2020 оны 5-р сарын 26
8 цаг 00 минут

Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

Малчид "Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа" гэж аргаа баран ярьсан сурвалжлагыг та цахимаар хайгаад уншиж болно. Ёстой л энэ хавар малчдын толгойны өвчин нь Ч.Улаан сайд байлаа.  Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж баахан бужигнуулсан. Дараа нь 75-105 мянган төгрөгөөр авна гэсэн журмыг ХХААХҮЯ-наас гаргаж, мэдэгдсэн.  Өөрийнхөө нэр дэвшиж магадгүй Сүхбаатар аймгаас ноолуур авах ажлыг эхлүүлж, тойргоо "усалсан".  Сүүлдээ 100 мянгаар авч дийлэхээ болилоо гээд, кг тутамд нь 20 мянган төгрөг "бэлэглэхээр" болов. Ч.Улаан сайдад тойрог олдоогүй болохоор эцэст нь гарч ирж, "Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж, 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн" гэж мэдэгдэв. 

Ноолуур 100 мянгаар аваагүйн бурууг мань эр чихэж болох нүх сүв байвал чихэх нь л дээ. Засгийн газар бодлого гаргаад, боломжийг нь хангаад өгсөн. Яаж хэрэгжүүлэх, зохицуулах нь салбарын сайдын ур ухааны асуудал байсан. Гэтэл одоо санхүүгийн систем маань ажилласангүй гээд сууж байдаг. Мөнгийг нь гаргах ёстой нөхдүүд нь эрхэм сайдын ноолуур 100 мянгаар авахаар хурдалж байсан "машин"-ы дугуйг хагалчихсан байх нь уу.  Санхүүгийн схем маань гэж өөриймсүүлж байгааг бодоход нягт уялдаатай ажиллах ёстой юм шиг. Гэтэл яагаад нягт уялдаатай ажиллаж чадаагүй вэ гэдгийн хариуцлагыг одоо бид, эсвэл малчид үүрэх ёстой юм байна. 

Ердөө л сар гаруйн өмнө, тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Ч.Улаан сайд "Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй" хэмээн мэдэгдэж байлаа.  Гэтэл амласан амлалт нь уруулыг нь давж унаад удаагүй байхад "Малчдаас уучлал гуйя, ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй" гээд сууж байдаг.  Ч.Улаанаас өөр олигтойхон Хөдөө аж ахуйн сайд байсан бол "Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй. Арай өөрөөр малчдынхаа амжиргаанд тус нэмэр болъё" гээд явж байх ёстой байсан юм. Гэтэл тэгэлгүй, баахан амлалт өгч, бүр Сүхбаатар руу туслах тэргүүтэй хүмүүсээ явуулж, ноолуур авах ажил "хийлгээд" л сууж байсан. 

 

Одоо тэгээд уучлал гуйгаад л өнгөрөх хэрэг үү. Зүгээр зах зээлийнхээ жамаар ноолуурын үнэ тогтсон бол өдийд ядаж л  70, 80 цаашлаад 90 мянга хавьцаа байх байсан талаар малчид хэлж, гасалж сууна. Харин одоо 50, 60, зарим газар үүнээс ч хямдхан байна. Ноолуураа аль эрт самначихаад, 75-105 мянгаар тушаах гээд хүлээж байсан малчид одоо яах билээ. Удаан хадгалчихсан, хог шороо болсон, даахирсан ноолуурыг 50, 60 мянгаар авах уу, хэцүү л байх.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Төв аймгийн төвд кг ноолуурыг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ.  Ийм л балаг тарьчихлаа даа.  Одоо ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгөх асуудлыг ч эрхэм сайдтан жонхууруулаад байгаа. Малчдын хэлж байгаагаар тушаасан ноолуурынх нь хэмжээгээр биш хамгийн сүүлд мал тоолуулсан А дансаар нь мөнгө олгох аж.  Хамгийн сүүлд мал тоолуулахад танайх 100 ямаатай байсан. 100 ямаанаас дунджаар тэдэн кг ноолуур гарна гээд л өгөх нь л дээ.  Жаахан дарж тооцоод, гонжрох магадлал ч бий.  Ингэж малчдаар "тоглож", толгойны өвчин нь болж, ноолуурых нь үнийг шалаар нэг унагачихлаа. 

