2020 оны 4-р сарын 23
8 цаг 20 минут

Б.Даваажав: Хорин хэдэн жил нэг хүнийг эмээ, хадам ээж болж жүжиглэхийг хэн үзэхийг хүсэх юм

“Комеди театр”-ын захирал, жүжигчин Б.Даваажав буюу Байлаатай ярилцлаа.

-Танай  хамтлаг сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Монгол хүн байна даа” гэдэг 12 ангитай үндэсний өв соёлоо харуулсан өвөг дээсийнхээ сургаалиудыг харуулсан контент хийх гээд бэлтгэл ажилдаа орчихоод явж байна. Үүнийхээ эхлэл болгож “Монгол хүн байна даа” гэсэн сайхан дууны уран бүтээлийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хийлээ. Дууны үгийг сургааль үгнүүдээс эмхэтгэж хийсэн. Аяыг нь би өөрөө зохиосон. Хөгжмийн найруулгыг нь “Тавинтав” энтертайнментийн ая зохиогч, хөгжмийн найруулагч Төрболд хийсэн. Миний хийсэн ая болохоор надад бол их гоё байгаа. Энэ нь удахгүй гаргах 12 ангит контентын дуу юм. Инээдэм бэлэглэнэ. Инээдэм гэхээр заавал элийрэл солиорол байх албагүй. Инээд бэлэглэхээс гадна хүнд өгөх зүйлтэй контент хийж байна.

“Монгол хүн байна даа үүнийгээ ингээд, тэгээд” гэж манай өвөг дээдэс ярьдаг шүү дээ. Хүн болгоё гээд л зүтгээд, зориод хийж чадах юм бол болохгүй зүйл гэж байхгүй гэдгийг үзүүлэхийг хичээнэ. Аймшигт коронавирус дэлхийн улс орнуудыг ямар байдал оруулж байна. Манайд ямар байгаа билээ. Өвөг дээдсийн маань үлдээсэн газар нутаг, баялаг, Азийн цээжинд оршдог газар нутагтай минь холбоотой юм болов уу гэж бодож байгаа. Тиймээс өвгөдийнхөө сургаалийг хүн бүр үзээсэй, хараасай. Үндэсний контент гэж хэлээд байгаа нь тийм учиртай.

-“Комеди театр” хамтлаг хэзээ байгуулагдсан бэ. Та уран бүтээлийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Манай хамтлаг Үйлдвэрчний эвлэлийн ордонд байрладаг. Байгуулагдаад 7 дахь жилдээ болж байна. Олон сайхан уран бүтээл хийсэн. Голдуу хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд чиглэж уран бүтээлүүд хийсэн. “Амьдрал үргэлж сайхнаараа”, “Жаргалтай явна хосоороо” гэх мэт тоглолтуудаа Монгол орноо тойрч бүх сумуудаар нь тоглоод ирсэн. Гэр бүлийнхээ хүнтэй хамтраад 2018 онд “Хотоо чимцгээе” гээд залуусаа хотоо, оюунаа цэвэрхэн байлгая гэсэн утгаар сайхан уран бүтээл хийсэн. Түүнээс хойш дэлхий даяар коронавирус гэдэг муухай цар тахал гарчихлаа. Тиймээс энэ хугацаанд контент хийхээр ажиллаж байна. Би 2003 онд СУИС-ийг доктор, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гэдэг хүний шавь болж төгссөн. Төгссөн цагаасаа МУГЖ С.Лхагвасүрэн ахынхаа “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд орж, хошин урлагт хөл тавьсан. Дараа нь “Шилдэг өнгө”-д байж байгаад 2014 онд “Комеди театр”-аа байгуулаад тусдаа гарсан.

-Сүүлийн үед хошин шог үзэх хүн ховордсон, хошин шогчид сэтгэхээ байсан гэх шүүмжлэл маш их гарч байна?

