2020 оны 4-р сарын 25
9 цаг 30 минут

Тойм: М.Энхсайханыг цагдан хорьж, АН-ын хууччуул бие дааж нэр дэвшихээр боллоо

Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

Нийслэлээс орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, Дархан, Сэлэнгийн замыг хаав

ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул  УОК энэ сарын 21-ний өдөр хуралдаж, Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан билээ.  Түүний дараа Нийслэлийн онцгой комисс ч хуралдаж, нийслэл орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан юм. Энэхүү хязгаарлалт өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжилсэн.  

Ё.Баатарбилэг:  Сургуулийн бүртгэлтэй холбоотой нэг ч ажлыг тавдугаар сард хийхгүй 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мягмар гарагт мэдээлэл хийж, боловсролын салбартай холбоотой олон асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр "Зуны сургалтуудыг зогсоож байна. Цэцэрлэгийн эрхлэгч,  ЕБС-ийн захирлуулад чиглэл өгсөн. ЕБС-ийн бүх хүүхдийг 100 хувь анги дэвшүүл гэсэн чиглэл өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор анги дэвших шалгалт авахгүй гэсэн БСШУС-ын сайдын тушаалыг баримтал гэсэн чиглэл өгсөн. Жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын болон теле хичээлийн судалсан байдал, багш нарын өгсөн даалгаврыг хэрхэн биелүүлснийг харгалзаж, тодорхой үнэлгээ өгөх чиглэл өглөө. Гэхдээ хоёрдугаар улирлын дүнгээс доошлуулж. Дүнг гаргахдаа суралцагч нь техник хэрэгслийн боломжтой эсэхийг харгалзаж үзэхийг сануулсан.  Хөдөө багийн төвд байгаа хүүхэд болоод сумын төвд амьдардаг хүүхдийн орчин ялгаатай. 

ЕБС-ийн 10 дугаар ангид дэвшиж суралцах хүүхдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.  Өмнө нь улаан шугам татаж, жагсаадаг байсан. Түүнийг болиулж, 10 дугаар ангид суралцах хүүхдийн тоонд хязгаарлалт тавихгүй гэсэн үг. ЕБС-ийн нэгдүгээр ангид дэвшин суралцах хүүхдүүдийн эцэг, эхэд зөвлөмж зөвлөгөө өгөх, хамтран ажиллахыг даалгаж байгаа. Үүнд цэцэрлэгийн багш нар маш их үүрэгтэй ажиллана. Цэцэрлэг, ЕБС-ийн өөрийн нөөц боломжид тулгуурлан хийх засварыг энэ жил зогсоож байгаа. Эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө авахгүй шүү. Намар есдүгээр сарын 1-нд анги танхимаа угааж, ариутгалаа хийгээд хичээлээ эхэлцгээе. Хүндрэлтэй үед иргэдэд ачаалал нэмэгдүүлэх байя.  Номын сангийн ном хурааж авах, бүртгэл хийх гээд бүх ажлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст хийнэ. Бүртгэлтэй холбоотой нэг ч ажлыг тавдугаар сард хийхгүй" хэмээсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элслээ 

 МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элссэн нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр 22-ны лхагва гарагт АН-ын дарга С.Эрдэнээс батлахаа гардаж авсан юм. Энэ үеэрээ тэрээр  "Өнгөрсөн 2012 онд МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ тэр үйл явц нь сайн байгаагүй. Ард иргэд дүнгээ тавьж, МАН-л хангалттай суудал өгсөн. Гэтэл Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдсон, гурвын гурван гишүүн нь хэрэгт холбогдсон байна. Тэгсэн атлаа сөрөг хүчингүй явна. Тэд сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. АН-ыг бүлэгтэй болгож, нийтээрээ хариуцлага нэхэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ утгаараа би АН-д элсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорихоор болов 

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд пүрэв гарагт болсон. Шүүхээс түүнийг хэргийн оролцогчдод нөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж, цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Улмаар шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цаг хүртэл хойшлуулсан. Түүнийг дараагийн шүүх хурал хүртэл хорих юм байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж буй. 

Оросоос ирсэн оюутнаас коронавирус илэрч, тохиолдлын тоо 36 боллоо

Энэ долоо хоногийн даваа, мягмар гарагт ОХУ-аас ирсэн тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илэрсэн талаархи мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн билээ. Тэгвэл өчигдөр дахин нэг тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 36 боллоо. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. 13 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч байна. Энэ нь Москва хотод сурч байсан оюутан байна" хэмээсэн юм. 