Одоо худлаа, үнэн уучлал гуйгаад хэрэг байна уу. Уучлаарайг чинь малчид идэхгүй, уухгүй, малдаа тэжээл авч өгөхгүй, ноолуурыг нь 100 мянгаар авахгүй. Ингэж улайхгүй улайрч суухаар огцрох өргөдлөө өгөөд, Монголын төрөөс холдоод өг. Дараагийн Засгийн газар бүрэлдэж, ХХААХҮ-ийн сайд тодортол газрын дарга нар чинь хаврын тариалалт, мал төллөлттэй холбоотой бодлогуудыг зангидаж дөнгөнө гайгүй.  

63
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

63 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.57Зочин   • 2020, 6 сарын 29. 18 цаг 20 минут

Насаараа л сайд дарга хийлээ.Одоо зайл Улаанаа

66.181.161.123Зочин   • 2020, 6 сарын 26. 12 цаг 58 минут

кг тутуамд 20 000 төг өгөх болгосон чинь хавтгайруулж, сайн муугүй 100 000-аар авснаас дээрээ, манай аймгийнхан үндсэндээ 100 000-аар өгсөн, дээр нь 20 000- аа авахаар ер нь 120 0000 -аар өгчихсөн шүү, Улааныг буруутгахын аргагүй

72.196.192.250Uyach   • 2020, 5 сарын 28. 3 цаг 07 минут

Ulaaniig unuudur ogtsruulj ded saidaar ni ajliig ni orluul! Tehgvi bol naadmaar naatah chini Svhbaataraas uur aimgiin bvh moridiig hasaad buun budlian hiine shvv!!!!

103.57.94.217Зочин   • 2020, 5 сарын 27. 17 цаг 03 минут

зайл зайл муу лалрын өвгөнв бүүр нэг харах царайны балиар сда. Ж.Мөнхбат хэлж байсан даа: Ах нь сүүлийн удаа нэг сайд хийчмээр байна гэж уйлан дуугараад явж байсан ичих нүүргүй эрээ цээргүй хөгийн *****. Одоо сонгогчид энэ мэт лалруудаас татгалзаад хууль шүүхийн байгууллагад нь өгөх хэрэгтэй. Түй түй Долоон уулын цаагуур далд ороосой энэ өвгөчүүл

202.179.21.204Иргэн   • 2020, 5 сарын 27. 15 цаг 14 минут

Төрийн зөнөг өвгөн, Одоо больж үз.

202.9.40.27Зочин   • 2020, 5 сарын 27. 15 цаг 03 минут

Яг зөв. одоо эднийг болих хэрэгтэй, Улаан сайд бол монголын хөдөө аж ахуйг мэдэхгүй дээ юм уу эсвэл санаатайгаар юм уу хэдхэн сард самарчихаад сууж байна .

202.9.46.133Иргэн   • 2020, 5 сарын 27. 13 цаг 21 минут

Улаанаас эхлээд Нямдорж, Лүндээжанцан, Занданшатар тэргүүтэй МАН-ы насаараа УИХ-д суусан гишүүдээс хариуцлага нэхэж төрийн шүүлт үзүүлэх хэрэгтэй.

202.179.21.225Зочин   • 2020, 5 сарын 27. 12 цаг 15 минут

Улаан гэдэг хүн засгийн эрхэнд гарах бүр Улсын данс улайж байсан тиймээс наад зөнөг өвгөнөө төрөөс зайлуулаач

202.55.191.194Зочин   • 2020, 5 сарын 27. 10 цаг 56 минут

хошног

203.220.42.226Зочин   • 2020, 5 сарын 27. 10 цаг 56 минут

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Улаан сайд Монголын төрд хийсэн ажилтай, Монгол улсын санхүү толгойд нь багтдаг лидер, нуруутай улс төрч хүн. Танд амжилт хүсье!

