ЖИНХЭНЭ ЖДҮ: Дархлааны системийг тэтгэгч чөмөгний тос үйлдвэрлэгч

Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ”  буландаа  хаягдал түүхий эдийг ашиглан тэмээний чөмөгний тос үйлдвэрлэдэг Д.Наранхүүг урьж, ярилцлаа. Тэрбээр 2017-оноос хойш тэмээний чөмөгний тосыг үйлдвэрлэлийн түвшинд боловсруулан, савлан борлуулдаг болжээ. Өрхийн үйлдвэрлэлээ жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд хүргэхийн тулд хичээж яваа бизнес эрхлэгчдийн нэг. Тэрбээр худалдаа үйлчилгээний сургуулийг төгссөн худалдагч мэргэжилтэй. Өрхийн бизнесээ эхлүүлж байх үедээ цөөн тоогоор үйлдвэрлэж, 10-аад ширхэг тос цүнхлээд томоохон зах, дэлгүүрүүдийн худалдагчдад борлуулдаг байжээ. Түүний бизнесийг өргөжүүлэхэд жил бүр зохиогддог үзэсгэлэн худалдаанууд маш их тус болдог. Тэмээний чөмөгний тосыг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээний журмаар хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. 

 Төлжүүлэх увдистай тэмээний чөмөг нь хүний биед шаардлагатай шимт бодис, эрдэс, липид, коллаген болон ханаагүй тосны хүчлүүдээр маш баялаг агаад аливаа арьсны гэмтэл, өвчлөлийн эдгэрэх явцыг түргэсгэх ач тустай.

-Та өрхийн үйлдвэрлэлээ хэдэн оноос  эхлүүлсэн бэ?

Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад гурван жилийн хугацаа өнгөрлөө. Бид тэмээний чөмөгний тосыг бэлтгэн савлахдаа маш цэвэрхэн орчинд хийдэг. Тоснуудаа ихэвчлэн эмнэлэгт хүргэж өгдөг. Учир нь хэвтрийн эмчилгээнд байгаа хүний арьсыг цооруулахгүй байх, бэртэл гэмтэл, харшлын гаралтай өвчлөлд маш сайн байдаг. Настай хүмүүс үе мөчний өвчлөлд түрхэхээс гадна бүх насны хүмүүс хэрэглэж болдог. Сүүлийн үед үе мөчний өвчин маш их залуужиж байна. Үүний шалтгаан нь буруу хооллолт ажил мэргэжлийн олон шалтгаанаас хамаарч өөрөөр байдаг болов уу. Эдгээр өвчлөлд өртсөн бол заавал хүчтэй эм тариа хэрэглэхийн оронд Монгол малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсний буруу гэж байдаггүй. Тэмээний чөмөгний тос нь маш үр дүнтэй. Үр дүн нь хурдан хугацаанд мэдэгддэг учраас авсан хүмүүс маш ам сайтай байдаг.

-Үйлдвэрлэл эрхлэх санаагаа анх хэрхэн олсон бэ?

-Би өмнө нь дайвар бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг байсан. Тэр үед Хүчит шонхор захаас бүтээгдэхүүнээ авдаг байхад өндөр настай хүмүүс тэмээний чөмгийг маш их захидаг байсан. Тэгэхдээ тэмээний  чөмгийг боловсруулаагүй бүтнээр нь авчирч өгдөг байсан. Тэмээний чөмөгний тос маш сайн гэсэн амнаас ам дамжсан яриа их сонсож байсан. Тэгээд л тэмээний чөмөгний тосыг боловсруулж үйлдвэрлэгч гэдэг санаагаа хэрэгжүүлсэн. Үйлдвэрлэлийн анхны бүтээгдэхүүнүүдээ хүмүүст сурталчлахын тулд үнэгүй тараадаг байсан. Хэрэглэсэн хүмүүс ам сайтай байсан нь урам өгсөн.Тэмээний чөмөгний тосыг боловсруулан савлахад чанарын шинжилгээ өгч шаардлагын хангаад бизнес эрхлэх боломжтой юм байна гэж бодсон. Жижиг ч гэсэн энэ бизнес манай өрхийн орлогод тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах болсон. Манайд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш хатуу шаардлагууд олон байдаг. Би борлуулалтаа бүтээгдэхүүний савлагаан дээрээ утасны дугаараа тавьчихсан учраас захиалсан хүмүүст өөрөө хүргэж өгдөг.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Наранхүүгийн ажил, амьдралын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Тэмээний чөмөгний тосыг хэрхэн боловсруулж, савладаг технологийг хуваалцвал?

Энэ хэдийгээр уламжлалт аргаар ашиглах тос боловч манайх тэмээний тосыг шаргайж биш маш зөөлөн температурт жигнүүрт жигнэж боловсруулдаг. Учир нь жигнэхгүй бол хүнд хэрэгтэй элементүүд нь устах магадлал өндөр. Монголчууд тэмээний чөмгийг уламжлалт аргаар хэрэглэхдээ ихэвчлэн түүхийгээр нь хэрэглэдэг байсан. Жигнэж боловсруулах нь амьтны гаралтай тосны үнэрийг дардаг. Хүмүүс тэмээний чөмөгний тосонд анхилуун үнэр оруулах боломжтой. Өнгө, үнэр оруулах талаар зөвлөдөг. Гэвч өнгө, үнэр оруулбал тосны өөрийн чанар өөрчлөгдөж, ашигтай бактери нь устах магадлалтай. Мөн өнгө, үнэр оруулснаар бүтээгдэхүүний үнэ өснө. Одоогоор 30 гр тосыг 6000, 60 гр нь 6000, 90 гр нь 9000 төгрөгөөр борлуулагддаг. Хүмүүс Солонгос, Чехэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүддээ мш их явуулдаг. Тэнд үнэтэй, сайхан үнэртэй тос олон байдаг ч тэр болгон  монгол хүнд тохирдоггүй юм билээ.

-Тэмээний чөмөгний зөвхөн өвчлөлөөс гадна өөр ямар хүмүүс хэрэглэхэд зохимжтой вэ?

-Тэмээний чөмөгний тос нь харшлын гаралтай өвчлөлд маш сайн. Мөн арьсыг маш хурдан төлжүүлдэг. Заавал өвтэй хүн хэрэглэх албагүй залуучууд бэлтгэл сургуулилтын дараа бие булрах зовиур илэрдэг. Тэр үедээ тэмээний чөмөгний тосыг хэрэглэх нь маш үр дүнтэй. Бүх насныхан хэрэглэх боломжтой.

-Бараа бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн ямар аргыг ашигладаг вэ?

-Миний маркетингийн арга гэвэл бүтээгдэхүүний савлагаан дээрээ өөрийнхөө утасны дугаарыг бичсэн байдаг. Утасны дугаараар холбогдсон захиалагчдад бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг. Мөн хамгийн чухал нь үзэсгэлэн худалдаанд оролцох байдаг. "Мишээл экспо"-гоос гадна, ЖДҮ-ийг дэмжих төв, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, аймгуудын төвд өөрсдийнх нь брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн болдог.



0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.