АН-ын хууччуул бие дааж нэр дэвшихээ мэдэгдлээ 

АН-ын хууччуул өчигдөр бие дааж нэр дэвшихээр шийдсэнээ зарлаж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа нар бие дааж нэр дэвшихээ мэдэгдэв.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Намайг намаас хассан гээд байгаа. Хассан юм уу. Намын даргын зөвлөх гээд байгаа нөхдүүд нь гараад явчихсан хүмүүс ир гээд байхаар нь надад бичгээр хариу ирүүл гэсэн, ирүүлээгүй. Тэгээд л намайг хассан нь үнэн юм байна гэж ойлгоод, бие дааж нэр дэвшихье дээ гээд сая материалаа өгөөд гарч ирлээ" хэмээсэн. 

Харин хотын дарга асан Э.Бат-Үүл "Манай намын "жинхэнэ" дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байх аа. Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа З.Энхболдтой би тэмцэнэ. З.Энхболд хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвших болно" хэмээсэн юм. Тэгвэл Б.Дэлгэрмаагийн хувьд АН-аас нэр дэвших боломж олдоогүй учраас бие даахаар шийдсэн бололтой. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусгаарлалтаас гарлаа  

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УОК-ийн шийдвэрийн дагуу 21 хоногийн тусгаарлагдаад өчигдөр тусгаарлалтаас гарч байна. Үргэлжлүүлэн гэртээ 14 хоногийн турш халдвар хамгааллын дэглэм сахиулах юм. Тэрбээр энэ сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, "Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлагдсан юм.  Тусгаарлалтаас гарахдаа тэрбээр ажлаа хийж буй цагдаатай гар барьж, тэвэрч олон нийтээс магтаал, шүүмжлэлийн аль алиныг нь л авсан.

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.10Зочин   • 2020, 5 сарын 13. 7 цаг 31 минут

Зөвхөн ШИНЭ НАМЫГ, бие даагчдыг СОНГОЦГООЁ

202.179.31.10Зочин   • 2020, 5 сарын 13. 7 цаг 31 минут

ХҮН АРД АА СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН аРДЧИЛАГЧИД НЭРТЭЙ ШУДАРГА ЁСНЫ ДАЙСНУУДЫГ ТӨРД ХЭЗЭЭ Ч БҮР ХЭЗЭЭ Ч ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. ОЙРЫН 20 ЖИЛ ЭДНИЙГ ТИЙШ НЬ ЗҮЛҮҮЛЖ ОГТ БОЛОХГҮЙ. МАН, АН-ЫГ ХЭЗЭЭ Ч БҮҮ СОНГО

202.179.31.10Зочин   • 2020, 5 сарын 13. 7 цаг 26 минут

Монголчуудын зуун жилийн ****** хүзүүгүй тарвага ичээнээсээ гарчээ

202.70.34.70Hoshgoruulaad l avch.   • 2020, 4 сарын 27. 9 цаг 51 минут

Show uzuuleltiin master.

202.131.243.190Баг аа   • 2020, 4 сарын 27. 8 цаг 14 минут

АН монголыг агнан доромжлож доройтуулсан дээрхи хүмүүсээс салгаж шийтгэж чадахгүй ардыг Монгол улсыг жинхэнэ тонон дээрэмдэгчид бахархаад байх ичгэвтэрээ зогсоо АН улс төрд бүү оруулж чадах юм бол бид "Ардчилал хэзээ ч байгаагүй гэдгийг Хүмүүн төрөхтөн мэдээд татгалзаад байхад Монголоор энэ загвар дуусмаар даа ийм Хувиа хичэээгчидийг ШҮҮх гэх зохиол баригчид хэрэгсэхгүй болгож тэнэгтэхийг харж эрүүл монгол хүмүүн Сэтгэлийн долгисод унаад ҮРДҮН шударга ёс даан ч арчигдаад байна Н.Энхибаяр тэргүүтэнг сонговол Үлдсэн хуулийн хог шаарнуудыг

153.173.26.2Зочин   • 2020, 4 сарын 27. 0 цаг 02 минут

Энэ хэдэн шунал нь дэндсэн мулгуучуудыг дэмжиж, хөөргөдөг амьтад бас байнаа, хачин юм. Тэр бээжин хавыг шорнд нь тусгаарлахгүй яагаад байгаа юм бэ?. Түүний тавьсан шүүгчид, прокурорууд нь хэвээрээ албан тушаалтайгаа байгаа юм уу?

