2020 оны 5-р сарын 16
9 цаг 30 минут

Хаврын чуулган завсарлаж, С.Баярцогт, Э.Бат-Үүл нар намдаа эргэн ирлээ

    Өнгөрч буй долоо хоног улстөрийн халуухан үйл явдлууд болж өрнөлөө. Тодруулбал, хаврын чуулган хаалтаа хийж, намууд өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм. 

Мөн АН-ын лидер болох С.Баярцогт, Э.Бат-Үүл нар намдаа буцан элссэн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элслээ. Харин Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн 121 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй хэмээн буцаав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж прокурорын байгууллагаас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Харин дэлхий дахинд тархаад буй коронавирусийн халдвар 56-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 98, үүнээс 20 хүн нь эдгэрээд байна.

Ингээд өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

121 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 иргэн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Эдгээрээс 121 иргэний мөрийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарган, буцаажээ. 

 Нэр дэвшихээр горилогчид буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаад тавдугаар сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой юм. ҮАГ бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.

С.Жавхлан АН-д элсэж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар гишүүнчлэлээ сэргээж, ҮБХ-ны гишүүнээр батламжлагдлаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элссэн бол энэ долоо хоногт С.Жавхлан АН-д элслээ. Тэрбээр "Сөрөг хүчнийхээ ажлыг би хангалттай сайн гэж хувьдаа дүгнэж байгаа. С.Жавхлангийн гаргасан сонголт болгон мэргэн байдаг. Би өөрийнхөө гаргасан сонголт болгонд итгэлтэй байдаг. Ганцаараа явсан С.Жавхлан маш олуулаа болж байна. Миний үзэл баримтлал түгэн дэлгэрэх боломж бүрдэж байна" гэсэн юм. 

Мөн АН-аас хөөгдсөн болон намаасаа гараад байсан С.Баярцогт, Э.Бат-Үүл нар намдаа буцан элсээд байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлж байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх гишүүн асан Г.Уянга, Сангийн сайд асан С.Баярцогт нар АН-ын гишүүнчлэлээ сэргээж, ҮБХ-ны гишүүн болсон юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хилийн хориг тавьж, нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглов

  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрээр тусгаарлагдах хугацаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа.

Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан байна. 

Чуулган завсарлалаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэрэг томоохон хууль, тогтоол баталсныг онцлон нэрлэлээ.

Улмаар 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн Улсын Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа хэмээн Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн юм. 

Б.Махбалд 13 жилийн хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг.

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 98 боллоо

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол огцом нэмэгдэж 98 болсон. Учир нь өнгөрсөн лхагва гаригт ОХУ-аас 346 оюутныг эх оронд нь авч ирсэн. Харин эдгээр оюутны 55 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн юм. 

Батлагдсан 98 тохиолдлоос 20 нь эдгэрэн гараад байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлсэн билээ. 

Мөн чартер нислэгээр Истанбулаас 179 иргэн, Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 400-гаад иргэн ирэн тусгаарлагдаад байгаа юм.

 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.125Зочин   • 2020, 5 сарын 19. 12 цаг 36 минут

МАНАН БУЛЭГЛЭЛ ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР ДЭВШУУЛЭЭД ХУУЛИАРАА ХАСАГДАХАД УУРСДИЙН ГАР ХУЛ, ХАМАТАН САДАН ТУРЛУУ ШУРГУУЛДАГ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШААРНУУД ШУУ ДЭЭ... ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ РГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРЭЛТ ХИЙЦГЭЭЕ....

98.206.15.23Зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 53 минут

AN nam bol hulgaich luivarchdiin orognodog hogiin bunker

59.153.115.125Зочин   • 2020, 5 сарын 20. 18 цаг 29 минут

НОЦТОЙ_МЭДЭЭ‼️‼️‼️ОЮУТОЛГОЙ‼️‼️Оюутолгой орд борлуулалтын орлогоор Монгол улсад тэргүүлсэн боловч ашгаараа дөнгөж 100-р байранд байна.2019 оны борлуулалтын 1.5 тэрбум доллар буюу 4 их наяд 170 тэрбум төгрөгийг!!! С.Баяр, С.Баярцогт нарын хийсэн 2009 оны ОТ гэрээний дагуу Монголд хүртээлгүй Риотинто дангаараа дээрэмдэж авчээ. Монголчууд баялгаа алдаад зогсохгүй 2009 оноос хойш Оюутолгой компани 10 тэрбум долларын өртэй болсон байна‼️‼️‼️Нэр дэвшигчид ээ....

103.57.93.20Зочин   • 2020, 5 сарын 16. 13 цаг 57 минут

Hujaa bayarcogt

58.109.221.157zochin   • 2020, 5 сарын 16. 11 цаг 12 минут

AN hulgaich nariig orognuulj garshsan shuu Songood baidag ni sonin

66.181.191.88Зочин   • 2020, 5 сарын 16. 10 цаг 58 минут

Баярцогт гэгч *****, *****, *****, *****, *****, одоо тэгээд АН-ын ард орж нуугдах нь уу? *****, *****, *****, *****, *****

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 16. 10 цаг 16 минут

HULGAICH LUIVARCHIN ALUURCHDIIN NAM BOLJEE GARAYA DAAAA

66.181.161.93Зочин   • 2020, 5 сарын 16. 10 цаг 03 минут

Hulgaichuudiin nam boljdee

112.72.15.78Зочин   • 2020, 5 сарын 16. 10 цаг 01 минут

АН хулгай ч нарыг үүрлүүлж, хэргээс нь мултархад тусалдаг, Ил тод хахуул авдаг нам байсаар л байна. Ийм хэрэг дээр хууль хяналтынхан яаж шийдэх бол.

202.131.249.202Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 58 минут

bayartsogt piiizdaa odoo 20 bish 200 myangan xuwisagchtai gej xutsax bailgvi,muu golooog,selengiinxend xelexed ogson mongoor ni arxi uugaad oor ner duguilaarai,gej zaxiy daa,,,,

202.9.46.78zochin   • 2020, 5 сарын 16. 9 цаг 55 минут

ergej byzsan zaichixsan xudalchyyd shvv xelsen vgendee bdagvi xvmvvs busdin tuluu yawax uu

202.131.249.202Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 55 минут

xamgiin xogiin parlament,mongol toriin bosgoor daxin bvv vzegdeerei, nowshiin xulgaichuudiig bvgdiig ni xorix 421 rvv ach,,,,

207.228.78.199Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 55 минут

Selengiinxen xujaa Bayartsogtoo daxiad songoj boluu!!

103.10.22.181Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 44 минут

УИХ одоо хулгайчдын хоргодох нуугдах газар юм бна л дооо уг нь тэд арай л өөр газар очих ёстойсон

203.91.115.49Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 41 минут

хулгайч нар тэнэж яваад хулгайч нарын үүрэндээ ирлээ.

103.111.68.3Зочин   • 2020, 5 сарын 16. 9 цаг 40 минут

энэ ***** нөхөр шоронд суух ёстой биздээ

149.202.171.249Зочин   • 2020, 5 сарын 16. 13 цаг 00 минут

ҮГҮЙ ЁСГҮЙ .ӨӨРӨӨ ХАРИН ӨРГӨН ӨНЦӨГӨӨС ХАРАХ ЧАДВАРАА АХИУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭТ ТУЙЛШРАХ НЬ ХАРАЛГАН БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.