2020 оны 5-р сарын 14
8 цаг 00 минут

Намын дарга нар аа, гурван “авлигач”-аас нэгийг нь сонго гэж тулгахгүй шүү

УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцохоор бичиг баримтаа өгсөн. Эхнээсээ нэр дэвшигчдээ зарлачихлаа.  Ирэх бямба гараг буюу 16-ны өдөр гэхэд бүх нам, эвсэл хэн хэн, хаана нэр дэвшихээр болсон талаарх мэдээллээ СЕХ-д өгөх учиртай. Бие даан нэр дэвшигчид ч гэсэн мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлээд, 800 хүний гарын үсгээ зуруулаад, хаана өрсөлдөхөө эцсийн байдлаар мэдүүлэх биз. МАН, АН гэсэн хоёр том маргааш хуралдаж, нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулах сураг гарсан.  Энэ жилийн сонгууль маш их өрсөлдөөнтэй, бие даагчид, гурав дахь хүчин, шинэ хүмүүс ялах магадлалтай гэсэн таамаг гарч эхэлсэн.  Жил болгоны сонгуулиар л тийм таамаг дэвшүүлдэг. 2016 онд цаг эргэсэн, АН, МАН-ын хууччуулыг одоо сонгохгүй, бие даагчид ялалт байгуулна гэцгээж байв. Гэвч өмнө нь байгаагүй олон буюу 69 бие даагч өрсөлдөөд, ганцхан С.Жавхлан л ялалт байгуулсан.  МАХН-аас ганц гишүүн “торойж”, АН, МАН олон суудал авдгаараа авсан.

Энэ жил ч бас л тэгнэ. Хэчнээн сайн бие даагч, гуравдагч хүчин байгаад төрийн эрх барих хэмжээнд олон суудал авахгүй. Хоёр том ялна, ялж ч ирсэн. Монголын ард түмэн  хуваагдаад энэ хоёр том намыг дэмжинэ, ойлгомжтой. Аз таарч 3-4 бие даагч гарч ирвэл тэр биз. МАХН олигтой байж чадвал хэдэн суудал зулгаах аз байна уу, үгүй юу. Ж.Батзандан тэргүүтнүүдэд боломж байгаа гэж хэлж чадахгүй нь. ХҮН-ынхны “толгой”-д байгаа эдийн засагч залуучууд гараад ирэхийг байг гэх газаргүй. Бусад намуудад боломж байхгүй гээд хэлчихвэл буруудсан болохгүй биз.  Тиймээс ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хоёр том нам сонгогчдод сонгох хүн өгөөрэй. Шүүх цагдаад дуудагдсан, авлига, хээл хахуулын хэрэгт орооцолдсон, тендер, концесс “хуссан”, ЖДҮХС-г цөлмөсөн, ард иргэдийн боломжийг “тас цавчсан” ичих нүүргүй этгүүдийг илгээв ээ. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх муу нэртэй, луу данстай, ЖДҮХС-гаас мөнгө “саасан” эрхэм “саальчид”-даа боломж олгохгүй, нэр дэвшүүлэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.  Маш зөв алхам. Монголын төр ард түмнийхээ боломжийг хумсалдаг баячуудаасаа салах цаг болсон. Төрд гарч сандайлж суучихаад, мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж, зээл авч болох бүх санг “тонож” суудаг хүмүүс хэзээ засрах юм. Монголд ажил хийчихээр боломжтой, ажиллах хүчтэй компаниуд дүүрэн байгаа. Гэтэл С.Бямбацогт гэх мэт хүмүүсийн компани концесс аваад байдаг нь ямар учир юм. Тэд эрх мэдлээ ашиглаж, энгийн иргэдийн боломжийг байнга дээрэмдэж байна. Ийм хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэхээ болих хэрэгтэй. Түүний оронд эдийн засаг, хуулийн мэдлэгтэй, нэр цэвэр, бодлого уралдуулж чадах залуучууд, чадвартай хүмүүсээ нэр дэвшүүлээрэй. 

