2020 оны 5-р сарын 6
8 цаг 10 минут

Ц.Болорчулуун: ОХУ-аас 80 мянган тонн улаан буудай импортолсон, ургац хураатал гурилын нөөцөд санаа зоволтгүй

ОХУ-аас импортлох улаан буудай, ногоочид болон жимс тариалах тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажил ямар шатандаа яваа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Энэ жил хэчнээн га газар тариалалт хийхээр бэлтгэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд энэ жил 360 мянган га-д улаан буудай тариална. 15 мянга га-д төмс, 9000 га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ, 31 мянган га-д тосны ургамал, 40-өөд мянган га-д тэжээл тариалахаар төлөвлөгөө гаргасан юм. Одоо үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулж, төмс, хүнсний ногооны тариалалтыг 1000-1500 га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, 16 мянга га-д хүргэж төмс тариалъя. 11.6 мянга га-д хүнсний ногоо тариалъя гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийх үрийн нөөцтэй байгаа.

-Энэ жил цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар урьдчилсан дүгнэлт гарсан байх. Улаан буудайн тариалалтад сөргөөр нөлөөлөхөөр байх нь уу?

-ЦУОШГ-аас дулааны улирлын төлөв байдал гарсан. Энэ төлөв байдалд үндэслэж манай Ургамал, газар тариалангийн хүрээлэн энэ хаврын агро технологийн зөвлөмжийг гаргасан байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, тариалангийн бүс нутгуудаар дөрөвдүгээр сард салхи шуурга багатай байлаа. Тавдугаар сар дөнгөж гараад тариалангийн зарим бүс нутгаар хур тунадас орлоо. Ойрын өдрүүдэд ч хур тунадастай байх урьдчилсан тооцоолол гарсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, хөрсний чийг харьцангуй сайн байна.

-Хаврын тариалалтын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг ХХААХҮЯ-аас  авч хэрэгжүүлж байна?

-Хаврын тариалалтын үед үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулаад Засгийн газраас анхаарал хандуулж, тодорхой шийдлүүдийг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 14 заалт бүхий 134 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолд тусгаснаар бид тариалах талбайн хэмжээгээ бууруулахгүй. Бүр зарим газар шинээр үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж буй тариаланчдад нэмж газар олгохыг аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл болгосон. Түүнээс гадна, хаврын тариалалтыг тогтвортой явуулах, үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргасан. Хаврын тариалалт эхэлсэн энэ үед тариаланчид хэзээ зээл олгож эхлэх талаар байнга асууж, ярьж байна. ХХААХҮЯ-наас Монгол Улсын Хөгжлийн банкинд шаардагдах материалаа хүргүүлчихсэн. Хөгжлийн банкны эрсдэлийн хороо бидний хүсэлтийг хэлэлцэх юм билээ. Ойрын өдрүүдэд асуудлыг шийдэж, тариаланчдад олгохоор хамтарч ажиллаж байна.

-Энэ зээлд хамрагдах тариаланчид ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?

-Энэ зээлд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдийн чиглэл тодорхой. Тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалагчид болон хүлэмжийн аж ахуйн эрхлэгчид энэ зээлд хамрагдах боломжтой. Бусад чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хамрагдах боломж байхгүй. Бид 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулаад зээлэнд хамрагдах 10 гаруй мянган аж ахуйн нэгж, иргэний судалгааг гаргаад, Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Энэ 10 гаруй мянган аж ахуй нэгж, иргэн зээлэнд хамрагдах бүрэн боломжтой гэж ойлгож болно.

-ОХУ-аас импортоор авах улаан буудайгаа татаж амжсан уу. Талыг нь авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн жилийн ургац хураалтын дүнтэй холбоотойгоор дутагдах хэмжээний 60 мянган тонн хүнсний улаан буудайг импортлох зөвлөмж гаргасан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд квотыг олгоод ажилласан. Энэ явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аюулгүй байдлын хүрээнд тодорхой хэмжээний нөөцтэй байх чиглэлийг ҮАБЗ-өөс өгсөн. Тиймээс нэмж 100 мянган тонн улаан буудайг импортлох квотыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. 2020 оны зургадугаар сарын 30-ны дотор нийтдээ 160 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрөл өгсөн. Гэвч ОХУ үүсээд байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулж, эхний хагас жилдээ улаан буудайн экспортоо 7 сая тонноос хэтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Тиймээс Оросын Хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс улаан буудайныхаа экспортыг зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар манай улсын хилээр 68 мянган тонн хүнсний улаан буудай орж ирээд байна. 12-13 мянган тонн буудай замд яваа. Нийтдээ 80 мянган тонн хүнсний улаан буудай импортоор авлаа гэж ойлгож болно.

-80 мянган тонн улаан буудай дотоодын хэрэгцээг хангахад хүрэлцэнэ биз дээ?

-Манай улсад дутагдаж байсан нь 60 мянган тонн. Дээрээс нь нэмээд 20 мянган тонныг авчихлаа гэсэн үг.  Энэ оны шинэ ургацтайгаа залгах хэмжээний буудай, гурилын нөөцтэй болсон гэж ойлгож болно.

-Төмс, хүнсний ногооны үнэ нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Дотоодын төмс, хүнсний ногооны тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм байна. Үүнээс өөр ямар бодлого барьж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөрш болон бусад гадны орнууд хүнсний бүтээгдэхүүнийхээ экспорт, импортод хязгаарлалтад хийж байгаа. Тиймээс импорт нэлээд хумигдаж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад бид өөрсдөө хүнсний нөөцөө дотооддоо бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тийм учраас хүнсний ногооныхоо тариалалтыг нэмэгдүүлж, дотоод хангамжийг зохих түвшинд байлгая. Улмаар тодорхой хэмжээний хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байя гэдэг бодлогыг гаргаад ажиллаж байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.98.74Ганаа   • 2020, 5 сарын 6. 11 цаг 35 минут

Саяхан даа, өнгөрсөн намар л дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах улаанбуудай хурааж авлаа л гээд яриад байсан. Буудайн урамшуулал нэрээр 80.000 тн улаанбуудайн мөнгө сул авчихсан юм биш үү. Саяхан Увсын компани юу ч тарьдаггүй мөртлөө буудайн урамшуулал жил бүр авдаг тухай Цензургүй сурвалжлагаар гараад байсан. Энэ ч үнэн болж таарлаа шүү. Худлаа тоо баримтаар татвар төлөгчдийн мөнгө идэж байгаа та нар ч удахгүй дээ. Цаг нь ирнэ ээ.

202.131.234.194Зочин   • 2020, 5 сарын 6. 9 цаг 11 минут

Юугаа солиороод байдаг мөнгө угаагчид вэ? Өнгөрсөн намар 450000тн үр тариа хураан авлаа манай жилийн гурилын хэрэгцээнд 380-400мянган тн хагалттай хүрдэг энэ тэр гээд байсан чин юу вэ хөөш 100мянган тн буудай импортлож авна гэдэг чинь мөнгө угаалт шүү

203.91.118.180zochin   • 2020, 5 сарын 6. 8 цаг 24 минут

uursduu tarial baikh shig baikhiin 3 han say huniikhee heregtseeg odoo boltol dotoodoosoo hangaj chaddaggui yum baikh daa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.