2020 оны 5-р сарын 5
10 цаг 40 минут

Г.Ононмөрөн: Илбээ сурчихаад хүмүүст үзүүлэх үгээр хэлшгүй мэдрэмж байдаг

Хүний хүсэл сонирхол ямар чухал болохыг өөрийн уран бүтээл бүхнээрээ харуулж яваа залуус их. Тэдний бусдад баяр баяслыг бэлэглэх гэсэн зорилго бүхэн утга учиртай. Сүүлийн үед залуусын дунд илбийн урлагийг сонирхох залуус нэмэгдсэн. Сэтгүүлч мэргэжилтэй ч илбийн урлагийг хөгжүүлэхээр таван жилийн турш тасралтгүй хичээж яваа нэгэн залууг энэхүү ярилцлагаар онцолж байна. Түүний сошиал орчин дахь бичлэгүүд олон олон хүний гайхшрал, бишрэлийг төрүүлж, амыг нь ангайлгаж чадсан юм.

-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

-Zaluucom сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Ононмөрөн гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоогоор өөрийн илбэ хийх сонирхлоо хөгжүүлэн суралцаж яваа бие даасан уран бүтээлч.

-Илбийг хүмүүс ид шид, сонирхолтой хууралт гэх мэтээр өөр өөрөөр ойлгодог. Өөрийн тань хувьд илбийг энгийнээр юу гэж тодорхойлох вэ?

-Илбийг хүмүүс хуурах, мэхлэх гэдгээр илүүтэй хардаг. Гэвч яг үнэндээ илбэ бол бие даасан урлаг. Бүтээлч байдал, сэдэв, санаа, олон нийтэд хүргэх, шүүмжлэл, урам гээд л урлагт байж болох бүхий л шалгуур, чанарыг өөртөө багтаасан нь бий. Харин түүний эцсийн мөн чанар  нь хүмүүст баяр баяслыг бэлэглэхэд оршдог гэж би боддог юм. Дуучид, репперүүд дууныхаа үг, аяаа өөрсдөө бичдэг шиг хөзөр гарт нь байгаа тохиолдолд илбэчний хувьд тэр нь үзэг гэсэн үг. Түүгээрээ юу ч бичиж, найруулж болно.

-Илбийг анх хэзээнээс сурсан бэ, сонирхох болсон шалтгаан бий юу?

-Намайг 2012 онд арван жилийн сурагч байх үед ээж маань гадаадаас  бэлэг болгож илбийн DVD хичээл, ном зэргийг явуулж байлаа. Тухайн үедээ харах төдий л өнгөрсөн. Би бүжгийн спортоор хичээллэдэг байлаа. Их сургуулиа төгсөх жил бүжиглэж байгаад хүнд бэртэл авсны улмаас гэртээ нэг хэсэгтээ хэвтрийн дэглэмд байж, элдэв хөдөлгөөн хийх хориотой байсан юм. Харин тэр үед миний өмнө нь сонирхоод орхисон илбийн DVD, ном зэргээ эргүүлж харж, сонирхож эхэлснээр ойлгох, илүү сонирхох, суралцах алхмаа тавьж байсан гэхэд хилсдэхгүй.

-Хамгийн анхны хийж сурсан илбэ юу байв?

-Хөзрийн илбэ байсан. Эмээ, өвөөдөө үзүүлсэн. Гэхдээ тухайн илбэ хийгээд бүтэлгүйтсэн юм. Бүтэлгүйтэл гэхээсээ илүү инээд наргиа болоод өнгөрсөн дөө.

-Танд илбэтэй холбоотой сонирхолтой, мартагдахааргүй дурсамж бий юу?

-Илбэ сурсан шалтгаан маань нэг хүнтэй холбоотой. Тэр хүн миний хамгийн анхны эмэгтэй үзэгч байлаа. 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр гэнэтийн байдлаар түүнд хамгийн анх илбэ үзүүлсэн. Тэгэхэд түүний хүлээж авч байгаа байдал, сэтгэл хөдлөлийг нь хараад илбээр дамжуулан бусдад  баяр баяслыг хүргэж болох юм байна гэдгийг надад ойлгуулсан юм. Ийм учраас тэр хүнд маш их баярлалаа гэж хэлэхийг хүсдэг.

-Нэг илбийг хийж сурч, бүрэн гартаа оруулахад хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?

-Илбийг хийхэд хамгийн түрүүнд сэдэв, санаа маш чухал. Яаж, ямар байдлаар, хэрхэн хүнд хүргэх вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр төдий хэмжээний цаг хугацааг зарцуулдаг. Хамгийн багадаа нэг сар, ихдээ бол 1-2 жил ч байдаг. Өөрсдийн бүтээлч байдлаас шалтгаалдаг ч гэж хэлж болох юм.

