ҮСХ-оос 2020 оны эхний 4 сарын Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийж байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр өслөө.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өслөө.
Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3%) мянган төгрөгөөр өсжээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.0 (17.6%) мянган төгрөгөөр өслөө.
Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 177.8 (22.3%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 (16.5%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
өссөн нь үнэн байх МАН-ы хулгайч 5.1 их наядыг хувааж идсэн тэдний орлого хэдэн мянга дахин нэмэгдсэн, жирийн иргэдийн орлого бол өдөр өдрөөр буурч байгаа дундажаар нь үзхээр өссөн гарч байгаа байх. энэ чинь аугаа хүрэлсүхийн эдийн засгаа аврах арга хэмжээ шүүдээ.
татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлэгдэг хийх ажилаа хийдэггүй газруудыг татан буулга Үүнд үдсэн хуулийн цэц,хэрэглэгчийн эрх хамгаалах газар
өө за за харин ч ажилгүй иргэдийн тоо өсөж байгаа энэ үед өрхийн орлого өснө гэдэг байж болох уу шал худлаа мэдээлэл тавихаа больчооч ҮСХ нэг л их ажил хийсэн судалгаа хийсэн болж харагдах гээд ядчих юмаа ард түмэн бүгд нүдтэй харж байгаа ш дэ
MANgaruud yu ch gej khudlaa shaagaad unemshih khun baihguiee
Анхаа
Naad hudlaa toogoo bolioo.