-Монгол Улс хошин урлагаараа дэлхийд алдартай. Манайх шиг багаараа хошин урлаг тоглодог улс орон дэлхийд байхгүй. Сөрөг зүйл нь гэвэл хамгийн буурай, дорой улс оронд хошин урлаг дээд цэгтээ хүртэл хөгждөг гэж ярьдаг. Үнэхээр манайд маш их хөгжсөн. Хүмүүс хошин урлагийг хүн үзэхээ больсон, сэтгэхгүй, шинийг эрэлхийлэхгүй байна гэдэг. Хошин урлагийнхан эрэлхийлээд, хайгаад олж л байгаа. Мэдээж социализмын үеэс хойш зохиол бичдэг зохиолчид гэж ховордсон. Байхгүй шахам болсон. Тиймээс хамтлаг, продакшнууд өөрсдөө л мөнчгөрөөрөө эрэл  хайгуул хийгээд, бодож, зохиол болгож, уран бүтээл хийдэг. Ер нь бол урлаг гэдэг нийгэмд болж байгаа бүхий л зүйлсийг харуулж, нийгмээсээ нэг алхмын урд явах ёстой.

Үзэгчид буураад байгаа нь миний бодлоор хошин урлагийнхан цусаа сэлбэхгүй байгаатай холбоотой юм болов уу. Шинэ залуу жүжигчдийг гаргаж ирмээр байна. Хорин хэдэн жил нэг хүнийг эмээ, хадам ээж болохыг үзэхийг хэн хүсэх вэ. Юманд хэмжээ хязгаар байна. Үүнийг хошин урлагийнхан ойлгож, шинэ залуучуудаа гаргаж ирмээр байна. Хошин урлаг, инээдмийн төрөл байх ёстой. Үүнийг харин хойч залуу үеийнхэн толгойдоо юм суулгаж, үргэлжлүүлэх хэрэгтэй юм болов уу. Манай алтан үеийнхэн ямар сайхан уран бүтээл хийж байсан юм бэ. “Зэрэг нэмэхийн өмнө” киног одоо ч үзэхэд инээдтэй шүү дээ. Гэхдээ өгөх юмтай. Тийм л юм хиймээр байна. Тийм байгаасай гэж боддог.

-Хошин шогчид уг нь “өгөх юм”-тай контент хийдэг байсан. Сүүлийн үед “өгөх юм”-гүй л болоод байх шиг?

-Ам нээвэл уушиг нээ гэдэг шиг, +17 Цогтоо, Жижгээ гээд манай хоёр дүү хошин урлагийн нэг төрөл хийж байна. Гэхдээ тогтоцгүй, өөрсдийгөө ямар чиглэлээр уран бүтээл хийгээд байгаагаа сайн ойлгохгүй байх шиг байна. Түүнийг нь үзээд байна. Жаахан хүүхдүүд хүртэл “гахай шаана уу, нохой шаана уу хамаагүй" гээд л яриад явж байх жишээний. БСШУСЯ-наас иймэрхүү юмандаа хараа хяналт тавьдаг, хэлж ярьж, чиглэл өгдөг баймаар байгаа юм. Яг сонсохоор тэдний хийж байгаа зүйлээс хүн санаандаа аваад үлдчихээр юм байхгүй. Дүү нараа үгүйсгэж байгаа юм биш шүү. Хойч үе залуучууд бид яах гэж урлагаар хоолоо олж идэж байгаа юм бэ. Урлагаар соёлжуулж, сурган хүмүүжүүлж, хүнд юм үлдээмээр байна. Манай хошин урлагийн мундгууд хошин шог хийхдээ маш их боддог байсан.

Хэдий инээдмийн байсан ч гэсэн тэр инээдмээр хүнд дандаа ухаарал хайрладаг. Тэнд хүн инээгээд, сэтгэлийн цэнгэл эдэлчихээд ард нь юм ойлгоод гардаг байх ёстой. Гэтэл одоо манай залуус ч тэр мааз, хэтрүүлсэн, хамаа намаагүй, бөгс бөөр, гэр орны хэрүүл уруул, тогоо тойрсон төмпөн шанага ярьж байдаг зүйлийг үзээд хөхрөлдөөд суугаад байна. Хошин урлаг гэдэг бол театрт тоглодог. Тэд нар бол паб, лоунжид тоглодог болохоор юмаа идэж, уугаад суух нь л их гоё байгаад байна гэж би харж байгаа. Цаг хугацаа бүгдийг харуулах байх. Хэсэг хугацааны дараа үр хүүхэд нь том болоод, ачаа нь нуруун дээр нь хүрээд ирэхээр тэдэндээ юу хэлж, юу сургах билээ. Бидний үр хүүхэд яаж амьдрах билээ гэж санаагаа чилээж эхлэх байх гэж бодож байна.