АН ч гэсэн ялгаагүй, нэмрээ барчихсан, нэрээ “урчихсан” хүмүүсээ одоо тэтгэвэрт нь гаргадаг юм уу, лаазыг нь өшиглүүлдэгсэнж үү, хамаагүй. Өмнө нь хэдэн удаа УИХ-д суугаад, хийж гавьсан ажилгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад, туслахаа, жолоочоо, зөвлөхөө тэжээгээд явж байсан зарим нэг хууччуулаа зоригтой “цавч”. Уг нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд энэ сонгуулиар залуучуудаа дэмжинэ. Нэр дэвшигчдийн бараг 60 гаруй хувь нь өмнө нь УИХ-д сууж байгаагүй хүмүүс байна гэж ярьсан. Иймэрхүү зүйлийг хоёр гурван ч хүн яриад байгаа. Гэтэл урьдчилсан байдлаар нэр дэвшигчдийнх нэр задарсныг харахад эсрэгээрээ байх шиг. Бараг 70 хувь нь нөгөө л хууччуул. Нам нам сэлгэж давхисан, найз нөхдөө хэмлэж, хазсан зарим нэг хүмүүс ч багтсан байх шиг. Нарийндаа АН хамгийн мөнгөтэй хүнд боломж олгоод байна. 100 саяын дэнчин төлж чадахгүй мөртлөө хууль, эдийн засгаар мэргэшсэн, ядаж л төсөв унших чадвартай залуучууд Монголоор дүүрэн байгаа. Тэдэнд боломж олгохгүй л байна. Гэхдээ эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодроход яаж өөрчлөгдөхийг харъя. Дахиад хэлэхэд, ард түмэн бидэн сонгох хүн өгөөрэй. Сонгох сонголт өгөөрэй, намууд аа. МАХН-ИЗН-ын “Та бидний эвсэл”-ийнхэн, Ж.Батзандан  тэргүүтэй “Шинэ эвсэл”, ХҮН-ынханд ч энэ хамаатай. 

Гурван “хулгайч” нэр дэвшүүлчихээд, “Арай бага хулгай хийснийг нь сонго” гээд тулгачихдаг. Залуучууд мэдрээд, цэрвээд, сонгох хүн алга гээд сонгууль өгдөггүй. Залуучуудыг сонгууль өгөхгүй байна гээд л загнаад байдаг. Нэг том шалтгаан нь энэ. Насаараа төр зайдалсан нэг өвгөн, попрохоос өөрийг хийгээгүй төрийн “алуур”, ЖДҮХС-г “дэлбэлсэн” иргэдийн боломжийг булаагч гурваас сонголт хийхийг тулгавал ард түмэн дургүйцнэ биз дээ.  Харин хийсэн бүтээснээрээ бардамнаж чадах, мэдлэг чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн, бодлого ярих чадвартай хүн өрсөлдүүлбэл бүгд дуун дээр дэмжинэ.  Энэ жилийн сонгууль томсгосон тойрогт болно. Тэр утгаараа арай илүү сонголттой. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрханд гэхэд багадаа л 20 гаруй хүнээс 5-ыг нь сонгоно.  Тэр олон хүн дунд 5 нэр цэвэр, мэдлэг чадвартай нэр дэвшигч олдох байгаа гэж найдаж байна. Арай ч 20 үл бүтэх хүнээс 5-ыг нь сонго гэж тулгахгүй биз дээ, саарал ордон зүүдлэгсэд минь. 

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.1Зочин   • 2020, 6 сарын 27. 9 цаг 27 минут

ЖДҮ , 60 ТЭРБУМ, ТӨРИЙН АЛБА ХУДАЛДСАН ГЭХ БҮГДЭД ХОЛБООТОЙ АМАРБАЯСГАЛАН, КОНЦЕССЧИН БЯМБАЦОГТ, ЖДҮЧИН СОДБААТАР, ЭНХБАЯР БҮТЭЛТЭЙ ХҮН НЭГ Ч АЛГА.

192.82.75.88Зочин   • 2020, 5 сарын 20. 16 цаг 18 минут

За монголчууд минь ман ан ыг л бүү сонго бусадыг л сонго нохой ч байсан хамаагүй

202.9.40.218Ховд   • 2020, 5 сарын 19. 8 цаг 39 минут

С.Бямбацогт гэдэг авилгачин хөрөнгөтөнийг сонгож болохгүй. Одоо болоошдээ ард түмнийхээ төлөө зүтгэе гэсэн сэтгэл энэ шуналтанд яав ч төрөхгүй

192.82.74.179Зочин   • 2020, 5 сарын 14. 11 цаг 23 минут

ШИНЭ ЭВСЭЛ - Д БНН, МУАН ОРООГУЙ БОЛ ИХ Л БОЛОМЖТОЙ БАЙЛАА. ШИНЭ ЭВСЭЛ, ОДООГИЙН ХУРЭЛСУХИЙН КОМАНДЫГ СОНГОЖ МОНГОЛ УЛСАА ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХУГЖУУЛЖ, МОНГОЛ ТУМЭН НУРУУ ТЭНЭГЭР АМЬДАРЦГААЯ....

