2020 оны 7-р сарын 1
13 цаг 00 минут

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн 6.2-т гадаадын иргэнд газар, байгалийн баялаг өмчлүүлэх агуулга огт байхгүй

Үндсэн хуулийн 6.2-т гадаадын иргэнд газар, байгалийн баялаг өмчлүүлэх агуулга огт байхгүй хэмээн МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан фэйсбүүк хуудастаа бичжээ. 

Тэрбээр "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж сонгуульд өрсөлдөж байсан зарим нам, эвсэл, нэр дэвшигч нар ард иргэдэд ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлж байсан тул үүнийг нь няцаасан ярилцлагыг 2020.06.19-нд өгсөн. Гэтэл, энэ гүжирдлэг нь сонгуулийн дараа ч одоо үргэлжилж буйд харамсаж, уг ярилцлагынхаа холбогдох хэсгийг энд дахин нийтэлж байна (ярилцлагыг бүтнээр нь эндээс уншина уу: https://ikon.mn/n/1x1c).

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт байсан, мөн Үндсэн хууль судлаач хүний хувьд 6.2-ыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна. Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Тэгээд энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан. Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ.

“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны 5 сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг. “Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томъёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа. Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална.

-Төрийн нийтийн өмч гэдэг ойлголтыг гуйвуулж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөхөөр мэдээлэл өгөхгүй юу. Яаж гуйвуулж байна гэж үзэж байгаа вэ?

-“Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ. Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт, сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан. Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ. Ийм тодорхой заалт байсаар байхад гуйвуулж байна даа. Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш. Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой.

Бас нэг асуудал энд яригдаж байгаа. Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны 5 дугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг эшлээд байгаа байхгүй юу. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг эшлээд байгаа юм. 24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг эшлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм. Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй. Яагаад гэхээр энэ чинь Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан. Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн цэцэд өгч болно. Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй. Энийг шүүмжлээд байгаа улстөрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан. Хуулийн заалт нь буруу байсан юм бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй. Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа нь батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг.

Ер нь улстөрийн намууд сонгуульд өрсөлдөж байхдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрж болно л доо. Гэхдээ ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлж байгаа явдал бол төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх. Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээд эргэлзээ үүсгэж байгаа" гэжээ. 

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.225Зочин   • 2020, 8 сарын 17. 13 цаг 49 минут

Будаач будаач гэхээр сахлаа гэдэг шиг та нарын хуульч энэ тэр гэж юу байдаг юм, одоо наад үйлчилгээг чинь ТҮЦ машинаас авдаг болсон цаг ирж явна муу урвагчид

202.55.188.92Зочин   • 2020, 8 сарын 17. 2 цаг 15 минут

Бид үндсэн хуулиын 6.2г өөрчлөх бус харин газрын тухай хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох л хэрэгтэй.

202.55.188.92Зочин   • 2020, 8 сарын 17. 2 цаг 13 минут

Ер нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын газрын тухай хуульд нарийн заасан байдаг. Юу гэвэл мэдээж газрыг монгол улсын иргэн өмчилнө. Харин гадаадын иргэн хуулийн этгээд тэрхүү газрыг зөвхөн эзэмшиж, ашиглах эрхтэй. Өмчлөх ямар ч эрхгүй. Эзэмших эсвэл ашиглах тохиолдолд захиран зарцуулах эрхгүй. Нэг үгээр зарж болохгүй.

103.26.194.166Зочин   • 2020, 7 сарын 5. 0 цаг 49 минут

Чи тийм мундаг юм бол хятадын сайтаас газар зарна гэсэн зарлалыг арилгуулаатах...!!!!

139.5.219.212Зочин   • 2020, 8 сарын 16. 15 цаг 06 минут

Debiil mine dald or. Chi enig arilguulaatah erguu mine.

139.5.219.212Зочин   • 2020, 8 сарын 16. 15 цаг 09 минут

Hyatad gazar omchluulne. BEIJING dahi Ulaan talbai baij bolno ha ha

103.26.194.166Зочин   • 2020, 7 сарын 5. 0 цаг 45 минут

Битгий угэнн дээр тоглоод бай,!!! Тэнэг хун хуурч бгаа юу.? Наад хуулин дээр чинь ундэслээд Торийн болон орон нутгийн емчийн тухай хуулинд ашиглаж, эзэмшиж болно гэж заасан байгаа. Тэгээд л гуйцээ...!!! Наадах чинь газраа алдана гэсэн уг. Газраараа тогловол ээжээрээ тоглосонтой ижил болно шуу...???!!! Чи муу пацан хэний захиасаар ийм юм донгосоод байнааа болиорой чи..!!!!

202.21.108.190Иргэн   • 2020, 7 сарын 4. 17 цаг 02 минут

Хуцаад байгаарай!

99.252.1.218Зочин   • 2020, 7 сарын 3. 4 цаг 47 минут

Энэ ҮХ-ийн 6.2 маш ноцтой заалт шүү, нэн даруй засах ёстой. Худлаа өмчлөлд шилжүүлэхгүй гэж үгээр тоглож төөрөгдүүлж байгаа явдал бөгөөд хөөрхий муу монголын газрын гэрчилгээнүүд одоо ч гэсэн зайлуул нэр овогтойгоо хятадын сайтууд дээр ярайтлаа байна даа. Жишээ нь, энэ Төв аймагт ямар их газар байна аа, шалгаачээ.

