2020 оны 7-р сарын 2
8 цаг 30 минут

Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

Улсын төсөв одоогоор 1.2 их наядаар тасарчихсан байгааг өчигдөр хараахан солигдчихоогүй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монголбанкнаас  төсвийн орлого 1.8-2 их наядаар буурах төлөв байгааг хэлсэн.  Гэтэл манай улс үзэгчгүй наадмыг 3 тэрбумаар хийхээр төсөвлөж.  Наадам хийж болно оо. Дэлхийд ганцхан монгол наадмаа хийж, хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг, хурдан морьдынхоо уралдааныг үзэх нь монгол хүн бүрийн хүсэл.  Хэдийгээр дэлхий нийтээрээ коронавирусийн өмнө өвдөг сөхөрч, манай улс ч хөл хорио тогтоочихоод байгаа энэ үед Монгол дотооддоо халдвар тархаагүй гэдэг утгаараа наадмаа хийхээр болсон. Буруу ч юу байх билээ, үзэгчгүйгээр наадмаа хийгээд, иргэд зурагтаа бөхөө, морио, сур харваагаа үзчихэд болно.

Харин нэг сонирхолтой зүйл байгаа нь наадмын төсөв буурсангүй. Бүр эсрэгээрээ өсөөд, 3 тэрбум төгрөг болчихож.  Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Түүнээс хойш наадмын төсөв огцом өссөөр ирсэн байх юм.  2012 онд 870 сая төгрөгөөр наадамлаж. Түүний дараа жил 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Тэгвэл 2015, 2017 онд 2.7, 2016, 2018, 2019 онд 2.9 тэрбумаар нааджээ бид.  Наадмын 2.9 тэрбумын төсвийг юу юунд зарцуулдгийг өмнөх жилүүдийн жишгээс аваад үзье.   11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд, 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулдаг аж.  Харин  19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,  9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд, 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулдаг байна. 

Үүнээс харахад, энэ жил төсвөө жаахан танаж, хэмнэж болохоор байж. Бай шагналд зарцуулах мөнгөө зарцуулдаг юм байгаа.  Энэ жил наадмын нээлт гэж хийх хэрэг байсан уу. Монголд наадмын үеэр ирсэн жуулчид бараг бүгдээрээ нээлт үздэг гэсэн судалгаа байсан. Монголчууд ч өөрсдөө Төв цэнгэлдэхдээ очоод, наадмынхаа нээлтийг үзэх дуртай. Гэтэл энэ жил гадаад битгий дотоодын ч үзэгч байхгүй.  Зурагтаар үзүүлэх тоглолтод зориулж өмнөх жилүүдийн жишигт хүрэхээр буюу тэрбум шахсан мөнгө үрэх шаардлагагүй байлаа.  Энэ жил наадмын нээлтэд оролцох уран бүтээлчид нь ганц ч төгрөг авахгүй, үнэгүй л хийдэггүй юм бол шүү дээ. Тийм ч юм байхгүй биз.  Уг нь Ерөнхийлөгч үгээ хэлээд, ганц нэг хамтлаг, дуучин нь сэтгэлээрээ дуулж өгөөд, наадмын нээлтээ авсаархан хийх боломж байсан.  Заавал эдийн засаг хэцүүдсэн үед найруулагч энэ тэр болоод, наадмын нээлт хийх хэрэггүй л байлаа.

Түүнээс гадна, хэв журам хангах ажилд зарцуулах мөнгийг хэмнэж болно. Үзэгч байхгүй учраас хэв журам зөрчигдөөд байхгүй учраас олон цагдаа дайчлах шаардлагагүй.  Өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин бага цагдаа ажиллаад, үзэгчгүй наадмынхаа хэв журмыг сахиулчихаж болно. Харин тохижолт үйлчилгээний хөлс нь гардгаараа гарах байх. “13 дугаар зуун” цогцолборт бөх барилдуулахаар нэлээд зүйлийг бэлтгэх шаардлага гарах байлгүй. Ингээд бодохоор одоо байгаа төсвийн талаар нь наадчих хангалттай боломж байж.  Гэтэл  эдийн засаг хямарч, ажилгүйдэл нэмэгдэж, төсвийн орлого 2 их наядаар тасрах дээрээ тулчихаад байхад үзэгчгүй наадамд 3 тэрбумыг “цацаж” байгааг ойлгохгүй байна.  Монгол Улсад шийдвэрлэх, мөнгө зарцуулах маш олон ажил байгаа.  Нөгөө улиг болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, замын түгжрэл, иргэдийн ядуурал хэвээрээ л байна. 

Коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоож, баахан байгууллагын хаалгыг барьсан. Олон хүн ажилгүй, орлогогүй болж, зарим нь банкны, ББСБ-ын өрөө төлж чадахгүй, машин тэрэгнээсээ авахуулаад хураалгаж байна.  Засгийн газар чадах чинээгээрээ асуудлыг шийдэж, ажиллаж байгаа. Муу ажилласан гэж хэлэхгүй. Гэхдээ л наадамд үр мөнгөө хэмнэх болох дээд хэмжээнд нь тулгаж хэмнээд, өөр асуудалд зарцуулах байсан юм даа.  Монголчууд нэг жил наадмын нээлт гэж баахан урлагийн тоглолт, хамтлагч,  дуучдын хуучин дуугаа дуулахыг сонсохгүй өнгөрч чадах л байсан. Эдийн засаг хүндхэн байгааг ойлгох л байлаа.  Одоо ч зарим зардлаа хэмнэхэд оройтоогүй л байна. 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186Зочин   • 2020, 7 сарын 4. 9 цаг 37 минут

neg jil naadam hiihee boliochee munguur n surguuli tsetserleg emnelegee bariachee

182.232.61.208Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 04 минут

Erunhiilugch 13r zuunaa tusviin munguur tohijuulaad avii gej bgaam baihdaa, naadam hiihed talbai tegsh bish evgui gazar da

89.231.51.50ama   • 2020, 7 сарын 2. 13 цаг 48 минут

3 тэрбум юу юм бэ. Бүхэл бүтэн тусгаар МОНГОЛ улс наадамдаа 1 хэн сая доллор зарцуулахад дампуураад ядуурчихана гэж юу байдгын.Сүржигнүүрүүд битгий сүржигнээд бай.

103.10.20.198nn   • 2020, 7 сарын 2. 16 цаг 40 минут

chi ysn bayan ym bee hoolgui honoj bga huuhduud bn tsaana chn

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 15 цаг 50 минут

Chamshig hulgachuud ingej hulgailsaar baigaad ter surhii uls chini hujaagin urnii gart orood duuslaa

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 34 минут

Chi tulchih

103.80.210.183   • 2020, 7 сарын 2. 13 цаг 45 минут

хоосон стадиондоо л хий. цагаан туг ерөнхийлөгч 2 стадионд байна. баларсан 13-р зуун гэдэг балгас болсон уулын энгэрт байгаа баян нөхрийн хувийн эзэмшилд улсын мөнгө зүгээр өгч байх хэрэг алгаа

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 34 минут

Zuv

182.160.35.22Зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 32 минут

1нт л дампуурчихсан улс байгаагаараа найралчихсан нь дээрээ

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 35 минут

Arhini uilderiig ulsin bolgo

202.72.247.30зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 28 минут

цАР ТАХАЛЫН ҮЕД ЭНЭ ЗАРДЛАА ТАНААЧЭЭ ЭРХЭМ НОЁДОО АРД ТҮМЭНЭЭ БОДДОГГҮЙМАА ГЭХЭД ТЭР ОЛОН ТЭР БУМ ТӨГРӨГӨӨРӨӨ ГАЛЫН УС ЦАЦАДАГ ГАНЦ НИСДЭГ ТЭРЭГ АВААЧЭЭ ГУЙЖ БАЙНА

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 35 минут

Good

43.250.126.130зочин   • 2020, 7 сарын 2. 13 цаг 08 минут

Яаж ч бодсон тийм их мөнгө зарцуулах шаардлаггүй. Эсвэл тэр бөх барилдуулах 13-р зуун цогцолборт их үнэ төлөх нь дээ. Тэр ямар баяных нь эзэмшил бол.

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 36 минут

Yadaj gants tsetserleg bari,ajilguichuudee ahiltai bolgo

95.118.63.170ZOCHIN   • 2020, 7 сарын 2. 12 цаг 58 минут

MONGOLIIN ULC-TORCHID XAMGIIN *****, XAMGIIN XULGAICH,XAMGIIN ALUURCHID ED NAARIIN TOILGOO UCAAR DYYRCEN BOLOXOOR XEMNEX,XAIRLAX,ABRAX GEDGIIG DAANCH MEDEXGYI YXERYYD IIM YXRYYDIIG DANDAA CONGODOG 3.2 CAYA YXRYYD XOXCHIN ODOO 4-N JIL NUCAA XATSARTAA NAANDAA

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 37 минут

Yes

43.250.126.130Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 56 минут

Энэ бол ойлгомжтой ш дээ. Баттулга, Херо Баатар 2 дундаас мөнгө цохих гэж байгаа шүү дээ.

