2020 оны 4-р сарын 28
8 цаг 10 минут

300 тэрбумын үнэтэй “хар толгой”

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Хүнс хөдөө аж ахуйн яамыг удирдаж буй Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү" хэмээж байсан. Гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Харин махны үнэ ч тэнгэрт хаддагаа хадчихлаа.  "Хүчит шонхор" захад зооринд хадгалсан үхрийн хуучин мах ястай нь хамгийн хямддаа 9500 төгрөг байсан, саяхан.  Ясгүй нь 12 мянга хүрчихээд байна.  Килограмм нь шүүү. Шинэ мах ястай нь 12, ясгүй нь 13-14 мянгад хүрсэн. Нөөцийн махны хувьд үхрийнх бол 7700 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ араасаа хэл ам дагуулдгаараа дагуулсаар. Сүүлдээ хятад компаниуд нөөцийн махыг бэлтгэсэн асуудал ч босож ирлээ. Ууталсан уутан дээр нь улаан, цагаан Хятад компанийн нэр бичээтэй байгаа. Гэвч албан ёсны тайлбар одоо болтол алга.  Уг нь махны үнийг тэнгэрт хадаасан хэргээр түүний толгой “өнхрөх” байлаа. Нөөцийн мах л тогтоож байх шиг байна.

За тэр мах, гурилыг “хар толгой”-гоороо хариуцах ч яамай. Харин эрхэм сайдтан ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх том ажлыг хариуцан авч, 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Зүгээр өгөхгүй, жилийн 3 хувийн хүүтэй зээл.  Энэ шийдвэрийг Ч.Улаан сайд ганцаараа гаргаагүй ээ, юу үнэн, энэ үнэн. Харин 300 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд өгөөд, хаанахын ноолуурыг түрүүлж авах зохицуулалтаа хийх эрх нь түүнд бий, салбарын сайд учраас.  Уг нь 233 мянган  малчин өрхийн хаврын цагт мөнгөтэй золгох ганц боломж болох ноолуурын үнийг 100 мянгаас буулгахгүй барих нь өргөн утгаараа сайхан санаа. Гэхдээ өөрийнхөө тойргийг “услаад” өнгөрвөл малчдад гай тарихаас өөр олигтой юм болохгүй нь.

Хэдэн тоо баримт дурьдая. 2020 онд малчид 10 мянга гаруй тонн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн статистик мэдээллийг албаны хүмүүс өгсөн. Тэгвэл 300 тэрбум төгрөг гэдэг бол ердөө л 3000 тонн ноолуур авах л мөнгө.  Ноолуурын ханшийг 75-105 мянган төгрөгийн хооронд тогтоосон. Дунджаар 90 мянган төгрөгт л ноолуур авах нь л дээ. Тэгсэн ч гэсэн малчдын бэлтгэсэн нийт ноолуурын 30 хувийг л авна. Үлдсэн 70 хувийг нь яах вэ, Хятадууд орж ирээд авах уу, эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд найдаад хаях уу гэдэг асуулт гарч ирнэ. Үнэ нь шалаар нэг унаж, малчид кг ноолуураа 75, 85 биш бүр 20, 30-хан мянган төгрөгөөр зарахаас өөр аргагүй болбол яах вэ.  Ийм эрсдэл үүсэхгүй гэх баталгаа алга.

ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг 75-105 мянгаар тогтоосон. 105 мянгаар ердөө гуравхан аймгаас л авна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод. Ноолуурын чанар энэ аймгуудад хамгийн өндөр байдаг гэсэн тайлбар хийгээд байгаа.  УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ч.Улаан сайд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуултад хариулахдаа “Архангайн ноолуур 100 мянган төгрөг хүрч байсан түүх байхгүй” гэж загнаж харагдсан. Зүүн талдаа ноолуурын чанар илүү байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлэх юм билээ.  Гэхдээ хаанаас нь ч харсан хав дөрвөлжин гэдэг шиг яаж ч бодсон тойргоо “услах” шинж ажиглагдаад байгаа юм. Бүр түүнийгээ батлаад, өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-ны болно Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл Хэнтий, Сүхбаатар, Дорнод явж, ноолуур авлаа. Яг өөрсдөө авсан гэж буруу ойлгов оо, ноолуур авах компанийн хүмүүстэй хамт явж, зохицуулалт хийгээд ирсэн.  4, 5 компани зүүн аймгуудаар явж, 300 орчим тонн ноолуур авсан сураг гарна билээ.  Үүнийг зүүн аймгийн ноолуур хамгийн түрүүнд гардаг гэж тайлбарлах байх. Угаасаа Ч.Улаан сайд тийм зүйл ярьсан.