103.57.94.217Зочин   • 2020, 5 сарын 27. 17 цаг 03 минут

хахаха өөрөө бичээд байгаанмуу. өөрөөс нь өөр тэгж боддог хүн Монголд үгүй дээ ккк

202.9.46.185Монгол улсын иргэн   • 2020, 5 сарын 26. 21 цаг 49 минут

8Наад Улаан гэдэг увайгүй зөнөг луйварчнаа төрөөс зайлуулаачээ. МАН наад Улаанаа зайлуулахгүй бол сонгуульд нилээн олон саналаа алдана шүү. Төрөөс зайлуулах биш хариуцлага хүлээлгэж хуулийн дагуу арга хэмжээ ав. 3 тэрбум төгрөгөөр шоу хийсэн хүнд 30 жилийн ял өгөх байлгүй дээ. Энхсайхныг өмөөрч байгаа ч юм биш. Гэхдээ 55 саяын төлөө 4 жил өгөө биз дээ. Улаанд 30 жил өгвөл таарна. МАН-ы луйварчдыг бүү сонго

103.57.94.125Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 5 сарын 26. 14 цаг 55 минут

Улаан уг нь хашир суусан л хүн дээ. Юунаас болж ингэж бүтэлгүйт вэ?

202.126.88.40Зочин   • 2020, 5 сарын 26. 14 цаг 21 минут

Улаан, лүндээжанцан, бямбацогт, Хүрэлбаатар гэх монголын дайснууд бол одоо цагийн амилсан чөтгөрүүд юм. Тонилоосой

90.129.208.41Зочин   • 2020, 5 сарын 26. 14 цаг 20 минут

Zonog uvguun tetgeverte garasai

66.181.167.254Зочин   • 2020, 5 сарын 26. 13 цаг 43 минут

Улаан мах, Улаан махны хэрэг гэж байдаг болохоос Улаан ноолуур, Улаан ноолуурын хэрэг гэж та нар хэзээ сонсоо вэ, малчид аа??? Тэртээ тэргүй, ноолуураа хятад руу гаргаж чадахгүйгээс хойш ноолуурын үнэ унаж л таараа шүү дээ, малчид минь цаг үедээ зохицож амьдар за!!!

103.57.94.125Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 5 сарын 26. 15 цаг 05 минут

Дотоодын үйлдвэрийг дэмжинэ гэдэг луйвар энэ л дээ. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх цорын ганц арга бол шудрага өрсөлдөөн. Өрсөлдөөнгүй болгох олныг мөлжих арга. Ямар ч юм өрсөлдөөнд ялж л байж хөгжинө. Ноолуурыг дотоодын луйварчдад хямд өгч малчдыг мөлжиж байна. Өндөр үнэ хэн өгнө тэрэнд л зарах хэрэгтэй. Монгол луйварчин хятад наймаачин хоёрын аль илүү үнэ өгнө тэрэнд л худалдах хэрэгтэй. Энэнээс ямар ч аюул гарахгүй. Хойтон жил ямаанаас дахиад л ноолуур гарна. Ноолуур бол Байгалын баялаг биш. Нөхөгддөг баялаг.

103.57.94.125Үргэлжлэл   • 2020, 5 сарын 26. 15 цаг 14 минут

Малчдыг ингэж молигодох аргаар дарга нарын үйлдвэрүүдэд хямд нолуур авч өгсний шан юү, хэнд очсон бол? Олон түмээн, дотоодын үйлдвэрийг дэмжицгээе гэж дуулж байгаагийн цаанаа

103.57.94.125Үргэлжлэл   • 2020, 5 сарын 26. 15 цаг 18 минут

ямар заль мэх байгааг мэдэж аваа биз? Харин тэгж дуулагчид хэнд, юуны төлөө дуулж өгсөнөө мэдсэн болов уу? Дарга нарын сурталчилгаанд дуулахгүй байвал сайнсан даа. Одоогийн дарга нар бол луйварчид шүү дээ.

202.179.21.197Зочин   • 2020, 5 сарын 26. 13 цаг 26 минут

Хөгшин настай, юу ярихаа ч мэдэхгүй болсон хүнээр энэ чухал салбарыг удирдуулсан Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд буруутай. Улаан гуай, гадаад орны томчууд хариуцлага алдвал өөрөө буруугаа хүлээгээд огцордог юм шиг байна лээ. Харин Та УУЧЛААРАЙ, ХАРИУЦЛАГАА ТА НАР ХҮЛЭЭ, би хичээсэн, одоо надад хамаагүй, би буруугүй, миний үгэнд итгэсэн та нар буруутай гээд боллоо юу. Та энэ сонгуулиас өмнө ядахдаа төрөөс зай болоод өгөөч.

