2020 оны 7-р сарын 9
8 цаг 10 минут

Ерөнхий сайд аа, чуулганы танхимд хэлсэн үгэндээ багтаж дөрвөн жилийн ард гараарай

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний суудлыг, тамгыг, ачааг хүлээж авлаа.  Тэрбээр танхимын бүтцээ танилцуулаад, батлуулсан. Үндсэндээ элдэв зардал чирэгдэл нэмж, бүтэц өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Нэг яамны нэрийг солиход л тамга тэмдэг, албан бичигнээс эхлээд бүх зүйл нь өөрчлөгддөг. Түүнийгээ дагаад улсын төсвөөс маш их зардал гардаг гэдгийг ч хэлсэн. Тэр ажлаа зөв эхлүүллээ. Ганцхан Соёлын яамыг шинээр байгуулсан. Тэгэхээр боловсролын яам л урт нэрнээсээ салж, тамга тэмдэг, бичиг цаас нь өөрчлөгдөх нь бололтой. Соёл нь салаад тусдаа яам болно. Спортыг нь Биеийн тамир спортын хороо нь мэддэг болгохоор өөрчилсөн.  Энэ мэтээр эдийн засаг хүнд үед төсөв бага ч болов хэмнээд авлаа.  

Түүнээс гадна, өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, сайд нараа эцэслэн баталлаа.  Монголын ард түмэн мэргэжлийн Засгийн газар байгуулахыг үе үеийн Ерөнхий сайд нараас хүсэж, шаардаж ирсэн. Тэр хүслээр боллоо.  Үндсэн хуулиар "давхар дээл"-ийг хязгаарласан. Тиймдээ ч Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, БОАЖ, ХЗДХ, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн хүн ажиллана.  Бусад 11 сайд нь салбартаа олон жил ажилласан, улстөрч биш, жинхэнэ мэргэжилтнүүд.  Соёлын сайд л жаахан хэл ам дагуулж байгааг эс тооцвол бусад нь салбартаа хүлээн зөвшөөрдөгдсөн,  өөд нь татах чадвартай хүмүүс байна. Одоо л ард түмний хүсээд байсан жинхэнэ мэргэжлийн Засгийн газрыг байгууллаа. Ингэж дүгнэхэд нэг их хол зөрөхгүй байх. 

Гэхдээ хамгийн амаргүй үеийг энэ Засгийн газар туулна.  Хамгийн наад зах нь ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. 2021 онд гэхэд л 500 сая ам.долларын өр төлнө. 2022 онд 1 тэрбумын өр төлөхөөр байгаа.  Гэтэл коронавирусийн улмаас улсын төсвийн орлого 1.4 их наядаар тасарчихаад байдаг. Жилийн төгсгөл гэхэд 2 их наядаар тасрах магадлалтайг Монголбанкнаас мэдээлсэн. Дарин дээр давс асгав гэгчээр 2020 оны төсвийг 2 их наядын алдагдалтай баталчихсан.  Дээрээс нь нэмээд 2 их наядаар төсвийн орлого тасарвал алдагдал 4 их наяд хүрэх гээд байна. 1.3 тэрбум ам.доллар гэсэн үг.  Гэтэл коронавирус хэзээ намдаж, дэлхий хэвийн эргэж эхлэхийг хэн ч мэдэхгүй байна.  

Ийм л хүнд үед мэргэжлийн хүмүүс ажиллах нь. "Михайлд нэг бодол бий" гэдэг шиг мэргэжлийн хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байх. За тэр эдийн засгийн хүндрэлтэй яаж ийж байгаад тэмцээд, зохицуулж болох байх. Тавантолгойн ашиг орлогоо нэг жил өр дарахад зарцуулаад, ногдол ашиг тараахгүй явахад болох биз. Эдийн засгийн хүндрэлээс илүүтэй хэцүү асуудал нь УИХ-тай, гишүүдтэй ойлголцох. Өчигдөр УИХ-ын чуулган үеэр Ж.Мөнхбат гишүүн "УИХ-тайгаа ойлголцож ажиллаарай. Бид хуулийг чинь баталж өгнө шүү" гэж сануулж байна билээ. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт байгаа гэдгийг ч хэлсэн. Ерөнхийдөө л "Аятайхан байгаарай та нар. Бидэнд долигнохгүй бол Засгийн ажил чинь явахгүй шүү" гэж хэлж байгагаас ялгаагүй сонсогдсон. 