Гэтэл говийн аймгуудын ноолуур ч түрүүлж гарч байгаа. Өчигдөрхөн Өмнөговь аймагт амьдардаг хэдэн хүн рүү ярихад, малчид ноолуураа самнаад дуусаж байгаа гэнэ. Хамгийн хачирхалтай нь тэнд хэн ч ноолуур аваагүй байгаа гэсэн. Кг ноолуураа нэг төгрөгөөр заръя гээд ч авах хүн алга байгаа юм байна. Яагаад Өмнөговиос ноолуур авах ажлаа эхлүүлээгүй гэдгээ сайд гуай тайлбарлах л хэрэгтэй. Магадгүй ноолуур авахаар бодлогын гэрээ байгуулсан компани нь Сүхбаатар, Хэнтийгээс л авна гэсэн хэмээн тайлбарлах байх л даа, мэдэж байна. Гэхдээ бодлогын гэрээгээ хамгийн түрүүнд байгуул, Сүхбаатар, Хэнтийгээс эхэлж ав гэж шахсан байх ч магадлал бийг орхиж болохгүй.  Энэ мэт 2, 3-хан жишээ л сайдыг төсвийн мөнгийг ашиглаж, тойргоо хөөрхөн “усалж” буйг харуулж байна.

Одоо нэг судалгааны материалд дурдсан өгүүлбэрт анхаарлаа хандуулъя. “Жилд бэлтгэн нийлүүлсэн ноолууран түүхий эдийн дөнгөж 25 хувийг дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд авч байна” гэсэн байгаа юм. Энэ тоо сүртэй нэмэгдэж алаагүй. 2018 онд 2100 тонноор дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн албан ёсны статистик тоо байна. Хямралгүй үед ийм хэмжээний ноолуур авч байсан дотоодын үйлдвэрлэгчид 2020 онд түүхий эдийн нөөцөө багасгаж л таарах болов уу. Дээрээс нь тэд 300 тэрбумаас 3 хувийн хүүтэй зээл авч, Сүхбаатар аймгаас 105 мянгаар ноолуур авахгүй. 

300 тэрбумаа Ч.Улаан сайд болоод бодлого боловсруулагчид хэдэн аж ахуйн нэгжид хувааж зээлэх байх. Тэд 3000 гаруй тонн ноолуураа авчихаад, цаашаа угаагаад зарна биз. Хятад руу зарах нүх сүв байгаа болохоор айхгүй 105 мянгаар ноолуур авч байна гэж ойлгоё.  Монгол Улс 2018 оны байдлаар 10900 тонн ямааны ноолуур бэлтгэж, 5286.6 тонныг нь  угааж,  БНХАУ руу гаргасан байх юм. Энэ жил коронавирусийн улмаас эдийн засаг хямраад байгаа ч Хятад улс 3000 гаруй тонн угаасан ноолуур авчих боломж байгаа бололтой.  300 тэрбумаар авах 3000 тонн ноолуурыг бэлтгээд дууссаны дараа үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ түүхий эдийг бэлтгэнэ гэсэн дараалалтай ажиллаж таарна.  Одоо авна гэвэл малчид 100 мянгал өгнө гээд гүрийчихнэ. Үйлдвэрлэгчид 2000 тонныг авна гээд өөдрөгөөр төсөөлье.  Тэд  40-50 мянган төгрөгөөр  авбал их юм, угаасаа ноолуур зарах гэсэн малчдын тоо нэмэгдэж, өртөг эдийн засгийн хуулиараа буурна.  

Ингээд нийт гарах ноолуурын 50 хүрэхгүй хувийг авлаа. Үлдсэн 50 гаруй хувийг нь хэн авах уу.  Хятадууд орж ирээд авахад хэцүү.  2018 онд 630.2 тонн самнасан ноолуурыг Итали, Их Британи, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 19 улсуудад экспорт гаргаж чадаж, манай улс. Энэ онд хоёр жилийн өмнөх амжилтаа давтах боломж хомс. Цаашлаад Хятадууд ч эдгээр улс руу ноолуур зарахад бэрхшээлтэй байх. Өөрсдөө дэлхийн ноолуурын түүхий эдийн 46 хувийг бэлтгэдэг орон.  Дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд орчихоод байхад манайхаас ноолуур аваад байж байна гэдэг хэцүү. Тэгээд ч 3000 тонн угаасан ноолуур урагш нь гаргах боломж байгаа гэж үзэж аж ахуйн нэгжүүд 3 хувийн хүүтэй зээл авч, Ч.Улаан сайдын тойрогт хамгийн түрүүнд давхиж очоод байна.  Ийм байхад нэмж ноолуур авах нүх сүв үлдэх үү. 