49.0.137.164!!!!!!!!!!   • 2020, 5 сарын 26. 13 цаг 23 минут

Ulaidaggui Ulaan gedeg hun shuu naadah chini ! Bi heleed l baigaa shuu ! Said bolohod ni l helj l baisan odoo ch bas helj l b na !!!

64.119.21.199Зочин   • 2020, 5 сарын 26. 13 цаг 18 минут

Яана даа яана ийм ч тэнэг байх гэж..

122.201.23.158zochin   • 2020, 5 сарын 26. 13 цаг 03 минут

Улаан сайдад судалгаагүй буруу үндэслэлгүй мэдээлэл өгсөн ХХААЯамны холбогдор дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй Ялангуяа Газрын дарга гэж Бямбацогтын хүргэн Батхүү гэгчийг зайлуулах хэрэгтэй Ажлаа мэддэггүй хүн бна Батхүү өөрөө ч ажлаа өгчих хэрэгтэй

43.250.126.130Зочин   • 2020, 5 сарын 26. 13 цаг 02 минут

Махны зах зээлийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эрх ашгийн төлөө хятадуудын гарт өгч эцэст нь малчдыг молигдсон Улаан зөнөгийг албал таарна.

59.153.113.229Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 42 минут

Ийм хариуцлагагүй нөхдүүдээс болж ард түмний хичнээн хөрөнгө үрэгдэж байна төлүүлэх хэрэгтэй

202.179.11.50ЗҮЧ   • 2020, 5 сарын 26. 12 цаг 25 минут

ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМ ҮЙЛЧИЛИЛЖ БАЙГАА ТӨР ХУТГАЛДАХ ИЙМ АЮУЛТАЙ БОЛЧИМГҮЙ САЙДЫН ҮГ ӨӨРИЙГ НЬ УЛС ТӨРӨӨС АРЧИЛАА ГАЙ ҮҮГЭЭР ДУУСАНГҮЙ МИНИЙ ТӨЛДӨГ ТАТВАРАА МАЛЧИН ХҮНИЙ ХУВИЙН ЯМААНД 20 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЧИХЛӨӨ МАЛЧИД ЯАГААД ИЙМ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙНА АА НООС ТУШААВАЛ МӨНГӨ АВНА ЯМАА САМНАВАЛ МӨНГӨ АВНА ТУШААСАН ТҮҮХИЙ ЭДИЙН МӨНГӨ ӨӨРСДӨД НЬ ОЧИНО ТЭГСЭН МӨРТЛӨ МИНИЙ ӨГСӨН ТАТВАРААС МӨНГӨ АВНА МАЛЧИД ӨӨРСДӨӨ БАРАГ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ХҮРЭХ ЁСТОЙ

202.179.24.115Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 24 минут

МАН-ы 4 жил бол монголын ААН-үүдийг үгүйрүүлж дампууруулсан, дарамталсан харин хятадынханыг дэмжсэн 4 жил боллоо. 3 жилийн өмнөөс хятадууд аймаг болгонд махны үйлдвэр барьж эхэлсэн хүрэлсүх улааны өнгөрсөн жилийн гаргах шийдвэр ванга шиг урьдчилж мэдээд. одоо мал махны зах зээл бүхэлдээ хятадуудад очсон, өмнө нь арьс шир боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг яг ингэж унагаж байсан. одоо ноолуур, хүрэлсүх мэдэгдэл хийж үндэсний үйлдвэрлэгчид болон малчидын хооронд яс хаясан, дараа хятадуудад боломж олгож ноолуурын үнийг унагалаа.

202.126.89.82Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 20 минут

20000 gej bhgui shuu.Tusviin munguur toglohgui shuu malnuudaa.