Тэгэхээр ирэх дөрвөн жилд сайд болоогүй, Засгийн газарт ашиг сонирхлоо тусгаагүй гишүүд ууртай байж, нэлээд зовоох байх. Бодлогыг нь баталж өгөхгүй, Ерөнхий сайд нэлээд зутарч магадгүй л шинжтэй байна. Гэхдээ намын дарга гэдэг утгаараа эрх биш нэг зангидаж ажиллана гэж найдая. Хамгийн гол нь дөрвөн жил Засгийн газар тогтвортой байгаасай л гэж залбиръя.  Түүний төлөө хамаг чадлаараа зүтгээрэй, У.Хүрэлсүх сайд аа. Танд 6.5 жил энэ улсын Ерөнхий сайдаар ажиллаж, шийдэгдээгүй олон асуудлыг шийдэх боломж байна. 

Өнгөрсөн Засгийн газрын "баас"-ыг цэвэрлэх гэж үйлээ үзэж байна гэх яриа гарахааргүй болсон. Төрийн залгамж халаа үргэлжлэхээр болж байна. Ямар нэг шалтаг хэлэх эрхгүйгээр зөвхөн ажил хийх л үлдлээ.  Дарханы замаа хурдхан бариад, энэ өвлөөс өмнө асуудлыг шийдээрэй. Бөөн пиар болгосон нефьт боловсруулах үйлдвэрээ явуулаарай.  Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэхийг улаанбаатарчууд нүдээ ширгэтэл хүлээж байна. Хэчнээн ч удаа шав тавьсан билээ. Та мартаагүй байгаа байх. Одоо ажил хэрэг л болгох хэрэгтэй. БХБ-ын сайд чинь нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа гэж найдая. 

Хийх ажил маш байгаа ч эдийн засгийн олон том сорилт хүлээж байна.  Тэр бүхнийг давах, ард түмний хүлээж буй олон асуудлыг шийдэх гарц гаргалгааг мэргэжлийн сайд нар чинь олсон гэж итгэе.  Энэ улсыг өөд нь татах цаг болсон гэж дотроо бодож, зүтгэнэ гэж найдаж байгаа шүү.  Та УИХ-ын чуулганд оролцож үг хэлэхдээ импортлогч улсаас экспортлогч болъё гэсэн. Нийгэмд шударга ёс тогтоох талаар ч ярьсан. Иргэдийн амжиргааг дээшлүүлж, дундаж давхаргыг тэлэх ёстойг ч хэлсэн.  Ард түмний хүсэж байгаа зүйл л энэ. "Би төр засгийнхаа өмч хөрөнгөнөөс нэг ширхэг хадаас ч хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд явна. Ерөнхий сайд ийм л зарчимтай ажиллана. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн тэгж ажилласан. Энэ утгаараа миний танхимд орж ажиллаж байгаа сайд нар ч ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүд сайд нарт шахаа хийх гээд яваад байхгүй шүү. Би намын даргын хувьд та нарт хэлж байна шүү. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байя. Би Засгийн газрын гишүүддээ дахиад хэлье, хууль бус ажил хийхгүй шүү. Хэрвээ хууль бус ажил хийвэл шоронд явна. Хуулийн хүрээнд ажиллана шүү. Хууль зөрчиж байгаа ямар ч хүнд үгүй гэж хэлж сур. Энэ хамгийн чухал" гэж хэлсэн.

Энэ хэлсэн үгэндээ багтаж ажиллаарай. Дөрвөн жилд шударга ёсыг илүү их тогтоогоорой. Эх орноосоо хулгайлдаггүй парламент, Засгийн газар байгаарай.  Төрийн, гишүүдийн, эрх мэдэлтнүүдийн цавчааг танаж чадвал энэ улс эдийн засгийн хямралд өртөхгүй дээ.  Танд энэ улсыг хөгжүүлсэн шиг хөгжүүлчихээд, 2024 онд дахин сонгогдоод, Ерөнхий сайд болох боломж байна. Монгол Улс хөгжиж, эдийн засаг нь тэлж, үр өгөөж нь ард түмэнд очиж л байвал хэнийг ч, хэдэн ч удаа сонгосон яах вэ дээ. 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.170Зочин   • 2020, 7 сарын 13. 11 цаг 54 минут

