн оноо авах, дахин дахин ярих сэдэв нь НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хууль байлаа.  Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан хууль. Гэтэл хэлэлцэхгүй байсаар хаврын чуулгантай залгасан. 

Хаврын чуулган хүртэл хав дарагдсан нь харин ч зол болов. Коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр хөл хорио тогтоосноос болж аж ахуйн нэгжүүд хаагдаж, эдийн засаг хүндэрч эхэлсэн.  Компаниуд ажилчдаа цомхотгож, ажилгүй иргэдийн тоо ч тодорхой хэмжээнд нэмэгдэв. Яг ийм эгзэгтэй үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгох нь зөв гэж хэд хоног л хэвлэлээр ярьсан.  Түүний санаачилсан хуулийг  хэлэлцэх үеэр "Төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг НӨАТ нэн ядуу амьдарч буй иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэж байдаг. НӨАТ 5 хувь болсноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Ялангуяа орон нутгийн болон зах худалдаа, жижиг аж ахуйн нэгжүүд татварын үйлчлэлд орох боломж бий болно. НӨАТ далд бизнесийг ил болгодог" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Түүний зөв, дэмжиж байна.  Гэвч эрх баригчид дэмжээгүй. Сангийн сайд ч сонгууль дөхсөн ч энэ мэт сэдвээр попрохгүй байхыг гуйж, дэмжсэнгүй.  Ингээд л НӨАТ 5 хувь болох хууль урагшаа ч ахилгүй өнгөрлөө. 

Б.Пүрэвдорж гишүүний санаачилга, жаахан мушгивал пи ар буруу байлаа. Н.Оюундарь гишүүний НӨАТ-ын буцаан олголтыг 7 хувь болгох хуулийг л дэмжээд дайрчих байсан юм. Гэхдээ 7 гэдэг тоо бас урагшаа ахихгүй нь тодорхой байсан.  Иргэдээрээ хөөрхөн наадаад, хууль санаачилсан нэр зүүгээд өнгөрч байгаа юм. Түүний оронд Б.Пүрэвдорж гишүүн хуулийнхаа агуулгыг өөрчлөөд, НӨАТ-ыг 5 хувь болгох биш буцаан олголтыг 5 хувь болгох талаас нь ярьж, пи ар хийсэн бол зөв байхгүй юу. 5-аа болъё оо, ядаж 3 болгож болно оо доо. 

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого эрс сайжирсан. НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна. Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлого 1 их наяд төгрөгийг давсан. Энэ нь 2018 онтой харьцуулахад,  189.9 тэрбум төгрөг буюу 21.1, 2016 онтой харьцуулахад, 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.  НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3.3 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Тэгвэл 2019 онд 1 их наяд давсан орлогынхоо ердөө 15 орчим хувийг буюу 139 тэрбум төгрөгийг л иргэдэд буцааж олгосон гэсэн үг.  Энэ буцаалтын хувийг одоо нэмэхэд буруудах юмгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын системийг тогтвортой, баталгаатай ажилладаг болтол хувь хэмжээг өөрчлөхгүй гэсэн утгатай мэдэгдлийг өнгөрсөн дөрвөн жилд илэрхийлж ирсэн. Тэгвэл НӨАТ-ын систем харьцангуй тогтвортой, зөв ажиллаж, далд эдийн засгийг боломжоороо ил болгож эхэллээ. Одоо захууд болон жижиг худалдааны төв, наймаачдаас НӨАТ-аа авчихвал болох гээд байна.  Тэгэхийн тулд багахан өөрчлөлт хийх хэрэгтэй юм биш үү. 

Эдийн засаг хүндэрсэн энэ үеийн далимдуулаад НӨАТ-ын буцаан олголтыг ядаж л 3, болбол 5 хувь болгож нэмэгдүүлмээр байна. Иргэдэд ирэх мөнгө бага ч болов нэмэгдэнэ.  Нэг хувиар нэмэхэд л улиралдаа 40 мянган төгрөгийн буцаалт авч байсан хүн 60 мянгыг авна шүү дээ. Шууд татварт цугласан мөнгөнөөс гаргахад тийм хүндрэлтэй байгаа бол сугалаагаа болиулчих. Эдийн засаг хүндэрчихээд байхад сугалаа сугалж, хэсэг хүн хонжвор хожих нь шударга тогтолцоо биш үү. Тэр мөнгөө буцаан олголт руугаа шилжүүлээд, 3 хувь болгох ажлыг эхлүүлбэл яасан юм. 