202.179.24.115Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 17 минут

энэ 30 жил төрд шургалсан хувалзнууд бол зүгээр хэн нэг хүчтэй нэртэй байгаа хулгайчын бөөрөнд наалдан төрийг улсыг шимдэг үгүйрүүлдэг бүлэг, энэ удаагийнх нь хүрэлсүх, бас л 30 жилийн дийлэнхэд нь төрийн өндөр албан тушаал хашиж олон удаа сайд хийсэн. хүрэлсүхийн ЗГ бол хамгийн олон жил сайд дарга хийсэн хулгайчдын бүрэлдэхүүнтэй. бүх төрлөөр жирийн иргэдийг дарамтлах хүнд суртал, хулгайчдыг хамгаалах хуулиудыг батлан гаргасан. энэ хуулиудын ачаар монголд дэлхий хориг тавьж дайнтай улстай адилтган хар жагсаалтад орууллаа.

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 5 сарын 26. 12 цаг 17 минут

ЭНЭ ЗӨНӨЧИХСӨН ӨВГӨН ОДОО ДУУГҮЙ Л ХУРДАН ЗАЙЛААЧ ДЭЭ??? УЛСАД БИШ ХУВЬДАА, ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮ ХАМААТАН САДАНГУУДЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ САЙД ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ??? УЛААН ГУАЙ, НӨӨЦИЙН МАХ БЭЛДЭНЭ, ХЯТАДУУДААР ХИЙЛГЭНЭ, ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮТЭЙ НИЙЛЖ ХЯТАД РУУ АМЬДААР НЬ МАЛ ГАРГАНА, ЕРӨӨСӨӨ Л ЯАМ НЬ ЭНЭ ӨВГӨНИЙ ХЯТАДТАЙ ХАМТАРСАН ХУВИЙН КОМПАНИ ЮМ УУ?? ХААШАА ЮМ? ЭНЭ ӨВГӨНИЙГ БИТГИЙ ДАХИЖ СОНГООРОЙ АРД ТҮМЭЭН?, ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЖ ЗАЙЛУУЛЪЯ???

202.21.107.118Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 14 минут

Улаан сайд МАН сонгуульд ялбал ахиад сайд хийнэ гээд дэвшээгүй шүү дээ.

43.228.131.118Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 01 минут

Зүгээр л тэтгэвэр энэ тэр юмандаа суу. Бас АТГ- д шалгуулж. Сэтгэл, мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Кк

66.181.161.37Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 01 минут

Ulaan gej ulaan komunist baisaar duuslaadaa

66.181.160.93Зочин   • 2020, 5 сарын 26. 11 цаг 10 минут

Улааныг сонгуулиас өмнө зайлуулахгүй бол малчид саналаа өгөхгүй дээ

202.179.3.18сэрдамбий   • 2020, 5 сарын 26. 11 цаг 09 минут

Зах зээлийг хүчээр барих гэж оролдсоны гор гарч байна, зүгээр л дуугай л байх байсан юм, ам алдвал барьж болдоггүй гэж

192.82.65.120Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 58 минут

Ийм хүн Монголд ХХАА яамнаас гадна Сангийн яам толгойлж байсан гэхээр Энэ улс яаж өөдлөх вэ дээ

103.212.119.31Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 44 минут

Ene xetsvv tsagt maxni vniig ch barij chadaxgvi 70 say maltai baij ebropin ondor xogjiltei ornuudtai adil vneer maxaa abch idej bna.Nootsiin max chin xvn idexiin argagvi amt chanargvi tas tsabchsan yasand ni uruul am zvsej gemtexeer yum baisan.Neg udaa abaad xashursan.Gants Ulaan ch bish zasgiin gazar eronxii said ch bas xariutslaga xvleex estoi baix shv.

202.9.40.139otgo   • 2020, 5 сарын 26. 10 цаг 36 минут

enhkbayartaigaa ochij poloob hiij zara

202.126.89.149Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 32 минут

Энэ хулгайч юу хийх вэ.наадах чинь санаатай хийж байгаа.одоо уучлуулж яах нь вэ энэ сүг зураг.тэр чигтэй зайлаад авсандаа орж өмхийрүүл таарна.улаан махаа

203.91.115.49Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 31 минут

ХҮРЭЛСҮХ САЙДЫГ ЗОВООЛГҮЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ОГЦРООД ӨГӨЛДӨӨ ЯДАРГААТАЙ ӨВГӨН МИНЬ

202.9.46.245иргэн   • 2020, 5 сарын 26. 10 цаг 30 минут

Урвагч Улаан ингэж увайгүй улс төрөө дуусгах юмуу,залуу авгайн замбараагүй хамаатнууд Улаанаар хошин жүжиг тоглолоо.

