2020 оны 6-р сарын 26
15 цаг 36 минут

Монголбанк: Бодлогын хүүг 9 хувь буюу хэвээр нь үлдээлээ

Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийж, мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны тухай хуулиараа Мөнгөний бодлогын хороо улиралдаа нэг хуралддаг. Энэ удаагийнх хуваарийн дагуу хийсэн хурал байгаа. Та бүхэндээ Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулъя.  Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалахаар боллоо. Мөн Банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг гаргалаа. 

Жилийн инфляци 2020 оны тавдугаар сард улсын хэмжээнд 3.3, Улаанбаатар хотын хэмжээнд 3.5 хувьтай гарсан. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралтыг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл өсөхөөргүй тохиолдолд инфляц зорилтод түвшнээс бага байхаар хүлээгдэж байна. Ковид-19-төй холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш авч хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын цогц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. 

Гэхдээ гадаад эрэлт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, ковид-19 тахлаас сэргийлсэн хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж, дотоод эрэлт эхний хагас жилд агшлаа.  Энэ онд эдийн засгийн өсөлт саарч, инфляц нам түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа боловч эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хадгалах шаардлага нь мөнгөний бодлогын төлвийг цаашид зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байна.  Өмнөх бодлогын хорооны шийдвэрийн үр дүнг хүлээх шаардлагатай. 11 хувь байсан бодлогын хүүг 10, дараа нь 9 хувь болгон бууруулсан. Эдгээр шийдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөг харзнах хэрэгтэй" хэмээлээ. 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.202Зочин   • 2020, 6 сарын 28. 9 цаг 13 минут

чихэн дээр цэцэг ургуулана гэж энэ дээ

94.134.88.134Зочин   • 2020, 6 сарын 26. 23 цаг 28 минут

za ehellee songuulid zartsuulsan möngöö huu,torguuli,tatvaraarai nöhöör shiidlee....tahal duusah boloogui baidag naadam,nair urgeljileh geed baidag hoid Solongos boloh nee...

31.165.231.3Зочин   • 2020, 6 сарын 26. 22 цаг 44 минут

hudalch umnuud songuuli duusanguut byh um hudlaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.