2020 оны 5-р сарын 29
15 цаг 27 минут

Хөдөө аж ахуйг дэмжих сан 1000 гаруй аж ахуй нэгж, иргэнтэй гэрээ байгуулан дэмжлэг үзүүлжээ

Дэлхий нийтийг хамарсан  “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлийг барьж байгаа. Мөн  газар тариалангийн салбарын ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ч бодлого хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

 Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн тариалалтад зориулан дэмжлэгийн гэрээг орон нутаг дахь 5 салбар, Увс аймгийн ХХААГ болон Ажлын албаар дамжуулан хийж байна.

 

5-р сарын 20-ны өдрийн байдлаар тус сангаас:

  • 171 иргэн аж ахуйн нэгжтэй 933.5 мянган литр шатахуун нийлүүлэх,
  • 389 иргэн аж ахуйн нэгжтэй 11.4 мянган тонн үрийн буудай нийлүүлэх,
  • 137 иргэн аж ахуйн нэгжтэй 129.8 мянган литр Ургамал хамгааллын бодис нийлүүлэх,
  • 138 иргэн аж ахуйн нэгжтэй 46.9 мянган литр /тонн/ Бордоо нийлүүлэх,
  • 140 иргэн аж ахуйн нэгжтэй 216 ширхэг техник, тоног төхөөрөмж нийлүүлэх,
  • 21 иргэн аж ахуйн нэгжтэй 27 ширхэг хүлэмж нийлүүлэх,
  • 14 иргэн аж ахуйн нэгжтэй 10.456 жимсний суулгац нийлүүлэх буюу давхардсан тоогоор 1010 иргэн аж ахуйн нэгжтэй 17.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дэмжлэгийн гэрээг байгуулан бараа, бүтээгдэхүүнийг олгоожээ.

      

Үрийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-аас 5.0 мянган тонн Элит үрийг нийлүүлсэн. Мөн 2019 оны дотоодын ургацаас ХААДС-ын бүрдүүлсэн 4.2 мян тонн, ОБЕГ-ын бэлтгэсэн 2.2 тонн буюу нийт 11.4 мянган тонн үрийг тариалалтад зориулан олгосноор 76.0 мянган га талбайд улаанбуудайн тариалалт явуулах боломжийг бүрдүүлэв.  Газар тариалангийн үйлдвэрлэлд сэлгэний таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар цулгуй уриншийн эзлэх хувийг бууруулах, дотоодын тос шахах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх, ургамлын тосны хэрэгцээг импортыг орлох дотоодын үйлдвэрийн бүтээгдхүүнээр хангах  зорилгоор тосны ургамал /Рапс/-ын 180.0 тонн 2 сортын үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 12 аж ахуйн нэгжид 23.4 тонн үрийг олгоод байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын хүрээнд үнийг 50 хувь хөнгөлсөн 71 ширхэг техник, тоног төхөөрөмж, 270,4 мянган тонн Ургамал хамгааллын бодис, бордоо, 21.8 мянган ширхэг жимс, жимсгэнийн суулгацыг тариаланчдад нийлүүлснээр нийт 30.4 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэв. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдэлийг бууруулах зорилгоор дэмжлэгт хамрагдсан 453 иргэн, аж ахуйн нэгжийн 23.4 мянган га улаанбуудай тариалсан талбайг даатгалд хамруулав. Энэ нь нийт улаанбуудайн үйлдвэрлэгчдийн 40 гаруй хувийг эзэлж байгаа нь салбарын хэмжээнд анх удаа олон тарианланчдыг хамарсан арга хэмжээ болж, газар тариалангийн үйлдвэрлэлд даатгалын систем хөгжих чухал алхам болж байна.

 Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан, бэлтгэн нийлүүлээгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах, тарианланчдын сонголтыг нэмэгдүүлэх,  санд бараа бүтээгдэхүүний их хэмжээний хуримтлал үүсэх эрсдлийг арилгах зорилгоор 2020 оны Ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахдаа дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн.

 Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт үзүүлж  буй дэмжлэгийн нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон. Энэхүү бодлогын өөрчлөлтийг нэвтрүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамнаас хуулийг хэрхэн хэрэглэх талаарх мэргэжил, арга зүйн зөвлөмжийг авсан болно. Үүний үр дүнд үр ариутгалыг бодисийг 2 ААН-ээс, шатахууныг 1 ААН-ээс, бордоог 6 ААН-ээс тариаланчдад нийлүүлэх гэрээг байгуулаад байна.

 Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шинээр нийлүүлж буй ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээ, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, үрийн буудайн сортын онцлогийн талаар мэдээ мэдээлэл, зөвлөмжийг онлайн болон бусад хэлбэрээр танилцуулан ажиллаж байна. Ургамал хамгааллын болон үр ариутгалын бодис, бордооны хэрэглээ, га-гийн норм, ашиглалтын талаар цахим сургалтуудыг тариаланчдад зохион байгуулж байна.

Мэдээний тагуудГазар тариалан
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.