202.9.46.76Зочин   • 2020, 4 сарын 26. 22 цаг 42 минут

Цус нөжөөрөө тээгэлж байхдаа таарсан ардчиллын хулгайчууд. Алуулж байвал таарна

66.181.178.70Зочин   • 2020, 4 сарын 26. 19 цаг 12 минут

хөгшчүүл одоо больдоо. Ер нь бас үр дүнтэйгээр ажлаа хийж чаддаггүй чинь амьдрал дээр батлагдлаа. Одоо болоо биз дээ. Жаахан ч болов бас хүн амьтнаас ичиж сур, даруу байж эхлээд сурчаад өөрийгөө нэр дэвших нэр нүүр байна ууу үгүй юу гэж дүгнэлт хийцгээ хөгшчүүлээ

203.91.115.50иргэн   • 2020, 4 сарын 26. 10 цаг 44 минут

хузуугуй амьтан чинь мереерее ажлаа хийж байгаа цагдаад халдвар тараах нь дээ америкаас вирус тараах даалавартай ирээ биз

202.179.26.153Зочин   • 2020, 4 сарын 26. 12 цаг 01 минут

тэр бялдууч ч гэсэн урдаас нь тэвэрч л байдаг сда гэж

139.5.219.229том   • 2020, 4 сарын 26. 9 цаг 34 минут

ан аас бие даан нэр дэшигчид жүжиг тавьж байна хэрэв ялах юм бол их сгрэгтээ нийлнэ шүүдээ иймээс бүү сонгоорой

202.9.46.76Зочин   • 2020, 4 сарын 26. 7 цаг 19 минут

Ардилагчид хэмээн өөрсдийгөө нэрэлсэн энэ хүмүүс хэн нэгнээсээ өс хонзон авахаар нэр дэвшиж байгаа гэнэ тэхээр жирийн ардууд бид чинь өчнөөн үйдвэр аж ахуйн газруудыг хулгайн аргаар хувьчилж аваад төрөөс, татвар төлөгчдөөс өчнөөн жил хулгай хийж байгаа гээд эднийг хаана нэр дэвшинэ тэнд нь очоод нэр хулгай булхай луйварыг нь илчилж сурталдана гэхнээ янз нь

202.55.191.138Зочин   • 2020, 4 сарын 26. 5 цаг 57 минут

AH, МАН, МАХН аль нь ч хэрэггүй. Муу хүмүүс бие даан нэр дэвшиж жлс орныг самрах санаатай байна. Ард түмэн минь урьд өмнө нь улс төрд орж байгаагүй хүмүүс болон шинэ намуудыг дэмжихийг уриалж байна.

43.228.131.105зочин   • 2020, 4 сарын 26. 23 цаг 35 минут

ёстой зөв! тэгж л байж энэ новшнуудаас салах хэрэгтэй байна шүү! ард түмэн минь! ямар зовохын ордонд төрсөн биш!

202.9.46.161Зочин   • 2020, 4 сарын 25. 21 цаг 44 минут

Буруудсан гажуудсан ардчилал тэгээд ч ямар ч олон эрлийз хурлийзууд вэ? Зарим нь тусгаар тогтоносон Монгол улсдаа тэр улсынхаа их хурлын гишүүн ардчиллын ардчилагч нь Хятадын Монгол гэж ирээд л гадаадын банкинд бүртгүүлж байх шиг эд мөнгө гэж үхэлдээд хаанахын иргэн гэдгээ ч мартчихдаг бүүр нэг дүүрчихсэн хүн дүрстэнгүүд ямар сайндаа л нэгнээсээ өс хонзон авах гэж нэрээ дэвшүүлж ч байх шиг эд эрүүл хүмүүс үү? эсвэл мөнгө хулгайлах өвчин нь ийм болгочихдог юм болов уу?

202.55.191.130Зочин   • 2020, 4 сарын 25. 22 цаг 40 минут

erliiz hurliiz gej yu ve? bas hezeenees tsever mgl tsusnii hun uussen be? hezeenees uussen huniig tsever mgl hun geh ve? sarmagchin bhdaa tsever tsusnii mgl sarmagchin bsan hereg uu.. oo neeren manai tsever tsusnii mgl-chuud chin chononoos uussen bil uu yu bilee hahaha... chi uuriiguu tsever tsusnii mgl gedgee ene met busdiig gutgehees iluutei yaj batlah ve?