Мэндсайхан чинь л чамайг хөөднө . Энэ жилийн тариа ногоо хураалт, хадлан тэжээл.бэлтгэх гээд их ажил байна.барах тэр

66.181.161.66Зочин   • 2020, 7 сарын 9. 13 цаг 45 минут

ШИНЭ ШАДАР САЙДДАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

192.82.65.55Эрхэммм   • 2020, 7 сарын 9. 11 цаг 12 минут

Хийсэн бүтээснээрээ үнэлэгддэг болсон цаг шүү. Төр засаг минь ард иргэдээ харж байгаа бололтой. Салбар салбартаа чадвартай мэргэжлээрээ тэргүүлэгч хүмүүсийг томилсон байна. Эх орондоо ихийг хийж бүтээгээрэй ажлын амжилт хүсье.

122.201.21.218зочинз   • 2020, 7 сарын 9. 10 цаг 31 минут

сайд нарын багт ажлын өндөр амжилт хүсье

77.7.23.20zochin   • 2020, 7 сарын 9. 10 цаг 20 минут

XYR-XYY CHI CAIXAN XUZLAA XUZCAN SHIGEE MASH XURDTAI UXAANAA CAIN ZARJ ENE ULCIIN ARD TYMNIIG OORIIN CAID NAR SHIGEE BAJAN TANCAG BOLGOJ CHADNA BIZDEE CHI XUTSAX DAA IX CAIN JUM BAINA YYNSHIGEE ALBAA, AJLAA ,ALDAAGYI DENDYYCAIN XIIGEEREE

192.82.65.55VNENII HOOLOI   • 2020, 7 сарын 9. 10 цаг 18 минут

SODBAATAR SHADAR SAIDAD ONDOR AMJILT HVSEY. ARD TVMEN ITGEJ B AIGAA SHVV HARIUTSSAN AJILDAA EZEN NI BOLJ, ULS EH ORONDOO HEREGTEI HVN NI BAIJ TOR TVMNIIHEE HALUUN ITGELIIG DAAJ YWAARAI. HAMGIIN GOL EH ORNII HOGJIL, EDIIN ZASAG ASYYDALD OROOD BAINA SHVV VVN DEER DORWITOI ARGA HEMJJEEG AWCH AJILLAARAI AMJILT HVSEY

202.55.188.38Хөгжил 2020   • 2020, 7 сарын 9. 10 цаг 08 минут

Шинэ ЗГ-н гишүүддээ ажлын өндөр амжилтыг хүсье. Төрийн тамга барьсан цагаас түмний олон итгэл та хэд дээр маань тохогдох учир. Хэн нэгний эрх ашгийн төлөө бус эх орон элбэрэлт ардуудынхаа төлөө хичээн зүтгээрэй

66.181.161.93Ган үзэгтэн   • 2020, 7 сарын 9. 10 цаг 01 минут

Засгийн газрын гишүүддээ баяр хүргэж амжилт хүсье. Улс орныхоо хөгжлийн төлөө гар хумхилгүй ажиллаарай

202.126.88.182zuv hun   • 2020, 7 сарын 9. 9 цаг 54 минут

Tangarag urgusun buh said nartaa ajliin undur amjilt husie^^

202.9.46.85Зочин   • 2020, 7 сарын 9. 9 цаг 35 минут

УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ та бүгдэд итгэж байна. Ирэх 4 жилд 4-5 ажил л шийдчих. 1. Банкны хүүг бууруулах 2. Стратегийн ордуудаа тодорхой хувь хэмжээгээр төрийн мэдэлд авч ард түмэндээ байнгын хувьцаа өгдөг болох. 3. Тэр гэмт хэрэг үйлдсэн олигаркуудын хөрөнгийг /хувьцаалсан, болон ахан дүүсийн бүх хөрөнгийг хамруулан/ хурааж улсын орлого болгох./ Түүнийг борлуулдаг газар алба байгуулах. 4.Их хэмжээний үл хөдлөх үндсэн хөрөнгө, болон газар, бусад хөрөнгө, хадгаламжаас авах таварыг нэмэгдүүлэхэд л болно доо 4.

202.179.26.154Зочин   • 2020, 7 сарын 9. 10 цаг 49 минут

бурхан минь татвар л битгий нэмээрэй. нэмсэн татвараа хасаарай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.