-Их л олон жүжигчин бэлтгээд байгаагийн хор уршиг нь энэ байж мэдэх юм?

-Монгол Улсад УДЭТ гээд ганцхан театр байдаг. Гэтэл жүжигчин бэлтгэж байгаа сургууль маш олон байна. Жил бүр хэдэн зуун жүжигчин сургууль төгсөж байна. Гуравхан сая хүн амтай, шоу бизнесийн зах зээл нь жижигхэн улсад нэг л  их олон жүжигчид. Надтай хамт онц сураад, СУИС төгсөж байсан залуу Техникийн зах дээр машин зарж байна. Зах дээр гутал зарж байна. Нуух юу байх вэ. Жүжигчин хүнд бэлэн ажлын байр алга. Өөр өөрсдөө л хүчин чармайлтаараа зүтгээд, аль нэг хүний хараагүй өнцгийг олж харж хийх гээд бүгд л үздэг болж. Бид ч тэр замналаар  л явж ирсэн. 10 гаруй жил гүйж байж таван хүнд танигдаад, уран бүтээл хийдэг. Төрөөс энэ олон сургуулийг байлгаад, жүжигчдийг төгсгөөд байгаа мөртлөө энд ажилла гэж ажлын байр бэлтгэж өгсөн зүйл алга. Тэгэхээр хэн гүйж чадаж байна, тэр хүн л амьдарч байна шүү дээ. Жүжигчин бэлддэг сургуулиудаа цөөлөх хэрэгтэй. Биднээс өмнөх үе чанга байсан. Дөрвөн жилд хоёр анги төгсдөг. Бүр шигшигдээд 10 гаруйхан хүн төгсдөг байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид урлагаа мартсан байжээ. Монгол туургатан театр бий болгоно” гэж ярьж байсан. Энэ  маш зөв.

-Хошин урлагийнхан театрт тоглохоосоо илүү одоо видео сангаар дамжуулж, контентоо төлбөртэй үзүүлдэг болсон байна. Энэ нь үзэгч буурсантай холбоотой юу, эсвэл цаг үеэ дагаад хөгжиж байна уу?

-Ер нь л аль аль нь. Нэг продакшн нэг тоглолт хийхийн тулд хэдэн сар хөдөлмөрлөж, заал түрээсэлж, сургуулилт хийдэг. Хэн ч мөнгө өгөхгүй. Жүжигчдийн хоол унд, цалин мөнгө бүх зүйлийг өөрсдөө зохицуулна. Тэгж оюунаа шингээж нэг тоглолт гаргачихаад,  үзүүлэх гэхэд долоо хоног заал дүүрэхгүй бол яах вэ. Өмнө нь сараар заал дүүрэн үздэг байлаа шүү дээ. Хэтэрхий их хөгжил мөхөл рүүгээ ойртдог юм болов уу гэж боддог. Одоо хүмүүс очиж дугаарлаж билет аваад, тоглолт  үзэх сэтгэхүйгүй болж байна. Залуучууд гэртээ сууж байгаад интернетээр, эсвэл баар, пабд очоод, ууж, идээд үздэг болж. Тэгэхээр асар их хөдөлмөр гаргачихаад, мөнгө зарчихаад хүн үзэхгүй бол жүжигчдэд тоглоход хүртэл хэцүү. Тиймээс залуучууд, үзэгчдээ дагана. Тэрэнд нь тааруулаад "Юнивишн", "Скаймедиа"-д өгөөд байна. Тийм л болсон. Хэн аятайхан юм хийж, сэтгэл татсан, бусдын хараагүй юмыг харж байна, түүнийг л хүмүүс үздэг болж. Уралдаж л амьдардаг цаг үе ирж дээ. Та нар Монгол Улсын жүжигчид шүү гээд бидэнд цалин өгөхгүй шүү дээ. Уг нь төрөөс дэмжээр л юм шиг санагддаг.

-Улаан дээлтэй үзүүлбэр тань  таныг олон хүнд таниулсан гэж боддог. Ямар учиртай улаан дээл юм бэ. Сүүлд та бас дууны клипэнд тоглохдоо өмссөн байсан?