Энэ бүхний дараа хангайн ноолуур гарахад, 20 мянган төгрөг хүрэх үү, үгүй юу л болох нь.  Уг нь 300 тэрбум төгрөгөөрөө нийт ноолуурынхаа 50 хувийг авч, кг-ыг нь 70 мянгаас хэтрүүлэхгүй тогтоож, жинхнээсээ малчиддаа тусалсан бол аятай юу. Энэ долоо хоногт Засгийн газар энэ асуудлаар хуралдаж магадгүй сураг байна билээ. Нэмж мөнгө гаргаж, ядаж 6000 тонн ноолуур авах боломж байгаа эсэхийг судлах юм уу даа, янз нь. Тэгж Ч.Улаан сайдын “хар толгой”-г аварч магадгүй байна.  Уг нь махны үнээс болоод аль хэдийнэ өнхрөх болзлоо хангасан “хар толгой” 300 тэрбумын “үнэ” хүрч, энэ их мөнгийг зохицуулах болоод сууж байдаг. Улс төрөө гэж.

 

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.254Иргэн   • 2020, 4 сарын 28. 15 цаг 18 минут

Энэ засгийн ажил бишээ. Ярихаас цаашгүй. Улаан буудайг тарих хэрэгтэй л гээд байсан үргүй байж яаж тарих юм бэ. Энэ намар идэх гурил олдохгүй байж мэднэ шүү

66.181.161.66Зочин   • 2020, 4 сарын 28. 14 цаг 22 минут

Байцааны үнэгүй, хэнд ч хэрэггүй толгойд монголын тѳр дэндүү их зардал тѳлж байна. Нэр тѳр, албан тушаалд л жигтэйхэн дуртай толгой.

202.55.188.35Зочин   • 2020, 4 сарын 28. 12 цаг 54 минут

нутаг усаар нь муухай ялагварлаж байна даа тэгчэд сонгуульд ялна гэж бодоо юу

202.179.25.177Зочин   • 2020, 4 сарын 28. 11 цаг 23 минут

дандаа худалч хулгайчдаас бүрдсэн нам нэртэй бүлгүүдийг төрийн толгойд залсаар байгаа шүүдээ. энэ мэтийн төрд 30 жил сайд дарга хийсэн хог шаарнуудыг сонгоод байгаа мал шиг амьтадад ер хариуцлага гэж алгуу албаар хорлох гээд ийм шаарнуудыг төрд гаргаад байдаг юмуу.

98.253.30.34Bolij uzye   • 2020, 4 сарын 28. 11 цаг 04 минут

Odoo iim SOZ ueiin tovloroson tolovlgoot ediin zasagiin bolovsroltoi zonoson garuudiig songohgui bval zugeer bgmdaa.

202.21.115.126Иргэн   • 2020, 4 сарын 28. 10 цаг 36 минут

Энэ хөгшин бурхыг улс төрөөс явуулж байж төрийн алба яам хэлтэс бүхэнд шахсан мэргэжилийн бус ах дүү нарыг нь цэвэрлэх байх.Юу ч бүтээхгүй байж дахин сонгогдох ашиг сонирхол нь ах дүүгээл хаацаалах эрх ашиг тэрнээс биш наад Кашед чинь Монголын төлөө гэх түй ч сэтгэл байхгүй?

66.181.166.134898   • 2020, 4 сарын 28. 10 цаг 29 минут

Ardin nam 2020 onii songuuliar buleg ch baiiguulj chadahguigeer unah bolzliig enehuu Ulaan said ni buyluulj chadlaa.

66.181.167.254Зочин   • 2020, 4 сарын 28. 10 цаг 16 минут

Улаан мах уу!!!

74.82.60.173Зочин   • 2020, 4 сарын 28. 10 цаг 15 минут

заваан өвгөн хурдан зайлаасай

203.91.115.48Зочин   • 2020, 4 сарын 28. 9 цаг 54 минут

Иймэрхүү үхдэлүүд одоо зайлах болоогүй юу. Ямар их сонирхол ад чөтгөрийн шунал тачаал вэ. Бузартай юм аа. Хэзээ энэ төр цэвэршиж иймэрхүү хүн хогнуудаас цэвэрлэгдэх юм бол доо.

202.126.89.221Зочин   • 2020, 4 сарын 28. 9 цаг 28 минут

muuhai uvgun...

202.9.46.109Sunmoon   • 2020, 4 сарын 28. 9 цаг 01 минут

Яасан үнэтэй толгой вэ? Оронд нь ганц л сум өгчих.

202.21.100.210Зочин   • 2020, 4 сарын 28. 8 цаг 26 минут

shaaltuuraad shaasaar l ard tumniig moligdsoor l za yaxav ee songuuli oirxon bna daa luivarchidaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.