 

Яг ийм шаардлагыг нь эрх баригчдад сөрөг хүчнийхэн тавих хэрэгтэй байна. Юун гадаадад байгаа иргэдэд 500 ам.доллар өгөх. Иргэн бүрт сард сая төгрөг олгох. Жаахан хөрстэй юм ярь. НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хуулийг угаасаа эрх баригчид дэмжихгүй нь тодорхой байсан.  Тэгээд 5 хувь болгож буурууллаа гээд аж ахуйн нэгжүүд яг тэр хэмжээгээр үнээ нэмнэ гэж хэн хэлсэн юм. Хянаж чадах юм уу.  Одоо НӨАТ төлөхгүй, нэхэхээр "Тэгвэл 10 хувь нэмнэ шүү дээ" гэдэг худалдаачид өөрчлөгдөх үү. НӨАТ өгөөч гэхээр "Тэгвэл 5 хувь нэмнэ" гээд л байж байна. Ямар ч ялгаагүй.  Харин буцаан олголтыг 3, цаашлаад 5 хувь болгочихвол хүн бүр баримтаа бүртгүүлэхийн төлөө хичээнэ. Худалдан авалт бүрээсээ шаардана. НӨАТ өгдөггүй газраа аль болох худалдаа хийхгүйг хичээнэ.  

Тиймээс пиараа өөрчилж, буцаан олголтыг нэмэхэд чиглүүлэх байсан юм. Дахиад хэлэхэд, Н.Оюундарь гишүүний буцаан олголтыг 7 хувь болгох гэдэг зүгээр л ард түмнийг доромжилж байгаа хэлбэр. Угаасаа тийм болгохгүйг мэдсээр байж хэт өндөр тоо тавьж оруулж ирж байгаа юм. Ганц ч болов хууль санаачилж, иргэдийн төлөө ажиллаж байгаа нэр зүүх гэсэн ядруу оролдлого. Үнэхээр тэр сэтгэл гаргасан бол буцаан олголтыг 3-4 хувь болгож нэмэх хууль санаачлах байсан юм.  Одоо ч энэ хуулийг санаачлах, эрх баригчдыг шахахад оройтоогүй байна. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнд зөв пиар хийх бяцхан зөвлөгөө өгөөд байгаа минь энэ.  

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.73.112Зочин   • 2020, 4 сарын 29. 14 цаг 25 минут

иимэрхии хумуус их хуралд сууж баигаад ичих юм учир нь сэтгэж чадах тархинии нугалаас нь гун биш цуухун багтаамж тааруухан учир бараг зов шиидвэр гаргадаггуи

64.119.27.129Зочин   • 2020, 4 сарын 24. 15 цаг 58 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!! 30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

202.131.233.10Зочин   • 2020, 4 сарын 22. 10 цаг 58 минут

Тэр буцаан олголтоо 5% болгооч гэсэн юм бишүү юун ПИ АР энэ үгээч олигтой мэдэхгүй хогнууд дураараа бурах юмдаа

124.158.88.13Зочин   • 2020, 4 сарын 22. 9 цаг 20 минут

наадах чинь ийм юм ойлгохгүй ээ, нэмэргүй

182.160.0.84Зочин   • 2020, 4 сарын 22. 9 цаг 08 минут

Короновирусийн аюул дэлхийг нөмөрч өндөр хөгжилтэй хүчирхэг улсууд ч сүйрч байхад У.Хүрэлсүхийн засгийн газрын дайчин шуурхай зохион багуулалтын ачаар монголчууд бид урт удаан хугацаанд тогтоон барьж элэг бүтэн өнөөг хүрлээ.Энэ бол тулхтай туршлагатай улс төрийн хүчин төр барьсны буян.Энэ цаг үед Пүрэвдорж,Батзандан,С.Эрдэнэ мэтийн нөхдүүд засгийн газар тэргүүлж байсан бол яаж улсаа сүйрүүлэх нь эдний хэлж байгаа үг,тавьж байгаа шаардлагаас нь харахад даанч аймаар юм.Эдэнд төрийн жолоо атгуулаагүй нь аз,монголчуудын мэргэн сонголтын үр дүн.

139.5.217.150Zichin   • 2020, 4 сарын 22. 10 цаг 15 минут

Olij uz

202.21.108.254Зочин   • 2020, 4 сарын 22. 8 цаг 25 минут

AN aas irgeded 1 saya tugrug tuslamj bolgon uguh bol zuv shuu. Ene mungiig Hurelsuhiin ZG ugsun uguugui songuulid AN iig demjnee. AN irgediig yalgavarlaj yaduusiig gaduurhdaggui. MAN udaa daraa yaduu orlogo bagatai irgedee hayaj chineeleg irged, tom kompanuud, Mongol dahi Hyataduudiig asar ih demjlee. Hurelsuh yalsan Mongol yalsan gej bodoj ehlenguut hulhidaj ehelsen. Hyatad ba luivarchid, avligachidiin diktaturt ulsiig Mongolchuud ahin songohgui.

150.129.142.181Зочин   • 2020, 4 сарын 22. 10 цаг 18 минут

manan yalgaa baihgui

192.82.68.72Зочин   • 2020, 4 сарын 22. 8 цаг 21 минут

7 гээд 3 болно

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.