-Би айлын бага хүүхэд. Хоёр ахтай. Нэг эгчтэй. 1990-ээд онд аав ээжээ алдсан. Аавыгаа алдчих тэр үед маш том түшиг минь алга болсон. Аавдаа маш их хайртай. Өглөө бүр бурхандаа мөргөөд аав, ээжийгээ боддог. Ааваас минь надад үлдсэн зүйл минь бол миний зүүж явдаг механик цаг. Энэ цагийг зогсоочихгүй байх юмсан гэж маш их хичээдэг. Бас улаан хамбан дээл ааваас минь үлдсэн. Аавынхаа нэрийг гаргасан мундаг хүн болно гэж өөртөө зорилго тавьсан. Тэгж би оройгоор арван жил төгсөж, СУИС-д орж байсан. Дуучин болно гэж очтол дуулаачийн анги нь элсэлтээ аваад дуусчихсан байсан. Тэгэд жүжигчний ангид орж байлаа.

Улаан хамбан дээлийг “Шинэ үе” продакшны “Хадмууд мандтугай” тоглолтын “Одын эрэлд” гэдэг номерт Давааны цаана даваад өмсөж байсан. Тэр цагаас хойш хүнд өгөөжтэй, гайгүй сайн гэсэн уран бүтээлүүд дээрээ өмсөх их дуртай. Өмсөхөөр аавдаа тэврүүлж байгаа юм шиг байдаг. Оюунбат, Бадралмаа гэж хоёр дүүгийн “Хосоороо” дууны клипэнд өмсөж тоглосон байдаг. Одоо хийж буй үндэсний контентдоо мөн дээлээ өмсөж тоглоно. Би цагаан хуаран гэдэг, хар гудамжинд л өссөн хүүхэд. Ардчилалын үед маш олон хүүхэд сургууль хаяж байсан. Би дөрөвдүгээр ангид байхдаа сургуулиа хаяж байсан юм. Тэгээд гутал тослоод, ундаа зараад, аав, ээждээ нэмэр болох юмсан гэж боддог байлаа. 15 настай байхдаа би гутал тослоод, ундаа зарсан мөнгөөрөө "Дэнжийн 1000" захаас аавдаа наадмаар 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан сүйжин ээмэг авч өгч уйлуулж байсан. Үүнийг ах, дүү нар минь байнга дурсан ярьж байдаг.

-Таны талаар гүүглээс хайлт хийж үзэхэд таны эхнэрийн талаарх мэдээлэл хамгийн их байна билээ. Маш сайхан бүсгүйтэй суусан гээд л. Эхнэртэйгээ яаж танилцаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Надад маш сайхан эхнэр заяасан. Үнэхээр эхнэр, хүүхдээрээ гоёдог, бахархдаг. Би их царай муутай жүжигчин шүү дээ. Аав, ээжийгээ алдчихаад, ах, эгч нар тусдаа гарчихсан хэцүү цаг үеүүд байсан. Тэр үед  сэтгэлээр унаад, архи ууж явсан үе бий. Нуух юм байхгүй. Манай урлагийнхан бүгд мэддэг. 2013 онд эмийн дасалтай уушигны сүрьеэ туссан.  Дорнодод тоглолтой явж байгаад бие муудаж ирээд, Халдвартын эмнэлэгт эмчилгээ байхгүй гэдэг онош сонсож, ах, эгч нар маань гар, хөлийн үсэг зурж байлаа. Урлагийн буян харсан юм болов уу. Аав ээж минь ч харсан байх. Өөр юм хийх ёстой гэж цаанаасаа заяа нь харсан юм байлгүй босоод ирсэн.