66.181.161.28уншигч   • 2020, 7 сарын 2. 12 цаг 45 минут

Нэг. Энэ жилийн наадамд өмнөх жилээс хоёр дахин цөөн тооны бөх барилдана. Хоёр. Хүүхдийн сур харваа байхгүй. Гурав. Үзэгчгүй учраас хамгаалалтын зардал буурна Дөрөв.Мөн цэвэрлэгээ болон үйлчилгээний зардал буурна Тав. Үзэгчгүй учир гадуур худалдаа үйлчилгээ хуушуурын гуанз ажиллахгүй тул НМХГ зардал буурна Нөгөө өнцгөөс харахад хотоос гадагш хийх тул ёслолын ажиллагаанд оролцох хүмүүс болон техник төхөөрөмжийг зөөх зардал нэмэгдэнэ Мөн онцгой байдалтай холбогдуулан хамгаалах хэрэгсэл ариутгалын зардал нэмэгдэнэ. Гэхдээ зардал буурна

103.29.144.170Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 24 минут

Ерөнхийлөгч үг хэлж наадмаа нээгээд цөөн хэдэн хамтлаг дуучдыг дуудуулаад болох бишүү.Үнэхээр эдийн засаг хүнд байгаа юм бол.Сэтгэлээрээ ганц хоер дуулчих хүмүүс байгаа л шүү дээ

66.181.161.70Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 13 минут

Сургууль цэцэрлэг сөхөгдөхөөр мөнгөгүй гээд байдаг баяр цэнгэл шоу гэхээр хэдэн тэрбумаар нь цацаад байдаг энэ ийм улс хөгжих үү

202.9.40.58Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 07 минут

Баяр наадмаа ч гэсэн болимоор юм хамаг хүмүүсээ хашиж байгаад сонгуулиа хийчээ биз дээ яасан их төсөвтэй наадам хийдэгийн хүмүүс чинь хоногийн хоолоо дийлхээ байчихаад байна арай дэндүү юм.

66.181.183.144Зочин   • 2020, 7 сарын 2. 10 цаг 40 минут

Наадмын маргааш намар гэж үг байдаг даа. Энэ жилийн хувьд хүнд хэцүү асуудлууд урд байна. Үзэгчгүй наадмын төсөв ямар учиртай үзэгчтэй наадмын төсөвтэй ижил байдаг байна. идэж уухын дон хэнээ туссан юм шиг битгий ингэж тэнэг зан мэдэн будилж гаргаж бай. Мэдээжийн асуудал тодорхой байхад энэ маягаар асуудлыг шийдвэл ард түмний амьдрал ямар байх нь ойлгомжтой.Төр барьж байгаа Ардын намын нөхдүүд төлөх ёстой өрөө бодож үзвэл арай ийм тэнэг алхам хийхгүй байлтай.

202.179.24.46Зочин   • 2020, 7 сарын 2. 10 цаг 30 минут

Энэ жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж байгаа учраас Хүй долоо худагт албан газрууд ялангуяа ХХААХҮЯ, түүний харьяа газрууд баахан гэр, майхан барьж, дунд болон доод шатны албан хаагчдаа баярын буюу амралтын өдрөөр ажиллуудаг явдлыг таслан зогсоох шаардлагатай. Энэ талаар УОК хяналт тавих хэрэгтэй шүү.

202.131.247.75Зочин   • 2020, 7 сарын 2. 10 цаг 03 минут

Наадмын төсөв арай дэндүү их байнаа!!! Тэр их мөнгийг сургууль, цэцэрлэг барих ажилд зарцуулбал...

66.181.168.8Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 50 минут

Больё !

192.82.77.146Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 43 минут

Амьдрал ийм хүнд үед 3 тэрбумаар наадах арай дэнднээ

202.179.13.134Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 34 минут

Бөхчүүд бай авахгүй гэсэн цол гуншин нь чухал, хурдны морьдын эзэд баян учраас шагнал горьдохгүй, Ажиллах хэдэн ёэтгүүлч цагдаа нарын цалингаас өөр зөрдал бараг байхгүй

202.179.13.134Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 32 минут

Цалингаа ингэж ухаарч тооцоолж нэмдэг бол яахав баймаар

103.57.95.93Зочин   • 2020, 7 сарын 2. 9 цаг 10 минут

наадмаар юү хийх вэ дарга нар зарлага гаргаж мөнгөө завших гэж бн. хяналт тавих байгууллага байхгүй юү,

43.228.131.151Undur nastan   • 2020, 7 сарын 2. 8 цаг 55 минут

Genkogiin baaz deer hiihiim bol 6 terbumiig tusuvluvul zohino, ek-duu heden tugr.ugiilduu, bidnii zeeliig tegelsen sh dee!

49.0.137.164!!1!1!!!1   • 2020, 7 сарын 2. 8 цаг 49 минут

Tosow hurelzehgui 1.8 ih naydaar tasaldchihaad baihad yun 3 terbumaar naadamlah we !!! Bolioroi !!! Naad mongooroo UB d boroonii us zailuulah suwagchlalaa hii l dee !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.