202.9.40.24Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 26 минут

yu xatgaad ingej demii balai am gargadag bnaa battulga bas adil xogiin ym

202.55.188.45Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 17 минут

улаан будаа улс төрийн каряараа ингэж төгөсгөх гэж

198.13.33.71зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 10 минут

Одоо махны үнэ тэнгэрт хадчихсан.Улаан **** дандаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулах юм.Хар толгойгоороо хариуцна гэсэн.Новшын хар толгойг тастсан ч багадна.Ард түмнийг ингэж доройтуулж яваа хүн хэзээ ч өөдлөхгүй.

202.131.228.1671   • 2020, 5 сарын 26. 10 цаг 09 минут

Hurelsuhiin nutgiin ah bizdee ene ulaan chine

174.192.204.254Zochin   • 2020, 5 сарын 26. 10 цаг 07 минут

Huduu aj ahiind yamaanii said

103.14.36.6Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 59 минут

Зах зээлийн ханшийг төр барьж болдоггүйн жишээ. Харин та нарын доорхи бичиглэл бол улс төрийн болон далдаас хүн муулагчдын синдром

202.180.220.172Иргэн   • 2020, 5 сарын 26. 9 цаг 54 минут

Хөгшин хонины насгүй зөнөсөн хүмүүсээр түшиг тулгууртай гэж төр бариулахаа хэзээ болих вэ

112.72.15.78Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 52 минут

салбарынхаа талаар сайн мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй. Бас тэгээд тэр яамны мэргэжилтнүүд гэж яасан муу тооцоотой хүмүүс байнаа. Сайдаа тийм мэдээллээр хангаж байдаг.

103.229.122.239Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 50 минут

Tolgoi ni ajildgvi yun genen yumbedee nooluur garaad zaragdtal harznah bsinshtee tertee tergvi chenjiin gart bdgiig mededgvimuu , ulsin ajild ch ingejil handdag bhaldaa

183.177.99.226Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 45 минут

ZONCHIHSEN OBGON MALCHIDAAR TOGLOJ HAVLAA,HARAALAA IDEED ZAIL DA

202.21.116.86Иргэн   • 2020, 5 сарын 26. 9 цаг 43 минут

Монголын төрөөс зайлж малчдыг сэтгэл санаагаар тоглохоон болсон дээр, гэртээ ач зээгээ хардаа,

66.181.177.10Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 43 минут

ХАА н сайд болох хүн Улаанаас өөр олдоогүй л юм байх даа.

66.181.168.8Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 40 минут

Улаан миний хүү одоо болноо тэтгэвэртээ суу ! Цөндөөл тоглолоо одоо амар даа?

202.9.47.23Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 39 минут

ОГЦРУУЛААД АТГ д ШАЛГУУЛААЛ

202.21.116.86Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 34 минут

Улаадггүй улаан гэж,Хүрэлсүхээ одоо зайлуулаач ээ малчдыг юу гэж бодоо юм болдоо худалч худалч

202.9.40.188Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 27 минут

Одоо наадах чинь би мэдэхгүй ээ ХААН бирж Баатар зохион байгуулсан би мэдэхгүй гэнэ дээ

66.181.189.192Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 25 минут

хасган бомбоо хасгандана хасгангийн доодох санжигнана

202.70.34.98Зочин   • 2020, 5 сарын 26. 8 цаг 57 минут

lalka

64.119.26.76Зочин   • 2020, 5 сарын 26. 8 цаг 51 минут

Хүрэлсүхэд Улааныг огцруулах эрх нь үндсэн хуулиар олгогдсон, ОБЁГ-ын Бадралд төмсөгдүүлсэнтэй адил төмсөгдүүлээгүй л юм бол наад эргүү дуракаа шууд огцруул

202.179.26.147Zochin   • 2020, 5 сарын 26. 8 цаг 45 минут

Golognoodol naad luivarchin Ulaan saidiig yg odoo ogchruul, Churelsuchee

103.26.195.58Зочин   • 2020, 5 сарын 26. 8 цаг 25 минут

Сонгож болохгүй хүн

203.91.117.8zochin   • 2020, 5 сарын 26. 8 цаг 10 минут

shuud shorond n hii horongiin huraa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.