Тэр жил "Хүй долоон худаг"-т урлагийн ажилтнуудын баяраар наадам болж байсан. Тэр үйл ажиллагаанд “Шилмэл загвар”  агентлагийн мисс Хулангоо, Ган-Эрдэнэ гэдэг хоёр эмэгтэй ирж,  миссийн тэмцээнийг нь шүүж байсан. Ган-Эрдэнэ нь манай эхнэр.  Анх хараад ямар гоё эмэгтэй вэ. Ийм гоё эмэгтэй байдаг юм уу гээд л биширсэн. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй байсан. Надад ийм хүн заяахгүй гэж боддог байсан. Эр хүний замын хүзүү урт гэж. Бурхан хамгийн хайртай хүүхдүүдээ урлагийн хүн болгодог гэж ярьдаг шүү дээ. Тиймээс бурхны хайртай хөвгүүдийн нэг юм болов уу. Сайхан бүсгүйтэй суугаад маш  их юм ойлгосон. Ууж идэхээ больсон. 2016 онд хүүтэй болсон. Маш их шагналууд авсан. “Жаргалтай явна хосоороо” тоглолтоор явж байгаад, Архангай аймагт 13 хүн цаснаас аварч “Онцгой байдлын албаны төлөө-3 одон, Залуучуудын холбооноос  “Эр зоригийн алдар, Баянзүрх дүүргийн хүндэт иргэн гэх мэт шагнал авч байсан. 2016 он миний хувьд гоё жил байсан юм. Түүнээс хойш их урамшиж, “Комеди театр”-аараа дамжуулж ард иргэдээ соён гэгээрүүлж, гоё гоё контентууд хийх ёстой юм байна гэж ухаарсан. Гишгэсэн мөртэй байх ёстой гэж бодож явдаг болсон.  

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.54Зочин   • 2020, 7 сарын 24. 21 цаг 46 минут

Орос монгол хоёрт л ийм юм их гарч, их сурталчлах юм

64.119.19.141Бямбаа   • 2020, 4 сарын 25. 8 цаг 35 минут

Архичин хүний дүрийг бол бас л уйдтал бүтэадэг хүний нэгдээ

85.218.48.83Зочин   • 2020, 4 сарын 24. 15 цаг 01 минут

Turuhuus zayasan eedemiin kinonii jujigchin gej boddog shuu,tanid amjilt husie

182.160.40.116Зочин   • 2020, 4 сарын 23. 20 цаг 12 минут

Нөгөө талаар энэ бүдүүлэг үг хэллэгээр, орилж чарласан, нэг хэвэнд орчихсон тоглолторхуу юм үзүүлээд зарим хошин шогчдыг үзээд инээгээд суудаг масс-зритель бас байнаа. Даваажав жүжигчиний ярьсантай санал нэг байна.

182.160.40.116Зочин   • 2020, 4 сарын 23. 20 цаг 08 минут

Зөв зүйл ярьсан байна. Хошин шогынхон бүдүүлэг үгс, ******, мааз яриа, хэнд ч хэрэггүй зарим тэнэг үйлдлүүдээ хаямаар байна. Нийгэмд уул нь стресс тайлах тал дээр, буруу зүйлсийг егөө, хошин байдлаар илэрхийлдэг байвал хошин шог хэрэгтэй. Зөв хөгжүүлмээр байна.

93.4.222.52Bayar   • 2020, 4 сарын 23. 13 цаг 39 минут

Jinxene mongol zaluusiin. Net baina

120.142.60.9Зочин   • 2020, 4 сарын 23. 10 цаг 46 минут

Хүн инээлгэхэд учир бий.арга эвээ олохгүй урлагын алтан тайзан дээр эрээ цээргүй аашилж маазарч болохгүй талаар маш зөв ярилаа.бидний үр хүүхэд бүдүүлэг хүмүүжил нөлөөнд орох нь хэнд ашигтай вэ мааз нөхдүүдэд л мөнгө орлого олох ашигтай .ямар ч урлаг нийгэмд сайнаар нөлөөлөх агуулга бага ч гэсэн агуулж байх ёстой гэж бодож байна

202.9.40.152Зочин   • 2020, 4 сарын 23. 10 цаг 43 минут

Zuvhuh bodoltoi zaluu bn

202.21.113.238Зочин   • 2020, 4 сарын 23. 10 цаг 12 минут

Сайхан л ярьж. Хүнийг муулахаас илүүгээр яриаг нь уншаад дотоод сэтгэл рүү нь өндийж хараарай монголчуудаа.