-Өөрийн илбийн үзүүлбэрүүдийг бичлэг хэлбэрээр хийхэд хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

-Анх надад маш олон хүндрэл гарч байсан. Жишээлбэл, 2018 оны хавар бичлэг хийхээр шийдэхэд чанарын шаардлагатай камер, түүнийг худалдаж авах санхүү, хүмүүсийн хэрхэн хүлээж авах бол гэх хүлээлт гээд л. Гэхдээ тэр бүхнийг өөрийн чадах чинээгээрээ зориглоод зохицуулж чадсан учраас одоо өөрийн бичлэгүүдийг өмнөх өмнөхөөсөө илүү сайжруулах, хөгжүүлэх чиглэлдээ л анхаардаг даа.

-Илбэ хийж сурчихаад хүмүүст хүргэх үедээ ямар мэдрэмжийг авч чаддаг вэ?

-Илбийг хүмүүст хүргэхээс өмнө маш том шат байдаг нь практик дээр туршиж, гартаа оруулах үе. Заримдаа илбээ ойлгохгүй шантрах үе бий. Тэр үед өөртөө багахан амралт өгсний дараагаар дахин дахин оролдож байж бүрэн эзэмшдэг. Харин илбээ сурчихаад хүмүүст үзүүлнэ гэдэг нь өөрөө үгээр хэлшгүй мэдрэмж байдаг. Хамгийн эхлээд гэрийнхэндээ үзүүлнэ. Гэрийнхэн бол хамгийн хүнд шүүгч нар. Гэрийнхэн маань гайхширч, миний илбийг сонирхож байвал бусад хүмүүст хүргэж, үзүүлж болох юм гэдэг шат руу шилждэг. Одоо цагт хаашаа ч харсан, юу ч хийсэн стресс гэдэг зүйл маш их болчихсон. Хүн хүнээсээ ч тэр, бусад зүйлсээс ч тэр. Харин бусад хүмүүсийн стрессийг өөрийн сурсан зүйлээрээ тайлж, багахан ч болов баяр баясгалан, инээд хөөр бэлэглэж байгаа гэдгээсээ л бүхий л эрч хүч, үгээр хэлшгүй мэдрэмжийг өөртөө  авч чаддаг.

-Таны хувьд сошиал орчинд Onon пэйж хуудсаараа дамжуулан хүмүүст илбийн гайхамшгийг хүргэдэг. Яагаад илбэ хийж буй бичлэгээ цахим орчинд тавих болсон бэ, үүнийгээ дагаад маш том хариуцлага ирж байдаг шүү дээ?

-Аливаа уран бүтээлч урам авч түүгээрээ эрч хүч, энергиэр цэнэглэгдэж цаашид илүү хичээхэд нь ташуур болж өгдөг шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй. Гэнэтийн байдлаар танилцсан хүмүүстээ илбэ үзүүлэхэд өмнө байсан уур уцаар, сөрөг хандлага зэрэг нь эерэг болж байгаа нь харагддаг. Басхүү нийгэмд эерэг байх, миний хийсэн илбийн бичлэгийг үзээд илүү олон хүн баяр баяслыг аваасай гэж бодсон учраас цахим орчинтой илбээ холбосон.

- Илбийн нууцыг тайлах хэцүү юу, аль эсвэл сурах нь хэцүү юу?

-Сурахад хамгийн хэцүү байдаг. Нууцыг нь тайлсны дараагаар тухайн илбээ өөрөө хийж, гартаа бүрэн оруулах нь амаргүй.

-Өөрийн тань оруулсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт нууцыг нь тайлж бичиж байсан тохиолдол бий юу, энэ тохиолдолд ямар алхам хийдэг вэ?

-Анхандаа тийм тохиолдол цөөнгүй байдаг байсан. Нууцыг нь тайлж бичсэн тохиолдолд эхэндээ шууд л устгачихдаг байсан юм. Харин сүүлийн үед ирэх нь багассан. Магадгүй илбээ илүү чанаржуулж, хэцүү зүйлсийг туршиж байгаатай холбоотой болов уу. Миний хувьд шүүмжлэлийг хүлээж авахаас хэзээ ч татгалзахгүй. Гэхдээ хэчнээн тухайн илбийн нууцыг олж мэдсэн, мэддэг бол илбэчний хөдөлмөр, түүнд зориулсан цаг завыг хормын дотор утгагүй болгох хэмжээний соёлгүй бүү байгаасай гэж хүсдэг.

-Илбийг хийж сурахад танаас ямар чадваруудыг шаардаж байна вэ?