202.55.191.194Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 45 минут

50 жилээр эзэмшээд дахиад 50 жилээр сунгуулахад л Монгол улс хятадад бүрэн уусаж алга болно.

202.9.46.95Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 43 минут

АРДЧИЛЛЫН ХУРЛИЙЗ АВГАЙ Б.ДЭЛГЭРМАА Л НЭГ ТИЙМЭРХҮҮ ЮМ ГАНГИНААД БАЙСАН

202.131.235.74Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 08 минут

umchluhgvi ch gesen zuun jileer ezemsheed yavahiig vgvisgehgvi zugeer l zaaltaa uurchil

202.179.21.219зочин   • 2020, 7 сарын 2. 8 цаг 31 минут

Зөнөг лүндээжанцангийн Монгол түмний эсрэг хийсэн сүүлчийн луйвар гай ингэж гарч ирж байгаам даа. Энэ зөнөг тэгээд яагаад шүүх цагдаад дуудагдахгүй байгаад байнаа.

202.9.40.175Зочин   • 2020, 7 сарын 2. 6 цаг 32 минут

6,2 гийг хүмүүс шүүмжлэх нь зөв.96 оны 4,4 заалтыг эргэж хармаар юм.Гадны хүнд ашиглуулахыг зөвшөөрсөн юм бишүү.Тийм учраас л хятад.солонгосчууд аваад эзэмшээд хувийн өмч шигээ болгоод бгаа бх.

202.9.46.78Зочин   • 2020, 7 сарын 2. 6 цаг 29 минут

Зөвхөн Монгол улсын иргэн гэж тодорхой заасан байхад ингэж гуйвуулж төөрөгдүүлэх ажил зориуд хийж гадаадын сайт дээр санаатай хорт явуулга хийж тавьсан байна Үүнийг шалгаж тогтоож хууль тагнуулынхан иргэдэд мэдээлэх хэрэгтэй

103.229.121.225Зочин   • 2020, 7 сарын 2. 0 цаг 43 минут

ene nowsh huuli tailbarladag hen bemuu golog

202.9.46.116Үнэн   • 2020, 7 сарын 2. 0 цаг 28 минут

Энэ муу МУИС-ийн хэдэн авилгалч багш нар, Ламжав, Лүндээжанцан зэрэг зөнөгүүд хуйвалдан Үндсэн хуулийг дордуулсан. Ард түмнээр батлуулаагүй. Өнөөдөр Орост Үндсэн хуулийн өөрчлөлтөө ард түмнээр батлуулж байна. Манай авилгалчдын хийсэн өөрчлөлт нь утга санаа тодорхой биш, хоёр үзүүртэй зүү шиг учраас Заалт 6.2-ийг хүмүүс шүүмжлэх нь зөв. Эдний буруугаас болж Монгнол улсын газар нутаг Хятадын Алибаба-аар зарагдах ёстой юм уу? Хэрэв ссөм газар зарагдвал Мөнхсайхан махан толгойгоор хариуцах ёстой.

77.38.148.28Зочин   • 2020, 7 сарын 1. 21 цаг 31 минут

яагаад файсбуукээр монголын газраас хямд унэтэй зарна гэсэн хятадын зар яваад байгаа юм бэ.буур видео 2 едер гарч байна.едер шеннжин ийм видео зураг яваад байгаа

24.12.109.62Зочин   • 2020, 7 сарын 1. 20 цаг 25 минут

Ene huulia zasaj zalruulaach Battulgaa

66.181.161.93зочин   • 2020, 7 сарын 1. 18 цаг 48 минут

ингээд тайлбарлаад өгөөд байх хэрэгтэй сайн байна.

107.72.176.55 Irgen   • 2020, 7 сарын 1. 18 цаг 35 минут

Buruu yrij bna Ene huulch umuu

176.63.23.212Зочин   • 2020, 7 сарын 1. 18 цаг 17 минут

Наадахыг чинь захын Монгол хүн мэднэ. Энэ нэг их мэдэгч байнаа оролцохгүй юмгүй шаль даль хийсэн. Ярилцлага дээрээ өөрийгөө бараг л алтаар баадаг гэх нь холгүй магтсан байсан.

202.126.90.11Зочин   • 2020, 7 сарын 1. 14 цаг 35 минут

Niitiin omch gedgee hasaaad tor ard tumnii omch gej oorchloh heregtei.Urid ni gazar avchihaad gadaadiin humuust zarj bga nohduuudiin gazriig huraaj avah heregtei

202.9.46.237Зочин   • 2020, 7 сарын 1. 14 цаг 22 минут

ЯАХ ГЭЖ -----МОНГОЛЫН АРД ТҮМНИИ ӨМЧ ----ГЭДГИИГ СОЛЬСОН ЮМ БЭ ..... ХЭНИИ САНААЧЛАГА ВЭ ?????

64.119.19.228Зочин   • 2020, 7 сарын 1. 14 цаг 51 минут

Ard tumnii umch gedeg um bhgu, bgagu

175.223.27.165Зочин   • 2020, 7 сарын 1. 14 цаг 19 минут

Hergiin ezen battulga bjee.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.