182.160.40.116зочин   • 2020, 4 сарын 23. 20 цаг 08 минут

Тийм шүү

64.119.18.113Зочин   • 2020, 4 сарын 23. 10 цаг 10 минут

MASH ZUV YARIJEEE DAJGUI ZALUU BAINA NEEREE ULS EH ORON URUUDAJ DOROITOHOOR HOSHIN SHOG HUGJDUG MONGOLD BOL BUUR TUR ZASAG N HOSHIN SHOG BOLSON SHUU ODOO CHIGLELEE UURCHILJ UGUUJTEI YUM HIIGEEREI AMJILT HUSIE TER 2 ***** SHIG NOHOI GAHAI SHAAH CH GEH SHIG URLAGT BAIJ BOLOMGUI BUDUULEH NIIGMIIN SHAARNUUDIIN YUM HIIJ BOLOHGUI SHUUU AMJILY HUSIE

124.158.77.9Зочин   • 2020, 4 сарын 23. 10 цаг 08 минут

+18aas awaad uldchih yum bhgui genee haha ed naraas ch awaad uldchih yum bhgui sht

103.57.95.132Зочин   • 2020, 4 сарын 23. 9 цаг 57 минут

Урьд өмнө хошин шогийг их үздэг л байлаа. Одоо энэ алиа салбадай нарын утга учиргүй муухай орилсон бахирсан новшийн царайнуудыг хархаас дургүй хүрч байна. Ажил хийж амьдарцгаа

70.93.178.224suren   • 2020, 4 сарын 23. 9 цаг 38 минут

hoshin urlag gej archaagui ger buliin budilaan neg emee uur yuu ch bhgui urlag oyun setgehuid yum helj alivaad sainaar ulgerlej humuujuuleh bas yos zuitei bh yostoi neg ch tiim bhgui kino hiiheeree ulirsan balarsan zovlon duudsan soliot eh metiin yum hiideg

192.82.65.120batbaatar   • 2020, 4 сарын 23. 9 цаг 22 минут

ervvl enh ajiliin amjil hvsie aaw ni tsagaanaa gej hvn baih estoi mon bolow uu

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 4 сарын 23. 9 цаг 21 минут

ЗА ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ЯМАРЧ АВЪЯАС ЖҮЖИГЛЭЛТ БХГҮЙ ЗҮГЭЭР Л НЭГ АЛИА ЮМ БАЙЖ БАС ШҮҮМЖЛЭХТЭЙГЭЭ, ХОШИН ШОГ ХӨГЖӨӨД БАЙГАА ЮМ ХААНА БНА? БҮГД УЛИГ БОЛСОН АГЛУУ, БООЁО,ЛХАГВАА НАР БОЛ БҮР Ч ЦААШАА ГЭМЭЭР БАЙНА. 30 ЖИЛ ЭМЭЭ БОЛЛОО, ОДОО БОЛНОО, ШАВХААД Ч ЮУ Ч ГАРАХГҮЙ ШИНЖТЭЙ ШҮҮ??? САЯНЫ 4 САРЫН 1 НЫ ТОГЛОЛТ НЬ БҮР ЯМАР Ч ИНЭЭД ХҮРЭХ ЮМ БАЙДАГГҮЙ, ЦАГИЙН ГАРЗ БОЛСОН ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД ЯМАРЧ ОЛОН ПРОДАКШН БАЙГУУЛСАН ЮМ, БҮГД САЛААД ШИНЭЛЭГ ЮМ БХГҮЙ, НЭГ Л ЗҮЙЛИЙГ ДАВТААД ГАРГААД БАЙХ ЮМ. АРАЙ ГАЙГҮЙ НЬ Х ТҮЦ ЮМ УУ ДАА??? ЗА ТЭР КОМЕДИ НЬ БҮР ХЭРЭГГҮЙ

31.10.173.29Зочин   • 2020, 4 сарын 23. 14 цаг 04 минут

Tsast uuliin tsagaan bar tsagaa bolohoor shorgooljind bariuldag.agluu booyoo x tuts bol uneheer l oduud bsan.ub komedi ,comedy lneab ch gesen hotsrogdood hun toohgui uy irne.5 jil gej barya urlagaas alga bolno.harin ene humuus bol jinken jujigchid bolohoor kinond emee uvuugiin dur buteegeed amidrana

203.91.115.56Зочин   • 2020, 4 сарын 23. 9 цаг 16 минут

Хошин урлагийнхан бүгд тэр хөдөөдөө очиж амьдарцгаа. Хотод та нарт хийх юм алга болно доо удахгүй. Салбадай нар од болчих юм аа.

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ6 сар 23. 9:09Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав6 сар 21. 9:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна6 сар 20. 9:09Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ6 сар 16. 9:09“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Соёлын элч Мухит Чоуханыг хүлээн авч уулзав6 сар 15. 9:09УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 13. 9:09Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.