202.126.89.224zochin   • 2020, 5 сарын 14. 10 цаг 55 минут

ene niitlel harin ovoo goltoi ium bichsen bn

192.82.74.179Зочин   • 2020, 5 сарын 14. 11 цаг 00 минут

МОНГОЛ ХҮН БҮР ҮҮНИЙГ МЭДЭХ ЁСТОЙ‼️‼️‼️ СУДАЛГААНЫ ДҮН: 1. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНҮҮД ДЭЭР МОНГОЛЫН ТАЛ ОГТ АЖИЛЛААГҮЙ, ҮНДСЭНДЭЭ ГАДНЫ ЭТГЭЭДҮҮДИЙН ТУЛГАСАН ХУВИЛБАР ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЦГААСАН. ЭНЭ НЬ: - 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, - 2009 ОНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ, - 2011 ОНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ, - 2015 ОНЫ ДУБАЙН ГЭРЭЭ...ЮМ. 2. ОДООГООР ЭДГЭЭР ГЭРЭЭНИЙ ҮР ДҮНД ГАДААД ТАЛ 6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖ БАЙХАД МОНГОЛЧУУД 8 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛГАА АЛДААД 15 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРООД БАЙГАА.

183.177.100.4OD   • 2020, 5 сарын 14. 9 цаг 35 минут

Hulgaildag bish,hiideg,uls orniig dampuuruuldag bus, ediin zasgiig usgudug, uls orniig zasaglaj chaddag ard tumnee nen merguund boddog, uls ornii urt xugatsaanii bodlogiig todorxoilj chaddag, erch xuchtei shiidemgii, zarchimch, helsnee hiideg tiim l nuxduud heregtei baina. 1996-2000, 2012-2016 onuudiig sanaj baigaa baixaa, aimshig baisan shuu ....Zasaglaj chaddagt ni ugnu shu....ard olon mini

192.82.74.179Зочин   • 2020, 5 сарын 14. 11 цаг 11 минут

#АНХААР‼️‼️‼️ РИОТИНТО ОЮУТОЛГОЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДЭЭРЭМДЭХИЙН ТУЛД МОНГОЛЫН УЛС ТӨРД БОДИТООР НӨЛӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ГАР ХӨЛҮҮДИЙГ УИХ-Д СУУЛГАСАН БАЙНА. НЭГХЭН ЖИШЭЭ БОЛ ӨНГӨРСӨН ЗУНЖИНГАА ҮРГЭЛЖИЛСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЮМ. ТЭД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХЫН ТУЛД УЛС ТӨРДӨХ ЛОББИГОО 2020 ОНЫ СОНГУУЛИАР ШИНЭ ХҮМҮҮСЭЭР СЭЛБЭХЭЭР ИХЭЭХЭН МӨНГӨ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ХҮЧ ГАРГАЖ БАЙНА.

66.181.177.179Буд   • 2020, 5 сарын 14. 9 цаг 26 минут

Энэ удаа шинэ хумуус гаргаж Оюутолгойн гэрээг шинчлэх хэрэгтэй баялагаа ард тумэн авах хэрэгтэй шуу дээ ардын нам юу чхийж чадахгуй байна мананг сонгож болохгуй шуу

103.229.120.184Зочин   • 2020, 5 сарын 14. 9 цаг 32 минут

Бие даагчдыг ч сонгож болохгүй

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 14. 9 цаг 13 минут

medeej hurelsuhees uur mongoliin tuluu heregtei yum hiisen hun ene olon jild baisangui shuu odoo hardaa olon ajild turd ajilsaniih bugd yazaitlaa targalaad uhtlee bayjtsan buusnuud

66.181.161.72зочин   • 2020, 5 сарын 14. 9 цаг 08 минут

энэ удаад яаж ч бодсон хүрэлсүхийг дэмжих хэрэгтэй. эхүүлсэн ажлын үр дүнг харах хэрэгтэй байнаа монголчуудаа хичээгээрэй

49.0.140.26МАН   • 2020, 5 сарын 25. 10 цаг 43 минут

дэмжэхгүй

203.91.115.49Зочин   • 2020, 5 сарын 14. 8 цаг 27 минут

ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОНОО МОНГОЛЧУУД ОЙЛГОМЖТОЙШДЭЭ

150.129.141.95Зочин   • 2020, 5 сарын 14. 8 цаг 12 минут

энэ дотор сонгох амьтан алга.тоон дотор үсэг гэхчээр сартгар ашиг сонирхолын мастер батзандан юу вэ.хэдэн он бэ.саналын хайрцаг авч зугтаадаг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.