-Хийж сурахад хамгийн чухал зүйл бол тэсвэр хатуужил мөн тууштай байдал. Зарим үед эвлэхгүй, ойлгохгүй зүйл зөндөө тохиолдоно. Тэр болгонд энэ миний хийх зүйл биш байна гээд шантраад байх нь буруу. Хэсэгхэн зуур амраад буцаад оролдоод үзэх хэрэгтэй. Олон удаагийн оролдлого өөрт чинь илбээ улам сайн сурахад тус болохоос ус болохгүй.

 -Хөзрийн цуглуулгатай байсан. Хөзрүүдээ хаанаас авдаг вэ.  Одоогоор хэчнээн хөзөр байна?

-Одоогоор 100-аад хөзөр байгаа. Захиалж авсан мөн найзууд, гэр бүлийнхний бэлэглэсэн хөзөр ч үүнд багтдаг. Хөзрүүдээ өрөөнийхөө нэг хэсэг болгож, өвөрмөц байдлаар тохижуулахаар хичээж байгаа.

-Илбийн урлагийг хөгжүүлэхээр зүтгэж буй олон алдартнууд бий. Хэнээс илүү үлгэр дууриалал авч, илбийг нь үзэх дуртай вэ?

-Миний хувьд Оросын илбэчдийг үзэх сонирхолтой. Би өөрөө орос сургуульд сурч байсан болохоор арай ойр санагддаг. Гэхдээ Монголд илбэ хийдэг үлгэр дууриалал авахаар мундаг хүмүүс бий. Оросын илбэчдийн гол чанар нь тухайн илбээ хүмүүст хүргэж байгаа байдал нь таалагддаг. Ямар ч энгийн илбэ байсан түүнийг яаж урлаг болгох, бусдыг хэрхэн хөгжөөх нь онцгой санагддаг юм.

-Цаашид илбээ сонирхол чиглэлээр хөгжүүлэх бодолтой байдаг уу, аль эсвэл мэргэжлийн төвшинд хийхийг зорьдог уу?

-Би илбэ гэх зүйлд бүх цаг зав, хөдөлмөрөө зориулж байгаа учраас хобби гэхээс илүүтэй илүү мэргэжлийн төвшинд хийж, олон хүнд хүргэх зорилго тавьж байгаа. Хийсэн зүйл, хэлэх үгтэй байна гэдэг хожмоо маш чухал. Иймд ажил хэрэг болгох талаасаа илүү хөгжүүлэх бодол байгаа юм.

-Хүүхэд, залуус илбийн урлагийг ихээр сонирхох болсон. Шинээр илбэ хийж сурах хүсэлтэй байгаа залуус, дүү нартаа юуг зөвлөх вэ?

-Юуны өмнө тэсвэр хатуужилтай, тууштай байх хэрэгтэй. Шантрах үедээ хүүхдүүд хаячихдаг тохиолдол бий. Харин түүний оронд илүү хичээх нь чухал. Басхүү илүү бүтээлч байгаарай. Аливаад дуураймал биш өөрийн мөн чанарыг илбэдээ шингээсэн байдал нь бусад хүмүүс тухайн хүнийг үнэлэхэд маш том үнэлгээ болдог. Илбийн нууцыг сонирхсон хүн бүрт хэлэхээс илүүтэй маш сайн хадгалах хэрэгтэй гэдгийг ч захимаар байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

1
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Олон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа8 минут 26 секундын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12,5 хувиар өсчээ39 минут 1 секундын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ48 минут 22 секундын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй1 цаг 6 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна1 цаг 19 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ1 цаг 30 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ1 цаг 44 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл1 цаг 46 минутын өмнөБуддагийн 10 хичээл1 цаг 54 минутын өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа1 цаг 59 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ2 цаг 4 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов2 цаг 5 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй2 цаг 14 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?2 цаг 24 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв2 цаг 34 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна2 цаг 40 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг2 цаг 44 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана2 цаг 54 минутын өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив3 цаг 4 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна3 цаг 14 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй3 цаг 24 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ3 цаг 24 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа3 цаг 33 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ3 цаг 34 минутын өмнөШуурхай: Австрали руу анх удаа нислэг үйлдэх гэж байна3 цаг 44 минутын өмнөИх дүйчэн өдрийг орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг...3 цаг 54 минутын өмнөУлаанбаатар номын баяр Мишээл экспод албан ёсоор эхэллээ4 цаг 4 минутын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон4 цаг 11 минутын өмнөБИЧЛЭГ: Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ном хурж байна4 цаг 14 минутын өмнөГ.Уянга: Гадаадад гацсан Монголчууд “Вирус” биш4 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.