Б.Дуламсүрэн: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орох нь амь насанд аюултай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа билээ. Энэ үед иргэд хөдөө амралт, зугаалгаар явахдаа сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй. Хөдөө орон нутгаар усархаг, ширүүн орсон борооны улмаас үер бууж иргэд осолдох тохиолдол их гарч байна. Зарим нутагт  осолдсон иргэдийг  өнөөдрийг /07.01/ хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгааг албаныхан хэлж байлаа. Энэ талаар болон үер усны аюулаас хэрхэн сэргийлэх талаар  ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. 

-Сүүлийн үед орон нутаг нийслэлд олон хүн усанд осолдож, амь насаа алдсан. Та нөхцөл байдлын талаар танилцуулаач?

-Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд гол усанд орох, голын эрэг дагуу амарч зугаалах нь ихэссэн. Үүнтэй холбоотой эрсдэл их гарч байна. Гол усанд осолдох эрсдэлд орох иргэдийн  тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг анхааруулъя. ОБЕГ-аас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол усанд осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил цагдаа, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Мөн  мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хөдөлгөөнт, морин эргүүлийн ажлын зохион байгуулж байна. Гол мөрний дагуу эрсдэл өндөр  иргэдийн хамгийн их осолддог  газрын байршлыг тогтоож, үзлэг шинжилгээ хийж хяналтыг  байршуулах ажлыг зохион байгуулсан.

Он гарснаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 удаагийн тохиолдлоор 33 хүний амь нас гол усанд осолдож эндсэн байна. Үүний ес нь бага насны хүүхэд байсан.

-Иргэд гол усанд амь насаа алдах гол шалтгаан юу вэ?

- Иргэд гол усанд осолдож байгаа шалтгаан, нөхцөл нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  усанд орж, өөрийн хяналт сонор сэрэмжээ алдсан байдаг. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол мөрний дагуу тоглуулдаг. Хараа хяналт сул байгаагаас болж бага насны хүүхдүүд гол усанд орж эрсдэх аюул өндөр байна. Мөн иргэд  гэр бүл, хамт олноороо агаар салхинд гарахдаа нэгдсэн зохион байгуулалтгүй явцгаадаг.  Хамт явсан нэгнийгээ хаана юу хийж байгааг бүртгэдэггүй. Мөн хүүхдүүд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй чанарын баталгаагүй хийлдэг гудас, барилгын хөөсөнцөрөөр хөвж тоглож байгаа нь амь насаа алдах эрсдлийг дагуулж байна. Зургадугаар сард ихэнх нутгаар бороо их орсноос болж гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэсэн байгаа.

Үерийн усны  түвшин 5-50 см давж үерлэсэн байгаа учраас иргэд хөдөө орон нутаг руу зорчихдоо баталгаатай зам, гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

-Энэ жил улсын хэмжээнд  үер усны ноцтой аюул хэр их тохиолдсон бэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын гурван удаагийн тохиолдлоор үерийн хамгаалалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор Хэнтий аймгийн хоёр, Дархан-Уул аймгийн  нэг иргэнийг эрэн хайж ажил явагдаж байна.

-Үерийн аюулд өртсөн аймаг, сумдуудын сэргээн босгох ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Эдгээр ажлууд нь манай байгууллага хариуцдаггүй учраас мэргэжлийн албаны хүнээс тодруулсан нь дээр байх. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Нийслэлийн хэмжээнд үер усны ноцтой аюул, хохирол учраагүй ч гэсэн үерийн аман дээр буусан олон өрхүүд эрсдэлтэй нөхцөлд байгаа байх. Энэ тал дээр ОБЕГ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Жил бүр Нийслэлийн Онцгой байдлын алба,  газрын албатай хамтран үерийн аман дээр буусан,  үерт өртөх магадлалтай айлуудад албан шаардлага хүргүүлдэг. Энэ жил гэхэд 3000 айл үерийн аман дээр бууж, үерт автах болзошгүй аюулд өртөх магадлалтай гэсэн тоо баримт байна. Мөн бид жил бүр газар олголтын асуудлыг судалдаг.

Эдгээр асуудлыг байнга  судалдагч газар олголтын асуудлыг  давхар шийдэгдэж чадахгүй байгаагаас болж  үерийн аман дээр айлууд буусан байдаг. Жил болгон энэ асуудлууд гарсаар л байна.

-Үерийн аман дээр буусан айлууд үерт автвал нөхөн олговор болон бусад  хариуцлагыг хэн хүлээдэг вэ?

-ОБЕГ-аас жил бүр шаардлага хүргүүлдэг. Ингээд байхад л иргэд  хариуцлагыг өөрсдөө  хүлээхэд бэлэн гэх мэтээр  эрсдэлтэй газруудад амьдарсан хэвээр л байна.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Зочин   • 2020, 7 сарын 2. 10 цаг 26 минут

Голын эрэг орчимд зугаалгаар очоод бие биендээ анхаарал тавихгүй бол гол уснаас холхон амрах хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.