202.9.46.76Зочин   • 2020, 4 сарын 26. 7 цаг 13 минут

Чиний эцэг эсвэл эх чинь хятад болтой юмаа даа? Тэхээр чам шиг хүнийг л эрлийз гэдэгийн ш дээ. Эрлийз хурлийз гэж мэдэхгүй гэдэг чинь сонин байна хө.Гүтгээд байна гээд байгаа бол гадаа гараад хэнээс ч хамаагүй асуу хэлээд өгнө харин эрлийз хулийз сармагчингуудаасаа асуугаад хэрэггүй тэд үнэнийг чам шиг мэдэхгүй л гэнэ л дээ. ККККК өвчтөй тэнэг гар уу энэ чинь

31.165.215.200irgen   • 2020, 4 сарын 25. 21 цаг 41 минут

odoo tegeed mongogui shudargaar bie daah hymyys orood baih heregtei um bainadoo….nogoo namuud chin bas l denchin nereer toriin albiig naimaalaad ehelsen, denchin gedeg neg esondoo avilga ogson hyn songuulid orno gesen ygshyydee…!!!!

202.126.89.133Зочин   • 2020, 4 сарын 25. 20 цаг 53 минут

BATUUL mongoliin tuluu bish Zi _gees ushuu avhiin tuld l ner devshij baigaam bna l daa...huzuugui orgodliig yagaad barihgui bnaa

66.181.178.163зочин   • 2020, 4 сарын 25. 20 цаг 49 минут

Сонгогдчихвол Баасанхүү шиг АН-даа гүйгээд гуйгаад орцгоочихно, эсвэл биеэ үнэлэгч болно. Бие даагч ганц мод гал болохгүй гэдэг шиг ямарч хөтөлбөр хэрэгжүүлж амлалтаа биелүүлэх боломжгүй

31.165.215.200eroosoo l luivar um baina   • 2020, 4 сарын 25. 21 цаг 43 минут

neeree tiim yamdaa . eroosoo huvisgal garch l toroo avahgui bol songuuli chin bas luivar heveeree denchin geed l avilgadaad baina huuliinhan ni taag chig, songuuliin horoo ni tag chig eroosoo ongorchihson um baina ene mongoliin tor chin …..

202.126.89.158С.Ганчимэг   • 2020, 4 сарын 26. 14 цаг 10 минут

Бие даагч би чадна. Намууд шиг олон саяын цалин амлаагүй, эрүүл зөв амьдралын хэв маягтай эрх нь хамгаалагдсан иргэдтэй болгохын төлөө мөрийн хөтөлбөр 30 зүйлээ бичсэн.

103.10.23.78Зочин   • 2020, 4 сарын 25. 20 цаг 17 минут

Ц Элбэгдорожийг маш хурдан хорих хэрэгтэй

176.63.23.250Зочин   • 2020, 4 сарын 25. 20 цаг 04 минут

Дүрээ хувиргаж ирэхнээ.

103.229.123.171Зочин   • 2020, 4 сарын 25. 18 цаг 42 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

202.9.46.161Зочин   • 2020, 4 сарын 25. 17 цаг 11 минут

Энхсайханд хийсэн зүйл алга гэнэ шүү. Ардчилал эхэлэхэд Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ Монгол хүнийг элгээр нь мөлхүүлнэ тэгэнд сэхээнээ гэсэн одоо сэхсэнмэдийн засаг сэхсэн олон түмэн алга даа. Тэхээр 1 биш 100 шийтэгсэн ч багаданааа

31.165.215.200irgen   • 2020, 4 сарын 25. 16 цаг 59 минут

Enhsaihaniig bol ynendee helmegdyylj baina, …buruutgaad baigaa um ni hiigdsen zuil erdooch alga, ter yeiin udirdlaguud ni ene byhnee medej hamt orolzoj baisan hymyys ni yahaaraa odoo zygeer l yavj baidag um be ??!!

64.119.18.113Зочин   • 2020, 4 сарын 25. 10 цаг 03 минут

elbegdorj batuul 2g shorond n hiideggui yumuuuu

66.181.185.97Зочин   • 2020, 4 сарын 25. 9 цаг 41 минут

Хууччуул ,өвгөчүүл ,эмэгчүүлээр л дутаж гэнэ дээ. Маний үеийнхэн намбатайхан өвчин хуучгүй ,адайр араншин гаргахгүй байвал л болоо.Манай хүүхэд ,залуус ч мундаг болж байна.

66.181.185.111Зочин   • 2020, 4 сарын 25. 18 цаг 51 минут

Бүгд 60 нас өнгөрч хөгшин болжээ. Ерөнхий сайд, Улсын баатар, элчин сайд, УИХ ын гишүүн, сайд, хотын дарга гээд том албан тушаал хашиж, алдар цол хүртэж, албаны машин тэрэг унаж дээ. Монгол орон, АН бүхэлдээ хөгжил дорой, хэрүүл тэмцлээс салсангүй. Залуустаа суудлаа тавьж өгөх цаг болж дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.